Monday, March 3, 2008

Щтерлиц Синдроом...

"Хаврын Арван Долоон Учрал" гээч кинонд бүх юмаа мэдүүлчээд гараад дуусахаар нь тагнуул болж тоглож байна гэж давдиганадаг байж билээ. Щтерлиц эхнэрээ нэгэн кафед харж кайф аван сэтгэлээ сэмлэх үзэгдэл ой тойноос гарахгүй. Надад тагнуулдаад л буудалцаад л жигтэйхэн болоод байх нь нэг их ач холбогдол өгөхгүй зөвхөн кафе дахь хэсэг л... Энэ муу Зараа мөн ч дурламтгай амьтан шүү гэж бодож байна уу? Та нар ч гэсэн Дурлалын хэнээтнүүд мөн биздээ! Дурламтгай хүнийг яахын таануус гсн:P За тэр маазрах ч яахав(жижүүрийн үг)...

Гадаа дулаараал ирэхээр сэтгэл хүртэл дулааныг хайгаал гэгэлзэнхэн... Гудманд явах хосуудыг өлөн нүдээр гөлөн гөлөн... Тэгээл хүн шиг нэг юм сэтгэх гэж гарч яваал хорлуулаад юун хайрын бурхан манатай. Сайн санаат хүмүүн таардгийнх юм уу муу хүний заяа завагт гэдгийнх юм уу ямартаа ч гэртээ л сэрэх юм. Хэдий болтол ингэж явах юм байгаам бүү мэд...

Барын аманд гар хуруугаа хийчмээр болох, блогоо устгаад хаячмаар бодогдох, хаашаа ч хамаагүй гүймээр, харагдсан нэгнийг үнсчмээр, аавтайгаа барилдмаар, авгай эргүүлмээр, архи уумаар, ангалзтал чалчмаар, айл нүүлгэмээр, анд явмаар айлгүйтэж сэнхэлзмээр, аашаа хөдөлгөмөөр болоод байвал "Хаварын Синдром"-ын гүн хэлбэрийн илрэх шинж гэж ойлгоорой.

Хэн хүний сэтгэл тэнэгэр хаврын налгар өдрүүд айсуй ч сайхан зүйл заавал мууг дагуулдагийн адилаар цас ханзархад яргуйтай өрсөлдөн өвлийн турш цасанд шурган ичээндээ байсан хог нь эрхт тэнгэртээ элэн халин нисэж энд тэнд синдроомтон "ара ара жим жим боко жико наавийяа".
Шээс шинхэгт дарлуулан тас хөлдсөн элс шороо нар үзэж нуруу нь тэнийн салхины аясаар эрх чөлөөгөө эдлэн энэ ч хүний хамар тэр ч хүний нүдэнд байршил хайн бас л синдроомтоно. За тэгээд хүн чинь байгалийн амьтан юм чинь нээх сүржигнээд ч яахав тиймээ? Хамтдаа сайхан Синдроомтоцгоохуудаа? Би Щтерлиц байна. Нөгөө ширээ хоосон харагдаад байна шүү...

18 comments:

  1. Зөөз хүмүүс блогоороо хүүхэн эргүүлдэг наацан.

    Тэгүүл би том байна, Жээрий хулгана хэрэгтэй байна.

    би тэгүүл Ну гэдэг чоно байна. Погоди гэдэг туулай хэрэгтэй байна.

    Би ч 4 улирлын турш байнгын синдромын байдалтай байдаг хүн дээ

    ReplyDelete
  2. Би чимээгүй өнгөрсөн нь дээр бололтой.:P

    ReplyDelete
  3. Гамбаад: Яаж ч эргүүлээд бүткү байнөө.

    Санаахайд: Чи их даруухан юм аа тиймээ гсн:P

    ReplyDelete
  4. хахаха, бичсэн хүний бичлэгийг уншиж нэг инээх, коммэнт бичсэн хүний коммэнтийг уншиж нэг инээх, энэ элэг хэзээ хийсэн үйлийн үрээр ингэж зовжаагаан болдоо гсн.

    Щтерлиц чинь миний хайртай залуу за. Чи өөр нэр авчих. Иоган Байзал ч юмууу...

    ReplyDelete
  5. Би бодохдоо хаврын ядаргаа гэж оношлоод байдын, одоо бодохноо синдроомтоод l байдым байшд :D

    ReplyDelete
  6. Гамп өөрөө блогоороо өчнөөн хүүхэн найрчихаад

    ReplyDelete
  7. Юкид: Инээх юм нэг ч алга байхад инээж байгаа хүн бол бүр хүндэрсэн синдроомын хам шинж...

    Жаагийд: Бүү мэдээ синдроом гэхээр нээх гоё гадаад үг байгаад байхаар нь биччихсийн...

    Амгаад: Баярлалаа... Хаврын хавсарган дээр нэмээд блогчидод эдлүүлж байхад өмөөрсөн ачийг чинь насан туршдаа үл мартана.

    ReplyDelete
  8. http://hohoho.blogspot.comMarch 3, 2008 at 9:32 PM

    ha ha bi bas blog neegeed huuhen nairah geed uzdeg yum biluu gesn.heden huuhen nairah bol doo .3apaa ene bas sindrom uu?ke ke gah gah mar mar

    ReplyDelete
  9. Анх хаврын арван долоон учралыг үзээд Штерлиц сайхан залуу гэж боддог байлаа.
    Сүүлд үзсэн чинь бас ч тийм биш санагдсан. Бас нөгөө Италийн мафиятай кино. Нөгөө Катанинг сайхан залуу гэж боддог байтал саяхан нэг гарсан чинь бас л таалагдахгүй байна лээ.
    Тэгэхээр Зараа минь тэр киногоо дахиад үз дээ.
    Эсвэл би синдроомтоод байна уу? ккк...

    ReplyDelete
  10. Хо хо хо-д: Оролдоод л үз... Дараа нь тэгдэг ч байж ингэдэг ч байж гэж бодож байхаар.

    Заяад: Заяа өөрийнхээ Щтерлицтэй болчихсым чинь наадуул чинь таалагдахгүй болох нь аргагүйштаа...

    ReplyDelete
  11. Minii huwid jinhen 17 mgnovenii vesni bolj baina 2 zulzagtaigaa. Honey gadaadad yag tiim hugatsaagaar has gone, uurt ni ch helj baisan.

    ReplyDelete
  12. 04-т: Хэ хэ би ч бас санажийшт хиа хиа...
    Фрикад: Нус нийгээдийнуу гүй юу?

    ReplyDelete
  13. гүй чэшшшш...хннгггг.

    ReplyDelete
  14. Vecheslav Tihonov jujigchin odoo baigaa bolov uu?! Heden jiliin omno orsiin tv-eer aihtar nastai bolson garch baisan. Bi bur bagaasaa jujigchiniih n neriig tseejilchihsen baisan he he.

    ReplyDelete
  15. Барималчид: Тихонов үхлээ л гэж сонсоогүй. Хувийн амьдрал нь барзгар болтойм билээ хөөрхий... Сайхан жүжигчин шүү бас тэ?

    ReplyDelete
  16. Вечяслав Тихонов амид байна лээ. Долоон голтой цус шүү. Ингэхэд Тихонов хаврын 17-г тийм ч сайн кино болоогүй гэсэн байна лээ. Харин өөрийнхөө тоглосон "Хар чихтэй уагаан Бим"-ийг сайн болсон гээд байна лээ. Зөнөж байгаам бол уу хөөрхий. Ярилцлага-ийг нь саяхан оллоо дээр нийтэлсэн байсан даа. Хэзээч билээ (эргүйтэв....)

    ReplyDelete
  17. Өө золиг би дээрх Аноним байнаа."Цагаан Бим" шүү. Энэ муу хужаа Keyboard-ийг яах вээ таминээ? Хөөе ингэхэд нэр мэрээ бичмээр байхийн энэ коммээнт дээр чинь хаана нь бичдийм бээ?

    ReplyDelete