Tuesday, March 4, 2008

Алсын хараатай амьдарна шүү...

Өндөр мөндөр байшингууд ургаал ургаал... Өнгө алагласан машин тэрэг хөврөөл хөврөөл... Хүмүүс нь хөлхөлдөөл... Хүүхэд нь шуугилдаал... Үйлдвэр заводын яндан үл амран утаа юугаа суунаглуулж "Үртэй хүн жаргаж Үндэст мод ургадаг"-ийн адилаар хөгжил дэвшлийн хурдаа хөрст дэлхийдээ гайхуулах хот Улаанбаатар минийх...

Гэрэлтүүлэг чимэглэл муу байна энэ тэр гээд хотын мээрийн чихийг халууцуулдаг тэнэг хэн байсан бэ? Илүү юманд мөнгө зарцуулдаг дүндүүк хэн байваа? Тэртэй тэргүй метр хүрэхгүй зайд өдөржин шөнөжин холхилдон чихцэлдэх машины гэрэл гэж гайхамшигтай юм байдгийм байгааздээ? Тогны мөнгөө хэмнэхээ бодуул таарна. Байгаа юм аа ариг гамтай зарцуулна шүү. Байр орцондоо гэрэл гэгээгүй байдаг хүмүүст урд хөршөөс зориуд захиалж ТҮЦ-үүдээр зарж байгаа жожгоолкноос нэгийг хармаалчихалдаа. Битгий бүх юмыг бэлэнчилж бай за.

Утаа униар хамар хорсгоод гэж хэн эмзэглээд байсан бэ? Тийм тэнэг... Манай томчууд чинь алсыг харж л юм хийдэг улс за. Дайсан дайраад хотод хорт утаа тавьсан цагт томчуудынхаа гэгээн ухааныг гайхан бишрэх нь баараггүй. Ганц сайхан найтаачихаал баг маг ч хэрэглэхгүй байлдаад байвал ар монголын хүн чоно хоёр долоон голтой байдийм байна гээд сүүлийг нь хавчуулна биддээ?.

Хаягжилт энээ тэрээ хэргээ барлаа гэж бас нэг донгио элийрээл байсан? Битий өнөө маргаашаа бодож байлдаа дүхүү? Бас л манайхны холын бодол. Гадны муусайн тэнэгүүдэд бүх юмаа хаана байдгийг нь илчилчээл сууж байх тийм ухаантай хэрэг үү? Тэднуусыг зун бөөнөөрөө орж ирчээд эргүүтэн элийрэхийг нь харж кайф аван шоолох таашаалтай биш гэж үү? Монгол Ардын уламжлалт тоглоомоо хүртэл бод л доо. Таавар тоглоомонд хүртэл хөгжил дэвшил гэж байдаг юм. Хялбархан олдчихдог байшингууд дунд уйтгартай биздээ? Тархиа ажиллуул гэж цаадуул чинь хэргээр оньсогот хаяг зохиосын. Хөдөлмөрийг нь үнэлэх хэрэгтэй байхаа.

Нүх сүв болгонд байшин бариад бла бла гээд байдаг бас хэн байваа? Барихгүй яахым болжийнаа? Газар хөдлөлт цунами энэ тэр гээл аймаар юм болоод л олон олноороо үхээл хэцүү байгаа биздээ? Манайд ийм юм тохиолдуул бид алзахгүй. Байшингууд нь ганхаж ирээл бие биенээ түшээл зогсчихно. Үерлэлээ гэхэд нөгөө олон байшингийнх нь подвоолд ганц ганц шанага ороол дуусдым байгаа биздээ?

Жоохон ухаантай амьдарцгаая л даа таминээ!

23 comments:

  1. xaxa tiiim baina shuu. sain talaas ni xarwal neeree l alsiin xaraa ... xexeeex

    ReplyDelete
  2. Тийм ч юм уу :)

    ReplyDelete
  3. Ёгт шүүмж бичээд тавьчихжээ нөгөөх чинь.
    Хүнсний аюулгүй байдал энээ тэрээ гээд яадгийн ер нь, хүний амьдралд юу ч болоо билээ, өлсгөлөн гачлан болуул яахын эртнээс юу ч хамаагүй идэж ходоодоо дархлаажуул л байя таминээ.

    Газрын хөрсөө ухуулж дууслаа л гэнэ, энэ чинь бодлого байхгүй юу. Гадныхнаар шороогоо суллуулж бэлдүүлж байгаад төмс тарих гэж байгаан.

    Хужаа цагаачид хотоор дүүрлээ л гэнэ, эд нарыг чинь будаа мантуугаар хуурч байгаад хамаг барилгаа бариулж авчихаад шаахайдаад хөөчихнө гайгүй, санаа зоволтгүй

    гээд л яривал улс орныхоо удирдагчдын ухаантай бодлогыг магтаад дуусашгүй нь.

    ReplyDelete
  4. Uhaalag shuu neeree, manai udirdagchid.

    ReplyDelete
  5. Оогийд: Ингэж өөдрөг амьдрах хэрэгтэй шүү...
    Амгаад: Тийм гсн :P
    Айдаад: Бичлэгнээс илүү коммэнт бичихийг хориглоно гсн:P
    Арсланд: Би тэднээрээ бахархаж хайрлаж явдаг...

    ReplyDelete
  6. иймэрхүү идяа мэтийн бүдүүлэг амьтадыг сэтгэгдэл бичхийг нь болиулвал яасын. Миний бичлэгэрхүү юмыг бас нэг бус удаа ингэж баллаж хаячаад гарсышдээ.

    ReplyDelete
  7. Гомбоод: Хэ хэ наадах чинь ёстй барж идэгдэхгүй баавгай байгаамаа...

    ReplyDelete
  8. Ийм л ухаантай ард түмэн байгаам ш дээ,юмыг дандаан битгий муулаад гоочилоод байл даа,юм учиртай учирыг Зараа агаагаас асуужээяаа хүмүүсээ!!! Сайн талаас нь тайлбарлаж,соёлтой шүүмжилсэн Зараа агаадаа мянгантаа талархав.

    ReplyDelete
  9. Өө зайлуул одоо Гомбоо болцон явж байна. Гаамп гэдэг нэр байхгүй боллоо л до бүр

    ReplyDelete
  10. ene ner harin huviraad balai bolj bna aa. gomboo boltson bnashdee gej baihda yahav dee.

    ReplyDelete
  11. гомо л болчихгүй бол дүүрчээ дүүрч

    ReplyDelete
  12. Күй ер, энэ муу завхай Зараа, Гажиг Гамп хоёр нийлчихсэн газар доор ортол муулжийдаг байгаа, байхгүй араар хүнийг.

    Эр улсууд байж ямар гомо юм хийж явдаг амьтад вэ? Бүдүүлэг л гэнэ, бүлтэрдэг л гэнэ. Та хоёр бодвол танагтай бүлтэрнэ за юу, бүтэлгүй амьтад минь.

    Даанч сүүлийн үед совин татаад хөх чинэрээд өө бишээ чих дүнгэнээд байсын энэ муу хоёрыг ингэж бөгс ухжаагаа үйлдэр дээр нь барьж авах гээд байсийм байж. Бичсэн юм, гишгэсэн мөр хоёроо эргэж харжийхгүй бол таминь ээ, иймэрхүү юмнууд нүүрэн дээр юу ч хэлдэггүй нүдээ ухаад өгчих гээд байдаг мөртлөө ар хударгаар араандаа хийж
    явдгийм байна.

    Би баавгай юм бол та хоёр юу юм. Энхийн цагаан тагтаа юмуу, эрх бяцхан туулай юм уу. Күй ер, нялхарчихчээ бас. Танхил хонгорууд байх нь. Сахал үсэндээ баригдаж гэдэс гүзээ нь унжсан хөгийн хөгшин хар юмнууд байж. Сайхан мэдээрэй, яршиг шүү.
    /тас шилбэлзэн намжирдаад гунхалзсаар гарч одов/

    ReplyDelete
  13. Эрхцасд: Тийм шүү. Уббаагаасаа асууж бай гэж...

    Амгаад: Гомбоо гэж Монгол орчуулга нь шүү хө...

    Гомбоод: Үсэг алдаж бичвэл болчиж магадгүй л юм байшт... Хичээнээ тэхдээ.

    Айдаад: Бэлхүүстэй хүүхэн л гунхалзаж шилбэлздэгштээ.

    ReplyDelete
  14. Бэлхүүсгүй хүүхэн гэж юу байсын. Чамд л дандаа өөр шиг чинь өөхөн бөмбөөхэй, араг сэгсээхий таараад байдгүйм бол.

    Бас тэр чинь яджаахад нүдээрээ биш гэдсээрээ шилбэлзэж намжирддаг юм байна л даа. Ховор авъяастай л бүсгүй байх нь. кккккк

    ReplyDelete
  15. Cecen ugtei humuus nom hayalcjee dee yanz n'. Manai darga nar ch uneheer uhaantai yumaa. Bi medehgui l gomdol taviad yavsan baina, medlee.

    ReplyDelete
  16. Эцсийн эцэст би зараагийн талд ихэнх идяагын талд баганхдаа оржийноо.

    ReplyDelete
  17. Алсын харааг ерөнхийдөө бол ойлголоо хө, одоо ойрын харааг нэг заагаад өгвөл ч...

    ReplyDelete
  18. Пээ, ямар мундаг удирдагчид вэ? Би мэдэхгүй л үглээд байсан байнш даа.
    /Үнэн үнэн/

    ReplyDelete
  19. Удирдлагууд маань "цус ойртлоо" гээд л... Тэр чинь тийм биш, унтаж амрахдаа хүртэл ажил албаа хийж байдаг юм зайлуул гэж...

    ReplyDelete
  20. Болж байнаа. Ингээд амьдраад байхад болоод л байна. Болсоор л байх болно.
    Баттай бус эх сурвалжаас: Саяхан европын нэгэн улсад нэгэн орон сууц шатаж 5 хүнээс бусад нь угаартаж үхсэн гэсэн байхаа. Гэтэл нөгөө 5 нь харалчихсан монгол залуус байсан байгаа юм. Гадныхан гайхан бишрээд сурвалжлага аваад та нар яаж амьд гарав аа гэсэн чинь. хоолой гашуун оригоод Улаанбаатар хотоо зүүдлээд байна даа гэж бодсон гэсэн. хахахаха

    ReplyDelete
  21. oird Zaraa noyontniihoor oroogui. but avsan bna shdee.

    bichlegneesee iluu comment ene ter huleej avaastai.

    iimerhuu yogt bichleguudiig udirdagchdadaa unshuulah yumsan. unshsan ch nuden balai chihen dulii yavdag bhdaa. ichij barij bidniig heleed bna ged boddggui l bhdaa medeh ch yum alga.

    ReplyDelete
  22. uu tiim Gomboo gedegh chin goy orchuulga bna.

    ReplyDelete
  23. Zaraa ch goloor n avjee. odoo miikriin tuhai, taxinii deeremdleg, deermduulgiin tuhai bichleg unshii!

    ReplyDelete