Thursday, March 13, 2008

Баярын мэнд! Гэхдээ цэрэгт явсанд нь...

Нэг залуу галт тэргэнд унтаж байтал цуг явсан гурван хүүхэн ярьж байна. Чамд ямар залуу таалагддаг вэ? Эхнийх нь Тамирчин, хоёр дахь нь Цэргийн хүн, Гурав дахь нь Индиан гэж... Залуу үсэрч бууж ирээд цээжээ дүхэлзүүлэн: Би спортын маасчэр айрмийн гинраал Чингачкуук байна...

Нэг найз маань нэг сайхан хүүхэнтэй гэр бүл болжээ. Ах нэг удаа тоогдож уригддагийм байна. Би бурж суухдаа цэргийн баяраар яахжийна хамаа? гэснээс болоод жижигэвтэр үл ойлголцол үүсэв. Цэргийн баяр гэдэг чинь цэргийн л баяр. Та нарт ямар хамаатай юм гээд авгай нь ташаагаа тулан даналзав. Би айлын авгайгийн эмзэг газрыг хатгачихсан хүн чинь хулмалздагийм байгаа биздээ? Бүлтэгнэн найзруу харвал мань эр хүртэл гайхчихсан сууж байлаа... Найз "надад зарлан ирдэгшт" гэж, би "би дэслэгчшт" гэж байж намжмал байдалд оруулав...

Өглөө хэд хэдэн блогоор шагайсан чинь гэнэт нэх хачин сэтгэгдэл төрсөнийг нуух юун... "Ирж буй цэргийн баярын мэнд хүргэе! Аа гэхдээ ЦЭРЭГТ ЯВСАНД НЬ" гэчихжээ.
Бүгдэнд нь гэчихвэл яг юу болохгүй болчих гээд байна? Муусайн юмнууд баярлачихна гэж үү? Саяны Мартаар найзруу залгаж хүүхэн шуухан баярлуулаач гэтэл мань хүн "Муусайн юмнууд баярлачийшт" гэж марзаганадаг шиг...

Цэргийн баяр болох гэж байгаатай холбогдуулан охид хүүхнүүд маань Цэрэгт явсан хүмүүсийн баяр гэх мэт жоохон цааргалах маяг ороод байдаг нь гэм биш зан гэдгий нь мэднэлдээ. Нөгөө хэд нь ч бүр поовод олдуул баярлачих гээд Чингачгуук болоод...
Мангар харууддаа зүгээр л баяр хүргэчихэд юу уначих гээд харам сэтгэлээр хандана вэ? Бид ер нь элдэв юм нэхдэг билүү? Харин ч эсрэгээрээ хайртыгаа баярлуулчихвал магнай нь тэнийдэг амьтас гэдгийг ядаж саяны Мартаар харсан л байлгүй. Энгийн өдрүүдээр өөрсдөө баярлачихдаг баяр нь олдсон мангарууд гэж үү? Хүүхнүүд ч бас адилхан л ууж наргичихдаг болоод байгаа байхаа? Зарим тохиолдолд бол бүр илүү.
Баар цэнгээний газар суугаа хүмүүсийн жэндэрийн тэнцвэрийг харвал хүүхнүүд даваад явчихдаг тохиолдол олон. Эмэгтэйчүүд нь хүн амын олонхи гэж үү? За за бууж өгье. Дандаа л та нарын зөв байдаг хойно. Хушуугаа цорвойлгож гомдоллоод байгаам шиг байна уу? За больчий гэж...
Элдэв дайн дажин болвол мангар харууд чинь бүгд л босох нь тодорхой. Гомо ч байсан боовтой л бол бүгд цэрэг. Дахиад хэлье. Баярлах дутагдсандаа бишээ гэж... Үнэндээ бол энэ олон баяруудаас залхаж байна.
Бүх хүүхнүүд тийм биш гэж үү? Аа тэгвэл тэр бичиглэсэн нөхдүүд болон ижил төстэй үг хэлэгч хүүхнүүдийн харчууд баяр болох гэж байна энэ тэр гээд түрийвчий нь сэгсэрээд элдвийг шаардаж зүрхэнд нь шар ус хуруулдаг юм байна гэх дүгнэлтэд хүрч болох уу? Үгүй юу?... Хэрвээ тийм бол тэр нөхдүүд байдаг бол болиорой! Та нарын дүйвээнд гэмгүй хэд нь хэлмэгдээд байна шүү. Зүгээр л баярын мэнд хүргэе гээд илүү үгээ үлдээчихвэл мань хэдийн чинь магнай хага үсрээд баларна гэж бодож байгаа хүүхнүүд байвал өөр хэрэг...
За тэгээд цэрэгт явсан уу байсан уу явах гэж байгаа юу бултах гэж байгаа юу хамаагүй бүх мангар харууддаа өөрийнхөө зүгээс ирж буй Цэргийн баярын гал халуун мэндийг хүргэе.

Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно гэдэг :P Би ч өнгөрсөн байхаа...

Дэслэгч Зараа :P

12 comments:

  1. Хүүүш залуу би аль 9-н дөнгөж боловууу гүүү юу 00 цагт л мэнд хүргэээздээээ. Худлаа гэгүүл чи ийшээ ороод үз.

    http://yukisan.blog.banjig.net/post.php?post_id=38025

    ReplyDelete
  2. xexe Ta deslegch l yum baina shdee. gexdee deslegch boloxoor chin Bayar xurgexeer shiidsen xereg bish shuu. 3apaa axdaa Tsergiin Bayariin Mend (aplodismenti...),
    Za yamar ch baisan, Tsergiin Bayariin anxnii mendchilgeegee tanid xurgej baina shuu :-)

    ReplyDelete
  3. Хэ хэ нэхэж байгаад Цэргийн баярыг эртнээс эхэлнээ хө гсн:P

    ГоүГоү блогийн сэтгэгдлүүд:

    Tiim shu buh erchudde boloh gej bga bayarin mendog chin setgelese hurgie. Yagad erchudige danda goochilj baidimde huuhnede. Ed narig chini bid l hairlahgu yum bol hen hairlah ym be. Saihan mongol zalusda eruul enhig husie.

    бичсэн Hi Бичсэн огноо 2 цаг 14 минутын өмнө #

    Ta nuhdud er tsergiin, aa bish ee tseregt yavaagvi ni yaahiin gelvv, Erchvvd ta nart zvgeer l bayriin mend hvrgie. Shn bayarlaarai, emegteichvvdiin bayraar tegtlee bayarladag uls chin uursdiinhuu bayraar but avdiin bga biz dee.

    бичсэн gnar Бичсэн огноо 1 цаг 45 минутын өмнө #

    bayarlalaa erchuuddee bayariin mend

    бичсэн davaa Бичсэн огноо 1 цаг 39 минутын өмнө #

    Зараадаа ирж буй баярын мэнд. Найз нь дэслэгч бишлдээ. Гэхдээ бол цэргүүд дотроо бол ЖАА нь байсиймоо. 2000-2001 онд 032-т хэ хэ. Бүх эрчүүдээ та нар баярлах эрхтэй шүү.

    бичсэн ET Бичсэн огноо 1 цаг 5 минутын өмнө #

    Tsergiin bayar gedeg bol bagshiin bayar, barilgachdiin bayar gedeg shig l bayar. Yaahav tseregt 99% ni erchuud bolohoor eregteichuud umchluh geed baidag biz. Chi tseregt yavaagui bolohoor ene chamd hamaagui gedeg ugend bol emzegledeg shuu. Bi yamar bayarlii gej guisan bish dee, zugeer l chi eregtei bish gej baigaa yum shig sonsdood

    бичсэн Fox Бичсэн огноо 9 минутын өмнө #

    нэг цэрэг гэр лүүгээ захидал бичиж байна гэнээ. "Ээж минь. Нэг нохойн гөлөг олж тэжээ. Тэгээд тэрнийгээ бага дарга гэж нэрлэ. Би очиж байгаад алж өгнөө" гэжээ.

    бичсэн itsme Бичсэн огноо 3 минутын өмнө #

    Zaraagiin helsentei er n bol sanal niilj bna yagaad erchuud bayarlaj hunees byariin mend unsii gedeg ugiig sonsoj boldoggui yum bidnuus ch gesen hunshdee geelyy joohon gomorhoh ayas orood baih shig bna te za yahav gehdee l erchuudiin talaar n nerelsen gantshan bayartai bid cin tseregt yavaaguich gesen yavsan yum shig bayarlaj uzmeer l bna shuudee gej erchuudeerei ovogloson gants bayartai bval uul n zugeer yumsan gehdee erchuud bid cin teruuhen tendee uursdiiguu bayarluulcihaj chaddagtaa udii hurtel gomdolohgui yavaa humuusshd keke za za anywyz buh erchuuddee duhuj bui erchuudiin bayariin mend hurgeye!!

    бичсэн bilgee n bna oo Бичсэн огноо 1 минутын өмнө #

    ReplyDelete
  4. Цэргийн баярын мэнд гэхээр өөрийгөө нээх гоожуур ццэргээр төсөөлөөд бүүр ичэж үхгээд байдын. Тэхдээ яахвээ тэмдэглээд л хаяна даа. Бид нарын хүчин зүтгэлээр жинхэнэ цэргүүд төрж магадгүйшдэ. Охидуудаа цэргийн эцэг би ч байж магадгүй шүү яаараарай

    ReplyDelete
  5. Zaraa mini bitgii arzai daa. Tsag ni bolohoor horvoogiin saihan huuhnuud uraldaj ireed bayar hurgeh bailgui.

    ReplyDelete
  6. Tsagiin yumiig tsagt ni gej suraad b.gaa shoo, tsergiin bayaraar erchuuddee bayar hurgelgui l yahav. Buhel buten 4 honog dutuu bainshdee ho. Ter boltol chin bas amidrah heregtei baina. Ta neg huniig martaar setgeleesee neeg ih bayarluulsan yum shig baina...?!
    :@)
    from Tokyo

    ReplyDelete
  7. Арай болоогүй гэж бодож байсан чинь, шууд галруу ордог байна ш дээ.
    Зараа андын зөв ш дээ. Нээрээ дайн болвол түй түй муу ёр, цэрэгт явсан яваагүй бүгд татагдах болохоор...
    4 хоногийн өмнө Цэргийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  8. Баярын мэнд хүргэе..

    Эрчүүдийн баяр биш цэргийн баяр шд.. Гэлээ гээд дүрэмт хувцастай согтуу хүмүүсийн баяр биш, тиймээ? хэхэ

    ReplyDelete
  9. Za yasan Zaraa and odoo halamtsuuhan neg gazar buraad suuj baigaa yu hehe. bayriin mend hugshuun!

    ReplyDelete
  10. За баярлалоо. Сайхан баярлаарай найзуудаа.

    ReplyDelete
  11. Ер нь эрчүүдийн баяр гээд шинэ баяр зохиоёоо!!
    Нээрээ цэргийн баяраар эцсийн дусал цусаа дуусtал үзэлцсэн дээ :D Муусайн хортой бүтээгдэхүүнүүдтэй :-D

    Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
    Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
    Чин хайрт амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
    Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо би хэлсээн.

    Баярлалаа баяртай :D..

    ReplyDelete
  12. harin tiin, hairtai aawdaa bayariin mend hurgey gesen chini humuus aaw chini tseregt yawsiimuu, yawaaguiz dee ene ter geed... heden muu zaluuchuuddaa bultsan tsergiig tseregt tootsohgui, orgoson tsergiig tseregt tootsohgui ene ter geed aygui ontsguimaa. neeree hairtai erchuuddee chin setgeleesee bayariin mend hurgeed, hairtai shuu geed unschihed yaachih geed baidiim be. minii aaw tseregt yawaagui ch gesen oor eregteichuudiin aaw nariin bayar baihguim chini bolomj oldson deer n hairtai aawdaa beleg selt yawuulj l orhison, yaadiin. minii aaw bolon olon mgl erchuud tsergiin albanaas bultaal biz, orgoo l biz, zugtaa l biz, jild gants tohioh ene odor n chinii bayar mon bish geed margaad bailgui chin setgeleesee mend hurgechih ee

    ReplyDelete