Sunday, March 30, 2008

Эргэцүүлэн эмгэнэх


Хүний наймаа, өмхий солонгос хужаатай сууж байгаад зугтаж ирлээ гэх мэт мэдээлэлүүд сүүлийн хэдэн жил дотор газар авах янзтай. Энд тэнд очиж алууллаа, дэлбэрч үхлээ гэж... Базарвааний хум пад суухаа. Гайхаал шогшроол өнгөрчдөг байлаа. За сайндаа л нэг нэгэндээ ярих сэдэв үүсгэнэ.
Хаана л явна нэг л хүн амьтантай суух сонирхолтой хүмүүс болчихож. Нилээд хэдэн жилийн өмнө бол тиймэрхүү яриа байтугай үнэр ч манай фракц дотор ханхийдэггүй байлаа. Гуч гараад ирэхээр хүн болгон насны талыг насалчлаа хэмээн амьдралд яарч эхэлдэг бололтой. За тэгээд яг суух барих дээрээ тулвал санаа сэтгэлд нь тохирч нийцэх амьтан олдохгүй тарчлаана. Өөрсдөө амьдрал үзэж дол цохисон хүмүүсийн санаа сэтгэл хүртэл нилээд шалгуур нэхнэ.
Охид хүүхнүүддээ зонхилоод байгаа гол шалгуурын тухай бичмээр санагдаад.
Эмээ өвөөгийн маань үе байтугай ээж аавын үед цагаан ор авдартай айлын хажуу өрөөнд нийлж амьдарч эхэлж байлаа гэж олонтаа сонссым. Тэр үед нийлсэн ээж аавууд маань хайрын сэтгэлээ дагаж хир хоргүй хамтын жаргалын төлөө зүтгэлдэн байжээ гэж бодогдох юм. Тэвчээртэй, даруухан, ёс зүйтэй гэх зэрэг хөгшчүүдийн минь дунд зонхилох хүний чанаруудыг бид нийгэмтэй нь холбож ойлгох хэрэгтэй байх. Учир юу хэмээвээс багахан боломжыг иргэдэд бүрдүүлж үлдээн шулуухан хэлэхэд үүндээ зохицож амьдар гэж шахалт үзүүлдэг байжээ. Тамын амьтан тамдаа жаргалтай...
Өнөөдөр бидний нийгэм асар өргөн боломжуудыг олгохдоо мөн тооны сөрөг үзэгдэлүүдийг дагуулахад иргэд нь үүрээ хөндүүлсэн шоргоолж адил бужигнана. Хүн л юм болсон хойно хүний зэрэгтэй амьдрахыг хичээх нь зүй. Хүн болгонд төрөхөөс заяасан ганц алдаа бол "Би жаргах гэж төрсөн" хэмээн андуурдаг гэж нэг үг байдаг байхаа? Нөгөө өмнөх бичлэгийн нэгэнд бичсэнчлэн таашаалтай мэдрэмжийн төлөө тэмүүлэх олны бужигнаан дунд хөлөө олох гэж тэмтчин тэмүүлэх бүсгүйчүүд мань алдаж эндэн харуусал төрүүлэхүй дор ухаан санаанд буусан бодлоо сийрүүлэн бичиж байна.
Зүс царайдаа бардсан бүсгүйчүүд шууд л өндөрт нисчих байх гэж горьдон нийгмийн цөөнх чадварлаг амьдрагчидруу тэмүүлэн алдацгаахдаа хажууд нь байгаа эрдэнийг танихгүй өнгөрнө. Их өндөрт нисэж байгаад унавал чанга унах тухай бодож амждаг болов уу? Ер нь чадварлаг нэгэнрүү тэмүүлэх чанар бол эм сүвтэй бүх амьд бодгалиудад илрэх үр удмаа найдвартай өсгөх гэж тэмүүлэх тэмүүллээс үүдэлтэй үндсэн шинж л дээ. Иймийн учир бид охид хүүхнүүдээ буруутгаж болохгүй мэт. Гэхдээ байгалиас заяасан эр хүйстэн амьтадын үр удмаа үлдээх эрмэлзэлийг бодож байж гэмээнэ тэгширч бодогдох буй за. Дээрхи өгүүлбэрүүдээс чадвар муутай нэг нь үр удам ч үгүй үлдэж чадварлаг нэг нь бараг л арми төрүүлэх боломж бүрдсэн мэт харагдаж чадаж байна уу? Үр удмаа хэнд ч хамаагүй үлдээх үйлдэлийг эр хүйстэн бүр хүсэмжлэх нь тодорхой бөгөөд үүнийхээ тулд хэн ч юу ч хэлж ярьж хийх нь зайлшгүй. Үүнд нь итгэн өөрийн болох мэтээр мөрөөдөлд умбах охид олон олноор жагсан ээлжээ хүлээнэ. Яс юман дээрээ ганцханд нь тэр боломж тохиох биз. Хэдий чадвар чадал багтаан ядаж байгаа ч гэсэн хэрвээ бурхан л биш бол армиа болон армийн ээжүүдээ бүгдийг нь тэжээх сэтгэл төрнө гэж байхгүй л байх. Энд алдаа нь яваад байгаа биз?
За охид хүүхнүүдийн хувьд ийм байдаг байж.
Одоо мангар харуудын тухай ганц хоёр юм... Нөгөө эмсүүд нь чадал чадварыг хайгаад цөөхөн монголчуудын цөөнхөөс боломж олдохгүй гэдгийг ухааран хэдэн халтар зоостой нанхиад солонгосуудыг аргаа барахдаа тоочиглож өөрсөдийн биеийг гаргуунд гаргана. Шинхэг шивтэр үнэртүүлэн элдэв худлыг бүлтэрч хийсэн ажилгүй сэлгүүцэж шууд дарга болохыг хүсэмжлэн амжилттай нэгэнд хий атаархан хэл амаа булталзуулах эрчүүд яасан олноороо байнаа? Хайрын сэтгэлээрээ нялхамсаг багадаа хөөрөн дөгдөлж амьдрал зохиосон нэгнийх нь эхнэрүүд хөрөн зэвүүцэж хөсөр хаясан байх юм. Шалтгаан зөвхөн үл хүндлэлээс л үүсэх аж. Үл хүндлэлийн үндэс нь нөгөө л чадваргүй байдал хийгээд өрөөлийнхэний арчаатай амьдралыг үзэн тэвчээр нь дууссан сэтгэлийн хэврэг хат. Олсон амжсан юмгүй хоосон мөрөөдөн хий алдан хэвтэх хооронд чинь үндэс угсааны асуудал чинь улам л шаансгүйдээд байх шиг.
Бидний арчаагүйтэл харь орныхны хараанд өртөн удам угсаагүй навсайсан тариачид нь манайхруу хөврөн маасайна. Аргаа барсан хүүхнүүд нь танилцах болзоонд очерлоно...

19 comments:

  1. Хүн байхгүй зүйлээ л хүсдэг, хүссэнээрээ нэг бол алдаж нэг бол онодог байх. надад альныг нь ч буруушаах бодол төрдөггүй.

    ReplyDelete
  2. You thoughts are your real treasures. You have a well thought of blog. It is so nice to be here.

    ReplyDelete
  3. "Ер нь чадварлаг нэгэнрүү тэмүүлэх чанар бол эм сүвтэй бүх амьд бодгалиудад илрэх үр удмаа найдвартай өсгөх гэж тэмүүлэх тэмүүллээс үүдэлтэй үндсэн шинж л дээ." gej ta emegteichuudiig dugnedeg ym uuu :-(
    Tegwel erchuud emegteichuudiig xani bolgox gej songoxdoo yaadagiin?!!!!
    Minii bodloor yeiin maani zaluuchuud xiix ni baga, muruudux ni ix yum uu daa gej boddogddog.
    Emegteichuud ixewchlen bodit yum xusdeg shuu dee. Bodit gedeg ni ed xorongo bish yadaj l xiij baigaa ajildaa yaj xanddag we gesen xandlaga, tuilbartai, unench shudraga, goliig ni aldaxgui noyon nuruutai zaluuchuud er ni l bol xowor bolood baigaa ch yum shig.
    Nuxur olox xetsuu baina shdee xexe.
    Xamgiin gol ni 2 xunii xoorond "bienee xundlex setgel" baixad aandaa bolno doo gej bodood ch baix shig :-(

    ReplyDelete
  4. Neg uye ingej bujignaad yavaandaa gaigui boloh yum bolov uu? Manai nam zasgiin udirdagch nar gaigui ajillaj chadval ch suuld neg tiimerhuu uye baij bilee geed dursan suuh biz.
    Humuusiin hoorondiin harilcaa gedeg yur n' l urdchilj taahad berh, neg jorond hiij boldoggui ed. Tiim bolohoor huuhnuud tiim, erchuud tiim geed biye biyenee chihcleed baih zohimjgui baihaa.

    ReplyDelete
  5. Фрискад: Буруу зүйлийг буруушаах л хэрэгтэй. Амиа хичээгээд таг чиг байя гэвэл илүү амархан биед зовлонгүй л байна. Байхгүй юм уу эсхүл ховор зүйлд татагддаг нь хүн болгоны л зан байхдаа.
    Оогийд: Зөв ойлгож уншина уу. Үнэнийг хэлэхэд наад өгүүлбэрийг чинь би ч зохиогоод тавьчихсан эд биш юм. Эцсийн эцэст маш үнэн үг л байгаад байгаам. Эрчүүд бол арай өөр гэж сонссон юм байна. Гэхдээ бас үр удамын тухай өөрөө мэдэлгүйгээр сонголт хийж хамгийн сайн таньдагаар нь ээж шигээ хүнийг хайгаад байдаг гэсэн шүү. Бас нэг юм хэлэхэд бүх эмэгтэйчүүд гэж өгүүлбэр байхгүй байгаа шүү. Мөн таны өөрийн тань хэлээд байгаа ноён нуруутай залуу гэдэг чинь бас л нэгийг хэлээд байгаа бус уу? Мөнгө яриагүй шүү. Ноён нуруутай хүнийг л хайж үр төлийнхөө найдвартай эцэг болгох санаатай байгаа бус уу? Ноён нуруу бас чадвар мөн шүү дээ.
    Пийкфайндэрт: Санаа нийлж байна. Нэгэн өдөр тайван сайхан хавирга чанаж идэнгээ өнгөрөөсөн хүнд үеээ дурсах байлгүй.
    Бүх эрчүүд бүх эмэгтэйчүүд гэж огт чичлээгүй байнаа хө. Олонхи охид хүүхнүүд тийм бодолтой байгааг мэдэж байгаа учраас бичээл байналдаа. Өнөөдөр надад маш тодхон харагдаж байгаа нийгмийн хүндрэлтэй асуудал мөн болохоор санаанаасаа зохиолгүй бичсэн юм. Гадаад оронд удсан улсууд иймэрхүү мэдээллээр дутмаг байдаг байж магадгүйм.

    ReplyDelete
  6. ooriin ueiin ohid busguichuudiig mongonii toloo yu ch hiihees butsahgui bolsoniig haraad uneher ih haramsdag. odoo buruug hen heneesee haigaad, tohood bh tertei tergui ach holbogdolgui bolson met. anhandaa iim ym ugaasaa l niigemd bdag todorhoi huviig ch bolov ezeldeg gedegtei sanal niildeg huleen zovshoordog bsan. odoo bol arai heterch bn gej bodjiino. ohid zaluus ajiliig gololgui hiij suraagui bj belen mongo haran hevtene gedeg uhamsartai l holbootoi bh. mongol tiim yaahaa aldtsan ajil oldohgui bga gazar bish. bas manaihanii neg negneesee deer garah gsn ataarhuu zan, emegteichuudiin gadna talaaraa busdaas iluu bh gsn hogiin zan nolooldog l bh. heden huvtsas avahiin toloo mongoor yavdag ohidod heleh ch ug oldohgui ni. yadjiihad bidnees baga ueiinhen ni duuraihiig yaana. neg talaas etseg eh ni nuguu talaas niigem l surgahgui bol hunii huviin amidrald hen ch oroltsoh erhgui shuu dee. ingej l bodoj bn daa. nurshsand sorry

    cr

    ReplyDelete
  7. Амьдрал таахыг аргагүй,хүн бүр адилгүй,мэдээж олны дунд сайн муу аль аль нь байдаг,би миний хань болох ухаалаг сайхан Монгол залуус олон байдаг гэдгийг мэддэг,хэрхэн яааж сонгох сонголт бас хүний дотоод сэтгэл л мэдэх байх даа,өнгө мөнгө дагасан амьдрал наанаа гялалзав ч цаанаа бараан нүд нь баясалгүй байдаг тийм амьдрал эргээд зовлон л болох болов уу.

    ReplyDelete
  8. буруушаах нь үр дүнд хүрч байвал яахав, яриад л байдаг, бичээд л байдаг, шүүмжлээд л байдаг...хүрэх ёстой хүмүүстээ хир хүрдийн болоо.

    ReplyDelete
  9. Biee unelj baigaa ni buruu, ene niigemd tiim ch yum buruu geed shuumjleed baival tanii blognii sedev duusashgui. Hii tsetserhej baihaar dorvitoi zuil niigemdee hiicheed daraa ni harin bolsongui geed bichvel iluu oilgomjtoi. ingej olon yum bodoj suudag ni Mongold ih bolchood, buteedeg ni tsuuhun bolood hugjihgui baina.

    ReplyDelete
  10. Оогийд: Хэ хэ гомдоогүйздээ?

    Аноним 1.-д: Таны ярьсантай санаа оноо бол ижил байна. Энэ болох болохгүй үйлдэлүүдэд нийгэм л буруутай байгаад байналдаа. Хэсэг хугацаа л хэрэгтэй бололтой. Аа тийм нуршсан гэж бодогдсонгүй. Сэтгэгдэл үлдээсэнд тань баярлалаа.

    Эрхцасд: Тиймээ хө. Уулын мод урттай богинотой. Гэхдээ л зонхилох хэв шинж болоод байгаа алдааны тухай бичих гэж оролдсон чинь зарим нэг хүнд ойлгогдоогүй бололтой. Өнгө мөнгө дагасан амьдрал бэрх гэдгийг хүн болгон гадарлах ч нэг их тоохгүй байгаа хүмүүсийн хувьд баяр баясгалан нь мөнгө бололтой.

    Фрискад: Шаардлагатай газар болгонд энэ тухай ярьж нөлөөлөхийг боддог. Блог дээрээ ч бичлээ. Гол нь хүмүүс жоохон ухаараасай ч юм уу? Алдаад байна шүү гэж л ойлгуулах гээд байгаам. Хүмүүст хэрэггүй мэдээлэл мэтээр очиж байж ч магадгүймдаа. Гэхдээ л дуугүй байснаас дээр гэж бодож байна шүү.

    Аноним 2.-д: Миний бие бээр блогийг сэдэв дуусгахын тулд бичдэггүймаа. Би ямар доллар биш хүн болгонд таалагдана гэж юу байхав. Гэхдээ эрхэмийн шүүмжлэлийг харвал надад нилээд эгдүүцэж явдаг нэгэн бололтой. Та харин нийгэмдээ дорвитой юм юу хийсэн хүн бэ? Тэрнийхээ талаар бичсэн зүйл байвал дуртайяа уншихсан. Монголын хөгжилөөс хойш татаж суугаадаа хүлцэл өчихийг минь хүлээн авна уу.

    ReplyDelete
  11. Anon1 Anon2-t.

    harin ch yariad sanaa zovj bga humuus ene niigmiin asuudluudad shuud busaar ch gsn ooriin huvi nemree oruulj bga gej bodoj bn. ene blog-iin ezen gehed ur huuhdee sain humuujiltei bolgood usguj bga ni huvi nemer sh dee. bur mash tom huvi nemer shuu. manaihan hudlaa amaaraa yarilaa hiisengui gej yarihiin. ym zaaval haragdaj barigdaj bj une tsenetei bh albagui. bid gudamjind garaad yu hiih vee dee. bagaar bodoj shoniin erguuliinhentei garch ohiduudiig bar-naas gargah boloh bh. harin ch etseg ehchuud niigmiin aldaagaa haraad oorsdodoo dugnelt uguud hariutslagataihan shig handdag boluul ene olon bichleg, internetiin tsag, zav choloo gargasanii hereg garna gej bodjiino. bichej, yarij l bh heregtei.

    blogiin ezend: bi ug ni dongoj 20 garsan hun l dee. emegtein bolhooroo duugai ongorch chadsangui. tanii blog-oor haaya zochloh durtai. "chi" gevel bayarlah bolnoo. plz keep going ...

    cr

    ReplyDelete
  12. Sain uu? Bi blogiin chini baingiin unshigch bna a, chinii bichsen bichleg buriig chini unshih durtai baidag shuu. Urgeljluuleed bicheed baigaarai... :)
    cheers,
    Havar

    ReplyDelete
  13. Сайн байна уу? Зараа ахаа...

    ReplyDelete
  14. Высоцкийн хэт өндөр авав, унахад хатуу шүү дуу санаанд оров. Хүн тэмүүлдэг чадварлаг эрчүүдээ төлөвшүүлэх талд бодмоор.

    ReplyDelete
  15. hairlaad, hardaad, hayagdaad, hayaad uzeheeree ene amidral gedeg chini, az jargal gedeg chini haana n baigaam be gej gaihhiin. aliwaa zuiliin talaarh hun bolgonii uzel bodol oor. ter baitugai neg hunii uzel bodol ch tsag hugatsaa, amidrald uzsen harsnaa dagan oorchlogdoj baidag jamaar odoogiin uzel bodol maani amidraliig awaad yawchih chadaltai, namaig daguulaad suid boldogguimaa gehed adgalj zeregtseed guih chadwartai zaluutai uulzaj uchirwal hair setgel neeh hamaaguim shig. zarimdaa aaw eejdee sui tawiad, ali ali taliinhaa ashig honjoog haran bodoltsood hamtran amidrah hun baiwal hamaagui awaad ir, ta 2 mini olood ir, hamaagui bi tuuntei chini suuya gemeer sanagdahiin. za za medku medku, yu bichih gej baigaad yugaa ch bicheed daliichiw boo med

    ReplyDelete
  16. Анонимд: Тайнк юу! Өмөөрөх хүн гараад ирсэн чинь уйлах гэжийшт... Гүйээ чи намайг "УББАА" гээ! Хэ хэ тоглосон юм. Намайг хоолны сав ч гэсэн болно.:P

    Хаварт: Гадаа ч хавар болж дотор ч урь орж блогт минь ч хавар айлчилжээ гэж... Бичих юм олдвол хашраагаал байна гэдгээ амлаж байна. Уншиж байдагт тань баярлалаа. Үргэлжлүүлээд уншаад байгаарай :P

    Жүүнд: Сайн. Сайн байна уу?

    Гангад: Тийм шүү. Ухамсар боловсрол гээд тэрхүү үнэн хүчит харьшгүй зоригт харчуудыг төлөвшүүлэх хэрэгтэй нь тулгамдсан асуудал ч юм шиг. Гэхдээ сайн сайхан хүмүүс зөндөө л байналдаа. Жоохон гундуу яваа нөхдүүд минь өөрсөдөө хичээж боломжоо олж харан түүнийхээ төлөө тэмцэх чадваргүйдээд л байх шиг байштээ хө.

    Анонимд: Айдаа хө. Наадахыг чинь л хэлээд байгаам шүү дээ. Аргаа бараад ирэхээр хүн өөрийнхээ үнийг(шаардлагыг) хүртэл буулгаж зах зээлрүү орохыг эрмэлздэг хатуу хорвоо байнаа хө. Яг хамаагүй хүнтэй суух дээрээ тулвал амьдралын баяр баясгалан гээчийг амсах порц нь багасах байх гэж... Хайр сэтгэлгүй бол нэг л саарал байх байлгүйдээ?
    Үүнээс хойш олон орж ирж хамтдаа сайхан далийж байгаарай хө.

    ReplyDelete
  17. Ямар үйлийн үртэй нь ингэж муу Арзгар ахын минь блог дээр патиараа даруулдаг байнаа.

    ReplyDelete
  18. yne tsene gej ih bichih yum..ooroo ediin zasag zah zeeld tolovshin ongo orj medej mederch bgaa bodgali boltoi..niigmiin setgel zyi..hymyynii setgel zyi 2iin hoorondoh hamaaral yamar baidiim boldoo..yamarhuu setgel zyitei hyn yamar niigem deh zah zeeld ondriig avah..geel..hynleg bus enerengyi bus shudarga bus niigmiin zah zeeld yne hyrch borlogdoj bgaa bodgaliin YNE TSENIIG tanaar todorhoiluulmaar sanagdchlaa..hyleen avch taalan soyorhonuu..

    ReplyDelete