Wednesday, March 19, 2008

Value


Value-Үнэ цэнэ.
Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидийн хувьд нилээд чухал энэ нэрийн тухайд бодлоо сийрүүлсүү. (Удирдлагын чиглэлээр сургууль төгссөн эрхэмүүд бол бараг унших шаардлагагүй.)

Төсөөлөөрэй. Лангуун дээр зэрэгцүүлж тавьсан нэг нь 2500 төгрөгийн үнэтэй нөгөө нь 3500 төгрөгийн үнэтэй 2 шил архины алиныг нь сонгох вэ? Худалдан авагчид төрөх эхний бодол бол үнэтэй бол чанартай... Архаг архичдын хувьд яриагүй шүү! Өчигдөр нанчид зооглосон болохоор архиар жишээ татчаад байна сойрий. Миний хувьд бол мөнгөний боломжтой байх тохиолдолд шууд үнэтэйг нь сонгодог. Зүгээр энгийн барааны сонголт дээр ч яг ижил бодол төрөх нь дамжиггүй. Эмэгтэй та далавчтай софи хэрэглэдэг үү? оолвэйс хэрэглэдэг үү? Оолвэйс тэ? Үнэтэй бас чанартай... За тэнэгтэх ч яахав. Шарталтын синдроом бүрэн арилаагүй байгаа тул хүлцэл өчье. Энэ бичлэгт иймэрхүү хариуцлагагүй, увайгүй, тэнэгэвтэр үг олон тохиолдвол өршөөгөөрэй.
Үйлдвэрлэгчид үнэ цэнийн тухай ойлголтоо ухамсарлалгүй бараа бүтээгдэхүүнээ өрсөлдөгчдөөсөө хямд үнэлэх нь нэг их оновчтой арга биш гэдгийг ойлгосон байх.

За гол юмандаа оръё. Энэ тухай санаа оноогоо хуваалцмаар болоод нилээд удаж хургаж шантарсаны эцэст шарталтаараа түрий барин дайрч байна.
За тэгээд үнэ цэнэтэй холбоотой асуудлын тухай гүнзгийрүүлэн бодох аваас энэхүү асуудал өдөр тутам амьдралд хичнээн чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухайд хүрнэ.

Жишээ: Нэг хүүхэн найз маань найз залуудаа бараг хаягдав. Нус нялмас, уулт унхиагүйдэлт. Шалтгаан: Нөгөө залуугаа бөөцийлнэ гэж жигтэйхэн. Яг л нойтон хамуу. Хэн их хайрласан нь ялагдал хүлээдэг ганц талбар бол хайр дурлалын фронт.
Хүүхэнд зөвлөснөөр холбоогоо тасалж утасны дугаараа өөрчлөн алга болов. Найз залуу нь эхлээд гайхан хайж... Санаа зовж... Дараа нь мань эр ямар ч аргаар хамаагүй эргүүлж олж авахаар надад хандав. Нилээд зовоосны эцэст хүүхэн окоовноосоо ч гарав залуу ч дахин салах нийлэх тухай ам нээгээгүйм гэдэг. Залуу яагаад хаячихаад дараа нь үхэл ханхлуулан араас нь хөөцөлдөв өө? Түүнд ганцхан шалтгаан байсан нь үнэ цэнээ алдсан хүндээ ҮНЭ ЦЭНЭэ алдсан явдал байлаа. Нөгөө голоод байсан хүүхэн (БЭЛЭН БОР) нь таг чиг алга болж залууд үнэ цэнэгүй гэдгий нь мэдрүүлсэн явдал бол ухаалаг алхам байлаа.

Жишээ: Сэнхэлзсэн нэгэн залуу эхнэр хүүхэд аван аж төрөн амьдран суужээ. Сэнхэлзүүр ажил төрөл хийхгүй, хийсэн ч олигтой нэмэр болчих зоос олохгүй. Ганцхан амалж чадах зүйл нь хайр. Үеийн залуус нь данхар жийп хөлөглөж, орлого ашгаа ам булаалдан бүлтэрч, зугаа цэнгэл хөөцөлдөн жаргал цэнгэлийн манлайд явцгаах нь эхнэрийн нүдэнд гоё харагдан танагтай байгаа дээрээ тэднээс нэгийг нь урвуулж авахаар атгаг санаа өвөрлөв. Шулмас эмгэн ээж нь ч түүнд сайтар нөлөөлөв. Эхнэр нь хаяад алга болов. Залуу үнэ цэнээ алджээ.

Нилээд хэдэн хүчин зүйлс бүрэлдэж байж эр хүн гээч амьтан үнэ цэнээ олох. Ганцхан сод чадвартай бол үнэд хүрэх нь дамжиггүй. Сод чадваргүй энгийн харчуудад нилээд хэдэн чадварууд бүрэлдэж байж үнэ цэнээ бүрэлдүүлнэ. Амьдралаа аваад явчих чадал(мөнгө олох чадвар), боловсрол, ухамсар, сексийн чадвар, халамж, өөрийгөө хүндлэх байдал гэх мэт эмэгтэйчүүдийн хувьд чухаг чадваруудын нэгдэл. Энэхүү чадваруудын хэмжээ их, тоо нь олон байх тусмаа үнэд хүрнэ. Аа гэхдээ өөр нэг юм байна. Хайрт бүсгүй нь ямар чадварт ач холбогдол өгдөгөөс шалтгаалж таны үнэлгээ тогтоно.

Хэ дурлалын хэнээтэн юм шиг нээх далийчлаа. Ажил хэрэг дээр ч энэ яриад байгаа юм маш их нөлөөтэй. Чадвартай ажилтан бол үнэтэй. Чадвартай бөгөөд зориггүй ч юм уу тэнэгдүү бол үнээ алдана. Тэхээр нэг зүйл зөвлөе. Та өөрийн хамаг үнэт чанаруудаа жагсааж бич. Өрсөлдөгч нэгнийхээ чадваруудыг бич. Дургүй хүнээ магтах чадвар тэр бүр хүнд байдгүйг мэдэж байна л даа. Гэхдээ сэтгэлээ сонсолгүй зөвхөн бодит амьдралд тулгуурлан бичихийг хичээгээрэй. Дараа нь бичсэн зүйлээ харьцуулан хараад өөрийнхээ давуу чанаруудыг хадгалж үлдэн өрсөлдөгчийнхээ давуу чанаруудыг өөртөө наа. Тэр цагт гэрэл гэгээ ирэх болноо гэж.

Өөр олон жишээ байна. Залхуу хүрч байна бас... Бүхэлд нь базаад тайлбарлахад амьдралын аливаа хүчин зүйлд хандахдаа давс хужирыг нь тааруулж хандаж байвал та алдахгүй алзахгүй байхнээ. Хэ мэдээжийн юм бичцэн үү?
Цалин хурдан буугаасай.

34 comments:

  1. За ерөнхийдөө ойлголоо,ухаарлаа,баярлалаа.Хамгийн их санаа нийлж байгаа өгүүлбэр бол ''Цалин хурдан буугаасай'' байлаа,дэмжиж байна.

    ReplyDelete
  2. юм болгоныг үнэлэх гээд дайрах ч бас утгагүй, үнэ цэнээ алдахын үнэ цэнэ ч гэж бас байх биз. Хамгийн доод талын давс хужирны асуудлаар л санал их нийлжээн, тэхдээ дандаа тааруулна гэж юу байсын, ядаргаа шдээ:p

    Цалин хурдан буугаасай биш, цалин буух өдөр хурдан болоосой:)

    ReplyDelete
  3. Цахилгааны ослоос болоод манайх тоггүй хэд хоночихлоо.
    Баярын мэнд оройтож байгааг минь уучилаарай.
    Сайхан баярласан биздээ?

    ReplyDelete
  4. үнэ - 1. мөнгөөр бодсон өртөг, 2. нэр алдар, нэр хүнд

    үнэ цэнээ мэдрүүлэх гэж үнэлэгдэхгүй үйлдэл хийдэг нь үнэ цэнэгүй юм

    Б.Й.нийслэл салат

    ReplyDelete
  5. Эрхцасд: Гялайв. Нэг ч болсон өгүүлбэр санаанд тань нийцсэн бол яамайдаа.
    Фрискад:Үнэлэх гэж дайрах шаардлагагүй. Бүх зүйлс өөрийн үнэ цэнэтэй байдаг. Цалингийн хувьд болнэмэгдэхүүний байрыг өөрчлөн нийлбэрийн чанарт нөлөөлөх оролдлого уу? Хичээгээрэй.
    Заяад: Баярлалаа хө. Сайхан баярласан. Тоггүй хэцүү шүү тиймээ?
    Нийслэл салатад: Зоригтой бай. Нэрээ бич анд минь. Хундагад үхэх гээд байгаа сурагтай залуу мөн биз? Цаадах чинь чамайг тоохгүй. Чи үнэ цэнэгүй гэсэн үг. Үнэлэгдэхгүй үйлдэл гэж хаа ч байдаггүй юм. Үнэлж мэдэхгүй хүн л гэж байгаа байхдаа. Тэгээд ч дараа нь харамсаж суухаар эцсээ хүртэл таны нэрлэсэн үнэ цэнэгүй үйлдлүүдийг хийхэд яах вэ дээ ер нь?

    ReplyDelete
  6. хэхэ
    Тэгээд ч дараа нь харамсаж суухаар эцсээ хүртэл таны нэрлэсэн үнэ цэнэгүй үйлдлүүдийг хийхэд яах вэ дээ ер нь?

    эцсийг хэрхэн тогтоох вэ?

    аймгийн төв салат

    ReplyDelete
  7. Үнэ цэнэ гэдгийг хүн тогтоодог. Гэхдээ тэр үнэ тогтоох гээд байгаа хүн нь хэр үнэлэмжтэй хүн гэдгээс аливаа юмны үнэ цэнэ шалтгаалах байх даа. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүнийг мөнгөтэй байх тусам өндрөөр үнэлдэг зарим хэсэг хүүхнүүд байхад ухаантай, мэдлэгтэй, эсвэл зүгээр л мэдрэмжтэй эр хүнийг үнэлдэг бүсгүйчүүд бас байнаа.

    ReplyDelete
  8. Эр хүнийг үнэлэх үнэлэмжийн талаар чинь бичсэнштээ уул нь. Та бүтэн уншсан бол наад асуудлаа сөхөхгүй байсан байх гэдэгт эргэлзэхгүй байна.

    ReplyDelete
  9. Ямар нэг юм үнэ цэнэгүй байх нь хамгийн амар... Гэвч огт үнэ цэнэгүй зүйл нэгээхэн ч үгүй...

    В.И.Хүү гэнээ...

    Байгаагаасаа давуулан үнэлэх, үнэлэгдэх нь доогуур үнэлэгдэхээс аюултай юм шиг санагддаг энэ талаар юу гэж боддог вэ? Жишээ нь маш гоё жийп, байшин зэргийг авахаар зорьж, тэднийг үнэтэйд тооцоод очоод авсан чинь (нэлээд хэдэн жилийг алдаад) нөгөө юмандаа хүрсэн чинь нөгөө хайж байсан юм нь тэнд нь байхгүй байвал??? Үнэ цэнэ.. асар чухал асуудал... Ямар нэгэн юмыг үнэлэх үнэлгээний шалгуур..

    Хэн нэгэнд үнэлэгдэх, эс үнэлэгдэх гэдгээсээ илүү нэг зүйлийг ижил төстэй үнэлж байгаа хүмүүс хоорондоо илүү эвцэлддэг юм шиг?

    ReplyDelete
  10. Өөө... нээрээ уучлал гуйх гэж орж ирсэн чинь... Контрол хэт алдцан байна лээ.. үнэхээр уучлаарай.. би нөгөө юу... Юкитэй андуураад... :P

    ReplyDelete
  11. Åðòºíöºä òºãñ òºãºëäºð ç¿éë ãýæ ¿ã¿é áºãººä òýðõ¿¿ òºãñ òºãºëäºð ð¿¿ ¿ðãýëæ òýì¿¿ëæ áàéäàã ãàãö ç¿éë íü ñýòãýë ººðºº þì àà ãýæ...

    ReplyDelete
  12. Shuustei l bichleg bolj Zaraa thanks. Chamaig shartav gehiig hamgiin tovchbuguud toiruugaar helbel:-Zaraa jiremseljee. hehe tegeed naad ur huvruluu yaj shuu han alav daa. Jivuulj uu, gataaj u, muujruulsan u? Nemj tuleegui bid dee?

    ReplyDelete
  13. Өөрт буй үнэт чанаруудаасаа бичих гэсэн нэг ч юм орж ирэхгүй байх чивээ .

    ReplyDelete
  14. Цалин хурдан буучихвал нэг хэсэгтэйй ЧАДВАР-тай байх нь тийм үү? Ха ха ха

    ReplyDelete
  15. яаааг энэ тухай Монтень -ий гайхалтай эсээ бий дээ..
    ммм..
    уншаад үзээрэй..

    ReplyDelete
  16. "эмэгтэй хүн болгон нөхөрт гардаг" гэж юм яриад байдаг. Энэ үгээр яг юу гэх гээд байдгийг би ойлгодоггүй юм. Ер нь бол надад энэ үг их утгагүй санагдаад байгаам. Тайлбарлаад өгөөч хүмүүсээ :-)

    ReplyDelete
  17. Бүх зүйл харьцангуй гэсэн үг...гоо сайхан, үнэ цэнэ гэх мэт.

    цалин угаасаа хурдан буухгүй, буудаг өдрөө л бууна.

    юунд хичээхийн би?

    ReplyDelete
  18. Хайрын тухай одоо юу ч гэхэв. Мөнгөгүй эр болж төрсөн нь миний буруу юу. Тэгээд ч энэ улс орны value тогтворгүй байхад. Тогтвортой байлаа гээд ч жийп авах мөнгө цуглуулахад жийпэндээ ясаа тавихаар байна.
    Ядаж байхад ихэнх охид санаа нь сэтгэл нь сонин болчихсон заза бүр уур хүрчлээ дуусгасан нь дээр юм байна.

    ReplyDelete
  19. hehe, sanakae tachignatal ugledeg baishd. on a different note though, why do all Mongolians refer to all SUV's as "Jeep" ? It's like referring to all the diapers as "Pampers" hehe. anyhow, owoo daliidag baishd

    ReplyDelete
  20. TIIM shuu haya uhamsarluushtai zuil bna unetei tsenetei/medleg,bolovsroloor/ bh gedeg chin unetei l zuil

    ReplyDelete
  21. VAT yah uu :P

    Ooroo ooriigoo unelj bj busdaar bas uneluulne

    ReplyDelete
  22. wow unuudur blogiig chini neej ilruulev. buh bichlegiig 3 tsagiin tursh mashindav. taalagdaj bna.

    ter hunii nootsiin tuhai bichleg buur ih taalagdlaa. yagaad ch yum bi ooroo ochood gologdoh yum shig setgegdel torloo.

    zo tegeed bicheed baigaarai umshaad baiya.

    ReplyDelete
  23. Bieyee unelj surah l heregtei yum shigee, hehe.
    Zaraa shartahaar yaadag genee haha.

    ReplyDelete
  24. Za sain bna yy ah mini. Muu duu ni muuhai tsarailaad l yavj bn. Gehdee udahgui edgeh bh

    Za ter zaluuchuudiin huvid bol bi yamar azaar tiim zaluu olood avchihvaa

    tnx god.

    Pearle Deppsu

    ReplyDelete
  25. So what is the value of an ordinary mongolian man such as you, in terms of money? and what kind of characteristics make up the grand value of this particular man? is it social status, money, assets they own or the amount of love they can give? Is it ethical to set a value on human beings? Unfortunately, we do put dollar value on human life. For example: Family of US soldier who gets killed in Iraq gets $500,000. But an innocent Iraq civilian killed by US soldiers is worth only $2500.

    ReplyDelete
  26. Санал авна санал авна

    ReplyDelete
  27. Хавар болоод ямар олон хүн өвдөө вэ. Нана, Гамп, би, Пейрль гээд амьсгалын гаралтай өвчин агаар дуслын замаар халджаагаам шиг болсон байна шд.

    Блогуудаа хлорминээр ариутгадаг юм билүү.

    За за бичлэгтэй холбож хэлэхэд үнэ цэнээ мэдэрч явах зөв юм шиг байна лээ. Цалингаа мөрөөсч хүлээж байнаа гэдэг чинь өөрийгөө хангалттай сайн үнэлээгүй байна гэсэн үг байх, тиймүү.

    ReplyDelete
  28. zaraa odoo yamar udaj baij solidog yum ve uidaad uheh gej baihad solih ch ugui iin. bichlegee oruulal daa.

    ReplyDelete
  29. Хэхэхэ тэгээд аливаа юмны үнэ цэнэ цаг хугацааны нөлөөн дор байнга өөрчлөгдөж бгаа юмдоо. (Их цэцэрхэв)

    ReplyDelete
  30. аанхаа тэгдэгийм бий вий...

    ReplyDelete
  31. alivaa zuil haritsangui unelegdene uchir ni hun bolgon niigemshiltees shaltgaalan davtagdashgui minii amidraliig uzeh uzel magadgui (yor ni) ta nariinhaas oor l baih yagaad gevel minii tulj unguruulsen amidral geh met zuils ta nariinhaas oor uchir. eregtei-emegtei humuusiin hariltsaanii talaar bol amidraliig uzeh uzel ni yag adilhan bish ch gesen (ugaasaa bolomjgui baih) arai oir humuus l amjilttai hariltsaa bii bolgoj chaddag baih. hichneen goy zuilstei bailaa ch ter hun herwee minii sonirhdog eswel oilgodogiig oilgoj chadahgui bol nadad hun gedgees busadaar une tsenetei sanagdahguiee mun bichleg chin taalagdlaa keep it up

    ReplyDelete
  32. Yamar ch erdemtnees sonsohgui unetei zuvlumj baina. Shuud l ulaan fen chini bolloo. Yamar aztai huuhen iim uhaantai zaluugiin ehner boldog bol. Thanks. Udur bur blogtoi chini hamt!
    Amjilt husie.

    ReplyDelete
  33. Энэ нь би өөрийхөө үнэ цэнийг мэдрүүлэх үнэ цэнэгүй алхам гэсэн үг үү? Эсвэл тэр хүний үнэ цэнийг мэдэх гэсэн алхам уу?

    ReplyDelete
  34. МАШ ГОЁ БИЧЛЭГ БАЙНА.

    Үнэ мартагдаж чанар үлдэнэ гэж үг байдаг.

    Хүнд арай ойр гэдэг утгаар нь нэг жишээ авий. 9911 гэдэг дугаарыг хүн болгон л мэднэ. Мобикомын хувьд энэ дугаар бол жирийн л нэг СИМ карт Мобиком 9911 дугаарыг жирийн л дугаарууд шигээ зарж болох байсан ч энэ дугаарын хувьд VALUE гэдэг зүйлийг бий болгож чадсан. тань луу 9911 дугаараас дуудлага ирвэл 9960 тай дугаараас залгаснаас илүү хүндэлсэн өнгөөр яридаг аа та анзаардаг уу?
    тэгэхлээр 9911 дугаарын хувьд үнэ цэнэ гэдэг зүйлийг хэрхэн бүтээснийг та бүхэн орой Болгон гардаг байсан хар фон дээр саарлаар бичсэн үгс бүхий рекламуудыг нь харж л байсан байх. 3000 төгрөгөөр л бүтэх СИМ картыг одоо та 1 000 000 төгрөгөөр олход хэцүү байх.

    ReplyDelete