Tuesday, April 1, 2008

Гачин өдөр...

Өглөөнөөс авхуулаал нэх гачин өдөр... Нойр сэрүүлэг хоёрынхоо алиныг нь сонгох вэ гэсэн хүндхэн шалгуураар орж зүүдээрээ биш сэрүүнээрээ амьдарвал илүү бодитой мэт санагдаад сэрүүлэгээ сонгон өндийлөө. Шопрооднууд бүгд атаархал төрүүлэм хурхиралдах аж. Шал дургүй хүрээд дуртай дургүй орноос өндийн салгалж чичирсэн гараар тамхиа тэмтэрч олоод нойлруугаа орон асааж суув. Хуучны байранд амьдардаг мань мэтэд өглөөгүүр тохиолддог хүндхэн өрсөлдөөн нь нойлын асуудал. Нөгөөдүүлийг сэрээчихвэл нойл угаалтуур булаацалдаад тендэр зарлах шахуу юм болохыг мэдсэн хашир би бээр тамхиа сорохдоо хүртэл жижкэн жижкэн сорж зөөлөн амьсгалан суулаа. "Ээ новш! хэн нь сэрчвээ?" Угаалгын өрөөнд нэг нь тансаглаад эхэллээ... Шал дургүй хүрээд "энэ өмхий тамхинаас л боллоо угаалгын өрөөнд түрүүлж ордог байж" гэж бодтол өөдөөс дүү "нойлруу өрсчихсөн үү?" гэж булингартсан нойрмог хоолойгоор дугарсан нь миний нөхцөл байдлын тухай ойлголтод эерэг үр дагавар авчирлаа.
Ажлаас хариугүй хоцрох гэж байгаагаа мэдрэн яарч байхад энэ нэг юмны удаан хөдөлгөөнтэй гэж яаваа. Хялалзсан нүдээр хурдлахыг шаардан хэсэг хүлээж энэ тэрүүгээр нь өсгийгээ няцартал чанга гишгэлэн намиак өгөөд хэсэгтээ л түнтэгнэв. Нөгөөх тоож байгаа шинж алга. Угааль үйлдэж дууссан бололтой нүүр гараа арчиж байхаар нь зөрж орох гэтэл бас айлгүйтээд нүүрэндээ тос түрхэхнээ... Нэг гар нь бараг нүүрнээсээ том талбайтай тэрээр алгандаа нивеа тосыг нялгадаад хоёр алгаараа шад пад шад пад хийлгэн нүүрээ арчлахад нь нүүр нь харагдахгүй болж бөхчүүдийн хонгыг алгадахад гардаг дуутай ижил сонсогдов. Инээд хүрээд явчлаа...

Хэргээ гүйцээчихээд ажилруу таксидав... Таксины жолооч догь царайтай амьтан "хаашаа?" гэж хэг ёгтов. "Хаачих яахав машины чинь урд дугуйны хий гарчихсан зүгээр үү?" "Айн?" нүд нь аяганаасаа бүлтрэх шахав... "Дөрвөн сарын нэгэн!" Сайхан чадлаа... Нөгөөх маань ханд нь дарагдан нойр нь сэргэв бололтой маасайна...
Ажил дээр ороод иртэл "таны наад гутал яацын?" гэнэ. Би тийм хялбархан амьтан харагдсым байхдаа ха ха?... "Битий балайраад бай ха ха"... Хууртагдсангүй... нэг инженер орж ирээд "доор хэдэн хэрэглэгч гэрээ цуцлана" гэнээ гэж эвгүй тоглолт хийж эрүүний шөл амсаад гарлаа... Энэ мэтээр хэд хэдэн нөхдүүдийг сайхан хуурчихоод хууртагдаагүй додигор жаргалтай амьтан мишээл гэрэлтүүлж суутал гайтай Юки! "Голомтын урд хүрээд ир!" чихшиг маажаад эхэлдэг гэнээ... Би тийм л хялбархан харагдаг юм байналдөө... Мэссэнжэрээр хэрүүл хийх санаатай BUZZ-даж гажигттал ийм юм болчихлоо гэж. Ядаж Юкид "спамхан" гээл нэх догь нэр өгөөдөхсөн чинь жинкэн утгаараа би "спамчин" болчихдог байгаа... Баахан хүмүүсрүү зэрэг илгээгдээл... Бурхантай нийлж пойлдохгүй шүү за Юки гуай! Зарим нь тэнэг мангараар минь дуудаад зарим нь бөөн хөөр баяр болоол этэр. Иймэрхүү над шиг нөхдүүдээр ертөмц дүүрэх болтугай. Тэгсэнээ "элдэв нууц юм бичиж байж ингэвэл мөн сайханаа" гэнэ үү? Тийм хүний мууд дуртай айн... Комбүүтэр маань нэг иймэрхүү дүр зурагтай боллоо... Зураг дээр дарж томруулж харж болно шүү. Кибер ертөмц бодит ертөмцөөс өөр бололтой. Аашыг нь хөдөлгөсөн нөхдөөсөө уучлал хүсье. Үнэхээр алдаа байсан шүү гэж батлан тангараглая :P

За тэр ч яахав уншигч зочиддоо Инээдмийн баярын мэнд хүргэж эрүүл энх аз жаргалын хүсэж дандаа инээд хөөр баяр баясгалангаар дүүрэн байх болтугай гэж ерөөе...

10 comments:

  1. Агааг минь хуурах гээл чадкуу байна уу энэ хүмүүс гэснээс агаа нээрээ бас тамхи татдаг юм уу тэр сайхан гэрэл гэгээтэй өглөөг тамхины хөх утаагаар угтаж яаахнуу дээ хайран сайхан бие хайран сайхан царай зүс гэснээс агаа та намайг мессэнжирт тоохоо байж ээ

    ReplyDelete
  2. Гэснээс өөрөө мээсэнжэрт орж ирдэгсэн билүү? эсхүүл игнордчихсымуу?

    ReplyDelete
  3. Чи энэ хачин зурагаа яагаад нетд тавьчихсан юм бэээ
    http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg

    ReplyDelete
  4. Энэ хаягаар ороод өөрийнхөө зургийг хардаа. Ха ха...
    http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg

    ReplyDelete
  5. Хо хо! Та 2 намайгаа дөнгөж барахгүй л болов уу? гэж айж байна.

    ReplyDelete
  6. сайн уу энэ өдрийн мэнд анд найз нараа.... Миний шинэ блог мэндэллээ орж үзнэ үү гэж урьж байнаа

    ReplyDelete
  7. Тэр хаягт чинь хөөрхөн зараагийн зураг байсан ш дээ.

    ReplyDelete
  8. сайн уу энэ өдрийн мэнд анд найз нараа.... Миний шинэ блог мэндэллээ орж үзнэ үү гэж урьж байнаа.

    http://junetlg.blogspot.com/

    ReplyDelete
  9. bas vladstudio-giin fan ym yu?

    ReplyDelete
  10. хаха.. тэндэр зарладаг гэнэ шүүү... шөнө сайн давсгаа суллаад өглөө орныхоо хажууд нойтон алчуур тавтад... хоцрох гээд байвуул арчаад л болоо... гэсэн..

    ReplyDelete