Friday, April 4, 2008

Эзэн хичээ...л заяа хич....!

Дэлгүүрийн гадаа зогсож байтал машины зогсоол дээр зогсож буй элентра машинруу хоёр сугандаа таягтай эр дөхөхийг ажвал түүний хөл эзэндээ ямар ч үүрэг гүйцэтгэх чадваргүй болоод удаж байгаа нь харагдана. Гайхалтай нь мань эр зорчигчийн суудалруу биш жолоочийн хаалгыг онгойлгон явж орчихлоо. Сурмаг нь аргагүй асааж аваад зарим нэг будилуу хүмүүстэй харьцуулашгүй уран жолоодлого гарган түгжээнээс гаран одлоо.

Би ямар юм бодохгүй өнгөрнө гэж байх биш бас өөрөөсөө ч ичих шиг сэтгэгдэл төрсөнийг нуух юун. Өнөөдөр бидний амьдралд архи тамхинаас илүү хөнөөлтэй нэгэн дайсан нуугдан бугшсан нь залхуурал бөгөөд их олон хүн үүнд хоббитож байгаа нь илхэн аж. Залхуу хүнд түгээмэл ажиглагдах нэгэн авъяас бий. Өөрт нь ажил гарах гэж байгааг байгалиас заяасан найм ес арав дахь мэдрэхүйгээрээ байдаг юм уу далдыг харах авъяасаараа аль хэдийн урьдчилан мэдэрсэн байх агаад түүнд ажил даалгаж болзошгүй этгээдийн сул талыг аль хэдийнээ олоод мэдчихсэн түлхүүр үгийг нь бэлдчихсэн хүлээж байдаг ажгуу. За тэгээд хэлэх үгний бэлэн цэцэн, оноч мэргэнийг бахдаад баршгүй. Маш мундаг хүндэтгэх шалтгааныг олж хэлнэ. Хамгийн их түгээмэл хэрэглэх үг нь ЗАВГҮЙ гэдэг үг.

Завгүй хүний тухай нилээд дээр бичиглэсэн нийтлэл уншиж байхад өөрийгээ уншаад байх шиг санагдаж байж билээ. Завгүй гэж хэлж байгаа хүн үнэхээр завгүй байх нь ховор гэнээ. Миний блогт бичигдсэн хэд хэдэн сэтгэгдлүүдэд "завтай хүн блог бичдэг бөгөөд өөр хийх ажилгүй" гэж шүүмжлэл бий. Завгүй (утгачилбал: завгүй-завдахгүй. амжихгүй гэсэн үг бололтой) гэдэг үгийг нэгдүгээрт хүсэхгүй, хоёрдугаарт сэтгэлгүй, гутгаарт хувийн зохион байгуулалт тун тааруу, дөтгөөрт залхуурсан, эцэст нь тавдугаарт үнэхээр ажил ихтэй байх тохиолдолд хэрэглэх аж. Мэдээжийн юм бичээд эргүүтээд байна уу?

Дээрхи суга таягтай эр машин бариад дэлгүүр хоршоо ороод явахаас залхуурах бүрэн боломж байсан байх гэж бодогдоод... Тэр байтугай машин барихаас бултчиж болох хүндэтгэх шалтгаантай харагдаад байлаа. Гэхдээ мань хүн амьдралын төлөө өөрийгээ зуун хэдэн хувь ажиллуулаад байнаа? Хаазан дээр гишгэх хөлгүй байж?

Аавын найз ядарсан эр байх. Мань хүн хүүгээ ажилд авахыг гуйлаа. Би ч нэг орон тоо сэтгээд нүүрээ улалзуулан байж шахав. Нөгөө банди ажилд орсон даруйдаа элдэв шалтгаан хэлэн чөлөө аваад долоо хоногт гурав дөрөвхөн өдөр ажилд ирэх... Сүүлдээ тархи хөдөлсөн гэсэн шалтгаан хэлээд таг чиг... Хөдөлсөн тархийг бариулах цаад хугацаа чинь хэтэрлээ гэхэд хагас өдөр биздээ?

Үлгэр хэлье. Үгээгүй ядуу гуйлгачин байх аж. Бурхан бодож гэнэ. Үүнд нэг шаанс олгоё гэж... Тэгээд явах зам дээр нь алтан ембүү орхив... Нөгөө ядуу эр замаараа гудайж явж байгаад бодож гэнэ... Би дандаа газар шагайж юм хайж явах юм, нэг удаа ч гэсэн тэнгэр харж явж үзье гэж бодон өлийгөөд ембүүн дээгүүрээ алхаад гарчээ...

Эцэст нь бодоод байна л даа. Байгаа боломжоо олж харахгүй байгаа юм биш үү? Залхуураад зөндөө боломжоо алдаад байгаа юм биш үү? Насны эцэст харамсах үйлээ хийгээд байгаа юм биш биз?
Хэ хэ блог бичихгүй ажиллаад унах гэж байгаа юм шиг болчихвуудаа? Ажлаа ч хийнэ, авгайгаа ч эргүүлнэ, блогоо ч бичнэ, бор дарсаа ч хүртэнэ гээдайхгүй юу :P Үр бүтээлтэйгээр ажиллах шаардлага үүслээ гэж... Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж сайхан үг байдагдаа.

15 comments:

  1. "Ажлаа ч хийнэ, авгайгаа ч эргүүлнэ, блогоо ч бичнэ, бор дарсаа ч хүртэнэ гээдайхгүй юу" ene chin xarin taalagdaj baina shuuu. Dawgui bichleg baina. Taalagdaw.

    ReplyDelete
  2. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=96880&catid=7 unshsan uu? Haramsaltai baina.

    ReplyDelete
  3. архи тамхинаас илүү хөнөөлтэй гэдэг ч үнэн байх шүү гэсэнээс маргааш буудах уу?

    ReplyDelete
  4. xaaya bas amrax zav gargaj bxgui bol..urgelj ajillaad bval stressend orood ajil ch gui amidralch gui bie ch gui..bayar xoor ch gui neg jumbolox geed bdag..nadiin bodloor byx jumaa zoxitsuulj bval zugeer geh boddog..zalxuurax uedee zalxuuraad xiix uedee xiigeed gex met.. :-)

    ReplyDelete
  5. Толгойгоо маажаал сууна энэ ч бас надад л зориулагдсан бичлэг байнаа даа,нэг л их оюунлаг амьдарч байгаа хүн гээд блогоос өөр зүйл хийхээ байсан,гэхдээ эзэн би хичээгээд л байгаа л даа тиймээс заяа минь ч бас хичээх байхаа,харин дахиад сайн хичээх хэрэгтэй юм байна шүү,нээрээ энэ залуу занг яаана даа.

    ReplyDelete
  6. Даж бичлэг байна.
    Нээрээ л хөл гаргүй, хараагүй дүлий мөртөө биднээс илүү зүйл бүтээгээд /машин жолоодох ч энүүхэнд байнаа/ байгаа хүмүүсийг үнэхээр гайхалтай.
    Манай ах гэмтлийн эмч. Жолоочийн эрүүл мэндийн хуудас бөглүүлэх гээд хүмүүс ирдэг гэнэ л дээ. Гэтэл нэг нүд нь хардаггүй, нэг гаргүй эсүүл хиймэл хөлтэй гээд л янз янзын хүмүүс байдаг гэнэ. Хуудсыг нь бөглөж өгөх гэхээр тэр бүх оношийг нь бичих болдог. Оношийг нь биччихээр юу гэж машин барих зөвшөөрлийг нь олгох юэ дээ. Бичиж өгөхгүй гэхээр өчнөөн олон жил машин унаагаа бариад амьдраад ирсэн хүмүүс байдаг. Яахаа ч мэдэхгүй ацан шалааднд ордог гэнэ. Аргаа бараад л бөглөж өгөхгүй гэхээр хэн нэг таньдаг эмчдээ очоод л бөглүүлчих юм чинь гээд л гараад явцгаадаг гэнэ. Нэг талаасаа хачин санагдаж болох ч нөгөө талаасаа 4 мөч бүтэн биднүүсийн хажууд байгаа хэдийгээ бүрэн чадлаар нь давуулан биелүүлж чадаад байгаа агуу хүмүүс юм.
    Үнэхээр жинкэнээсээ завгүй үед бол Завгүй гэдэг үгийг хэлэх ч зав гардаггүй ш д. тэхдээ чиний хэлсэнээр зарим хэсэгт өөрийгөө бас олоод харчлаа гэж... хэхэхэ

    ReplyDelete
  7. Нэг ядуу хүн байж. "Баян болгож өгөөч" гээл бурханд мөргөөд л байдаг. Хоосон залбирахаас өөргүй. Тэгсэн бурхан гуйлтыг нь сонсцон байгаам л даа ууг нь ч. Тэгээд "Энэ одоо ядаж нэг сугалаа авчдаггүй юм байх даа" гэсийм гэнэ лээ, зайлуул.

    ReplyDelete
  8. юу юуугнууу???...намайг хэлээдийну?

    ReplyDelete
  9. Залхуу гэснээс их ажлын дараа сайхан хоол идчээд шүдээ чигчлээд зурагт хараад хэвтэх сайхан шүү уул нь. Тэгээд дэскү босж ирээд элдэв хэрэгт хошуу дүрээд амарч ч чадахгүй (ээж эхнэр 2-н үглээнээс)

    ReplyDelete
  10. Zaraa huu zalhuu bish baih aa, ulger jishee avmaar. Blog bor davs gesnees, uhtel ajillaj yadraad sehtel amraad geed...

    ReplyDelete
  11. Дургүйд хүчгүй

    ReplyDelete
  12. заяа хичээнээ хичээнэ.

    ReplyDelete
  13. Haa neg gazraas hezee ch bilee dee martchihaj.. bi "alivaad zav gargana gedeg setgeliinh" gej unshij baisan yum, ene ih unen shig nadad sanagdaj bilee, ternees hoish zarimdaa setgel gargaya ene chini odoo gej boddog bolson shuu.
    Harin ezen hicheehiin huvid hunii yamar yavah ni tuhain hun uuruus ni yamar ih shaltgaaldag geech. Sain, saihan yaviya l gevel hicheehed l guitsee. Buh yum saihan bolno. Uchir ene horvoo gedeg chini bolomj bololtsoogoor duuren baidag yum aa.Eniig hun buhen zunduun sonsson bh l daa gedhee l dahin davtan helmeer sanagddag yum. Deerh Zaraagiin maani siiruulsen hul muutai ter ah uurt baigaa bolomj buree daichlan amidarch baigaag jishen hun hicheevel iim l amidardag yum baina daa gedgiig bidend hurgesen Zaraadaa bayarlalaa. Bas l neg yum bodogduulsan saihan bichleg boljee. Chamd amjilt husie! Urgeljluuleed bicheed baigaarai daa bi ch gesen urgeljluuleed unshaad l baimaar baina.
    Cheers,
    Havar

    ReplyDelete
  14. Ter n'ohor altyg anzaarahgui o'ngorohod araas ni yawsan sohor hun olood awchihsan genelee.

    Zawgui gedeg ug ih sejigtei sanagddag.

    ReplyDelete
  15. ай залхуурал уу.. эргээд бодоход оюутан байх даа.... зөндөө сйахан боломжийг алдсан санагддаг юм.. наад залхууралаас болж шүү...

    гэхдээ яах вээ хө.. рдрр бол боломжуудыг алдахгйүг л хичээж байна.

    ReplyDelete