Monday, April 7, 2008

Зурхайчаа гэж...

Ээжийн элдэв юманд дуртай гэж яаваа... Бүтэн сайнд бүтэн гэртээ бишээ гэртээ бүтэн амарчих санаатай бүх удирдлагуудаа өрж тавьчихаад хэвтэж байтал ээж гаднаас шуурга шиг давхиж орж ирээд нүд нь бүлтийж амьсгаа нь давхцан Даргаа... даргаа... цаана чинь шуурга! гэдэг шиг "Алив хувцасла! Цаана чинь!" Би ч сандран босч харайн "хэн бэ хаана юу?"... "Нэг мундаг хужаа зурхайч!"... "Оон хүн сандраагаад..." Хувцаслаад гарлаа.
16-р хороололд нэг Монгол авгайгийнд очтол ойрын хэдэн сар угааж үзээгүй шахам тослогтсон үс даахиа өөрөө хайчилчихдаг болов уу гэмээр арчаагүй царайтай сэгсийсэн ам нь өмхий ханхалж худлаа ярзайтлаа инээсэн, бөгсгүй бөгөөд гэдэстэй нэг хөл дээр нь гишгэж байгаад эргүүлчихсэн юм шиг хөлийн сарвуу нь бие биенийхээ царайг хэзээ ч хараагүй болов уу гэмээр хоёр тийшээгээ харчихсан нөхөр сүйд майд...
Зурхай мурхай өвчин эмгэгийг гаргаахгүй гэж хужаагаасаа ялгагдах юмгүй хамт яваа өвөр монгол авгай сурталчилгаагаа урсгана...
Ээж ч "чи түрүүл" гээд түлхчихэв. Ээжрүүгээ хальт хяламхийж өмнө нь тавьсан сандал дээр сандайллаа. Судас бариад л хачин царай гаргаад л... "Нүүр рүү нь нулимчихвал яах бол?" гэж тэнэг бодол орж ирээд инээдээ барихын тэвчээрийг гаргав. Нэр ус, нас шүд баахан юм бичээд хүнээр бол онош л тавиад байх шиг юм боллоо. Арзайтал нь шүдээрээ мэрсэн мэт хумсныхаа завсарыг хирээр кант тавьсан гараараа эрүүнээс ийш тийш нь хөдөлгөн нүүррүү ойрхоноос анхааралтай ажиглахад нь нанхиадуудын амны эвгүй үнэр тэсэхүй еэ бэрх... Эр хүнтэй ийм ойрхоноос ширтэлцэж үзээгүй болохоор эвгүй оргисон ч би юунаас нь дутахав гээд нүүрнийх нь өө сэв, батга, хамраас нь цухуйх нус наалдаж үлдсэн үс зэргийг би ч бас зөрүүлээл ажиж авлаа.
Онош хэлж байнаа. Бөөр элэг ходоод муу байна. бусад нь зүгээр гэчжээ. Өөр юм бараг байхгүй биздээ? Гол нь хааяа эвгүйтдэг зүрхтэй холбоотой юм хэлчих болов уу гэтэл алгасчихав.
Тэгснээ одооны ажил чинь саадтай... Хөрөнгө оруулах ажил чинь бас ашиг муутай... Хоёр жилийн дараа их ашигтай ажиллана. Тэрнээс наана хийх гэж байгаа ажлаа хойшлуул гэнэ үү? Би одоо тэгээд хоёр жил юу ч хийхгүй оношоо ч олигтой хэлчихэж чадахгүй байгаа нэг муу гарал муутай өмхий амтын үгнээс айсан чигээрээ олийгоод хоолны савын үүрэг гүйцэтгэж суух уу? Гарахын түүс боллоо...

Гүйээ ер нь зурхайч мурхайч, мэргэн түргэн хүмүүс энэ тэр гээд л шүтэж гүйгээд байхын... Тэднуус чинь үнэхээр тийм сүрхий юм бол ядаж л лото тоглохдоо бонустай нь хожиж, сугалаагаар суга баяжиж суудал дээрээсээ диваажинг мэдрэх нь яасым бол гэж бодогдоод байх юм. Би л лав зурхайч казиногоос миллиард доллар хожлоо гэж сонсоогүйм байна.

20 comments:

  1. Би ч зурхайч казинод хожлоо гэж сонсоогүй юм байна.
    Эхнээсээ очихгүйэээ л гэхгүй.

    ReplyDelete
  2. Ккккк тийм заваан хүн гэж бас байнаа,уг нь мэддэг нь мэддэг л юм билээ,гэхдээ Монгол зурхайч л даа.Гэхдээ бас болсон болоогүй хүмүүс дээр очиж нүүр нүдээ ширтүүлээд байх ч бас дэмий л байх.

    ReplyDelete
  3. Yah gej yavsiin? /Gaihav, bas tolgoi segsrev/

    ReplyDelete
  4. Neereee l, segsgeriin xeldegeer "yax gej yavsiin?" ...
    Гэхдээ үнэхээр мэддэг хүн байдаг гэж би боддог шүү.
    Дэмий юм дэмий.
    Сүсэггүй аваас бүр дэмий.

    ReplyDelete
  5. Одоо тэр хужаа чиний нүүрийг сайтар шинжсэн болохоор чаман дүрстэй хүний баримал хийнэ дээ гсн... хэхэхэ,

    Зөн билгийн тулаан гээд хошин шогийнхоны юм үзсийшт... эрэгтэй ч юм шиг, эмэгтэй ч юм шиг, эмгэн ч юмшиг, өвгөн ч юм шиг ... нэг тийм арзгар барзгар хайрхан гэжирээл муу Амбийгийн минь зургийг таан алдаал таан алдаал байлээшүүдэээ...

    ReplyDelete
  6. Elentsegee hiij tiim yuman deer ochdog bainaa, ochij ochij hujaa shuu

    ReplyDelete
  7. ээжийгээ хүндэтгээд энэ байтагуй хүн дээр ч очих л хэрэгтэй...заавал итгэх албатай биш.

    ReplyDelete
  8. Хэхэ тэгээд танай ээжийг юу гэсэн гэжийнэ?
    Нээрээ би лав зурхай гэдэг од гариг, тооны ухааныг судас барих, суудал засах, хөзөр эргүүлэх, чулуу таслах, зоос гүйлгэх мэтээр хялбарчлаад, олон таван юм бүлтрээд байдаг бачкануудад нээх итгэдэггүймоо.

    Тэрэн дундаа явуулын хужаа өвөрлөгч авгайтайгаа нийлээд монголчуудын нийтлэг өвчнөөр бизнес хийж байгаа бол бүр ч уур хүрчлээ.

    Батгыг нь үсэртэл барзгар нүүрийг нь базаад, баасыг нь савиртал балиар саврыг нь хазаад, тослогтсон хялгасыг нь нэг нэгээр нь зулгаагаад торонд хийгээд гарт нь бариулчаад гараад ирэхгүй яасийн.
    /хаха аймар садист тэмцэлтэй наасан/

    ReplyDelete
  9. Тиймэрхүү болсон болоогүй юман дээр анхнаасаа очоогүй нь дээр ээ. Нэг юм сонсчихлээр сэтгэлд сэвтэй, тэгээд яджаахад ургуулан бодох чадвар үсрэнгүй хөгжилтэйн харгайгаар хүний хэлсэн нэг өгүүлбэрийг есөн шидээр нь эргүүлж тойруулж бодож ойлгоод шаал балай юм билээ. Харин тэр судас барьж дотор эрхтэнийг оношлодог бол уламжлалт анагаах ухаан бөгөөд их дээд сургуульд хичээл болгон заадаг юм бишөө? Би тэгж ойлгоодээдийшд. Тэгэхдээ тиймэрхүү уруу дорой царайтай, харваас сургууль соёлын мөр хөөсөн гэж харагдахааргүй нөхөр бол худлаа биз дээ.

    ReplyDelete
  10. Одоо тэгвэл бүхэл бүтэн хоёр жил fulltime-аар блог бичихгүй юу.
    Зурхай уул нь ортой юм шиг хэрнээ барьцгүй зүйл санагддаг.
    Сайханд нь итгэж саарт нь зүхэж суудаг хүн дээ би.

    ReplyDelete
  11. явахгүй л байхгүй. Ингэхэд цыганууд бас итгэлтэй бурдаг хүмүүс шүү...

    ReplyDelete
  12. Амгаад: Ээж гэж атмаан л авч явсым л даа. Тэрнээс биш би яалаа гэж тийм дэмий юманд явж байхав.

    Эрхцасд: Ойрхоноос ширтэлцэх хүндхэн даваа байсан шүү.

    Сэгсгэрт: Сэгсэр сэгсэр...

    Оогийд: Мэднээ гэж... Сайн хүн үнэхээр байдаг бол казино дампуурнаа гэж...

    Юкид: Наадах хошин шогоо өгжийгаарай. Би үзнэ шүү.

    Айдаад: Харин тийм. Гол нь үзэж дуусчаад энэ эмийг авч уувал бие чинь ок болно гэж наасан ха ха... Би л хулхидуулаал сууж байв гэждээ. Ухаантай хүн биш ч тэнэг бас биш л дээ хэ хэ...

    Анонимд: Зурхайч судас барих энэ тэрийг бүгдий нь хослуулсан чухал хүн биш байлээ. Донгио хужаа харагдсан болоол ингэж байгаан. Луйварчин л байлээ.

    Санаахайд: Санал сайхан нийлж байна. Ижил бодолтой байдаг бололтой... Оргүй биш ч үнэн ч бас биш хачин эд шиг байгаам... Заримд нь мэдээж тааж таарна л даа. Эсхүл их сайн сэтгэл судлаачид байдаг шиг санагдаад байдийн.

    Заяад: Цыгануудын хөзрийн мэргэ гайхалтай л гэдэг. Гэхдээ тэднууд үнэхээр тийм мундаг юм бол өдий болтол орох оронгүй тэнүүчлээл явах уу даа? Дээр хэлсэн шиг казино дампууруулаад алж өгөх байлгүйдээ...

    ReplyDelete
  13. Muhar suseg ingeed luivarchind hooliig n' olj ogood baih yum doo. Hujaa muuhai ene ter gesnee yamar ch emch bish nohor uruu sain emch geed hamag baidgaa bariad yavaad baidgiig yu gej oilgoh ve tee? Bid nar tiim ulsuud uruu yavdaggui bol zugeer mongo oloh gej manaihiig zoridog hyatadiin hol tasrah bolov uu?

    ReplyDelete
  14. Пүүү чоорт. Ямар балайййр шаар вэ??Нүдэнд харагдчихлаа байна. Сайхан амьтныг тэгж аймаар дүрслэх гэж та зүгээр. Би ойрд нэг зурхайч дээр очий гэж бодоодайгаа. Та заагаад өхийм бишааагаа.

    ReplyDelete
  15. Зарааг тоож үзсэн нь их юм. чи талархах хэрэгтэйшд..

    ReplyDelete
  16. Haha saihan bichij. mani zurhaichiin tuhai neg yum bichii gej bodoo l yavdiin.

    ReplyDelete
  17. Нулимчихсан бол ч:... гоё юм болох байж дээ.
    Тэгсэн бол бүх үнэнийг чинь хэлээд та тэрнээс бус тэр таниас салахын түүс болохгүй юу

    ReplyDelete
  18. хаха... ээж нар тэгдэг байхгүй юу.. урмыг нь бодож зурхайдсаар байгаад ч би бараг нилээн зурхайчдыг мэдэх байх шүү

    ReplyDelete
  19. yum meddeg mongol humuus bsiishd ee gehdee saynii china bol jinken puuck u bhgui yu baliar shal hudla shd

    ReplyDelete