Monday, April 14, 2008

Уулзалтаар далимдуулж шоудав...

Гэснээс өнгөрсөн Баасан ахын төрсөн өдрөөр хэд хэдэн хэрэгтэй хэрэггүй шоуны бүх саналуудаас (нэг ч санал байгаагүй) татгалзан дэрвэлзэж "очихгүй бол ална!" гэсэн сүрдүүлгийн (урилгын) дор дуртай дургүй (мангар дуртай) сажлан (хар гүйхээрээ) "Г" блогчидын уулзалтын газар очин байшингийн булангаас өлөн нүдээр гөлөн гөлөн гээл өнгийтэл нэг ч блог бичдэг гэх нь байтугай үзэгч барьж үзээгүй эхээс төрөхдөө л пиавны гүрүүшиг барьж төрсөн болуу гэмээр эр эм нь мэдэгдэхгүй нөхөд мананд умбах харагдлаа... Цагаа харлаа... Түй чёрт! Би нээрээ дуртай дуртай гэхэд арай дэнднээ... Соц нийгмийн төгсгөл үеийн маханд оочерлодог шиг бүтэн цагийн өмнө очоод зогсчиж... Бантсандаа ерөнхий менежерлүү утас цохин ажлыг нь алдагдуулан дуудаж гаргаж ирж дөнгөлөө... Хоёулаа болсон хүн чинь зориг ордог юм байгаа биздээ? Сая төгрөг түрийвчилсэн аятай харц дээгүүр ам ярвайлттай орж явчлаа... Хамаагүй эрт ирсэндээ бантан шал хэрэггүй асуултуудаар менежерээ булаад сууж байтал ашгүй Шүлгэн бороо фэнийн хамт морилон саатаж эвгүй байдлаас минь салгаж аврал юугаа хайрлав. Нэмээд Дэлхий маань цүнхээ Сүхбаатар жанжин шиг үүрчихсэн орж ирлээ. Байдал ч хамаагүй дээрдэхийн сацуу өлсөж үхэх гэж байснаа санан зөөгч годгор(бөндгөр) охинд хандан ямааных шиг хоолойгоор "Миндөө ахдаа нэг хуушуур тэгээд нэг Алтанговь..."

Хүмүүс олшроод захиалсан өрөөндөө орон байгаа ганц хүүхнээ бараадан тухлав(хүүхэнд нугасгүй). Баахан арзайсан мангар хар амьтас дунд ганцхан туранкай гэж жигтэйхэн турхан согооноо сууж бас тэрүүхэндээ цор цор гэн суух нь ганц дайчин ганцаарддаггүйн үлгэрийн шидийг үзүүлвээ... Нилээд хэдэн уншигч дэмжигчид ирсэн нь таатай гэж жигтэйхэн байлаа... Даанч дан харчууд... За тэгээд хэт олон өрсөлдөгчид нэг нэгнээ элдэв нүдээр сонжин харахын оронд элэг нэгтнээ үзсэн мэт авирлан маасайтал инээлдэж, маанагтан марзаганах нь таатай мэдрэгдэж хэсэг хугацааг өнгөрөөсний дараа нил хайр дурлал халуун сэтгэлийн ханхлуулсан хоёрын зэрэг бүсгүй орж ирсэн нь туяхан согооноо дээр төвлөрсөн маниусын анхаарлыг сулруулан өрөөнд чимэг нэмэхтэй зэрэг мангар харуудын маань ярианы цэцэн , үгний ухаантай болж байгаа энэ тэр гэж нээрээ.
Араас нь мань Анимэ захиргааны элчийн хамт хоёрын хоёр бялуу хооронд нь мөргөлдүүлэн чихэлдүүлэн довтолгож ирсэнийг нөгөө жэндэрийнхэн ихэд талархан хонь үзсэн чонын нүд гэж ийм л байдаг байх гэмээр харагдлаа. Би ч дотроо "энэ нь махтай байсан ч болоосой"...

Элч өгүүлрүүн: Мань гоүгоү сайт маань өнөөдөр бараг нэг нас хүрэх гэж байгаа ч ихийг хийж амжуулсан болой... Ирээдүйд бид гоүгоү мээсэнжэрийг залан авчирч яахуу гэх этгээдийг суудалыг сэлгэхээр төлөвлөөд байнаа... Аа мөн тус сайтын том ноён хүмүүнлэгийн үйлсэд сар бүр төсөв хандивлахаар шийдэж эрхэм блогчидод олгон энхийн үйлсэд зарцуулах эрхийг олгомуй... Хэрхэхийг та нар мэдсүгэй! хэмээн өндөрлөхтэй зэрэгцэн бүх нөхдийн маань аманд хэл нь буцлав. Би ч мөчөөгөө өгсөнгүй. Царай муутайгаа мартан элдэв тэнэг зөнөг бодлуудаа тулгаж нэг аргадаж нэг өгүүллээ... Нэгдэн нийлж ганц ч гэсэн сайн үйлс хийвэл энэ болоод хойд насанд тустай байх гэж...

Идэвхитэй буралдсаны эцэст пиаваа уулдан бялуугаа идэлдэн жаргал цэнгэлийн манлайд гаран том том бүлтэрч Төвд, Буриад түмний өнөөгийн байдлыг хэлэлцэж ирээдүйг нь тодорхойлж дөнгөв. Нэгст дизайн хөвүүн сэргэлэнтэн "Айм Гблоггер" гэж урнаар зурагласан богино хамцуйт цамцыг дуудлагаар худалдан бяд хэдийг багагүй өрсөлдүүлэв... Тэгээд цааш нь юу болсоныг мэдэж байгаа биздээ айн? Би ч пиаваа уугаад л байсан...

Гэснээс нил багш нар... Би ч дуугай л байсан... Гал дээр тос нэмээд юухэв гээд амаа барьлаа... Хөөе багш нараа ажлаа хийлдээ... Ардын хүүхдүүд тархиндаа таануусыг сийлэг л дээ гсн:P

Блогмн-ий хэдэн нөхөд зэргэлдээ пивнуушкинд байж таараад бидний уулзалтад мэнд хүргэн хайр дүүргэв. Нэрэлхүү юмнууд чинь гарч гүйлдээд л... Хоноод явахгүй гсн:P

Аа тийм Дэбдээхэй Лхамжав нар болон ирнэ гэчихээд алга болсон хэдээс болж наастар унадаг л жоохон тийм байлаа... Гэхдээ бяднуус саак байсан дүхүү?! Гоё үзэгтэй болсон дүхүү гсн:P Хэ хэ дараагийн удаад ирнэ гэдэгт найдаж суухаас...

Сонирхол нэгтэй залуус уулзалдан танилцаж хөгжилдөн хөөрөлдөх тун чиг таатай санагдсаныг нуух юун... Сэтгэл зүрх нэгтэй бядны хэдэн блогчид болон уншигчид эвсэлдэн нэгдэж нэгэн зоригоор тэмүүлэн хөдөлвөөс хүрэхгүй газар үгүй мэт... (Сүхбаатараас иш татав)

Гэж нэг сайхан далимдуулж шоудсымдаа...


19 comments:

  1. Бялуутай гүзээ хэнийх вээ? ямар том гүзээ вээ? шар толгой хөөрхөндчиж гсн.

    хэхэхэхэ, гоё юмооо, таануус гоё ен... ГоүГоү нээх гоёоо тоорт өгөөл, бас бал кадендараа яриачээ...

    ReplyDelete
  2. дээрэмчид шиг харагджийна..

    ReplyDelete
  3. энэ бол бялуу харин бялуу барьсан нь.......
    нэг иймэрхүү Сайхан уулзалт болжэээ......
    Дараа уулзахдаа хэлээрэй би булан шагайя

    ReplyDelete
  4. Хөөх ГоГо-ийн блогчид бүгд ийм ижилхэн дугуй шар царайтай юмуу??? гэхдээ инээмсгэлэлүүд нь надад ийх таалагдаж байнаа,сайхан уулзалт болжээ гэхдээ энэ Зараа агаа махтай бялуу байдаг л гэж боддог нь тун тоогүй еэ,ер нь энэ хүн дотроо их сонин зүйл бодож байдаг хүн байна шүү,хүн урдаас нь хароол чин сэтгэлээсээ яржийхад даанч дээ гэсэн ккккк.

    ReplyDelete
  5. муусайн шар өнхрүүшэн нүүртнүүд!!!
    том нүүртэйд нь том шар өнхрүүш, боломжийн жижиг нүүртэйд нь.. үстэй хулгана ч өгөөмриймаа

    ReplyDelete
  6. Ернил эвгүй зураг байна шүү

    ReplyDelete
  7. Зиак бүх сайт дээр блогтой болдог хэрэгээ :p

    ReplyDelete
  8. Гогонуудын уулзалт болжээн гээл Юки календаар тараагаалайсан, ийм юм болсийм бий вий.

    ReplyDelete
  9. Энэ бид 2-т очкуу сайт гэж алга боллоо

    ReplyDelete
  10. Ах дүү арван хоёруулаа хул шаргал болтолоо сайхан буу халцагаасан юм байна...

    ReplyDelete
  11. Ter ard har pidjaktai zaraa baina. Naana byaluu bariad suuj baigaa n gump baina.

    ReplyDelete
  12. Aa neg iher yum shig iim shar huuhduud bujignaad baisan, bi piavaa uugaad l suugaad baisan.

    ReplyDelete
  13. Aa neg iher yum shig iim shar huuhduud bujignaad baisan, bi piavaa uugaad l suugaad baisan.

    ReplyDelete
  14. Bi ch piavaa uugaad l suugaad baisan.

    ReplyDelete
  15. аанхаа ийм нөхөд байдгийм бий.... гумбаа арай тэр дунд байна уу даа. гүзээ нь нэг л танил

    ReplyDelete
  16. Та нар бас ийм юм хийж явсан юм бий вий


    Pearle Deppsu

    ReplyDelete