Thursday, April 24, 2008

Завгүй

Бичлэг нэмэх ч зав алга... Яг үнэндээ бол бичих санаа орж ирэвч авъяас хүрэхгүй зарим нэг хүнд атаархана. За тэгээл ядаж байхад яр гэж амины болон ажлын компьютерүүд зэрэг зэрэг вирустэж ажилд саад болох юм. Шал дургүй хүрээд шууд цонхоор гаргаад шидтэл доор явж байсан архичин шүүрч аваал зугтав. Би ч гүйж очоод "наадах чинь нил вирус!" гэсэн чинь "Би өөрөө вирусын чинь цуглуулга байна. Битий санаа зов!" Гээд өгөх янз алга. Заваан амьтантай зууралдаад байлтай биш цэвэрлэгчийнхээ эрзээнэн бээлийг өмсөж, амаа бүрцлийнээр зайлж байгаад шанаан тус газар нь дэлсэн унагав. Газар унахаас нь өмнө компьютерээ шүүрч аваад ажилруугаа гүйлээ. Араас "өдөр унагасан компүүтэрийг авдаггүймдаа" гээл хоцров. Сэрлээ... Тэнэг зүүд байна. Гурав хоногт хэд ч форматлавдаа бүү мэд. Одоо л зүгширч байна...

Зав гэснээс нээрээ түй ч гэх завгүй байгаад байх шиг байна. Усанд орохдоо толгойдоо түрхсэн шампуунийхаа хөөсөөр бүх биеэ булхуулаад л, шүршүүрээсээ гараагүй байхдаа биеэ арчаад л, бандааж, дотуур гадуур өмднүүдээ нэг өмсөлтөөр өмсөхдөө майк, цамцаа бас нэг амьсгаагаар углачихаж байна. Бас тэгээд болоогүйээ. Бааж суух зуураа гутлаа үдээд, хоолоо идэхдээ компьютер шагайгаастай л байна. Цагийг бол хэмнэх шиг л болж байнадөө... Толинд харсан чинь өөрийгээ таньсангүй. Үс нь ургаад сэгсийчиж... Оймсоо өмсөх гэтэл хөлөө таньсангүй хумс нь хөдөө тийшээ ургачиж... Ноүтбүүкний маань товчлуурууд нимгэрээд байсан шалтгаан нь гарын хумс гадаа тийшээгээ... Охиноо харсан чинь том болчиж... Би нээрээ яаж амьдраад байнаа? Нэг сүрхий амьтан өөрөө өөртөө ажил удаад л... Тэгээд тэрнийгээ гараас гаргаж байгаа ч юм алга... Нэг л их санаа зовж хөмсөг зангируулсан баатар...

Зурагтаар гараад байгаа сурагтай. Тэрийгээ ч мэдсэн юм алга. Юу ч хийж явсан юм бүү мэд. Шөнийн эрвээхэй нэвтрүүлэг л биш байгаасай... Үнэн контрольгүй байнаа. Надтай төстэй бичлэгтэй нөхөр блог бичсэний төлөө загнуулаад ч байх шиг. Бас тэр загнуулаад байгаагаа тоож байгаа ч шинж алга. Албаны ажил, хувийн төсөл, оролцох үзэсгэлэн, диплом гээд сайхан дарагдаж байнадөө. Үнэндээ бол альныг нь ч гараас гаргасан юм алгаа. Надад нэг тийм үе байдаг юм. Нэг бол хийе ч гэсэн ажил байхгүй ч юм уу... Дайны өмнөх нам гүм гэдэг шиг. Тэгэж байснаа хэсэг хугацааны дараа нээх олон ажил гэнэт нөмрөөд л... За за явж хэдэн хялгасаа засуулж аваад суумал бурхан л болъёдоо... Үсээ засуулж байхдаа гарынхаа хумсыг шүдээрээ засаж цаг хожноо... Тавдугаар сарын дундаас арай цэгцрэх байхдаа. Сонгууль ч дөхлөө тиймээ?

12 comments:

  1. comment-ын хэсэг чинь нээрээ вирустчихсан юм бишуу PC гацаадаг байна шд.
    Хэрэв format Хийгээд вирустээд байгаа бол D:, E; зэрэг задгай дискуудад чинь байгаа юм боловуу. Format хийснийхээ дараагаар шууд CD-нээс антивирусны програм суулгаад update-ыг нь уншуулаад шалгуулаад vзээрэй.

    ReplyDelete
  2. zaraa, chi manai niigem deh hynii yne tseniin tuhai asuusan asuultand mini hariulj ogooch..nadaa ih sonin bna dehyy..thanks in advance..

    ReplyDelete
  3. Харин тиймээ нээрээ бөгс өндийх зав алгааа. Миний энэ гуяны өөх мах сандалын суудал даваад наалдчихсан бүүр босох гэхээр энэ ард нэг том хар сандал зүүгдээстэй гай болж байна. аа. Машиныхаа жолоочын сандалыг аваад хаячихсааааан амар амар. Дугуйтай сандал бол машины ч хэрэг алга энэ бөглөрөлөөс холуур....

    ReplyDelete
  4. Харин тиймээ нээрээ бөгс өндийх зав алгааа. Миний энэ гуяны өөх мах сандалын суудал даваад наалдчихсан бүүр босох гэхээр энэ ард нэг том хар сандал зүүгдээстэй гай болж байна. аа. Машиныхаа жолоочын сандалыг аваад хаячихсааааан амар амар. Дугуйтай сандал бол машины ч хэрэг алга энэ бөглөрөлөөс холуур....

    ReplyDelete
  5. мангас болжаагаан байна даа.. өөр хар юмны ая бодохоос

    ReplyDelete
  6. наад хумсаа мэрж байхаар точилд барьчиаач...зурагтаар гарсан гэнээ.. аль тв-ээрр.. нөгөө шөнийн цагаар цаг хэтрүүлэна ажиллаж байгаа барны тухайгаар уу...

    хэхэх.. за амжуулаад бай. залуу минь тэр охиноо анзаарсангүй гэдэг чинь муу байна шүү

    ReplyDelete
  7. хааааннн, ирэх долоо хоногоос нэг гэлхээ холбоо, зүс царай, хоол унд, ходоод гэдсэндээ анхаарлаа хандуулкүй бол тэ...

    ReplyDelete
  8. Завнаас их юм алга хямдхаан зарий шүүү

    ReplyDelete
  9. Аа яа яа Зараахан минь, ажил, амьдрал, пиав, үс, толгой, хумс, хуруу...... гүй Лола гэж гоё кино шүү тээ. Тэр санаанд оржийшд.

    ReplyDelete
  10. zaraa ene banneriig ooriinhoo blogt bairluulaad og tehuu. bidniihee ajild tuslaarai. chatad baigaa

    ReplyDelete
  11. Энэ атман агаа нээрээ завгүй байгаам байна хөөрхий. Хаана явжээдийн бол доо.

    ReplyDelete
  12. Zaraa agaa rai songuulid ursulduj baigaan yum biz beez,udiid uls turchid l ikh zavgui baigaa baihdaa, surtalchilgaa ene ter geel... .

    Zaraa ah garuul harin boljiino shuu, duu ni demjnee.

    Hums gesnees hums urgahaan baisan sh dee, yatsiin buu meed

    ReplyDelete