Wednesday, May 7, 2008

Авилгачин болох шалгалтад уначихлаа...

Диплом, төсөл бичих, үзэсгэлэнгийн бэлтгэл ажил, төрийн албан хаагчийн шалгалт этэр гээд үнэндээ л толгой өндийх завгүй манаргаж байна. Гурав дөрвөн жил судалсан ажлаараа төсөл бичээд, диплом болгож хамгаалаад нэг сумаар хоёр туулай буудчих санаатай ихэд идэвхийлэн хөмсөг гэдгийг чинь зангируулж, хөл гэдгийг чинь шивэртүүлж, хөнжилдөө ч унтах завгүй, хөөрхөн хүүхэн ч эргүүлэхгүй хэд хоног ертөмцөөс тасарч байна. Одоо цөөн хэдэн хоног маналзуулчихвал зангирдагийг тэнийлгэж, завааныг угааж, дагинасаар занимаалдаж, давсанд дахтайгаа явж жаргах гээд байна. Аз болоход диплом хойшилчихлоо.

Сууж сурах гэдэг мөн ч их тэвчээр шалгах эд аж. Зүгээр сайхан мээсэнжэрдэж, блогдож маазрах үед бол цаг өнгөрч байгааг мэдрэхгүй нэг мэдэхэд цайны цаг, нөгөө анзаарахад тарах цаг болчихдог байсан чинь хэрэгтэй юм хийх болохоор хуруу гэдэг чинь хөдлөхгүй, тархи гэдэг чинь захирагдахгүй, цаг гэдэг чинь өнгөрөхгүй, цай гэдэг чинь хөрөхгүй энд ч чилээд, тэнд ч хөшөөд босохгүй л болохгүйм шиг зорилгогүй өндөлзөн бантсандаа худлаа суниан, балмагдсандаа тамхитай найзлан мөн ч их бэрх байлаа.
Би л хийхгүй бол өөр хүн хийхгүй, хийсэн ч сэтгэлд таарна гэж байхгүйг мэдэж халгаж хаширч байж нэг юм барьж аваал сууна. Багахан хугацааг хийж байгаадаа зарцуулж сууснаа нэг л мэдэхэд блог, мээсэнжэр... Донтсон байснаа тэгэхэд гүнзгий ойлголоо.
Хэд хоног өнгөрч хийж байгаа юмны хугацаа дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй нохой хамартаа хүрэхээр усчийн үлгэрээр өндийхгүй суусаар нилээд дөхүүллээ. Шөнө 3 хүртэл сууж өглөө 7-д босон матийх бол энүүхэнд. Ингэж хэд хоног үргэлжилсээр нэг мэдэхэд сууж сурч, мээсэнжэрт орохгүй ажлаа эхэлж ч байх шиг...

Төрийн ажилтны шалгалт болж байгаа сураг сонсогдоод... Хүн болгон шуураад байхаар гүйгээл очлоо. Бүртгэл гэж замбараа алгаа. Төрд ажиллахыг хүсэгчид өнгөрсөн жилийнхийг бодвол даруй 1000-аар давжээ. Авилгачингийн шалгалт гэвэл сүртэй сонсогдож байгаа биз?
Пиг хүн шахцалдан дугаарласан нь соц үеийн махны очерын тухай мартагдсан багын дурсамжийг эргүүлэн санагалзууллаа. Олон зуун хүн чихэлдэж танхимын хөлс, унгас, үнэртэй ус холилдон тэр гэхийн тэмдэггүй үнэрт бие муутай нэг нь морио эмээлэчихэж дөнгөхөөр.

Чухал царайлсан сайн дурын зохицуулагчид орох гарах хүмүүсийг нүдлэн хамгаалалтынханд хүч нэмэх нь харагдана. Госчоом зангиагаар өвч зэвсэглэн гартаа том хар цүнх санжигануулан мушгирч мурилзсан очер дундуур зүтгүүлэн зүсэж яваа 30 гаран насны эрийг хэн ч хаанаас нь ч харсан эндхийн ажилтан эсхүүл нэг багш байна гэж бодохоор. Сайх эрийг очерын толгойд ирэхийн алдад хамгаалагч залуу "Хөөе та хаашаа?..." гэж өөртөө итгэлгүйхэн дугарч зогсоохыг оролдлоо. Хамгаалагчийн хулчийсаныг мэдэрсэн мөнөөх эр "Алив хол бай! Дотуур ажил!!!" гэн дээрэнгүй нь аргагүй амандаа бувтнаад түлхэн ортол хэн ч түүнд дахин саад хийхийг зүрхэлсэнгүй. Мань эр цээж гэдгэр, алхаа хурдан, гишгэлт хүндхэн довтолгосоор бүртгэл болж байгаа өрөөрүү орон бүртгэлийн хуудас авч бөглөлөө... Энэ бол Зараа ах нь байсым гэдэг... Тэгээгүй бол бүтэн өдөржин дугаарлан зогсож алт шиг цагийг элс шиг шууруулан алдах байжээ гэж...
Энд тэндгүй төв царайлан нэг нэг ном тэвэрч хөлхөлдсөн хүмүүс оюутан байхад л элбэг харагддаг байсан нь тэнд харагдаж байлаа. Завтайсан бол тэр номноос нь худлаа ч гэсэн нэгийг худалдаж авмаар л байлаа. Даанч уншиж байх зав ба сонирхол байсангүй.
Нэг бол их мэдлэгтэй, нэг бол юу ч мэддэггүй хүн л тайван байх ажээ. Тэнэгийн дотор уужуу ч гэдэг тиймээ? Юу ч бэлдсэн юмгүй хэнэггүй тавьж ороод шалгалт өгөхөөр тухлав... Хүлээв... Тамхилав... Унтав... Сэрэв... Тамхилав... Шалгалт эхэллээ... Ах ч итгэлтэй нь аргагүй бөглөж орхив. Дараа сонсохнээ үсэрсэн бололтой. За төрийн ажилтан боллоо ч яалаа байлаа ч яалаа. Би авилгачин болох шалгалтад уналаа. Ингэхэд Жанжин Д.Сүхбаатар төрийн ажилтны шалгалт?!?
Шалгалттай шалгалтгүй төр түмний төлөө үйл хэрэг хийх бол хийж л таараа. Шалгалтанд ороогүйм байшт гэж зогсоохгүй л байлгүй. Яшиг л байна гсн:P

Мишээл Экспо дээр "ICT 2008" үзэсгэлэн болох гээд бас сайхан будилуулж байна. Хүн амьтаны энд ч нэг гарч тэнд ч нэг гарч гүйснийх үзэсгэлэнд талбайн түрээс төлөхгүй оролцохоор болгочихсон. Танилцуулга энэ тэрийнхээ дизайныг гялалзуулчихсан. Өөрөөс шалтгаалах бүх юм маань жин тан. Тэглээ гээд ганц урмын үг сонсож байгаа ч юм алга. За за урмын үг хэлсэн ч тоохгүйм чинь гсн:P Оролцогч байгууллагууд мөн ч сүртэй бэлдэж байгаа порогноозтой байналээ шүү.

11 comments:

  1. Аа тийм бийвийвий,за тэгээд завгүй л юм биз дээ....Тэр олны дундуур чихэж ороод байсан хулигаан Зараа байж ээ,даанч царайгаа нуугаад сонин байсын.
    Харин тэр талбайн түрээс мүрээсээ төлөөд хийлдээ,дандаа яаах гэж ингэж байдын,Зараа атман л байгааз гэхдээ л өгөх юмаа өгчихвөл дээр биш үү!!!!

    кккк за гараад гүүчий,одоо аягүй бол атман юу гээд байнаа гээд омогдож мэднэ.

    ReplyDelete
  2. Avilgalchin zaraa geheer zohihgui bnaa

    ReplyDelete
  3. Tanaih yahaaaraa tureesgui oroh bolchiv? Manaih hamag tom ajliig ni nugalj ugch bgaa her ni tureestei shte..:-|

    Zaraa, minii hugshin turd orood heregguie, hogiin gazar bdiin.

    Ene yanz buriin useg bichuulj haraanii shalgalt avdagaa bolchih tuhu, Zaraahan min.kkk

    ReplyDelete
  4. хэ хэ хүн автлига тоож өгдөгүй албан тушаал төр зөндөө байшд. Тэрэнд хүртэл шалгалтаа өгөхгүй бол зайгаа тавиараа гэдийшд.

    Тэр талбайн түрээс мангар өндөр юм билээ. гомбүүдэрчдийн үзэсгэлэнг үзнэ дэээ атуусны мөнгө олж байгаад

    ReplyDelete
  5. За болж болж, унасан нь болж. Төрд ороод аашаа эвдэж дуусахын нэмэр, хамарт нь баас түрхциймшиг л болчдиймлээ...

    за одоо төрийнхөн орж ирээл загнах бийвийдээ, гараад зугтчий...

    гэснээс зовлонгийн түргэн, жаргалын удаан нь дээр гэж тэр дипломын хугацаа хойшлодог чинь дэмий юм болжэээ.

    ReplyDelete
  6. Харин тийн Зарааг жаахан зовоох байсийм. Тэр дотоод ажил гэж орсон шигээ дотоож ажил хийгээд шалгалтаа өгчихгүй дээ. Чи мөн ч гэнэн хүн юм даа.

    ReplyDelete
  7. Тэр их хүмүүс нисгэдэг шалгалт гээд байгаа биз

    ReplyDelete
  8. Сайн ч муу ч төрийн албаны шалгалт өгөөд тэнцчихсэн байхад хэрэгтэй байхаа. Ямартай ч нэг юмны ард гарна гэдэг бол чухал асуудал. Намайг төрийн албаны шалгалт өг гээд хүн амьтан хэлээд л байгаа. Хуулийн тал дээр мэдлэг хомс тул "НИСЭХ" гэдэг нь тодорхой биз гэж бодож суудаг хүн.

    ReplyDelete
  9. Авилгачны шалгалтанд ниснэ гэдэг чинь азтай байгаагийн шинж ээ.
    Болохоо тулбал шалгалттай шалгалтгүй болноо.

    ReplyDelete
  10. yaasan uran tsetsen bnaaa..shalgalt ogood ireheeree iim bolchdiim boluu..aihtar helemgii aidaag gyitsej tyryylkjiisht..hehe

    Amjilt amjilt bas dahin amjilt

    ReplyDelete