Wednesday, May 14, 2008

Фүүү... Кайф...

Хөлөө усанд дүрэхүй дор улайсгасан төмөр усанд унагав уу гэлтэй пссс... гэх чимээ сонсогдон уур манан агаарт дэгдэх аж. Царайд нь мишээл тодорч ард нь гарсан их ажлаа жижиг гэж голохгүй гавъяа байгуулсан мэт бөөн таашаал амсан суух эр элдэвийг эргэцүүлэн сууна. Сайнтай ч саартай ч оволзож маналзсан өдөр хоногууд зараа ахыг нилээдгүй өөрчилжээ. Бага зэрэг ааштай, хөмсөг зангирангуй, дуу нь зандрангуй, маазруу нь арилангуй боловч махруу хөдөлмөрч болчихсон ч юм шиг. Дэмий сэлгүүцэж харагдсан нэгэнрүү илт дургүйцсэн харц чулуудан ааштай эхнэр шиг царай гарган цэхэлзэж залхуу зайдангаар нь зандачна.
Дарга захирал ялгалгүй хэл амны цэц мэргэнийг үзэлцэж эр зориг гаргав. Хөдөлмөрлөж бүтээж байгаа хүнд хэнбугай ч хүндэтгэлтэй хандах юм. Хамт ажилладаг нөхөд мань хүн шиг зоригтойхон үзэлцэн томчуудын өмнө хэнэггүй пээдийж чадахгүйдээ харамсан атаархах нь зараа ахын чихэнд хүрэхүй дор мөн л кайф авна.
Зарим нэгэн увайгүйчүүд өөрийн хийж чадаагүй ажлаа мань хүнд тохоож хариуцлагаас мултрахыг хичээх юм. Эртэй нь барилцаж авах шахаж, эмтэй эрүү амаа зодолдуулах шахаж донсолгоотойхон л байлаа. Хариуцлага гэж юу байдаг тухай огт ойлгодоггүй нөхдүүд хөлөөр хөглөрч урагшлахад тээглэх нь яршигтай юм. Зүгээр тээглээд хөлийн аяар даган намирч хэвтэхгүй бас ул шагайх санаатай. Уландаа ӨӨРИЙГЭЭ ХИЧЭЭ! гэж томоор бичиглэхээ мэдэлгүй ч яахав. Хөлдүү нэгнийг нь өшиглөлгүй яахав. Өдөр хоногийг яах гэж өнгөрөөж байгааг нь ойлгохгүй юм. Нэг л мэдэхэд богоон нь хөдлөчихсөн байнадаа гэж өмнөөс нь санаа зовно. Хэзээ ажиллаж сурнадаа тэд? Хэрхэн хөгжих болдоо эд? Яаж амьдарнадаа нөхөд? Ухаарах нь ч хол байнадаа ноход...
Өмнөх бичлэгт бичсэнээс их завгүйдэж, нойр хоолыг умартаж маналзууллаа. Залхуурч элийрч суусан үеэ бодохоор харамсаж байлаа. Тэмүүлэлтэй байх сайхан байна. Хоёр жил судалсан ажлаа төсөл болгон боловсруулаад, диплом болгон баримтжуулаад авлаа. Нэг сумаар хоёр туулай... Өнөөдөр шүүмжлэгч багшдаа гардуулааский. Хамт дипломдогчид "ямар их юм бичсэн юм?" энэ тэр гэж гайхах дайрахын хоорондуур үг чулуудаад л сайхан л байлаа. Тэдэн шиг мөр хоорондын зай, үсэг бичгийн өндрөөр хуудас мэрж бичих юмаа олж ядсан биш гэж дотроо кайфдаад "харин ч дутуу байгаамаа... хугацаандаа амжсангүй товчилчихлоо" гэж давслан сайрхав. Дипломын ажлын минь цэг нь хүртэл сэтгэл шингэсэн гээд бодохоор хайр хүрээд. Нэг биш нэг хэсэг ажлын ард гарах сайхан байнаа гэж... Дараагийн ажлаа завгүй гүйж байхдаа төлөвлөчихсөн... Одоо би яанаа гсн :P Завгүй байх сайхан. Их ажлын дараа улайссан хөлөө усанд дүрж пссс... гэлгүүлэх жаргал ажээ.

12 comments:

  1. Jargaltai baigaa yum bainadaa.

    ReplyDelete
  2. Амжилт хүсье ээ.

    ReplyDelete
  3. Баяр хүргэе!!! атаман Зараад

    За тэгээд завгүй гүйгээд л бай,завгүй байх чинь бас л нэгэн төрлийн жаргал харин завгүй гүйж байхдаа брэнди халуун цай хоёрыг хольж хутгаад уучихав аа!!! ёстой дэмий эд байна лээ. хэ хэ хэ

    ReplyDelete
  4. биеэ тоох синдромын илэрц.. хннн

    ReplyDelete
  5. Их бага ямар ч ажлын ард гарах сайхан шүү, урдахаа дуусаагүй хүмүүсийг өрөвдсөн нүдээр харж, хажуугаар нь пийдийтэл алхах ч амьд явсаны бас нэг таашаал юм шиг байгаан.
    Гэснээс надад судалгаа гээд онгироод үзүүлээд байсан юм чинь сайндаа ч биш дипломын ажил байсан байна шд. Ажилсагдаа биш аргагүйн эрхэнд хийчээд бас давхар оноо авч нэг сумаар нэлээн хэдэн туулай буудах гэжийсэн байна, мэдсий шүү хэхэ.

    ReplyDelete
  6. Нээрээ энэ дизайн чинь ямар аятайхан юм бэ? Иймэрхүү, гэхдээ энэнээс арай өнгөлөг, надад таарсан хөөрхөн дизайн байна уу? ккк

    ReplyDelete
  7. Сэмбээ гуай ингэхэд хэд дэх мэргэжлийн дипломоо гардан авах нь энэ вэ?

    ReplyDelete
  8. Tanaih yamar goyo bolciim be? tasarhai bainaa.

    ReplyDelete
  9. ах их уянгалан халидаг болжээ хэхэ

    тоглосийшүү

    ReplyDelete
  10. neeree zawgui baih saihan shuu. zaraa ahiig diplomiin ajlaa gyalalzuulj yawahad n bi bas zeregtseed l zagui guigeed baisan baishd. zaraa ah shig zereg tsoliin diplom hiigeegui ch ooriinhoo huwid l tomoohon project-nii ard garchihlaa. zawgui baih saihaaan. odoo neg holoo usand dureed pssss... gechuul yaag boloh geed baina

    ReplyDelete