Monday, May 19, 2008

Элийрэл...

Гадаа хур буугаад модод гөлөглөчихөж. Өвсний толгой энд тэнд сүүтийгээд хөөрхөн юмаа. Цонхоо томоор нь дэлгээд шороо бужигнахаас айхгүй суух сайхан л байна. Овоорсон ажлуудын ард гарчихаад түр амсхийлт. Их сэтгэл гаргаж хөдөлмөрлөж ард нь гарчихаад үр дүнгээ голж суух бас нэг их таатай биш байна. Элдвийг эргэцүүлэн суух завтай байх бас зүгээр ч юм шиг зүгээргүй ч юм шиг. Энэ байдал удаан үргэлжлэхгүй нь яамайдаа гэж...

Амьдрал эрээнтэй бараантай гэж үнэн үг юм. Нэг сайхан юм болж байхад нөгөө талаас заавал сөрөг зүйл үүснэ. Тэнэг хүн тэхий дундуур гэж хамаагүй голоор нь гүйвэл контроль алдаад хаана явж байгаагаа мэдрэх чадваргүй болох юм. Завгүй сандчиж гүйж байхдаа завтай байхыг мөрөөдөж завтай болохоороо нөгөөхөө мөрөөснө. Элий балай юм шиг юу бичээд байгаан гэж бодож байна уу? Тэгвэл таны ухаан санаа эрүүл байгаа юм байна. Юу бичээд байгаагаа ч ойлгохгүй бичээд л байна. Зүгээр л...

Эерэг сөргийг бодож боловсруулах завгүйхэн шиг гүйвэл амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж нэг мэдэхэд тэтгэвэрт гарах болчуул амар ч юм шиг. Гэхдээ л бас бишээ. Хөгширчихсөн хойноо юу ч хийж гийгүүлээгүй бол мөн ч харамсалтайяаа? "Ингэдэг ч байж тэгдэг ч байж... Даанч одоо тэгэх нас алгадаа" гэх шүү юм бодож суувал эмгэнэл бус уу?

Бага байхдаа их мөрөөдөмтгий хүүхэд байж. Он цаг улиран улирч мөрөөдлөөс ангижруулахуйц үйл явдлууд шил шилээ харан тохиолдсоор нэг мэдэхэд шал өөр хүн болчихож. Юу мөрөөддөг байснаа одоо бодвол нэг их сэтгэл хөдлөхгүй ч байх шиг. Багахан туршлага сууж ухаажмар аядсаных биз. Эсхүүл амьдрал мөрөөдөлтэй минь зөрчилдсөнийх биз. Хүн болгон "ТА" гэж дуудах янзтай. Хөгшин хар юм л харагддаг бололтой. Толинд тусах өөрийнхээ царайг харахад хөгширсөн үгүйгээ мэдэхгүй нь сайхан юмдаа. Дандаа л ийм байсым шиг. Хааяа нэг "ЧИ" гээд дуудуулчихвал ичээд ч байх шиг. Тэхдээ л тааламжтай нь аргагүй нөгөө "ЧИ"чингийн өөдөөс нь маасайгаад л...

Юмны үнэ нэмэгдээдэхлээ. Гэтэл цалин нэмэх сураг ч байдгүй. Нэг кил мах 4000 төгрөг гэнэ үү? Талх 700... 250 төгрөгөөр таксидчихдаг байсан газар 500 төгрөггүй бол хүрэх зангүй... За тэр өдөр тутмын зардал яахав гээд бодчихъё. Жил гарангийн өмнө 20 орчим сая төгрөгийн ажлын төсөл цээжиндээ багтаачихсан явж байсан чинь саяны шинэчилсэн судалгаагаар 78 сая төгрөг. Хэн надад тийм их мөнгө зээлэх бол? Өөр юм хийх сонирхолгүй болчихлоо. Гэхдээ нөөц төлөвлөгөө бий гэж. Дуустал нь л зүтгэнэ гэж бодож байна.

Ханиад гараад гар хөл ам хэл өвдөөд байна... 1000 орчим хүнд халдварлалаа гэнэ. Бага насны хүүхдүүд ясли цэцэрлэг нь хөл хорьсоны улмаас гэртээ өнжих боллоо. Хүүхэд шуухдаа харах хүнгүй гэр бүлүүдэд хүндхэн тусаж байгаа бололтой. Вакцин энээ тэрээ байдаггүйм байхдаа? Ажилчин байхгүй бол ажил урагшлахгүй тиймээ?

Нэг л хуурай оргиод аргаад цангаад цанхайгаад байх шиг. Сэтгэлд хур буугаасай... Навч цэцэг ургаасай...

5 comments:

  1. энэ гараад байгаа өвчнөөс болоод хамаг юм амжихаа байлаа. хүүхдээ утасдаад байхаар харихаас аргагүй болж байгаа юм чинь...

    ReplyDelete
  2. Хэн хүнгүй л сонин байх чивээ энэ хаварт учир байна уу

    ReplyDelete
  3. Саяхан л бөөн баяр байсан хүн яаваа за гэхдээ зүгээр дээ,нэг хаалга хаагдаад мянган хаалга нээгддэг гэдэг,бүх зүйлийн цаана учир начир болоод гарах гарц байж л байгаа.

    Улсууд ярих нь Зараа атаманы толгой хоосонгүй гэх юм билээ баялаг толгойд чинь байхад юунд санаа зовхов дээ.

    ReplyDelete
  4. Заяад: Харин бас нэг ажлын садаа байна шүү.
    Амгаад: Бүү мэдээ хө. Манараал байна шүү. Буудаж л кайф авхымдаа.
    Эрхцасд: Миний толгойд юу байна гэж? Юмтай? хи хи...

    ReplyDelete
  5. нэг л гундуу...яахуу яахуу. зун ирүүл тэгээд л нүд сэргийш дээ.. сэтгэл ч сэргэнэ

    ReplyDelete