Tuesday, May 20, 2008

Уулын бугыг хараад унасан бухаа хаях

Хэдэн блог хэслээ. Өөдрөгхөн юм л олж харсангүй. Дандаа л салж нийлсэн, цалингаа голсон, хажуудхаа гоочилсон бичлэгүүдтэй таарлаа. Зараа гуай ч бас өөрөө өөгүй нөхөр бишийн хувьд нэг их буруушаагаад унавал (wrong f..k :P гэж орчуулдаг) зохих ч үгүй биз. За хөхүүлэн дэмжвэл(suck & support) бүр ч буруутах байх. Хүн гэж шуналын тулам бололтой. Тиймдээ ч хүний нийгэм хөгжиж цэцэглэж дэвжин дээшилж байдаг биз. Аа гэхдээ Даашкаа ах нь гсн:P...

Буддын шашин их зөв, айхтар гүн ухаан шинжтэй хөгжсөн шашин бөгөөд энэрэл нигүүлсэл, энэ ертөмцийн аль л явдал учир байна хүмүүний зүгээс түүнд хандах хандлагыг зүй ёсны байлгахыг зааж сургаад байдаг юм шиг. Соц тайлбараар бол үзэл сурталын боловсронгуй аппарат гэж хэлж болох шашин гээч тархи угаагч нь зөвхөн зөв амьдрахыг ухуулна. Хэрвээ та Лениний нийгэмийн суртал ухуулгаас та хөндийрч амжаагүй байгаа бол миний өгүүлээд байгааг мухар сүсэг гэж ойлгож байж магад юм.
Гүн ухаан гэж юу болох тухай өөрийнхээ мунхаг ухаанд зуралзсанаар тайлбарлахыг хичээвэл "Аливаа нэг зүйлийн учир шалтгаан, өөр цаана нь юу байна тэр бүгдийг ухаж ойлгоод гүнзгий ухаарахыг гүн ухаан гэнэ" гэж махчилж ойлгож болох байх.

Буддын сургаальд хоосон чанар гээч юмыг л сурталчлан таниулах гэж баахан гашилсан байдаг ч юун тухай бураад байгааг нь би л хувьдаа мэдэх ч үгүй. Бүүр түүрхэн төсөөллөөр бол та ч би ч эргэн тойрон байгаа бүх зүйл юу ч биш... Хоосон зүйл... Юу хэлэх гээд байна гэхээр бидний шунал тачаал хүртэл хов хоосон зүйл юмаа гэдгийг сургаальдаад байна.
Хүн хорвоод ирэхдээ хоосон ирээд явахдаа хоосон буцдаг. Авсан дотор хамт оршуулагдах эд өлгийг юмтай буцаж байна гэж тооцож болохгүй шүү. Тэр эд өлгийн зүйлс чинь нөгөө чимээгүй хотын ангуучдын өмч.
Хэдэн гүн ухаанч нөхдүүд хоосон чанарын тухай аль эрт эргэцүүлээд бидний төлөө бодох хугацааг минь богиносгож ажлыг маань хөнгөвчилчихсэн байх юм. Хоосон чанарыг гүнээ ухаарсан хүн шунаг сэтгэлээс үүрд ангижрана гэнэ. Сэтгэлийн их баяслыг олдог гэнээ.
Тэгээд энэхүү хоосон чанарын тухай гүнзгий ухаарсан ухаарлаа хүмүүн төрөлхтөнд ойлгуулахыг хичээж байж. Хичээсээр л байна, хичээх ч байх... Яагаад ирээдүй цаг дээр яриад байна гэхээр мань шиг хөлдүүнүүд төрсөөр байх агаад ухаарч амжих нэг нь цөөхөөн хувийг нь л эзлэх байх.

Юмсын учир шалтгаан хийгээд түүний зүй тогтол гээчийг ойлгох гэж оролдож суух заримдаа зүгээр л байдаг юм.

За далийгаад болохоо байлаа. Эргээд гол сэдэврүүгээ тэмүүлье. Хоосон чанар, шунал гээчийн тухай хүүрнэх санаатай явж байсан чинь юун Ленин мэнин бэ?

"Хүнд төрөхөөс заяасан ганц алдаа байдаг. Тэр нь жаргах гэж төрсөн хэмээн мунхаглах" гэж нэг мундаг ухаантан хэлсэн юм. Гэхдээ л шаанс л таарвал жаргахыг хичээнээ хө. Жаргал гэж юу юм гэдгийг тааламжит мэдрэмж юм гэж нилээд дээр нотлох гэж оролдож байлаа. Байнга эдэлж байгаа таашаал бол хэсэг хугацааны дараа таашаал биш болоод энгийн хэмнэл болж хувирах юм. Энгийн хэмнэлээр амьдрахыг хүсэгчид ер нь байх уу? Байна гэж гар өргөвөл та буруу бодож байна. Ингээд энгийн хэмнэлд жаргагсад сонин дээрээ соохолзож сонио буурахаар гоохолзон жаргаж байгаагаа умартаж өөр илүүрүү тэмүүлэх оролдлого хийнэ. Оролдлого хийдэггүй юмаа гэхэд нууцаар бодож эхлэхнээ. Бодлууд хуримтлагдсаар үйлдэл хийхэд хүргэх юм. Тэр үйлдэл тань хэр ухаалаг байснаар таны шунал тачаал, амьдралд хандах хандлага, ухаан гээч үзүүлэлтүүд тань илрэхнээ.

Салалт нийлэлтийг онцлоод жишээ татъя.
Бүсгүй хайрандаа умбан сэтгэлт ханхүүтэйгээ тоонот гэрт толгой холбож тостой шөлөнд хушуу дүрж амьдрал эхлүүлнэ. Хүүхэд шуухадтай элбэг хангалуун сайхан л амьдрал. Нэг хэвийн үргэлжлэх амьдралд хэдэн жилийн дараа хажууханд нь нүүж ирсэн баян айлын хархүү хилэн хар морьтой сагсалзуулан давхин нь нүдэнд нь торж цэг тавьлаа. Анхны хайрын эзэн эр нөхрөө энэ дэлхий дээрхи best нь биш гэж мунхаглан голж эхэлнэ. Нас залуу бүсгүй гунхалзанхан алхалж худаг ус эргүүлэх нь баян эрийн аазгайг хөдөлгөнө. Товчилъё. Танилцана. Уулзана. Учирна. Эр нөхрөө чамласан нүдээр хялам хийнэ. Харамсалтай нь хилэн хар морьт ч бас хэдэн жилийн дараа хэвийн үзэгдэл болон төсөөлөгдөнө. Өөр илүүг хүүхэн хайна...
"Уулын бугыг хараад унасан бухаа хаях" гэдэг үг сайхан таарч байна уу?

Сайхь бүсгүй хоосон чанар хийгээд зөв амьдрахуйн ухаанд суралцаж ухамсарласан бол илүү дутууд сэтгэл хаяж гэнэдэхгүй л байх байсан байлгүй. Тэхдээ нэг толгой нь эргэсэн хүн бол юун хоосон чанар манатай болчихдогийг мэднэлдээ.

За тэгээд толгой тань нэгэнт эргэж оройтчихоогүй бол хоосон чанарыг судалж үзэхэд гэмгүй л болов уу?

11 comments:

  1. хоосон чанарыг нь ойлгочихын бол төгс гэгээрэлд хүрээд балардын болуу гэж бодоод байгааашд. Нөгөө дуртай тачаал эднүүсээ хаяад.

    Энд коомент бичзэж бөөн юм болхымаа

    ReplyDelete
  2. ер нь буга муга ч тоохгүй, хоосон гэж бодчоол бухаа унаал яваад байя дөө..

    ReplyDelete
  3. тэгсэн чинь хажуугаар Гамп эднүүд буга унацан давхиад байвуул бас хэцүүмаа..

    ReplyDelete
  4. хоосон чанар манар гэхийн бол эхнээсээ эхнэр, нөхөр бололцох хэрэг юун

    hundaga

    comment oruulah gej myangan berhsheekiig davaad barsangui ee

    ReplyDelete
  5. Дандаа бух унаад лаг лаг гээд байх хэцүү, хоосон чанар судлаад гэгээрээд сүйд болдоггүймаа гэхэд буга унах гээд дайраад, зүтгээд байхгүй л болох байхдаа.
    Хоосон чанарын оройд гарахгүй ч хормой хавьд нь явахад гэмгүй ээ, зараа минь.

    ReplyDelete
  6. Ayataihan tailbar boljee. Ingeed bodohoor manaihan shashniihaa gol surgaaliig oilgohgui l lam deer ochood bayan bolgoj hairla, hen negniig nadad durluulj og ch geh met huselt taviad yavj baihtai olon taarah yum.

    ReplyDelete
  7. шунан амьдрах сайхааан сайхан.. би лавдаг амьдралын шуналтан мөндөг......

    ReplyDelete
  8. артаньянMay 25, 2008 at 5:03 AM

    Өнгөрүүлсэн амьдралаа жаргалтай байсан уу гүй гэдгийг бодох нь одоо болоод ирээдүйгээ цэгнэхээс хамаагүй хялбар байх гэж санахын.

    ReplyDelete
  9. mulguu minii bodloor jargal zovlon 2 ijilhen yum shig sanagddag..jargasan ch amidarna zovson ch amidarna..jargal zovlongiin zaagiig medrehee baichaad udjiine..

    minii bodol oyun uhaan harin negen heviin hemnel ongo ayasaar zohilon ovolzoj omogshij gelderseer..hooson chanar byhii horwoog orhino doo gejjj..

    happy

    ReplyDelete
  10. Эрт ирээдүйн хүн бүгд л нэгэн адил хэрүүл тэмцэл, магтаал сайшаал, эд өлгий, амьдрал ер нь юм бүгдийн учир би, миний гэсэнд уяатай хүлээсэнд оршиж чи, чиний гэсэн бүхэнтэй ороолдон зангирч орчлонд эргэлддэг тул таашаал хийгээд муушаал бүгд огт оргүй зүйлс хэмээн сэтгэж хоосны мөнийг олноо гээл байхын.
    Би энгийнд буулгаж бодохдоо надад үхэхдээ аваад юмгүй хоосон, үхээд очих газар нь хоосон, би өөрөө ч хоосон тийм болохоор чамаас ирэх муушаал сайшаал болоод чи өөрөө хоосон. Маргааш үхлээ гэхэд өнөөдөр бэлэн байхын төлөөд өглөгч байж сайн явдал үлдээвээс зохилтой гэжийна...

    ReplyDelete
  11. Харамсахгүйгээр өнгөрүүлсэн цаг мөч бүр чинь хамгийн аз жаргалтай нь байдаг юм. гэдэг үг хаанаас ч юм буугаад ирлээ. Хэн хэлснийг нь харин санадаггүй ээ. Хоосон чанарыг ч судлана, толгой ч эргэнэ гээд байвал яах уу. Хаха.

    ReplyDelete