Wednesday, June 4, 2008

Хайрт ахдаа сэтгэлийн зул өргөе

Зах зээлийн шуурганаар хүмүүс бүгд л хөлөө олчих гэж манаргаж үймэрч байсан үе. Аав маань их сэргэлэн залуу бусад шиг ганзаганд явалгүй учраа олчихож байж билээ. Тэр л үед хэдэн шижигнэсэн сэтгүүлч нөхөд аавтай минь дотно нөхөрлөж манайхаар орж гардаг байлаа. Тэд нийлж бизнес хийх арга ухаанд анхлан суралцаж байсан байх. Телевизээр олонтаа гарч байдаг том том ах нарыг ирэхэд би ихэд баярлан чихээ тэдний аманд тушаачихдаг байв. Мөн ч хөгжилтэй гоё хүмүүс байдаг юм. Тэдний дунд миний хамгийн ихээр хайрлаж дотноссон хүн нь та бүхний мэдэх Парик Жагаа ах минь байсан юм.

Мань хүн өөрт тохиолдсон хачин жигтэй марзан яриа онигоогоо харин ч нэг тоохгүй ярьж хөгжөөнө. Хүмүүс их хайртай. Ямар ч стрессд орсон хүнийг нулимас нь гартал инээлгэчихдэг авъяастай.

Түүнд париктай нь холбоотой онигоо их. Мань хүн эхнэр авч гэр хороололд амьдарлаа эхэлж байсан үе юм гэнэ. Ахыг хиймэл үстэй гэдгийг эхнэрээс нь өөр хүн бараг мэддэггүй байсан юм гэдэг. Хэц татаад угаасан хувцасаа дэлгэж байхдаа осолдож парикаа унагаж байхыг нь хажуу хашааны авгай харчихав. Нүд нь орой дээрээ... Хэсэг хугацаа өнгөрсөнийх дараа нөгөө авгай гэрт нь орж ирж эхнэртэй нь хуучлангаа аяга цай ойчиж байна гэнэ. Ахыг гаднаас орж ирэхэд нь асууж байна гэнээ.
-Жагаа түрүүн яаваа?
-Яасын?
-Үс чинь хуйхаараа яваад...
Хөгжилтэй түүх элдэвлэл ёгтлолыг хэзээ ч дуусахааргүй ундаргадаг байлаа.

Түүний тухай та бүхэн ихийг мэдэх учир тэр болгоныг нь нурших илүүц биз. Ахтайгаа ажил хөөцөлдөж явахад мөн ч урамтай сайхан бүтдэг байж билээ. Шуурга шиг... Хүмүүс ихэд хүндэлнэ. Хичнээн яравгар нөхөр ч байсан мань хүнийг хараад л инээнэ. Инээсэн хүн ажлыг нь бүтээхгүй байна гэж юу байхавдээ тиймээ? Ай мөн ч эгэлгүй хүн байждээ.

Олон улсын сэтгүүлч, дэлхийг хагас тойрсон гэж өөрийгээ хэнэггүйхэн шоолж байнга марзаганаж байдаг ах минь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж үнэлж баршгүй гарз тохиолоо.

Хөөрхий минь хэнэггүй, гүндүүгүй, хөгжилтэй, тусч их сайн хүн байж билээ. Тийм том алдар хүндтэй хүн байж надтай гудманд таарахаараа нөгөөх л эгэлгүй марзаганаж хөгжөөж жаргаадаг байлаа. Хөөе хүний паджак аятайхан өмсөөрэй... Гутал шивэртүүлчвээ энэ тэр гэж их түлнэ... Хэ хэ... Хөөрхий минь таны талаар муу муухай төсөөлөл даанч алгадаа. Хүний сайн нь яагаад түрүүлж яваад байдагийн нууцыг бодоод олохгүй юм. Энэ хорвоод хийх зүйлээ хийж дууслаа гэж бурхан дууддаг байх л гэсэн ганцхан хариулт үлдэх юм.

Хайрт ах минь энх амгалангийн орондоо тайван нойрсдоо.

Ум ма ни бад ми хум...

14 comments:

  1. Харамсалтай байна
    Ум ма ни бад ми хум

    ReplyDelete
  2. Um Ma Ni Bad Mi Xum

    Xaramsaltai baina. Bi Jagaa axiin Tsentawar newtruulgiig neg ch dugaariig ni algasaxgui uzdeg baisan. ter newtruulgiig uzsenii daraa angiixandaa asuult tawij neex ix yum meddeg xun shig tsaraildag baij bileee.
    Bi odoonoos l dunguj setguulch xiij exlej baina. Jagaa axtai zaawal uulzaj yariltslaga xiine dee gej bodoj baisan yum. Xaramsaltai baina.
    Um Ma Ni Bad Mi Xum

    ReplyDelete
  3. Хэдий ойр дотно байгаагүй ч миний хүндэтгэж явдаг сэтгүүлчдийн нэг ''Тулах цэг'' гэдэг нэвтрүүлэгийг нь үзэж аав бид хоёр Жагаа ахын тухай их ярьдаг байсансан,их мэдлэгтэй залуу гэж аав минь үнэлэдэг.''Гарын таван хуруу'' гэдэг багаараа дэлхийг тойроно гээд зурагтаар гарч байсаныг нь ч тодхон санаж байна.
    Сүүлд нэг удаа Монгол Телевиз дээр таарсансан,хэзээний танил дүр,танил дуу хоолойг нь сонсож хэсэгхэн ч гэсэн ярилцаж суусандаа зөндөө их баярлаж билээ.Энэ хүний тухай надад ч бас ийм дурсамж байдаг даа.

    Ум мани бадми хум

    ReplyDelete
  4. Oo taliigch bolchihoo yu. Neg udaa centavr nevtruulegt ni orolcoj, gereer ni halit orood garah huvi tohioj bailaa.
    Arhi ih uudag bololtoi baisan, ternees l bolson baih daa.

    ReplyDelete
  5. Энэ хорвоог ч сайн,чадалтай нь орхиж явах нь бас л нэг хачирхалтай тал болоод байнудаа та минь?

    Ум мани бадмихум!

    ReplyDelete
  6. Гүн эмгэнэл илэрхийлье....

    ReplyDelete
  7. Эмгэнэл илэрхийлье...

    ReplyDelete
  8. yamar haramsaltai yum be .... emgenel ilerhiilye

    ReplyDelete
  9. Түүний гэр бүл, ах дүүсд нь гүн эмгэнэл илэрхийлье....

    ReplyDelete
  10. gun emgenel ilerhiileye.
    End bas andaa dursjee.
    http://otgoo68.blogspot.com/

    ReplyDelete
  11. ээ дээ хүний сайн нь түрүүлдэг гэж үнэн ч юм шиг.. хийсэн бүтээсэн зүйл ихтэй их мундаг мэдлэгтэй хүн байсан байх а.. түүний нэвтрүүлэг бүгд л хүний нүдийг нээх л гэсэн нэвтрүүлэгүүд байсан шүү дээ..

    харамсалтай байна оооо...

    ReplyDelete
  12. єє хєєрхий. би ч нээрэн хорвоогоос тасарчээ. зайлуул, єнгєрснийг нь одоо л мэдэж байна ш д. тайван нойрсог!

    ReplyDelete