Friday, June 6, 2008

Жорлон

Түрээсийн байранд толгой хоргодож үйл ажиллагаагаа эхэлсэн манай компаний байр ганцхан ариун цэврийн өрөөтэй. Олуулаа байдаг болохоор нойл маань цэвэрхэн байх нь ховор. Сэжиг хажиг өсөхөөс өвлөж авсан зан бололтой. Эргэн тойрныхоо эрчүүдтэй жорлонгийн хэрүүлийг мөнхөд хийнэ.

Цэвэрлэгч эгч зайлуул "Ямар балиар амьтад байдаг юм бээ? Наад чиглүүлэгчээ аятайхан хэрэглэж мэддэггүй юм уу" гэж уурсан шар бээлийгээ өмсөөд мааскаа зүгээд орж явчихна. Цэвэрлээд дуусахыг нь хүлээж байх зуураа өөр юм амжуулж яваад мартааский. Гэдэс базлахыг мэдрэнгүүтээ гүйгээд ороход аль хэдийнээ суултуур дээр нь сарьчихсан байх... Уур унтуу дүрсхиймэгц нүүрлүү цус манасхийнэ. Түмбийсэн улаан юм уураа баран суултуур дээр саригсадтай тооцоо хийхээ өөртөө андгайлан чиглүүлэгчээ буруу ашиглачихаар сэжигтэй нөхдүүдтэй тооцоо хийнэ. Нөгөөдүүл хэргээ хүлээхгүй.

Тэмцэлийн хэлбэр хурцадмал байдалд хүрч жорлонд орох эрхийг нь хүртэл хасна. Нэмэргүй... Сарьсаар л... Хүн томилж хэрэгтнийг олуулахаар менежер хүүхэндээ лүндэн буулгасан боловч байдал сайжрахгүй, хэрэгтэн зүсээ буруулсаар. Өөрөө хяналт тавихаар шийдэв. Жорлонгийн үүдэнд вэб камер байрлуулж өрөөнөөсөө хяналтай бишдээ. Ажил гэж оволзож байдаг тул тэр бүрт хянаад хүн орсоны дараа шалгаад байх боломж хомс. Нөгөөх саригч этгээд сарьсаар л... Сүүлдээ нөгөө саригчийн шээсний өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг хүртэл мэддэг болсон байлаа. Бөөр нь өвддөг бололтой өтгөн улаан юм харагдахуйд саригчийг илрүүлэхэд нэг алхам дөхлөө гэж бодсон боловч элдэв эмчилгээ хийлгэж байгаа ажилчин л лав алга. Арга мухардлаа...

Нэг удаа "Аятайхан суугаад бие засчих хувь заяа байхгүймаа новш" гээд амандаа үглэн менежер хүүхний хажуугаар өнгөрч явтал "Та яасан завааийн! Сууж бие засаад байхдаа яадын! Наад суултуур чинь балиарштээ!" гэж санаа тавих, доош нь хийх, зөвлөгөө өгөх гурвын хоорондуур дугарлаа... Цин цирий цирий... "Бөөр чинь өвдөөд байгаа юм уу? Нүд чинь бүлцийчиж" гэж асуутал "Харин тиймээ эмнэлэгт хэвтдийм билүү гэж бодож байна." гэх нь тэр... Хэрэгтэн баригдлаа... Суухгүй өндийж бие засч байгаа хүүхэн чиглүүлэгчгүй тул хамаагүй цацчихна биздээ? Өрөөндөө дуудаж оруулж ирж байгаад тусд нь хэн ямар учраас суултуурт хайр гамгүй хандаад байсан тухай илрүүлж хэсэг загнах учирлахын хооронд нь хэллээ. Тэр цагаас хойш нойтон суултуур дээр оцгороо норгохгүй болсон юм.

Саяхан цэвэрлэгч охинд үүрэг өгч цэвэрлүүлчихээд орох гэтэл шинээр орсон ажилтан хүүхэн очер давхардлаа. Би урд нь зогсч байсан боловч "Ladies first" гэж бодоод боловсон загнаж урдаа оруулсан маань алдаа байлаа...

18 comments:

  1. хахаха нээрээ ч тийм тал байдаг байх шүү....манайх ч дан хүүхнүүд байсан болохоор сайхан цэвэрхэнн байдаг байлаа.....
    хүүхэн ч гэсэн хүсвэл чиглүүлж болдынш дээ...хэхэх

    өө тйин 1.т гэдийн билээ...хэхэ

    ReplyDelete
  2. Нэг л их дээрик

    ReplyDelete
  3. Хүний нэр төрд халдсан л хэрэг болоо явчих шиг... олон хүн хэн гэдгий нь мэдчийшт...

    ReplyDelete
  4. Tsen tsereen....tsen tsen !!!

    ReplyDelete
  5. ish muu zaraa mini zovjeegaamaisht,
    ene tagnai idar iim notstoi asuudal yarigdjeehad yagaad ineed hurgeedaiinaa?

    ReplyDelete
  6. aan tii, zaraa chi ch dehdee gaigui sejigchiim, bi bol teel ongoroo, otsgoroo suultuur deer norgochuul teed yahuum boljeen? yaj amid yavahiim, tehed chi bainga norgool, noiton otsgortoi l yavaj baideg, tehed bi chamaig ariun tseverch, saikhan zaluu geel huurtaal yavajeedeg, tehed chi buur baihgui sht, avah yumgui bolchool yavajeedeg, aie yaya... ts ts ts...

    ReplyDelete
  7. Шалнаас өндөргүй явган суудаг жорлон л манайханд зохих мэт.
    Том суултуураас жижигхэн, хичнээн олон хүн цуварсан ч гээмгүй, нэг суурилуулцан байхад бараг насных гээл давуу тал ихтэй. Гэтэл хэдэн тоосго нэмж өрсөн төдийгөөр шалаа давхарлаж өндөрсгөхөөс залхуурдым болуу, хужаа найз жижиг суултуураа үнэрхдийм болуу, манайхан гадуур нь саридагаа мэдэхгүй тухлах гэдиймболуу ер авч тавьсан газар алгаа...

    ReplyDelete
  8. squat toilet dajguim bailee. Baruuniihan dasaagui bolohoor puu paa gedeg bolohoos. Eruul mendiin huvid ch iluu tustai. Bi taag martschihsan baisan chini Mongold ochood Pioneriin ordnii 0 ortol squat toilet baisan. Jorlongiin tsaas baihgui bolohoos zugeer sanagdsan shu. Gem ni gaduur ni deeguur ni saridag problem bas l haragdsan. Bas tosguuriin curve eteriig zov tohiruul barihgui bol emegtei hun doosh suugaad #1 hiihed tsatsraad baih magadlal ondor yum bilee. Ternees dajgui shu.

    ReplyDelete
  9. Танил Солонгос эгч 2 охиндоо ''Хаана ч явсан ариун цэвэрийн өрөөг хэрэглээд заавал эргэж хар,бохир заваан болгосон байна уу? усаа дутуу татаагүй байгаа гэж шалгаж бай!!! чи ганцаараа биш олон хүн хэрэглэхийг санаж явах хэрэгтэй'' гэж хэлж байсан нь миний сэтгэлд ч бас үлдэж 00-ийн өрөөнд орчихоод заавал шалгадаг болсон доо.

    Зараа атаман нээрээ сэжигч биш юмаа. Ха ха ха чиглүүлэгч энэ гоё үг байна шүү.

    ReplyDelete
  10. aan tii, zaraa chi ch dehdee gaigui sejigchiim, bi bol teel ongoroo, otsgoroo suultuur deer norgochuul teed yahuum boljeen? yaj amid yavahiim, tehed chi bainga norgool, noiton otsgortoi l yavaj baideg, tehed bi chamaig ariun tseverch, saikhan zaluu geel huurtaal yavajeedeg, tehed chi buur baihgui sht, avah yumgui bolchool yavajeedeg, aie yaya... ts ts ts...

    ha ha ha ha. yoo uhtlee ineelee

    ReplyDelete
  11. ha ha ha ha. kkkkkkkkkkkkkkk, ha ha ha ha ha ha. kkkkkkkkk

    ReplyDelete
  12. жорлоооон гэжжжж

    ReplyDelete
  13. Дандаа ladies зүг чигээ андуурдаг гэвэл ташаа байна. Эрчүүд ч гэсэн өндрөөс гоожуулдаг учир баримжаагаа алдаж, буруу зөрүү үйлдэл хийхийг байхыг хэн байг гэхэв. Эцсийн эцэст хувь хүний соёл шд. "Гадуур нь асгахыг хориглоно" гээд бичээд тавьчихгүй юу даа кккк.

    ReplyDelete
  14. noiliin tsaas jaahan tasdaj baigaad l archaad suuchihdagiin shd ee bi iim tohioldol garsan yed. esvel noiliin tsaasaar irmeguud deer ni devsej baigaad l ....,

    gehdee hunii huviin soyol l yum daa.

    ReplyDelete
  15. ваа хахаха.. тэр шинэ хүүхэнд бас лэкц унших нээ. хахаха.. суултуур дээр сууна гэхээр харин эрчүүд чинь өндөр дээрээс сариад үсчүүүлээд муухай болгосон байдаг байхгүй юу.. нарийн харуул шээсэн толбо үүссэн байдаг юм..

    хүсүүл нойлын цаас зулж байгаад сууж болно ш дээ. түүнээс олон хүн ордог 00 бол хэцүү дэээ хэцүүү..

    ReplyDelete
  16. Mgl-d sayahan ajlaar ochood irsen chini hamgiin tom problem 00 baisan shuu. 00 n oldohgui ee, oldohooroo aimshgiin yum, za ter n baig gehed gaduur n sarichihsaaan, arai gej neg yum yu yaagaad harahaar 00-iin tsaas baihgui... Neeree aygui getsuum bailee. Mgl-d amidardaggui, ajlaar tur ochson bolohoor 00 orohdoo salfetka awch ordog huuhnuudiin routine-iig n medehguiiin. Aimaar complain-dsen. Daraa ochihod Mgl-oo goy jorlontoi bolgotson baigaarai hehe

    ReplyDelete
  17. энэн дээр нэг их гоё юм хэлэх үү? Манай нөгөө сахалтай хүүхэн байдаг даа. Тэр эртүүд наад асуудлаар манай өрөөнд орж ирээд баахан үгэлсийн. Тэгсэний: Та нар яахаараа дандаа ингэж гадуур нь сарьжийдаг юм. Тэр том нүхийг харахгүй байна уу? Нэг жижигхэн юм руу оруулчихдаг л юм байна лээ гээд өөр өөрийгөө хийгээд явахийм даа.

    ReplyDelete
  18. Тээр жил танай ажил дээгүүр очоод дайлсан цайны чинь дараа 00 орохоор босоход даанч хойноос "дэмийдээ" гэсэн харцаар хараад үлдсэний чинь учир ийм болой.... хихихи....

    ReplyDelete