Sunday, June 8, 2008

Заслаа хийлгүүлэхээс...

Заслаа хийлгэдэг байж... Цагаан сараар буддын шашинтнуудын шуурдаг жилийн засал гээчийг хийлгэхээс төвөгшөөж үнэн худал юу уншаад байгаа нь мэдэгдэхгүй юм дүнгэнүүлж хэдэн цаас салгах лам нарт дургүй хүрсэндээ ч юм уу энэ жилийнхийг алгассан маань буруутсан бололтой.

Яг сайхан шүршүүртээ орж зогсож байгаад хөөсөн хүн болсоныг мэдсэн юм шиг ус тас...

Залхуураад бэлэн бууз хүнсний нэгээс ӨӨХГҮЙ гэсэн тодотголтойг нь авч жигнээд амандаа хийнгүүт бөлцийсэн төм сүүл. Сүүл өөх биш гэж үү? Биш байсан ч буузанд орсон л бол бандан тас. Эргэж ороод өөхгүй гэсэн тодотголын тухай асуудал үүсгэвэл өөдөөс "Та харин ч азтай байгаам биш үү?"...

Мөнгө муутай байж шоусаг... Яндандаж яндандаж хямдхан хэмнэлттэйгээр нь архиар аргалж халамцчих санаатай хөнтрөх. Нэг бол огт согтохгүй гөлийлт. Нөгөө бол маргааш нь үхэл, шинхэг хоёр ханхийх...

Тамхи асаачихаад ямбийсан амьтан такси хөлөглөх дуртай бас. Тамхи зуусныг харсаар байж зогсч суулгачихаад "Тамхиа хаячихгүй юу..." NO дүхүү? эсхүүл бууя! Хаалгыг нь хага савна...

Дэр нэгшүүлчихмээр амьтан олчихлоо гэж эндүүрсэн нь төд удалгүй булавч бултайх даравч дардайхын үлгэрээр ноо нь илэрч цэг тавигдана. Сонголт буруутаад байх шиг. Лай болж ирэх сонгуулиар хамгийн муу муухай, луйварчин гуйлгачин, авилгачин авгайчинг нь сонгонодоо?!

Гэх мэт жижиг сажиг асуудлуудаас эхлээд амьдралын чухаг үйл явдлууд хүртэл нэг л бүтэлгүй. Явж ном сонинг нь уншуулж, засвар заслыг нь хийлгүүлчихвэл амьдрал цэцэглэж арзайтлаа инээх ч юм билүү... Гандан гардаг хэргээ...

6 comments:

  1. Xumuus chin odoo xaashaa ym be! xexe
    Xeden lam nart mongo ogch gunshuulj baij amidral ni saixan bolchix geed bgam shig! Muxar sujigneesee salyaa tex uu

    ReplyDelete
  2. Худлаа хэлж Гандан хавиар сэлгүүцкээд байжийгаааг нь... Энэвнийг очихоос нь өмнө лам гуцас өмсөөд суучихийсан... тээл ороод ирэхээр нь нүдрүү нь тас гөлөрчийгаал: За хүүхээ чамд засал их хэрэг орохымайна... эхлээд ааший чинь заснааааа... гэжугааал далан булчирхайгий чэн наян найлзууртай нь тооччоод амбаардаад... заза гудлаа

    ReplyDelete
  3. Хийдэг цагт нь хийлгээгүй л бол одоо яагаад ч үйлчлэхгүй. Энэ янзаараа чи сонгуулиар хамгийн бүтэхгүй баагийг нь сонгоод дөрвөн жил туслахаар нь ажиллана даа ккккк.

    ReplyDelete
  4. сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байгаад чинь баяр хүргэе.
    Хожигдоогүй ээ, сайн ном уншуул.

    ReplyDelete
  5. Зараа атаман баларчийгаам байна даа,засал номоо хийлгэж байхгүй юугаа хийж явсын.

    ReplyDelete
  6. Тамхи зуусныг харсаар байж зогсч суулгачихаад "Тамхиа хаячихгүй юу..." NO дүхүү? эсхүүл бууя! Хаалгыг нь хага савна..


    энэ vнэн тэнэгээ тээ. даанч би хаалгыг нь хага саваж чаддаггvйн.

    ReplyDelete