Thursday, June 12, 2008

Хадланд туфлитэй явах...

Зун болж дулаараад гадуур явахад тун ч хүндрэлтэй болжээ. Шонгийн мод зодыг бол бүгдийг нь мөргөж үзлээ. Пай Монгол охидын сайхан болсон гэж яаваа? Шонгийн мод мөргөх бол нэх харамсалтайд тооцогдохгүй болчихоод байна. Тийм сайхан амьтасыг харж аваад шон мөргөх бол хожоотой наймаа. Машин барьж явах тухай бодож ч амжихгүй байна. Ангайж өлөн нүдээр гөлөн гөлөн гэж яваад хүний үнэтэй цээтэй машины араас орчихвол мань мэтийн нимгэн халаастай нөхдүүдэд бол гамшигийн байдал үүснэ. Жолооч маань 30 гаран жил машин барьж байгаа туршлагатай нэгэн боловч машинтай шүргэлцээд олигтой ч явж чадахгүй байгааг нь ойлгоод байгаа.

Дурны хонгионы найз дурны хонгио л байх тул гадаа нарлаж пийвшингээ хүүхэн шуухан харж кайф авдаг шинэ хөтөлбөр манай фракцын үйл ажиллагаанд шинээр нэвтрэв. Ажил хийвэл дуустал... Хөтөлбөр фракц тэр аяараа дэмжигдсэн тул хийвэл хийсэн шиг хийе гэсэн уриатайгаар дуулвал дуу нэг дугтарвал хүч нэг гэж төрийн төлөө оготно болно.

"Их Монгол" гэж эхний таргет. Халуунд шүүлтүүргүй хийтэн пиав хашрааж хорвоогийн жаргалыг амсаж суух зуураа элдэвийг ярилцах гэж хичээвч ном уншиж байсан хүн анхаарал нь сарнивал хэд дахин уншсан ч ойлгохгүй тэр хуудсандаа эргэлддэгийн адилаар нэг л зүйлээ дахин дахин ярилцаж будилж суулаа. Яриа дундаа орохын алдад анхаарал шал өөр тийшээ шалдан гуян дээр... Тэгээл "юу гэлээ түрүүн?" гэцгээнэ. Хэд ч давтагдсым бүү мэд... Сайхан л байлаа гэж...

Тэхдээ бас нэг юм байнаа. Хүн байгаа газар соёл заавал дагалдана. Соёл гэдгийн тухайд нийгэмших горим гэж тодорхойлчиж болмоор. /эсэргүүцсэн ч тоохгүй/ За тэгээл зан харьцааны соёл, ахуйн соёл, хотын соёл гэх мэт нийгмийн бүх л хэсэгт соёл бий. Пиавны газар биеэ авч явах соёлын тухай илүү дутуу харагдсан юмаа сийрүүлмээр. Түрүүн сайхан хүүхэн хараад шүлсээ ч юм уу пийвээ ч юм уу эрүү суларсаны улмаар амнаасаа шингэн юм гойжуулаад байгаа тухайгаа дэлгэсэн билээ /хүнд битий хэлээрэй/.

Нээх өндөр өсгийтэй түүпэл, улаан хивсний ёслолын ажиллагаанд оролцогч одуудын өмсдөг ганган палааж, бирлиант мирлиантан шигтгээтэй бөгж сэлтээр өвч зэвсэглэн нүүр амыг жигтэйхэн будацарсан сайхан хүүхэнийг харсан бид түрүүний хэлдэгээр сайхан саруулханыг нь гайхан ам булаалдан "тэрийг хараа тэрийг хараа!!!" Сайхан л хүүхэн байна, сайхан ч хувцастай юм, сайхан ч биеэ авч явах юм.

Аа гэхдээ гадаад дотоод явж галуу шувууны мах хальт идэж нүдийг тайлмар аядаж явахад юун Их Монгол байтугай пивнушканд тэгэж бүлтэртлээ гоёчихсон хүн л лав хараагүй. Эсүүл тэр нөхдүүд хаана яаж хувцаслахаа мэддэггүй эсүүл мөнгөгүй нөхдүүд пивнушканд суудаг байх.

Хүлээн авалтаас явж байгаад тэрүүгээр дайраад гарсан байх гэж үү? Магад ч үгүй. Гэхдээ л шинэхэн гангалалт харагдаад байсымдаа. Үснээс нь саяхан угаасан шампунь саяхан индүүдсэн индүүний үнэр үнэртээд байсышт гсн.

Хүлээн авалт болж байсым биш үү гэж үү? Болоогүй байсаан. Тэр хавиар суудал хайж байгаад явналэй зайлуул.

Гоёх үгүй нь чамд хамаагүй гэж үү? Надад ч хамаагүй л дээ. Гоёгч этгээдэд хамаатай байх гээд байна. Хэтрүүлэгтэй ойлгуулбал "туфлитэй хадланд явахын адил" гэж. Хэтрүүлэн гоёгсодыг манайхан "Гоё дээрээ тавьчихсан байна" гэж тодорхойлдог болоод байгаа.

Үнэндээ бол мань хүүхэн арай л гялгардаад тохиромжгүй харагдаад байлаа. Хажууд нь эвтэйхэн энгийн чөлөөтэй охидууд мөн ч их сэтгэл эзэмдлээдээ.

13 comments:

  1. bi huduu ajlaar yavj bhdaa mood uzuuleh gej bgaa yum shig huvtsaslasan huuhentei zunduu l taarch bsn, tuflitei hadland yavdag l yum bna lee.

    bas nogoo tarij bjeej garaaraa duuren aimaar tom altan bugj zuuchihsen huniig ch harj l bsn.

    tehed bi hajuud ni evteihen engiin chuluutei huvtsaslasan bsn, erchuudiig setgeliig ezemdej bsn bhdaa kkkk.tend ni zaraa bsn boluu gej...

    ReplyDelete
  2. Aidaa. Mgl oxid ch dajgui boltsgootson bn lee kk

    ReplyDelete
  3. Явган аялалын тэмцээнд арван хоёр санжийн өндөртэй платформтой ордог хүн байдаг л юмлээдэээ

    ReplyDelete
  4. аливаа зйүлийн тун хэтэрвэл...


    Юки аниа минь ээ, тэр чинь албан ёсны дүфлтэй тэмцээн байхгүй юу хэхэ. Манай найз залуу түрүү жил чи орооч гэж халаасан шүү. нэр хүнд байгаадаа наана чинь.

    ReplyDelete
  5. Þó ñàéõàí äóð ñàéõàí. ªíäºð ºñãèéòòýé ÷ áàé íàìõàí øàëàâ÷òàé ÷ áàé ýð÷¿¿äèéí ãºëãºð ã¿éäýã öàã íü.
    Îõèä õ¿¿õí¿¿äýä ººðèé㺺 ñàéõàí õàðàãäóóëàõ ãýñí¿¿ ººðèéí èìèäæýý á¿ðä¿¿ëýõ ñàíààòàé þó æààõàí õ¿¿õäèéí çóðãèéí äýâòýð äýýðõè ºíãèéí áóäàã øèã òîä ºìñãºëòýé çàëóóñûã òà þó ãýõ¿¿?
    Ãýõäýý ººðèéí ÷èíü í¿äýý á¿ëòýëç¿¿ëýí ø¿ëñýý õàâüðóóëàí õàðñàí á¿ñã¿éí ãî¸ë ºìñãºë íü ¿íýõýýð í¿ä õóæèðëàì þóì ç¿ééñýí õàðàãäàæ áàéñàí áîë ÁÎËÎÎØÄÝÝ ×ÀÄÀÆ ÁÀÉÍÀ õàðèí ºí㺠íü äýíä¿¿ ãÿëòãàíàñàí õÿìä òºñºð õ¿¿õýí áîë ÁÎËÈÎ× ÄÝÝ ãýìýýð áàéíà äàà

    ReplyDelete
  6. Ажаад байхад өөрсдөө олигтой ажил хийж чаддаггүй нөхдүүд л хэт гоёод байх шиг...
    Муухай хувцаслаад явах нь юу бэ? тохируулаад хувцаслах хэрэгтэй биз дээ.
    Уушны газраар сүүлийн үед явах харшил эдгэж, ямархуу нөхдүүд явж байгааг мэдэхээ больсоон...гэж хөөрхий.

    ReplyDelete
  7. Manaihan yur n' goyoh durtai humuus shuu. Udaj baigaad mongold ochinguut golson harcaar ugtacgaadag yum. Huvcas hunar toodoggui ulsiin dund baij baigaad ochihoor herendee shokond ordog yum baina lee.
    Tuhain cag baidaldaa tohiruulah gedeg bas neg yosnii soyol yum uu daa.

    ReplyDelete
  8. Нэг харчихвал ч яаж ийж байгаад зөрүүлээд тайлбар тавьчихмаар л байна.

    ReplyDelete
  9. Яадий янз янзын хүүхнүүд сайхан холилдоол байж байвал гоё ш дэ.

    ReplyDelete
  10. сайхан санааJune 17, 2008 at 3:14 PM

    энэ бас дуугүй царайлчаад хүүхэн бас шүүмжлээстэй хэхэх.. за яахуу дээ.. та нөхдөд л сайхан харагдах гэж гангалаа л байлгйү дээ. өөдрөг хараад л өнгөрөөгөөд л өнгөрөөгөөд л явчаач дээ..

    ReplyDelete
  11. moderation is key gej... sayahan ajlaar mgl yawaad irsen chini mgl huuhnuudiin goy ganganiig n gaihsaar yawaad l irlee. mgl-d baihdaa bi ch iim baisan daa gej bas bodoj amjiw. emegtei hunii huwid zarimdaa gaihaad uchraa olohoo bolichdiimoo. tegj nudee bultertel goyood yawaadaagaa n hojood, mani met shig ajil hootsoldood guij baihad ewteihniig n bodood huwtsaslatsan nohduud hotsrood baigaa yum shig. emegtei hun l bolson hoino aytaihan saihan haragdaj, hunii harts bulaaj yawahiig bodno. ter utgaaraa Ms. Gyalgar metiin nohduud iluu score-lood baih shig bainoo.

    ReplyDelete
  12. тэгээл хаа явсан газраа хүүхэн харж явжийдаг наад нүд рүү чинь хатгаа хаяхынсан. муу хүүхэнчин

    ReplyDelete