Tuesday, June 17, 2008

Яалтай ч билээ?

Хэдхэн сарын өмнө "Ээ гэгээн минь Юнитель шиг сайхан оператор алга таминь!" гэж хоолой мэдэн бахирч дур мэдэн тэчъяадаж хүн бүрийг сэнхрүүлж хүсэл сэтгэлийг нь татаж барьсан дугаарыг нь цуцлуулж дарсан нэгжийг нь үрүүлж байтал яав? Сүүлийн хэдэн сар, тухайлбал хэрэглэж эхэлсэн эхний сараас хойш манайхан хөөрхийс утасны төлбөр төлөх гэж ажил хийж байгаа юм шиг л боллоо. Төлбөрийн нэхэмжлэл ирэнгүүт өрцийг нь цоолох гэж байгаа хонь шиг нүдтэй амьтас "хөөе минийх 150.000 ₮ гарчиж чинийх хэд вэ? Минийх бараг яриагүй байтал яг өнгөрсөн сарынхтай ижил байна" гэхчилэн дээр дооргүй сандралдан бужигналдацгаана. Зарим нэг нь "Юнитель ярианы төлбөрийг дундчилж тогтоогоод байх шиг байна" хэмээн оношилж эхэлнэ.

Муугаа мэдэхгүй үнэ цэнэтэй хэрэглэгч нь болчих санаатай 11-тэй дугаар хашраасан би бээр нэр төрөө бас хичээмтгий бололтой. Өмнөх сард 38.000₮ цалингаасаа суутгуулсан ах "ганц жийнсэн өмд, эсхүүл хэдэн хил мах, гурил өлхөн авчих мөнгө байшт хэмээн цаг дээрээ тулахаар шоу цэнгээнд хөнгөхөн үрчихээд шүдээ чигчилж суудгаа мэдэхгүй элдэвийг эргэцүүлэн яндандаж өөр дуудлага хийхэд хямд утас олж аваад өнөөх нэр төрийн баталгаагаараа дуудлага хүлээн аваад байхад болох юм байна хэмээн жигүүрлэв.

5-р сарын 2-ны өдрөөс 6-р сарын 2 өдөр хүртэлх таны төлбөр 47.000₮. Төлбөр хийх сүүлийн хугацаа бла бла... Ёоо юу вэй? Битий солиор! Би нэг ч яриагүй байхад бла бла бла... Асуудал үүсгээд нарийн бичгийг томилон явуулбал 400 гаран дуудлаганых юм уу эсхүүл мээсэжнийх нь юм уу бүү мэд жагсаалт атгуулчихаж. Зураасан нүдээ бүлтийлгэж ирээд л нягтлан шалгаваас тэдгээр дуудлагуудынх нь ард дан миний танидаг дугаарууд байх аж. "За гучин хэдхэн насандаа зөнөг залгачихдагийм байжээ" гэж бодох байхын хоорондуур нарийн бичиг хүүхэнрүү царайчилсан нөгөө хонины нүдээр харахуйд "Таныг наад утсаараа ярьж байхыг би л лав хараагүйшт" гэж сэтгэл засав. Бид хоёр ч нэг өрөөнд нилээд удаан хамт байсных жигтэйхэн ээнэгшин дасаж үйлдэл, харц хоёроороо ойлголцдог болчихсым.

Согтуу солиорч явахдаа ийш тийшээ залгаад маналзуулчихсан байдаг юм болов уу гэтэл үгүйээ... Цаг хугацаа нь голдуу өдрөөр байх юм. Архинчин тамхинчин байсан ч би ажлын цагаар уух нь байтугай боддогчгүй болохоор нэг л ноотой санагдаад явчихав.

Хяналтын сисчээм болох WebSelfCare хэмээн сүржин нэртэй үйлчилгээгээр өөрийнхээ дуудлагыг хянах боломжтой юм гэнэ. Нөгөөхөөр нь шалгатал за эхнийх нь хэдэн өдөр байг! Сүүлийн миний мэдэх 3 өдөрт гадагш нэг ч дуудлага мээсэж нисгээгүй байтал нилээд хэдэн төгрөгийн төлбөр гарчихсан байх юм. Дахиад л бодлоо... Гадаад орон шиг гаднаас залгасан нөхрийн төлбөрөөс хуваалцдаг юм болов уу? Шимэгч гээч нь орчихов уу? гэх мэт.

Менежер дээр нь очиж уулзвал үйлчилгээний ажилтанруу явууллаа. Үйлчилгээний ажилтан нь хээв нэг "Манай 11-тэй хэрэглэгчидэд бол нэг их мөнгө биш шүү дээ" хэмээн намайгаа доош нь хийх юу яахын хоорондуур дугарав. Их мөнгө биш байж болно л доо. Гэхдээ яагаад би хэрэглээгүй үйлчилгээний төлбөрийг төлөх ёстой гэж? Эсхүүл тэр ид шидтэй дугаарыг нь өөртөө хадгалсаны төлөө юу? Мэдэхгүй юм. Хариуцсан мэргэжилтэн дээр нь орж учир явдлаа гомдоллон танилцуулбал "Таны утас вирустэй байж магадгүй юм. Хоёулаа сайхан тест хийж үзье тэхүү?" гэлээ. Тестийн аргачлал нь утсаа салгаад хэд хоног өнгөрөөж нөгөө сүржин нэртээр шалгаж үзэх явдал.

Күйээ ядаж вирус байлаа гэж бодоход Юнителийнхэн тиймэрхүү вирусын чанартай халдлагуудыг хаах боломжгүй л байдгийм байхдаа? Хийгээгүй хэргийн төлөө ял эдлэх ч жоохон тийм л байна. Хайран мөнгө! Охиндоо зарцуулчихсан бол хичнээн аштай?

11 comments:

  1. Õàðèí òèéìýý ÿàëòàé ÷ áèëýý. áè 11 ýõíýð 00 äóãààð áàðüäàã áàéñèéí. Òýãñýí 2 ñàðûí òºëáºð ãýýä áèä 2-íõ íèéëýýä 106.000 ãàðñèéí. Áè íýýõ èõ þì áîäîëã¿é òºëñºíºº ãýíýò øàëãàìààð ñàíàãäààä òýãýýä áààõàí þì áîëèéì. Òýãýýä äàðàà 11 ýý òóøààãààä ýõíýðòýý ýíãèéí äóãààð àâ÷ ºãººä ººðºº 00 áàðüñàíäàà.
    Óã íü íýã ñàéí íàéç ìààíü Þíèòåëèéí IT õèéäãèéí. Òýãñýí òýð ìààíü ìàíàéä øèìýã÷ áàéäã¿é ýý, Âèðóñ ýíýý òýðýý ãýýä þìèéã àæëóóëàõã¿é òóëä íàéç íü àæèëëàäãèéøä ýíýý òýðýý ãýõëýýð íü íàéçäàà èòãýõã¿é ººð õýíäýý èòãýõ þì áýý ãýýä áè ººð þì õýëýýã¿é. Åð íü ñ¿¿ëèéí ¿åä õàà ñàéã¿é þìíû ¿íý íýìýãäýýä òýãýýä Þíèòåëèéíõýí òàðèôàíäàà íýìýãäýë õèéãýýã¿é áàéëòàé.... ÿàëòàé ÷ áèëýý

    ReplyDelete
  2. Bi duustal ni unshij unet tsagaa barsangui . . . bla bla bla

    ReplyDelete
  3. тэгээд наад аймшигаа шийдсийму? шийдээгүймү?

    дээр үед олон улсын ярианы карт зардаг газартай хэрүүл хийж байж буцааж олсон мөнгөөрөө юу авлаа даа..ккк. хүн болгон хэлж ярьдаг, шүүмжилдэг, гомдол мэдүүлдэг байх хэрэгтэймшд.

    ReplyDelete
  4. Ет-д: Найзтай чинь ч уулзсан байж магад. Хэрэглээгүйгээ төлнө гэдэг сонин л доо тиймээ?
    Анонимд: Та уншиж алтан цагаа барсан бололтой. Юнителийн хүн бололтой юмаа. Ингэж байхын оронд дутагдлаа ухамсарламаар юмдаа.
    Хундагад: Шийдээгүй байгаа. Очиж уулзанадаа.

    ReplyDelete
  5. сйахан санааJune 17, 2008 at 3:10 PM

    өө хөө. дараа толборт амар бус уу.. картаа хийгээд хийгээд л яриад яриад л явчина...

    би ч мобидоо картаа аваад л явчдий ш дээ..

    наад төлбөр ч арай дэндэнээ.. тэр үйлчилгээнйи ажилтан нь бас юугэнэвээ.. гайгйү төлбөр өө.. хэрэглэгчидтэй гэж харьцадийм байх даа..

    за ямартай ч гарах гарц гэвүүл өөр оператор сонгох л үлдэв шив дэээ...

    ReplyDelete
  6. Адилхан хүмүүс хир их байгаа бол?
    Ажлаад байгаан биш биздээ хүүрнүүд чинь

    ReplyDelete
  7. Сайхан санаад: Харин л дээ. Гэхдээ программын алдаа эндэгдэл байхыг үгүйсгэхгүйлдээ. Гол нь төлөх ёстой төлбөрийг минь нэхэмжлээгүйд л байгаам л даа.

    Амгаад: Тийм нөхдүүд байдаг гэсэн. Инженер нь хэлж байна билээ. Тэгээд шалтгаан нь утасны вирус байдаг юм гэсэн. Туршилтаа хийгээл сууж байна.

    ReplyDelete
  8. Утасны вирус бол тийм удаан гарах ёсгүй. Жишээ нь автоматаар дуудлага хийдэг вирус байлаа гэхэд таны найз болон тэр залгасан дугаарууд авсан байх ёстой. Харин авчихаад тийм удаан сонсоод байх хүн гэж байхгүй. Өө энэ утас нь дарагдаж дээ гээд л таслана шүү дээ. Юнителийн систем хэрэв вирустэй бол тэдний компани төлөх ёстой. Харин утас чинь вирустэй бол заавал холбогдох, мессеж явсан байж байж л төлбөр унах ёстой. Яг ижил дугаарууд нэгэн зэрэг нэг GSM сүлжээнд ажиллах боломжгүй. Хэрвээ чиний утас байнга асаалттай байсан бол яг чиний дугаар дахин юнителийн систем рүү нэвтэрч дуудлага хийх боломжгүй. Тийм болохоор энэ бол юнителийнхэн өөрснөө хэрэглэгчдийг хохироож байна гэсэн үг. Чи өөрөө л огт яриагүй тохиолдолд энэ бол боломжгүй. Сонин болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газруудад хандах хэрэгтэй байхаа.. Skytel бас иймэрхүү асуудлууд гардаг. Mobicom ч бас ийм хулгай хийсэн инженерүүдээ ажлаас нь халж байсан гэж сонсож байсан.

    ReplyDelete
  9. er ni unitel ajillaad baigaa yum shig baina leee.
    Suuliin saruudad bi bainga ajliin utsaar yarij baigaa getel minii utas ulaan tsaim ogt yariagui baix shig umnuxteigee adilxan garaad baigaa yum shuu.
    er ni 2-ulaaa xamt yawj zargaldwal yaasiin
    Olon kumuus tsugluulj baigaad xexe

    ReplyDelete
  10. Хүүд: Удаан бишээ олон мээсэж явсан байдалтай лист үзүүлж байлээ.
    Зөвлөгөөнд чинь баярлалаа. Болохгүй бол ханддаг газарт нь л ханданадаа. Шат дараалсан арга хэмжээ авнаа гэж.
    Оогийд: Тэгэж дундчилж билл гаргаад байх шиг байгаамдаа. Эхний нэг сар хэрэглээг нь хянаж үзээд л за нэг иймэрхүү ярьдаг юм байна гээд л тооцчихдог болтойм билээ.

    ReplyDelete
  11. naad chine unen asuudal, Bi ch bas baahan amitaniig uruu tataad group uusegtsen chine tulburuu diilehee baisan haha. Odoo harin uuren telephonoo operatorooo solih gej bgaa neeree uunen gaihaltai tulbur garaad bsan. umnu tuldug baisnaas mine iluu garaad bsan bolohoor gaihaad l... ter group enee teree gejaahaar zugeer l engiin hereglegcheer baisan ni hamaagui deer yum blee shooo

    300

    ReplyDelete