Friday, June 20, 2008

Бүрхэг өдөр мань хоёр

Өнөө өглөө миний дээгүүр өнчин ганцхан тогоруу нийслээ... Өө юу вэй? Бишээ... Бүрхэг өдөрт нугасгүй байдаг учирыг минь таах хүн байна уу? За за таавар энэ тэр ч яахав. Нэх гачин зүүдшүү юм зүүдлэмэр аядаад сэрлээ. Гадаа өдөр шиг гэгээтэй... Өдөр юм чинь өдөр шиг гэгээтэй байлгүй яадын тиймээ?

Бүрхэг сайхан өдөр байна. Утасны сэрүүлэг яагаад дугарсангүй вэй ай? гэж дотроо бодоод утсаа нээж харвал 2008.06.20 19.15 гэсэн тоо харагдахуйяа гайхах, баярлах, харамсах, уур хүрэх гэх мэт есөн шидийн сэтгэл зүйн хэвийн бус байдалд ноёлуулав.
Гайхах нь: Күээ мөн сонин оо? 19 цаг хүртэл нам унтана гэж бас байхаа?
Баярлах нь: Миний унталтын рекорд! Амраагаас илүү унтаж чаддаг юм байна! Вуахахахаха... Амраа гэдэг нь ахын нэг хүү байх бөгөөд мань эртэй унталтаар уралдаад урд нь гишгэсэн нэг ч амьтан манайханд л лав гараагүй. Ер нь гүйцэх амьд амьтан баавгайг эс тооцвол байхгүй, гарах ч үгүй гэж боддог байсан минь худлаа болж таарав. Би дээд амжилтын эзэн!
Харамсах нь: Амьдралын бүхэл бүтэн өдрийг унтаад юу ч мэдэрч амжилгүй өнгөрөөчихсөн байхдаа яахавдээ? Хайран юм ... Түй чёрт түмпэн шанага...
Уур хүрэх: Ээж одоо амралтын өдрүүдээр юм хум тачигнуулаад л эгээ л Харангын бөмбөрчин Пүрэвдаш шиг аяглаад байдаг байсан ажлын өдөр сэрээдгүймаа гэхэд ганц ч ханиалгачихгүй муур шиг чимээгүй гараад явцан байхдаа яахавдээ...

Цагаа шүүрч харвал 7.20... Зөөөз ийм байдаг байжээ... Өглөө өдөрийн хоолоо ядаж хэмнэчихэж. Бас яахавдээ ашигтай л юм болж гэж бодоод гэдэс хонхолзохно уу гэж биеэ чагнавал ер шинж тэмдэг алга. Урд шөнө унтахын өмнө солонгос кануунд нэг нөхөр жантай гоймон хашрааж хорхой хүргэсэн нь нөлөөгөө үзүүлж нэг л мэдэхэд жантай гоймон дээр халуун ус хийчихсэн зогсон байсан минь санаанд буув. Нөгөөх нь шингээгүй хэвээрээ байх шиг. Зөөөз бүр хэмнэлттэй айн? Нэг жантай гоймон идчихээд бүхэл бүтэн өдрийг тоох ч үгүй өнгөрөөгөөд өшөө цаашаа хэдэн цаг өлсөхгүй байх техникийн үзүүлэлттэй болчихдог юм байж...

За одоо үргэлжлүүлж унтаад маргааш өглөө сэрнэ гэдэг харин бүтэшгүй асуудал байсан тул өндийв. Нам гүм... Хойд барилга дээр хужаа солонгос нь мэдэгдэхгүй хэдэн нөхдүүд амрахыг ямар мэдэх биш шоргоолждоно. Эднуус ч мөн ч их ажил амжуулчихсан байгаадаа гэж атаархана.

Үнэр танар элдэв илүүдлээсээ салахаар тэнтэр тунтар нүдээ нухаастай ээжийн өрөөний үүдээр өнгөрвөл ороо хураагаагүй харагдлаа. Их л яарч гарч дээ гээд лавлан харвал ээж орон дотроо нам унтаж байв. Миний рекорд ч будаа гэх шүү юм бодоод ээжээс цаг асуувал долоо хорь гэж нойрмоглож байна. "Аан... Уучлаарай хатагтай энэ өглөөний долоо хорь уу оройн долоо хорь уу?" гэж асуувал ээж "мэдкүймдаа миний хөө!" гэж даапаалж байна. Нэг л сонин болоод явчихлаа... Ямартай ч угааль үйлдэх минь. Ээжийн телевизор асаж Өглөө нэвтрүүлэг хөтөлдөг хөөрхөн охины дуу чангарч мэдээ уншина... Өглөө болж байгаам байна... Гайхах, баярлах, харамсах, уур хүрэх гэх мэт есөн шидийн сэтгэл зүйн хэвийн бус байдалд дахин ноёлуулав.
Гайхах нь: Энэ цаг... утас...? Яагаад 19.15 гэж...?
Баярлах нь: Хө бүхэл бүтэн өдрөө алдаагүйм байна. Бас энэ хэдэн хужаа солонгосууд нь мэдэгдэхгүй амьтадаас өрсөөд ажиллачих боломжоо алдаагүй...
Харамсах нь: Рекорд эвдэгдээгүйгээр барахгүй дөхөж очиход хол байнадаа...
Уур хүрэх нь: Өө найз шинэ утасны маань он сар өдрийг тааруулж буян болоод байсан иймэрхүү юм хийж байжээ? Техник сэтгэлгээгүй амьтан...
Бүрхэг өдрөө гэж...

Бичлэгийн хоёрдугаар хэсэг буюу "Алсын хараатай амьдрана шүү... №2"

Нам төрийнхээ удирдагчдын ухааныг гайхаад баршгүйнээ. Ганцаараа ухааныг нь гайхан шагшиж хувиараа таашаал эдлэх арай л дутуу юм шиг санагдаад, олсоноо олонтойгоо хуваалцдаг цэвэр ариун нинжин сэтгэлийн далай би бээр өмнөх бичлэгийнхээ үргэлжлэл болгож сайхь бичлэгийг та нартаа хүргэсүү.

Намайг ийнхүү будилж угтан мишээх өдөртөө бэлдэх зуур тэлвийзээр мэдээ уншсаар...
Сонгууль сонгууль сонгууль... Нэг л их цэцэг цэврүү шиг амьтас тэнгэрийн орноос мань хэдийгээ авран анагаах гэж бурханаас томилолт авсан бололтой юмдагаа. Нөгөө өрсөлдөгчид нь там, чөтгөрийн орноос хорлон сүйтгэх үйл ажиллагаанд томилогдсон муу ёрын амьтас бололтой... За энэ ч яахав... Мэдээний сэтгүүлч маань шинжилгээ судалгаанд гаргууд нэгэн бололтой өөрийнхээрээ тайлбар юуг чинь тачигнуулна... Нэг нөхрийн сурталчилгааны самбарыг бузарлаад байна... "Шударга өрсөлдөнө гээдийсан яасан?" хэмээн сонгуулийн менежер бололтой нэг амьтан үглэн дуулна...

Өрсөлдөгч нөхөрийн хорлон сүйтгэх ажиллагаандаа хандах хандлага нь тун чиг бүдүүлэг, боловсронгуй бус нэгэн бөгөөд нилээд тэнэг бололтой. Хүний сурталчилгааны самбарлуу будаг цацсанаараа өөрийнх нь рейтинг өснө гэж бодсон байх гээд байна уу? Аль эсхүүл нүүр амыг нь танигдахгүй болгочуул ямар царайтай нөхөр сонгуульд өрсөлдөх гээд байгааг нь сонгогчид мэдэхгүй будилаад өөрийг нь сонгочих юм болуу?
Бодлоолдоо.
Дүгнэлт №1
Үнэхээр менежерийн хэлсэнээр дэбилтээд будаг цацаж бузарлаад буруу үйлдэл хийгээд гутаах аргаа олж ядаж байна.
Дүгнэлт №2
Гомдол мэдүүлж байгаа менежер өрсөлдөгчийг гүтгэн олон нийтэд рейтингийг нь унагахаар төлөвлөж өөрсдөө завааруулсан байх. Айдаа улс төр ч муухай юм аа даа.

Аа бишээ би тэнэгтэж будилж байгаам байна. Цаана нь нэг л ухаалаг санаа байж л байгаа. Төрд хүчээ үзэх гэж байгаа хүмүүс надаас тэнэг байна гэж л лав байхгүй. Дээрхи бичсэнийг мартчаарай. Дараахь бичлэг яг жинхэнэ нь шүү.

Дараагийн мэдээ.
Бас л нөгөө барилга байшин шахаж барьсан тухай. Нар хаачлаа гээл хэдэн тэнэг нөхдүүд. Яагаад юмыг цаагуур нь ухаарч болдоггүй байнаа. Озоны давхарга цоорчихоод өнөөх хүсээд байгаа нар нь хортой хэт ягаан туяагаар төөнөж эрүүл мэндэд нь хор учруулаад байгааг нэг л ухаарахгүй байгаам байхдаа? Газар төлөвлөлтөд чинь төр зохицуулалт хийдэг юм. Юу ч бодолгүй иргэдээ хохироож нарыг нь хаах газар өндөр байшингийн зөвшөөрөл олгоогүй юм за юу! Иргэдийнхээ эрүүл мэндэд санаа зовсондоо л тийм ажил хийгээд байгаамштээ... Хортой хэт ягаан туяанаас хамгаалах гэж л дарга турга нар маань ухаалаг шийдвэр гаргасан хэрэг.

Аа тийм бас нэг юм байна. Туул голын ай савд байшин барилга бариад ширгээх гээд байна гээл нэг хэсэг нөхдүүд лоозон барьж их бүтээн босголтод гай болоол байсандаа? Яахаараа ийм тэнэг юм хийж явцгаадаг байнаа? Өнгөрсөн жил Туул гол чинь өөрөө загаснуудаа хядаад аймаар юм болоо биздээ? Нөгөө нэр бүхий газрын дүгнэлт нь "Мань загаснууд өөрсдийн болгоомжгүйгээс хортой ус ууж үхсэн" гэсэн байхаа? За тэр ч яахав мань барилга бариулж байгаа дарга ихээхэн ухаантай ард иргэдээ боддог хүн учраас Туул гол бол хортой бөгөөд түүнийг нь ард иргэд нь ууж нөгөө загаснууд шиг үхүүлчихгүй гэсэндээ л ширгээх арга хэмжээ авч нэг сумаар хоёр туулай буудаж ухаалаг шийд гаргасан хэрэг. Гарах чухал хоёр үр дүн нь: Хорыг ширгээх, Ширгэсэн суурин дээр нь орчин үеийн бүтээн босголт хийх.
Одоогийн сонгуулиар сайтар дэмжихгүй бол нөгөө лоозон барьдаг алсын бодолгүй хэдэн тэнэгүүд нь гараад ирвэл Улаанбаатарынхаа урдуур урсдаг хорноосоо салж чадахгүйгээр барахгүй үндэсний том эмгэнэлд хүрч болзошгүй байгааг анхаарна уу?
Алсын хараатай ухаантай амьдарцгаая нөхдөө!

13 comments:

  1. Нэгдүгээр хэсэгт: наацан хүн л ингэдий гэсийшт...

    Хоёрдугаар хэсэгт: За дотроо бодолтой, дороо суурьтай, алсын хараатай амьдарнаа... гэснээс алсын хараатай амьдарцгаая гэдэг чэн хараа архины реклам гэсэн тэ? за энэ ямар хамаатайн...

    ReplyDelete
  2. Босоод шууд шоудаад алга болоогүй нь их болжээ хэ хэ... Техник сэтгэлгээгүй найзаасаа сэтгэл санааны нөхөн төлбөр гаргуулж, пийв авахуулж уу за юу.
    Эрт боссон юм гэсэндээ их мэдээ сонсжээ. ккк

    ReplyDelete
  3. Ер нь Туулын усыг цэвэршүүлье гэж баахан цаг хүч хөрөнгө зарж тэнэгтэх ямар хэрэг байнаа.Тэгснээс амьд үлдсэн бүх загаснуудыг цуглуулаад хортой хоргүй усыг хэрхэн ялгах талаар сургалт зохиое. Аягүй бол нэг ухаантай дарга нь аль хэдийн бодоод олчихсон, төсөл бичээд мөнгө авчихсан байгаа даа, удахгүй хэрэгжих байх.

    Тэр нар хаасан өндөр барилга бариад байгаа нь ч учиртай, "Эрүүл монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой байхгүй юу. Бодоод үз л дээ,сүүлийн үеийн шинэ барилга үнэтэй болхоор баян айл л орно. Гэтэл баян айлын эхнэр хүүхэд, гэрийн эздийг таргалалтаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй биз дээ. Тог тасарч лефть гацахыг ашигтайгаар эргүүлж байгаа нь энэ.

    Хүмүүст сонгуулийн сурталчилгаагаар үер усны аман дээр газар өгөөд байнаа даа. Зөв шд, бэлэн юманд дурлахаар яаж усанд урсахыг бусдад нь харуулж, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах гэж байгаа мэргэн арга. За ингээд яриад байвал улс орныг хөгжүүлж байгаа ухаантай удирдагчдын маань уран яруу, ухаан төгс шийдвэрүүдэд баярлаад бахархаад ханашгүй еэ хө.

    Тэр дээр Зараагийн цагаа буруу хараад түмэн зүйлийг тунгаасан явдал бол учир шалтгааныг нягтлаагүй хэрнээ тухайн нөхцөлтэйгээ зохицож, хормын төдийд үнэлэлт дүгнэлт өгөх удирдагч хүнд байх ёстой бас л нэг бахдам чанар. Сайшаахаас өөр яалтай билээ.

    ReplyDelete
  4. Юкид: Мөөн. Таныхаар бол би ажлын өдрөөр наачихаад эргүүтээд байсым шиг байна уу айн? Тэгээл дандаа архитай холбоотой тайлбарлачих юмаа.

    Заяад: Загатнасан газар майжуулсан шиг коммэнт бичдэг хүн шүү. Нээрээ гараад шоудах гээд явжээсан бол яанаа тэ? Бантсандаа уух л байх л даа. Найзаар төлбөр төлүүлж хохиролгүй болноо. Хөгшрөөд байгаамуу эсхүл сэтгэл санаа өөрчлөгдөөд байгаамуу мэдээнд хальт донтдог болоод байгаа.

    Айдаад: Чи наад сэтгэгдлээ өөрийнхээ блогт бичлэг болгоод оруулчихгүй яасын. Бичлэгнээс хамаагүй илүү сэтгэгдэл бичээд лай болоод байдийн...

    ReplyDelete
  5. Айдаад:
    1. Магад ч үгүй.
    2. Өө тиймуу?
    3. Тийм шүү хө.
    4. Гялайлаа хө.

    ReplyDelete
  6. Ай мөн идяа гэж засал авахгүй хүн байнаа. Бусдынхаа бичлэгийг баллаж хаячаад явжаагаа байхгүй юу.

    зурагтаараа цаг харжаагаач найдвартай байдышд.

    ReplyDelete
  7. xa xa xa..eoox jool ineelee..nad neg udaa bas odor untaad oroi 12 zagiin yed setreed..buruu zag xaraad ogloo bolj geed us musand orood..zai maigaa uugaad surguuli javaad..bus xuleej bsnaa..neg l bishee..ovol ch gesen xaranxui xeveer..ogloo byr buudal deer taardag xymyys ch bxgui ..ganzaaraa..tegeed zagaa xarsan chini shono 23..40 gej bvuu jav..

    scheisse gej ganzaaraa ugleed..buzaj ireed..daxiad l or luugaa orood untaj baij bilee..

    xa xa ter sanagdchixlaa

    ReplyDelete
  8. Ohin ogloo sereed suu nehev. Cagaa hailt harsan 8:20 gej baina. Ovoo untchihjee geed l bayarlav. Udaan untsan geed bodson biye hongohon jigteihen saihan. Suug n' halaaj ogchihood cagaa sain harsan 6:23 gesen, ovdog sulraad l nud anildaad yavchihsan.

    ReplyDelete
  9. Гомбоод: Телвийзрийн цаг ч бас ноотой байж магадшт. Нараар баримжаа авчихсан нь дээр байдийн.

    Тэнэмэлд: Ха ха... Хань ижилтэй бол яалаа гэж ингэж будилав гэж тиймээ? Эсхүүл өөр шиг нь амьтан таарчихвал мөн баларваа?

    Пийкфайндэрт: Хэ хэ цагийн асуудалтай нөхөд нилээн байдаг болтой шүү. Хүн гэдэг сэтгэлийн амьтан ажээ.

    ReplyDelete
  10. nana> idaa neeree haa ch yavsan zasarkuunee, yer ni bol neeh go go setgegdel bichkeel orood iorjaagaa baihgui yu, teel idaagiin komment ongrohod l mart-tsan bgaam, Бичлэгнээс хамаагүй илүү сэтгэгдэл бичээд ..kommet martuulaad лай болоод байдийн...niilj tsuglaad neg yum hiihgeed bgaa shtee, bugdeeree hamgiin anhnii hiih ajlaa ene idaag yah talaar avch heletsej neg shiideld hurtsgeeye, tequi bol gump biterees ogsuuleed zondoo zondoo humuus heleh gsen yumaa martaad martaad yavchjiisht.. zaraa bi dahiad unshihaas, gol yumaa martchlaa sht..

    ReplyDelete
  11. хахаха.. балай хар хог.. ээж нь бас бөмбөрчин.. хэмнэлт-техникийн үзүүлэлт сайжирсан.. нээх мундаг техникийн хэлтэй.. хэхэхэх

    сонгууль бол төвөгөө төвөг.. өгөх хүнээ сонгоцон 4н бөөрөнхий зураад л болооо .....

    ReplyDelete
  12. ээж гэж бөмбөрчин байхдаа яах уу дээ. мангарын. хэхэ.

    ReplyDelete