Tuesday, June 24, 2008

Цагаан толгойн "Р" ү..гийн дараахь ү..гийг хайж олбол шагналтай.

Цагаан толгойн "Р" ү..гийн дараахь ү..гийг үзэж чадахгүй болчлоо. Хоолонд хордогч бөөлжихөд хордуулагч нь амтагддаг гэдгийн адилаар би энэ букваг харахаар л харшил хөдлөөд байдаг болчлоо. ..онгуулийн ..урталчилгаа... Толгой загатнаад байгаам байх гээд халимагаа халзан болгоод ч нэмэрийг үл олов. Учир нь тархи загатнаж байж. Ямартаа л энэ букваг орхиж бичиж байхавдээ? Тэлвийзээр ч үзэх юм байхгүй нил ятгалгаа... Дургүй хүрмээр... Хурдан өндөрлөж намайг намтай минь амраахгүйм байхдаа? Ёо юун нам бэй? Ийм зуршилтай болцоржээ хөөрхий. За больчий.

Тэлвийзээр ятгалдан буй нөхдүүдийн харц нь ямар хөөрхөн гэнэн цагаахан харагднам бэ? Батзандан гэж нөхрийн ярилцлага гарч байна. Гурил илдээд л... Тэрийгээ ч олигтойхон илдчихэж байгаа юм алга. Цогтой тэмцэгч, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой айхтар цовоо хөвүүн болохоор нь хальт харав. Өвөл ид бужигнаан дунд нүд нь галзуу хүнийх шиг болчихоод хэл нь амандаа багтаж ядан буцалж, хоолой мэдэн бахирч Ардын баатар болж мань мэтийнхээ төлөө амь хайргүй тэмцэлдэж байлуу яалаа? Аа гэтэл өчигдөрийн захиалгат нэвтрүүлэгт өвлийн зураглал эвлүүлжээ. Мань эр хээв нэг өвлийн дээл малгайгаар биеэ бүрээд дараа нь хэрэг болно гэж нутагтаа элдэвийг хүүрнэн буйгаар ятгалаганыхаа зургийг авхуулан бэлдэж байжээ. Ээ гэгээн минь би чинь та нар шиг амьтан биш гээд л шар зангиагаар имиждээд Магнайтайгаа хэлхэлдээд л жигтэйхэн ам тангарагаа өгөөд нөгөө дарга тургуудруу дайраад байгаагүй билүү? Би зүүдлээд байна уу? Маш холын хараатай байгаа биз?

Бат-Үүл шиг шударга хүн ч байхгүй юм байнадаа. Нэг найз тэднийд орж л дээ. Бат-Үүл: "Хөөе энэ хүүхдүүдэд хоол хийж өгөөрэй!" гэж нэг охин дүүдээ хэлж. Нөгөөх нь: "Мах байхгүйшт Үүл ахаа" гэж түлжээ. "Гүйээ чи чинь ямар хаашаа юм ярьдаг..." гээж нүүр нь чавга болох. Тун ч шуналгүй төрийн хар хүн харагдаад байдгийм хөөрхий. Одоо харин энэ Алтай ямаршуухан байх юм бол?За за Төрийн ятгалга лай болж байхад нь би юу л бичиж хужир нэмчихэвдээ? Өршөөтүгэй. Одоо болилоо...

8 comments:

  1. шагнал гэсэн үг сонсоод үсрээд ороопд ирлээшд.

    Би ч угаасаа улс төрөөс уйдадгүй хүн багаан. Өтөлхөөрөө л амьтны доог болж дуусах байх.

    Би тэмүүжин мөнхоргил гээд хэдэн хүн дугуйлана даа гээд занчааал явжаагаа

    ReplyDelete
  2. Хэрэв би баянзүрхд харьяалалтай байсан бол шууд л Алтайд өгөх байсан. Одоо хаашид Баянзүрх биш болохоор ...онгуульд саналаа өгч яахийн. :-/

    ReplyDelete
  3. Гомбоод: За чи бид 2 улс төржлөө ч яалаа байлаа ч яалаа? Энд тэнд баас шээсээ бичээл явжээвал аминд өлзийтэй.

    Оогийд: Блогоо яагаад нууцалчихаа вэ хө? Баянзүрхээс Алтай ч гарчих байхаа гэж...

    ReplyDelete
  4. онгуулийн урчилгаа хийчих юм байна даа.
    Би Баянзүрхийн онгогч оо.
    Алтайг гарна гэж бодож байна.

    ReplyDelete
  5. Сохорсон биш завшив гэдэг зарчмаар үзэж тарахнуу дээ өөрөө.

    Би арай өөр бодолтой байгаад байгаа.

    Хүнд нь биш багт нь.

    харин аль багийг сонгох вэ.

    А баг: элбэгээг би ёрөөс таашаадгүйм байгаан. худалч юм байна лээ.

    М баг: баярыг сайн мэдэхгүймаа. гэхдээ боломж олгодымуу гэж. зөвхөн ердын олонхын.

    чи ми, гамп мамп бусад нь өгөөд яаг таараасай да гэж.

    сонголт чинь мэргэн байг.

    ReplyDelete
  6. Энэ сонгуулийн үр дүн явж явж их БАЛАЙ юм гарна гэж бодоод байгаан ш дээ.

    ReplyDelete
  7. сайхан санааJune 26, 2008 at 12:38 PM

    за даа манай дүүрэгт наадуул чинь үзэж байна.. би ч алтай сайхан билэгт өгчөөд үлдсэн 2-оо яах уу л гэж бодож.. байна..

    боргио өгсөнд нь өгнө гэчүүл биеээ үнэлсэн болох байх даа..

    ReplyDelete
  8. Блогоо ямар ...үр болгоо вэ тээ
    Өөр айлд ороод ирлээ л гэж бодлоошд
    Март..анаа... тэр дээр юун уулзалт чуулган болоо явчваа
    мань мэтдээ жаахан дэлгэрэнгүй тайлар хийгээд өгчүүл ч

    ReplyDelete