Friday, June 27, 2008

Дотоод журмын шалгалтын со са...

Байгууллагын дотоод журам гээч чухал эд байх. Сайтар боловсруулсан Дотоод журамтай байгууллага мөн ч цэгцтэй болчихсон байдаг. Бүтэн сар энд тэндээс элдэв материал цуглуулж, судалж нухсаны эцэст тун ч догь "Дотоод журам" хийчихсэн хэмээн биеэ тоож компанидаа мөрдлөгө болгохоор тушаал гаргаснаас хойш нижгээд сарыг үдсэн боловч байдал нэг л сайн өөрчлөгдөхгүй санаа зовоосон асуудлууд үүсэж байв.

Шинэ хууль ч юм уу санаачлага гаргачихаад хэрэгжилтэд анхаарал хандуулахгүй орхивол ямар байдгийг "Монголын хууль гурав хоногтой" гэдэг үг бэлхэнээ гэрчилнэ. Нийт ажилчдын хурлыг зарлан хуралдуулж "Дотоод журмын" шалгалт авах тухай, шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн ажилтаны цалинтай тооцоо хийх тухай мэдэгдэв. Мэдээж тэдний цалинг хасах сонирхол надад үнэндээ байгаагүй бөгөөд үүсээд байдаг маргаантай асуудлуудыг нь шийдэх эрх зүйн орчны тухай мэдээлэл өгөх л гол зорилго минь байлаа.

Үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж байгаа тухай манайхан мэр сэр дуулгана. Эгээ л улсын шалгалт өгөх гэж буй оюутан адил цээжлээд л бие биенээсээ "Чи тэгүүл дотоод журмын гурвын хоёрын гуравт юу гэж заасан байдгийг хэлэлдээ чи хэл!" гэцгээж ч байх шиг жигтэйхэн байна гэнээ... Зарим гутруу нэг нь "Ингээд ажилгүй болдым байжээ" гэж санаагаар унаж байгаа тухай ч сонсогдлоо. Жоохон юмыг нэг удаа сайтар ойлгоод уншчихад л хангалттайсан. Залхуурал дийлж, тэмцэгч чанар дутагдаждээ янз нь? Хангалттай хугацаа өгсөнийг уул нь мэдэж байгаа байлтай. Өдөр өдөрт нь багахан зүйл уншчихаад байвал үнэндээ түүртэх юмгүй л баймаар.

За тэр ч яахав. Өглөө ээжийн бие эвгүйцээд түргэн, эмнэлэг, шинжилгээ гэх зэрэг асуудлууд ар араасаа цуварч ердийн өдрүүдээс өөрөөр эхлэв. Хүний нөөцрүүгээ учир явдлаа хэлэх санаатай утасдвал "Дотоод журмын шалгалтаа авч эхэлж байна" гэв. Яарлаа... Яарлаа гээд яахавдээ сайндаа л цагруугаа харна биз... Ээж ч гараад ирлээ. Хүлээн авахын эмч нь хагалгааны эмч дээрээ очиж үзүүлээ гэхээс өөр юм хэлж чадахгүй нь бололтой. Хагалгааны эмчтэйгээ уулзаж үзүүлэхэд нилээд цаг орох тул ээжийгээ орхиод ажилруугаа яарав.

Архидсаны маргаашын толинд харагддаг дүрстэй минь төстэй хэдэн амьтан... амьтан ч гэждээ амь нь хаана байгаан гэмээр бүрзийсэн царайтай хэдэн ажилчид маань нэг нэг цаас урдаа тавьчихсан нухан шуухитнана. Инээд ч хүрэх шиг, хайр ч хүрэх шиг... Нарийн бичиг маань эгээ л Гитлаартай кинон дээр гардаг эмэгтэйчүүдийн хорихын захирагч хүүхэн шиг ташаагаа тулаад эвгүй хүйтэн нүдээр нөгөөдүүлээ төөнөн "Өөш хоорондоо ярихгүй шүү!" гэж догь догь дуугаран хяналт тавих нь сүртэй. Харин нэг нөхөр л Дотоод журмын эхний нүүрийг үсгийг нь тоолоод байгаамуу? алдаагий нь засаад байгаамуу? яагаад байгаа нь мэдэгдэхгүй ширтэж байгаад гараад явлаа. Учрыг асуувал уншаад ойлгохгүй байгаа юм гэсэн гэнэ үү? Би утга авцалдаагүй юм бичээ юу? Эсхүүл мань эр дүмбүүтээд байна уу? Харцаараа ойлголцчихдог нарийн бичиг маань Аан... Наадах чинь сумтай юм шиг байлээ... Гарын үсгээ ч бага ангийн хүүхэд шиг зурдын гэв... Санаа амарлаа... Санаа зовлоо... Боловсрол чухал дүхүү?

Нэг нэгээрээ уван цуван шалгалтын хуудсаа хураалгасаар шалгалт өндөрлөлөө. Шалгалтын ирц хангалтгүй харагдсаныг лавлавал яаралтай ажилд томилогдсон хэдэн ажилтнуудаас бусад нь бүгд хамрагдсан. Харин нэг нөхөр шалгалтад малгайтай орох хаашаа ч юмдээ гээд гарч яваад сураггүй болсон гэлээ. Том захирал лүндэн буулгах гуйх хоёрын хоорондуур санал болгосноор мань оргодолыг ажилд авсан юм. Хэсэг хугацаа өнгөрч шалгалтын тухай элдэвийг ярилцаж дуусаад бид хоёр өөр өөрсөдийн компьютерлүү анхаарал хандуулан сууж байтал "Оргодол" толгойгоо майжсаар шагайн шалгалтаа одоо өгч болох уу гэнээ? Дотоод журам мэдэх янз алгаа. За за одоо яахав тэг гээд нарийн бичиг маань шалгалтын хуудсыг ёслол төгөлдөр гардуулах... Оргодол ширээнд авч суух... Толгойгоо майжих... Шал хөгшин хар юм байж нарийн бичгийг маань "Эгчээ би бичих гэхээр юм орж ирэхгүй байна. Шууд ярьчий тэхүү?" гэнэ. Би ч хараагүй дүр эсгээд ярихыг нь сонсохоор чихээ бэлдэв. Ярьж өгч байнөө. Эгээтэй л сонгууль ярьсангүй. Ярьж байхдаа толгойныхоо үсийг зулгарч унатал нь майжсаар... Бөөстэйм болуу? Хаг? Бишээ бага ангийн хөвгүүд мэдэхгүй хичээл дээрээ асуугдахдаа ингэж аягладаг байсан нь санаанд буулаа. Ярьсаар... Майжсаар... Сүүлдээ бүр мань хүний майжилт ба ярьсан зүйлс миний тэвчээрийг барж инээлгэчих гээд болохгүй байсан тул нь тамхи зууж аваад гарлаа. Инээдийг тэвчих хамгийн хүнд даваа байдаг бололтой. Амандаа юм зууснаа мартчихсан түсхийтэл инээтэл тамхи маань суга үсрэн шалбааганд унав... Эргэж өрөөндөө орж ирвэл нарийн бичиг элгээ дараад эвхэрчихсэн, ээрчихсэн байх нь харагдлаа... Боловсрол бас дахиад чухал дүхүү?

11 comments:

  1. Хэхэхэхэ яасан айхтар дотоод журам бэ. Хүн уншаад ойлгодоггүй. Тэгээд хэр амжилттай төгсөв дөө танай ангийнхан

    ReplyDelete
  2. байгууллагын шинэ соёл бүрдүүлэх сонин арга байна. Үүрэг болгосон заалтуудаа томоор бичээд наачихад л эхний хэдэн өдөр ганц 2 хүн бангадуулаад бусад нь дагаж сурдаг л юм гэсэн. Настай улс тамалсан янзын зуснуудав

    ReplyDelete
  3. Пөөх, том шалгалт авч, настай хүмүүсийн цөсийг хөөрүүлсэн байна ш дээ.

    ReplyDelete
  4. Сувдан эрэл минь тийм сүрхий ойлгогдохооргүй эд биш. Уншаад сууж байсан нөхөр маань бичиг үсэг тайлагдаагүй нэгэн байсан юм.

    Настай улс тамласан гэж хаана байна Гомбоо?

    Заяа хаана настай хүнээс шалгалт авсан гэж үг байнаа? Сонинмбэй? Хөгшин хар гэдэг нь 33 34 настай хүнийг хэлж байгаамаа.

    ReplyDelete
  5. shalgalt tegeed her ogoojtei baisan yum bol doo. soc argaar uzej tarj dee, heden toot juram tachignatal tseejildeg, daraa ni holion bantan bolood martdag. arai ondoo helbereer bichig usegt tailagdaagui negend ni hurtel oilgomjtoi baih mayagaar uhuulj surtalchlahgui?

    ReplyDelete
  6. дотоод журам ажиллагаанд мөрдөх бүх зарчим дүрэм байлдаг учир уг нь тэгэж шалгалт авах нь зөв ш дээ. хамгийн гол нь ахалсан хүмүүст нь энэ талаар сурталчлах талаар үүрэг өгөөд явбал зүгээр бус уу. 10-тын системээр..

    манай хувьд бол жил бүр ХХАА-ЭА болон ГАУС арга хэмжээний түвшин тогтоох үзлэг гээд л явдаг.. ер нь улирладаа нэг шалгалт аюаад хэвшвэл хүмүүс ч хэвшдэг юм даа.

    ReplyDelete
  7. Анонимд: Тэгэж ягштал нь цээжлүүлсэн юм байхгүйлдээ. Ерөнхий утгуудыг л мэдэж байхад болчихож байгаам. Өнөөдөр шалгалтын дүнг танилцуулж байна. Санасныг бодоход тун чиг сайн өгцгөөсөн байна. Харин бичиг үсэг тайлагдаагүй нөхдүүд бий гэж огт санаанд ороогүй зүйл байлааштээ.

    Сайхансанаад: Гол нь цалин дээр нь бага зэргийн өөрчлөлт оруулаад сайн өгсөн хүмүүст нь хэд гурван юм нэмээд өгчихвөл сайхан болчихож байгаа юм. Ядаж нэг нэгэндээ атаархаад дараагийн шалгалт хэзээ вэ гэх мэт яриа явж байгаа сурагтай шүү. Өмгөөлсөнд гялайлаа хөөрхөнөө. Амгаад битий хэлээрэй :P

    ReplyDelete
  8. дотоод журам энээ тэрээ гэсэн юм хийх ч хэцvv шvv. дараа нь гарах vр дагавар нь шууд хийсэн нєхєр дээр унана. аа ла ла ла, дээр vед нэг юм хийх гээд, vхтэл алингаа алдаж байснаа л санахын байна.

    ReplyDelete
  9. Хахахаха. Би дуустал нь сууж байгаад гарсан болгоё байж дээ.

    ReplyDelete
  10. saihan surgamjtai lyum bna. Bi odoo ter aihtar dotood juram geechiig chihi beldeh geed yunaas ehlehee medehgui l suuna yaj uuniig hiih zuvlumj bval ugch tuslaach. yamar negen tus bolchih sait bna u

    ReplyDelete
  11. Unexeer saixan bichjee... Jiriin neg udur tutmiin uildluudiig ilerxiilj baigaa baidal tani onovchtoi, oilgomjtoi, xugjiltei, uidaxaargui tovchxondoo tugs bichjee...

    ReplyDelete