Monday, June 30, 2008

Үлгэр

Зэй хө өнөөдөр Зараа ах нь багачууд биш томчууд... Тэр дундаа хүүхнүүддээ Япон эхнэрүүдийн алсын харааны тухай үлгэр ярьж өгье.

Эрт урьдын цагт биш юм гэнэ
Энэ л цагийн урсгалд юм гэнэ
Эр нөхрийнх нь төрсөн өдөр болж гэнэ
Эхнэр Чимгээ бэлэг хайна гэнэ

Нохойн битүү туурай, ногоон хурганы арьс аль алиныг нь бэлэглэж сатааруулан эрхлүүлсэн эр нөхөр нь сүүлийн үед оройдоо л гөлөмцүү шагайх болж эгээ л цаанаа нэгийг боддог болсон бололтой байна гэнэ шүү. Чимгээ хүүхэн тэсвэр тэвчээр нь алдагдан шаналан зовсоны эцэст ихэмсэг бардам багаа тайлж хаялаа гэнээ. Тэгээд...

Хавийн амьтнаас сураглаж гэнэ
Хамаг байдгаа ярьж гэнэ
Ухаалаг аргыг хайж гэнэ
Урамгүйхэн гудайсаар гэлдэрч гэнэ
Баахан хайсны эцэст юм гэнэ
Багын найзтайгаа таарч гэнэ
Балчирын явдлаа ярилцаж гэнэ
Балагтай тохиолдлоо хөөрөлдөж гэнэ
Мань хүн алсад байсан гэнэ
Манай орон хөгжсөн байна гэнэ
Алсын аралд юм гэнэ
Айхтар хөгжсөн оронд гэнэ
Япон гэдэг улсад гэнэ
Яргачин самурайгаараа нэртэй гэнэ
Ажилсаг шаавай эхнэрүүдтэй гэнэ
Алиагаа алдсан нөхрүүдтэй ч гэнэ
Төрсөн өдөр нь болдог л гэнэ
Төрхөмдөө үзэгдэхгүй арилдаг л гэнэ

Чимгээ хүүхэн асууруун... Пэй тийм баян газар ч бас эмс эхнэрүүд нь зовдог юм гэж үү?
Багын найз үргэлжлүүлэн...

Ухаалаг эхнэрүүд нь харин
Уриалгахан халамжлан дэмждэг гэнэ
Урдаа оруулан хүндэлдэг гэнэ
Цэнгэлийн авхайд тушаадаг гэнэ
Цэнгүүлэн жаргаахыг хүсдэг гэнэ
Тэгсэн даруйдаа явдаг гэнэ
Тэнэгэр уужим харагддаг гэнэ
Учир юунд вэ гэсэн чинь
Ухамсараар нь тоглож байгаад гэнэ
Үлдэж хоцорсон нөхөр нь
Үтэр түргэн харьдаг гэнэ
Үлэмж ихээр хайрладаг гэнэ
Үзэшгүй нүглийг жигшдэг гэнэ

Ойййооойййоооо.... үмбүаа үмбүааааиийиииийииййй.....

Туульч магтаалч хөөмийч Зараа

24 comments:

  1. Манай монгол эрчүүд аягүй бол азны коля гээд цэнгэнэ дээ. Дараа нь чи л өөрөө үлд гээ биз дээ гээл бэлэн хариулттай.
    Япон хүүхнийг дурайгаад мундаг ухаалаг, ууч амьтан болох гэж байгаад нөхөр ч үгүй, амьдрал ч үгүй, эрүүл мэнд ч үгүй болвол яах юм. Хашир нь дээрээ хө.

    ReplyDelete
  2. хаха, ухамсараар нь тоглоод уу. болжий ш д гсн.

    ReplyDelete
  3. Айдаад: Хашир учраас алдаад байна. Гол нь тэгүүлсэн хүн чинь юу гэж л тэндээ суугаад байхавдээ?

    Оллийд: Ухамсарт нь нөлөөлчихвөл хүн юуг ч хийчихдэг гээд байгаамдаа.

    ReplyDelete
  4. Ойййооойййоооо.... үмбүаа үмбүааааиийиииийииййй.....

    ReplyDelete
  5. Юкид: Битий сэтгэгдэл завааруулаадай чи!

    ReplyDelete
  6. энэ хүн хаанаас юу олж ташаа сонсчихоод хайлаад унав даа... маниусаас өөр хүн амьтанд л ийм ярив, чамайг минь худалч гэнэ шүү

    ReplyDelete
  7. Доомборчнд: хихи

    Хундагад: Чи нэг намайг тэгээд туршаад үздээ?

    ReplyDelete
  8. худлаа юмыг юуг нь туршидгын. хар гай. чи нууцхан хүслээ бичсэн гэдгээ шууд хүлээчээч.

    ReplyDelete
  9. хөөмий зааж өгөөч.....

    ReplyDelete
  10. Зээ. Итгэл сэтгэл ойлголцол байхад илүү дутуу дүрэм журмын хэрэг юун, Эр эм хоёр нь нэгэн бодол нэгэн биетэй болвоос энэ орчлонд Япон Монгол эхнэрийн ялгаа нь юун бэ. Монголд ч бас сайхан гэр бүлүүд зөндөө л байдаг л байлгүй дээ :D

    ReplyDelete
  11. hiiuuui ha ha hhhh..waaa ha ha ha..

    ReplyDelete
  12. хэхэхэ, манайд тохирохгүй ээ, Жибэндээ л байдаг байх. Манайд ямар цэвэрхэн цэнгэлийн хүүхнүүд байх биш. Тэнд чинь авдаг хөлсөө л авдаг гэсэн, манай айхтарууд халаасыг нь хоослоод, өвчин оронд нь өгөөд явуулна. Манайд одоохондоо тохирохгүй. хэхэ

    ReplyDelete
  13. Хэ хэ хэ хань минь хайр минь, өөрөө л мэд дээ,хаалгаа гаднаас нь хаагаад явахыг хүсвэл эргэж нээх гээд дэмий л биз дээ гээд л эвтэйхээн хэлээд,эвлэгхээн инээгээд л сууж байна даа....Тэр хань мань, хайр майр хаанаа явнаа? Зараа атаман хараагүй бээз???

    ReplyDelete
  14. ger buliin setgelzuig ih sonirhoj sudaldiin. tegsen chini ho, ter chini ih zow arga gene shuu. eregtei hun gedeg chini joohon huuhed shig amitad baidag gene. chi mini chadiishdee, mundag shdee geed hoorgood demjeed baihaar sain yawaad baidag gene. tegchihsengui, ingechihsengui, ail geriin er hun l yum bol geed chichilj dairaadaahaar daijaad urgechihdeg gene. yamar ch mundag eriin ard n huchirheg emegtei baidag gedeg shdee.

    ReplyDelete
  15. Хэргийн учир нь Япон биш, Монгол хүүхэн, Монгол эрийн эхнэр болсонд л байгаам.

    ReplyDelete
  16. Ёоо тэнэгтэж байж бүгдэнд нь бичсэн сэтгэгдлээ алга болгочихлоо. Дахиал бичихээс.

    Хундагад: Та ярьж байгаагаасаа илүү ухаантай гэдгийг тань мэдэж байна.

    Анжеликд: Өргөл барьцаа бариад ороод ирдээ.

    Хүүд: Бүх гэр бүлүүд гэж нэг ч үсэг бичээгүй байгаа шүү. Амьдралд бичигдээгүй хууль байнга үйлчилж байдаг хийгээд зөрчвөл сайтар шийтгэхээ амьдрал мартдаггүй.

    Тэнэмэлд: Нэг актаав алдаад байнадаа...

    Отгоод: Үгчилэн ойлгоод хэрэггүй шүү... Чөлөөтэй байлга л гэсэн үг.

    Эрхцасд: Хань чинь хариугий чинь бичээд сууж байгаа ч юм билүү хэн мэдэхэв. Хэлэх үг чинь харин тархи зүрх хоёрт очиж наалдах бололтойдог шүү.

    Анонимд: Та мэдэж байгаа ажээ. Нэрээ бичвэл ихэд талархахсан.

    Заяад: Монгол япон ялгаагүй хүн гэдэг үүднээс ижилхэн сэтгэхүйд дарлуулдаг гэж хэлмээр байна.

    ReplyDelete
  17. Тэр ч тийм. Чамайг Япон, Монгол гээд бичээд унахаар чинь.
    За даа, гэр бүлийн талаар маруухан ойлголттой бүдүүлэг нэгэн билээ.
    Бичигдээгүй хуулийн дагуу амьдрал урсаад урсаад л...

    ReplyDelete
  18. Yeah.. жоохон буруу ойлгоод түргэдчихэж хэхэ Урлаг ойлгохдоо угаасаа тааруухан гэдгийг маань анзаарсан байлгүй дээ ;)

    Нээрээ anonym-ын хэлснийг уншсан чинь та 2-ын талд орчихлоо :D Нээрээ яг тэгдийн... Онгирцон давкиж явдышд гсн хэхэ

    Мундаг эрэгтэйн ард хүчирхэг (булчинлаг? хаха) эмэгтэй байдаг :-P Энэ үнэхээр үнэн үг шүү. Эхнэр, эсвэл ээж гээд ямар нэгэн нэртэй хүний ард үнэхээр мундаг эмэгтэй байдаг юм байна.

    ReplyDelete
  19. hey neg aktaav aldaad bna gesen chini ju gesen ug ve..munxag nad er oilgodogguiee..torolx xelee martsiin bolov uu gej bodloo...aktaav gej ju ve?

    ReplyDelete
  20. Алтайд: Хөгжимийн хэллэгээр яриад байна. Ля мажор энэ тэр гээлайдаг биздээ?

    ReplyDelete
  21. aan..ok tegvel...ha ha do re mi...hi hi fa soli lya...waaa xaa xaa xaa..

    ReplyDelete
  22. Нэгэн онигоо.

    Мартын 8-р эхнэр нь нөхрөөсөө
    -Чи надад ямар бэлэг авав
    Нөхөр нь
    - Чамайг хүчиндэнэ дээ
    Эхнэр
    - Юу яриад солироод байгаан
    Нөхөр
    - Тэгүүл тэгээл мэдрэл юм шиг бэлэггүй сууж байхгүй юу.

    Эрчүүдийн бэлэг юм байхав х хэ хэ

    ReplyDelete