Monday, July 7, 2008

Замын цагдаа бол нийгмийн эрсдэлтэй иргэд мөн

Азийн цээжинд байдаг аргамаг хүлгийн дэлэн дээрээс дэлхийг юу яасан... За за энэ ч яахав. Монголчууд бид зарим үед бас сайхан сайхан алдаатай амьдарцгаагаад нөгөөх нүдэнд дасал болчихоод өрөөлийн нүдээр алдаа оноогоо харах чадвар бүрэлддэггүй бололтой. Арга ч үгүй биз...

Бидэнд бахархах юм Чингисээс минь өөр бас байдаг юм. Нилээд хэдэн жишээ байгаа боловч энд ганцханыг нь дурдахад өнөөдөртөө хангалттай. Дэлхийд 2 юм уу 3-т орохоор том халдварт өвчний эмнэлэгтэй. Хамгийн том нь Вьетнамд байдаг гэнээ. За том байшин савтай эмнэлэгтэйн хувьд бид бахархаж болохнээ. Тиймээ? Вьетнам чинь хүн ам хэдтэй билээ? Манайх хэдэн иргэнтэй билээ? Тэгээд харьцуулахаар бид халдвартын эмнэлгээр хамгийн сайн хангагдсан байгаа биз? Бид мундаг.

Маркетингд зорилтот зах зээл гэж нэрлэгдэх нэг чухал зүйл байх. Ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ ямар зах зээлд борлуулах вэ? гэдэг асуултад хариулагдах юм л даа. Жишээ нь: Бэлгэвчийг багачуудад юм уу, шар сэмжилсэн хөгшчүүдийг эс тооцвол хөгшчүүдэд зориулж үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой тийм үү? Эмнэлгийн зориулалтыг бодоод үзэхээр бахархаж болох үгүй нь тодорч байна уу?

Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин гээд сурталчилгаа яваад байдагдаа? Энд тэнд сурталчилгааны том самбаруудыг хүүхэд багачуудын зураг хөрөгтэй шийдлээр дээрхи мээсэжийг олон нийтэд хүргэх гэж мэрийсэн байдагтай олонтаа таарсан. Хүүхэд бол энэ өвчинд нэрвэгдэж болзошгүй нийгмийн эмзэгхэн хэсэг гэдэгтэй маргахгүй. Хамгийн эрсдэлтэй нөхдүүдийн зургийг талбиж байгаад сурталчилбал нийгэмд нөлөөлнө гэж зөв л бодсон байна. Гэхдээ хамгийн эрсдэлтэй нөхдүүд хэн бэ гэдгийг таадаа? За за яшиг өөрөө хэлчихье. Нөгөө муу нэртэй цагдаа нар... Өвлийн хүйтэнд гадаа ажил хийдэг гэж тайлбарлах гээд байна гэж бодож байна уу? Наад шалтгаан чинь мөн. Гэхдээ бас биш. Цагдаа цагдаадаа ид шидийн дохиуртай замын цагдаа нар болой.

Нэг түүх өгүүлье. Ам нь гэж хогийн бункер шиг нэг нөхөр машинтай давхиж яваад цагдаад саатуулагдав. Бичиг баримтыг шалгаж үзээд тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хуйлан турба шиг хэлбэртэй болгоод түүнийгээ амруу нь дөхүүлэн спиртний үнэр илрүүлчих санаатай
-Үлээ!
-Хэрэггүй байхаа сэргийлэгчээ!?
-ҮлэЭэЭэЭ!
-ХОООооооо...
-Фүүү!
-Хэлээ биздээ сэргийлэгчээ?
-Зайл!!!

Мөн ч хэцүү хүнд бэрхийг туулан энхийн манаанд зогсох замын цагдаа нар минь тун чиг хортой хүнд нөхцөлд хоног өдрийг өнгөрөөж байгаа биз? Бас болоогүйээ CNN агентлагийн мэдээнд нөгөө тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээ үнэртэж үүргээ гүйцэтгэж байгаагаа дэлхийгээр нэг цацаад авсан гэж байгаа хөөрхийс минь. Ингээд бодохоор ойр ойрхон торгуулаад торгуулийн хуудсаа бэлэг болгож баймаар эх оронч энэрэнгүй сэтгэл төрөөд байна.

За тэгээд энэхүү бичлэгийн дүгнэлт ч юм уу эргэцүүлэлч юм уу ШБОС ч юм уу ганц хоёр санаагаа сийрүүлбэл
1. Замын цагдаа нарыгаа сүрьеэгийн шинжилгээнд ойр ойрхон хамруулж байх хэрэгтэй юм байна.
2. Сурталчилгааны самбар дээр хүүхэд биш хүдэр чийрэг замын цагдаа эр зүүн гартаа шидэт дохиураа барин баруун гартаа хуйлсан тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээ барин "Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин!!!" гэсэн бичигтэй сурталчилгааны самбар байвал нийгэмд илүү хүрэхээр байна уу?
3. Өмхий амтай нөхдөд машин барих эрх олгохгүй байх. Өмхий үнэрийг хэмжих хэмжигдэхүүн байдаг бол стандарт тогтоож ч болох юм. Би сайн мэдэхгүй байна л даа. Нэг килограмм өмхий гэх ч хаашаа юмдээ. Сантиметр? За за болий. Мэддэг нь хэлчихнэ биз. Гаамп л мэдэж магадгүйм.

12 comments:

  1. Neeree yag tegdeg yum baina lee. Nodnin harichihaad bucah odor duugeeree ongocnii buudal hurguuleheer garsan yum. Yarmagiin guurnii tend cagdaa zogsoogood duugiin mashinii gerchilgeeg huilchihaad ulee gej avsan. Ogloo ert baisan bolohoor sogtuu baij magad gej bodson bololtoi. Manai duu ch yahav dee jaahan shartai yum bolohooroo uleedeg bagaj baival uleene baihgui bol uleehgui gej guriigeed namaig ongocnoos hocrooh aldaj bilee.

    ReplyDelete
  2. Хаха нээрээ элдэв өвчин авдаггүй л юм байх даа? Надтай ч тийм цагдаа байнга л таарч байсан. Жоохон уусан үедээ сармис зажиллахад ч мултардаг л юм. хахаха
    Солонгосд 6 эгнээтэй өргөн зам дээр 6 цагдаа зогсож байгаад машиныг зогсос хийнгүүт багажаа цонхоор оруулаад үлээлгээд болоо. Бичиг баримт энэ тэр гэхгүй, маш хурдан шалгана. Мэдээж уусан хүн гарвал л замаас зайлуулж зогсоогоод жинхэнэ шалгана шүүдээ.

    ReplyDelete
  3. Одоо ч гэсэн цаас хуйлж үнэрлэдэг хэрэг үү. Үлээгээд байдаг градустай цагаан юм байдаг биз дээ. Эсвэл тэр нь цагдаа бүрт байдаггүйн бол уу.

    Хэн хүний ам үнэрлэж зогсох дуртай байхав дээ, аа яа яа.

    Үнэрийг нанометрээр жигнэж болдог болж байгаа, хө.

    ReplyDelete
  4. -Үлээ!
    -Хэрэггүй байхаа сэргийлэгчээ!?
    -ҮлэЭэЭэЭ!
    -ХОООооооо...
    -Фүүү!
    -Хэлээ биздээ сэргийлэгчээ?
    -Зайл!!!

    Whaahahahaa.. =))

    ReplyDelete
  5. НӨГӨӨ ХАНДИВЫН ХУВИЙН ДАНСАН ДАХЬ ХАРИУЦЛАГАТАЙ ТАЙЛАН БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДҮНГ ХЭЗЭЭ WWW ОЛОН НИЙТЭД ЭЦСИЙН БАЙДЛААР ТАНИЛЦУУЛЖ ДЭЛГЭХ ВЭ?

    ReplyDelete
  6. 14 хоногийн хугацаанд хандив цуглуулж байна. Хугацаа дусангуут хандиваа өргөж ГоГо сайт дээр албан ёсоор мэдээ нийтлэх болно.

    ReplyDelete
  7. хари тэх бас бөөр мөөрний шинжилгээ. хар хүйтэнд хүн торгоод л зогсод л байдгийнннннн...

    ReplyDelete
  8. хаха үнэн үнэн.

    ReplyDelete
  9. Үнэн шүү үнэн. Тэгж байхад бөглөрсөн газар цагдаа байна уу? цагдаа байгаа газар бөглөрөөд байна уу ч гэх шиг

    ReplyDelete
  10. haha uneheer siireg tolgoi saixan heljiin sain ch setgejiin shuu. zaraaa

    ReplyDelete
  11. Замын цагдаа нар бол жинхэнэ хүнд сурталын апрат цариалсан лаларууд шүү

    ReplyDelete