Wednesday, July 23, 2008

Ерөөл

Сүүлийн үед хэнхэгтэж өөртөө элдэв ажил удааж халуун дээр халуун халцархай дээрээ шалбархайтай болтлоо л ажиллалаа. За тэгээд олныг хамарсан юм хийж байгаа хүнд элдэв асуудал тохиолдох нь жам ч биз. Хүний сайныг унан байж мэдэж хүлгийн сайныг ханилан байж мэдэрлээ. Уулын мод урттай богинотой бла бла бла... Үнэнээр явбал үхэр туулайгаар тэрэг гүйцнэ... Тэжээсэн тэрэг бяруу эвдэнэ... Идсэн бут хувхайрч идүүлсэн эрүү ургана... Эр хүн чацга алдуул чоно зоригтой... Халуунд элийрч дэмийрч буруу зөрүү бичсэн байж магадгүй учраас дэс дараагий нь зөв олоод уншчихаарай.

Нэвширтлээ ууж нэвтэртлээ л хөлөрлөө. Голын эрэг дээр очилгүй нар буцааж байсан удаагүй шоучин ах гөлийтлээ писи ширтэж дүлийртлээ мэдээ сонсон өдөр хоногийн харвасан сумнаас хурдан гэдгийг баталж байгаа аятай л юм болов. Нар буцжээ. Гэхдээ хэдэн сарын дараанаас бас л наашлах нь тодорхой...

За тэр ч яахав өнгөрсөн хугацаанд бичмаар юм нилээд байсан боловч бас л энэ их халуунд элийрч яваад мартчихаж. Ойрхон байгаа жишээгээр нэг юм завааруулсан болохгүй бол болоогоос минь зэв үнэртээд байх шиг...

Шинэ төрсөн хүүхдийг бөх, мисс болоорой гэж бүтэх үгүй нь мэдэгдэхгүй юм ерөөж байснаас банди нарыг нь хамгаалагч болоорой гэж ерөөмөөр боллоо. Аа тийм дургүйг минь хүргэж сэтгэлд минь хог болон хоногшдогуудыгаа хөдөө жуулчин дагуулж явмар гэж ерөөе...

Хулгай зэлгий нүүрлээд болохгүй, согтуу нойтон амьтан их эргэлддэгийг хэлэх үү нэг хамгаалалтын албатай гэрээ хийж хэдэн нөхдүүдийг дээрхи хэргийн зохицуулах ажилд томилсоноор нэг асуудлаас хөндийрлээ гэтэл өөр нэг асуудлын үндэсийг тавьжээ. Хөөрхий амьтас шөнө орой хонохдоо сатаарч байг гээд зурагт тавихыг нь зөвшөөрчихдөг тэнэг толгой. Орж ирээд юм аваад гарч байгаа хүнийг хажуугаараа хэнэг ч үгүй гаргаж байхыг нь хараад нилээд нервтсэний хүчинд хамгаалалтын ажилтнуудад зориулсан дүрэм журам үйлдэж дарга тургад нь мэдэгдэн тэмээнээс тэмдэгтэй газар өлгөсөн юм. Ажлын бус цагаар ТВ үзэж болно гэж заалт оруулж нөгөө хэдийг харж үзсэн явдал минь алдаа ч юм уу? Эхэндээ ч их л сүрхий байлаа. Монголын хууль хэд хоног этэр гээд жигтэйхэн тэнэг үг байдагдаа. Тэрийг сануулж байгаа мэт Сумогоо үзээд эхэллээ...

Ярдаг нохой шиг байнга орилоод байхаасаа залхах хэцүү байх хэцүү... Нэх сүрхий тахианы хошного шиг бөлцийсэн нүдэнд нь ус гүйсэн түнтгэр хар хамгаалагч эвшээсээр угтахыг харахад эгдүүтэй шүү. Их аз жаргалтай ажил байдаг бололтой. Суугаал... ТВ үзээл... Эвшээгээл... Биед их амар, стресс дарамтад ороод байхааргүй сайхан ажил юм шиг харагдсан учраас банди нарыг ерөөж байгаа юм.

Гурван Итали нөхөр ирж хөтөч хийхээр ахдаа томилогдон хөдөө хөхөрч гадаа гандан 21 хоногийн маршрутыг гүйцээхээр гарч билээ. Яваад л байлаа яваад л байлаа... Даваа даваад л өнгийхэд дахиад нэг даваа... Үзүүлж харуулаад байх юмгүй цэлийсэн их тал... Сүм дугана таарах боловч олигтой үзүүлэх юм бас л байхгүй. Аргаа бараад элдэв түүх зохиож л зам хороож байсандаа. Ах болохоор наадуулыгаа битий уйдаагаад бай гэж дарамтлаад, онигоо яръя гэхээр мэдлэг хомсдоод мөн ч хэцүү байж билээ.

Бөртийх ч довгүй цэлийсэн их говиор давхиж явтал нэг хүүхэн нь баамаар байна гэдэг байгаа... Машины бөгсөнд суулгаж аргалахаас өөр аргагүй... Гэх мэт түлэгдэх юм мөн ч их байсандаа. Энэ явдалаас хойш тэрхүү аялалын тухай ярих гэхээр нүүр минчийж ичиж үхэх гээд байдаг болчихсон юм. За тэгээд энэ завшааныг тохиолдуулан хөтөч болж хөдөө аялмарууддаа намайгаа тоож лай болдогт тань гүнээ талархаж байгаагаа илэрхийлье дээ.

9 comments:

  1. kk japanuud lav bi yaah gj mongold irevee geel tolgoigoo shaagaad butsdiin

    ReplyDelete
  2. аливаа ажилд гэрээлэн хйилгэж байгаа бол зараахан минь ээ.. ажил бол ажил. юун зурагт энэ тэр вэ... боль хө.. хатуухан бай анхнаасаа нэхх сйахан залуу болох гээд юу хийх үү.. тэрнээс ААгий чинь дээр шүү дээ.. ;)

    аа тэр хөтөч энэ тэр бол хэцүү ажил гэсэн шүү.. нэг жуулчин шөнөжингөө уйль дугархыг сонсчоод үзий үзий гээд л манай муу андыг шөнөжин уул хадаар дагуулж явсан гэсэн..

    Нэх сүрхий тахианы хошного шиг бөлцийсэн нүдэнд нь ус гүйсэн хахахахахах... тахианы нүд харахаар явлаа..... баааяя..

    ReplyDelete
  3. gereegee sain hiigeed zahirald n ajil uurgiin huvaari gej baih yostoig sanuulah n zuitei baih, gehdee manaihan er n jaahan nuur ogohoor ajil tsalgarduulchi geed baidag hetsuu humuus shu

    ReplyDelete
  4. Эркардод: Хөтөч хийнэ гэдэг сөн ч бэрх ажил шүү. Нөгөө л хаанахтай ч зүйрлэшгүй онгон байгаль түүх соёлын дурсгал энэ тэр гээд юм яриад байдаг үнэндээ үзүүлэх юм юу ч байхгүй гэхэд хилмдэхгүй. Ям хавталзах явдал ч их тохиодог байж билээ.

    Сайхан санаад: Уул нь хатуу л байдгийн. Нэг л сиймхий гаруут л ашиглаж байгаа юм. Мөн ч дургүй хүрмээр шүү дээ.

    Сараашкаад: Face өгөхөөр Ass өгөөд байдаг нөхдүүд байгаа юм.

    ReplyDelete
  5. дүрэм журам ихдэх аюултай шүү. Ажилчдын сэтгэл зүйд хамгийн муу гэдэг билүү дээ. Бүүр шорон шиг болгочих нь бий ч гэсэн

    ReplyDelete
  6. tiimee bi Daliand yavj bhad neg japan company iin zahiral helj bsan. sain ajilchidiig urt hugatsaand togtvortoi ajilluulah gol tulhuur n tsalin bish, bureaucracy bol burch bish harin friendly orchin, erh chuluu tav tuh, tuvluruliin saaral zereg yum gej.

    diktaturgui bol ajil tsalgardah n unen gehdee ajilchidiig creative bailgahiin tuld daramt shahaltaas iluu motivation arguudiig ashiglah n ur duntei shu dee. shudraga ursulduun gedeg hamgiin galzuu motive shuu kk. amerik management ene tal deer unen galzuu. amjilt husey zaraka kk.

    ReplyDelete
  7. Ali boloh olon torliin sedviin nomnuud unshih orchin uyed interneteer mash olon torliin uhaan setgelgee teleh barimtat kinonuud uzeh bolomjuudiig ashiglah n alivaa negen zohitsuulaltiin ajiltai humuust mash tustai sanagddag.

    Mongolchuud turgen medremjtei l gedeg bas tuunteigee tentsuu hulegdmel haagdmal huchin zuildee ih buteemjee ugui hiideg baidal bj boloh l yum.

    ReplyDelete
  8. Тэхдээ зүгээр суухаар аймаар ядардий ш дэ

    ReplyDelete
  9. Аргагүй л халуунд бичижээ, баахан инээж бүдүүн захиралыгаа ангайлгав. Манай захирал хөөрхий минь бас л боджийгоо байх даа, энэ нэг нөхөр ПС ширтээд таг болчихийн гээд...Зараа шиг ингэж бичээд суужаагаам биш байгаа даа захирал залуу.

    ReplyDelete