Thursday, July 24, 2008

Номоо гэж...

Манай фракцийнхан гэж хэл ам нь зүгширчихсэн амьтас байдаг тухай зарим нөхдүүд өмнөх бичлэгээс уншсан байх. Нилээд олон моодны үгсийн эзэд манайхан дунд бий. "Ярьдаг морь", "Гоё дээрээ тавих" гэх мэт гачин гачин үгсүүд дунд нь төөрөөд заримдаа хэлийг нь ойлгохгүй хий ангалзан инээж байхдаа өөрөөсөө ичиж ч байх шиг болдгийм.

Манай хэдэн ажилчид гэж бас наддаа таарсан нөхдүүд. Ном унших тухай юм ярьчихаад л эрээ цээргүй инээлдэх нь гайхширал төрүүлэв. Лавлан ойлгохыг хичээгээд барьж авлаа. Тэгсэн чинь эмэгтэй хүнийг ном гэж төлөөлүүлэн нэрлээд бэлгийн харьцаанд орох буюу сексдэхийг "Ном унших" гэж нэрлээд хоорондоо ойлголцох аж. Хөгшин залуугүй хэдэн амьтан нийлчихсэн пар пар инээлдэн ном унших тухай бурцгааж хөгжилдөнө. Заримдаа ч тэсэлгүй инээж намба алдан бантахдаа толгой сэгсрээд арилахаас өөр замгүй болно.

Нэг жолооч ах байх. Хальт харвал Шректэй төстэй гэмээр халзан хар нөхөр. Чанга дуутай учир нэг их зоволтгүй юу ярьж байгааг нь сонсох боломжтой. Мөн л пар пар инээн номын тухай яриа өрнүүлнэ.

-Эртээдийн ном гайгүй ном байсан тэ?

-Гарчиглаад л өнгөрсийм чинь яаж гайгүйг нь мэдэх юм!

-Харахад дажгүй л юм байлээшт!

-Уншаад эхлэнгүүт нээх залхуутай ном байвал шууд дуг хийж балардым байгаа биздээ?

-...

-Хөөе тэр ном ямар уу?

-Тийм ном уншихгүйээ... Вампиртай... гэх зэргээр мангарлацгаана.

18 comments:

  1. suuliin uyd goy goy nomnuud garj bna shuu. daanch mongold oligtoi nomiin san baihguim daa kk.

    neg shireenii nomtoi bolohiimsan. tegeed teriig chin nasan turshdaa unshina geheer nileen sonirholtoi zuzaan nom songohgui bol hajuugaar n uur nomnuud nudend haragdaad unshchih geed zudergeetei bailgui kkk.

    ReplyDelete
  2. Сүүлийн үеийн тэр гоё номнууд чинь голдуу гадаад хэл дээр гарах санаатай хэцүү болсон байлээ. Эсхүүл зөвхөн баячуудад зориулагдаж хэвлэгдээд байх шиг. Нэг ширээний номтой байсан чинь хулгайд алдчихсан. Ширээний ном гэдэг чинь харин ч хайгаад олдошгүй эрдэнэ байдаг бололтой. Унших тусам амтанд нь ордог ном байдагдаа. Чи юм олвол хөгшиндөө мэдэж байгаарай.

    ReplyDelete
  3. Шинэ номнууудыг хавтасанд нь хууртаад уншихаар өгөөж багтайм. Хуучны ном салбарч урагдах шахсан байхын.

    Ширээний ном чинь их зүгээр юм энд тэндээс хүнээс уншчихмаар ном асуугаад явахгүй, бас цалин буухаар л номын дэлгүүрлүү гүйгээд байхгүй гар дор дахин дахин уншоол аан. Ширээний номтой болхысон

    ReplyDelete
  4. хачин юм ярьж байдаг хүмүүс шүү кккк эрчүүдийг тэгвэл юугаар орлуулж ярьж болох вэ өчигдөр нээх сайхан кино үзэх үзэх гэсэн чинь ганцхан эрчүүдэд зориулсан юм билээ шд гэвэл яах уу кккк

    ReplyDelete
  5. Ном уншихдаа зохиолчийг нь харах хэрэгтэй.

    ReplyDelete
  6. Хаха умш умш бас дахин умш аа гэж Владимир Ильич Сухбаатар ах хэлсэн байдийн кк
    Хаха эрчүүдийг чинь олон юмаар орлуулаад байдийшт ккк.. Жишээ нь байшингаар кк..Хэдэн давхар юм, цонх нь том юмуу, обой нь хэр юм, супер засвар хийсиймуу, чи тэгээд тэр байшиндаа амьдархаар шийдэж байна уу гэх мэт хаха...

    ReplyDelete
  7. ширээний ном тэгээд шинэхэн сонин инээдмийн ном байх ёстой юу хаха..

    алдын байна.. загас барих, цэцэг түүх өөр чинь хэхэ янз бүрээр л ярихым даа.

    ReplyDelete
  8. Тийм нэг гошин шог байдий ш дэ

    ReplyDelete
  9. Зөөз ингэж ярдийм бийвий. би ямархан төрлийн ном болоод, яажшуухан уншигддаг юм бол доо.

    ReplyDelete
  10. Тийм ч учраас би номдоо хайртай. :P

    ReplyDelete
  11. Сайхан ном, Зурагтай ном, Зугаатай ном гэнгүүтээ... sanakae үргэлжлүүлнэ дараа нь би :
    Мангасыг дарсан тэр хүү чинь....
    өө биш болоод явчихлаа. Номыг уншсан тэр хүү чинь ёстой л миний найз.....

    ReplyDelete
  12. Ленин нээрээ овоо баабник байсан байна шүү. унш унш бас дахин унш гээл. ном бол ертөнцийг харах цонх гэж яг юу гэсэн үг үү ккк.

    ReplyDelete
  13. сайхан санааJuly 28, 2008 at 11:53 AM

    хахах....... энэ сээгийчингүүдийг дээ..

    гэснээс нөгөө блогчдын холбооны дүрэм журамын талаар мэдээлэл юу байна. амралтын улиралд сүр дарагдаад байна уудаа хө
    аа бас сээгий бичихэд оруулдаг энэ кодоо богинохон болгочилдооо..

    ReplyDelete
  14. eregteichuudiig gar utas gej orluulj jaridag gej sonsson jum bna..xenii gar utas jamar...gex met..eoox

    ReplyDelete
  15. poooh. medeegui yumaa medeed avchdag baishd. hehe, heleh ch ug oldkum bn. oor bas yu yugdiin boloo?

    ReplyDelete
  16. Ном унших гэж архидахыг хэлдийн болуу гэж одооо"""оог хүртэл боддын шд

    ReplyDelete
  17. mezun-olmak.blogspot.comAugust 30, 2008 at 8:01 PM

    hehe. nom unshih, roman unshih, setguul unshih geed l bugd arhinii torluudiig tolooldogson. tanai fraktsiinhan ooroor heregledeg ni buur sonirholtoi sanagdchihlaa hehe

    ReplyDelete