Monday, July 7, 2008

I want some "Дотор махан хуушуур"!!!

Хэнхэг сэнтэг царайлж хэд хоног цамнаж өөрөө өөртөө ажил тарьж үхсэн амьдын хооронд хэлмэгдэж явна. Хөөрхөнчүүд маань хөөрхөндөж л сэтгэлд минь гал өгч байлаа. Хамт олонтой хүн сайхан юм.

Хэдхэн хоног дотор юу юу ч болоод өнгөрөв. Та нар мэдэж байгаа биз. Тэрний чинь тухай яримааргүй байна.

Дээр нэх сүрхий амьтан лам хар дээр очиж засал гүрэм хийлгүүлдэг баатар болсон яасан? Нэх их ажилтай хүн... Ажил тараад бас ажилтай (шоу) хүн... Хийлгэж амжаагүйгийн хар гай ч юм уу бүтэлгүйтсэн хэвээр. Сүүлийн жишээ гэхэд л ээжийн өчигдөр өглөөний хийж байгаа дотор махан хуушууранд сэтгэл зүрх мөрөөдөлөө тушаачихаад лагераас ирэх хүн хүлээн нүдээ ширгээв. Дүү наашаа гарч байгаа сураг гарч байна. Шар гялгар хүүдийд хэдийг хийгээд явууллаа гэнэ. Шүлс залгихгүй л бол халгиж урсчихгээд...

Оройхон орж ирвэл дүү нам унтаж байна. Хөөш миний хуушуур хаана байна? ... таг чиг... Гэрээ онгичлоо. Олдох л янз алга. Машинд нь очиж үзвэл нөгөө шар торонд нь сайхан хуушуурын үнэр л үлдэж... Хичнээн дургүй хүрвээ? Лам хар гэж гандан дондон гарч явах зав зай байхгүй учир хийморийн сан өөрөө өөртөө тавьж сурдаг ч юм билүү гэж бодлоо. Тэгчихвэл ядаж л хуушууртайгаа...

10 comments:

  1. Еээ, тун тоогүй. Хийморийн сан ман сурах гэж байснаас харин хуушуур хийж сурвал арай амар биш үү? хэхэ

    ReplyDelete
  2. Өчигдөр орой даанч гайхуулаад сүйд болоод байсийн..
    Юмаа их гайхуулаад байхаар чонын ходоодонд оржаагаа штээ. ккк

    ReplyDelete
  3. Ойрд барааг нь харах нгь битгий хэл нэрийг нь ч сонсоогүй гоё сайхан юм яриад л ..... тэр дуулиан шуугианы оронд энэ чинь л сайхан бичлэг байна даа.

    ReplyDelete
  4. huuh..jamar goe zurag be..byyr xorxoi xodlood araann shuls asgaraad irlee..ene byten sainaar xuushuurdsaan..;-)mmmmmmmmmmmmmmmm.........

    ReplyDelete
  5. Та нар хоол тавиад шүлс асгаруулаад байхийн. Ходоод хий ажиллаад байна шүү дээ.

    ReplyDelete
  6. дүүдээ гомдоод яахав дээ. би өнөөдөр наад хоолыг чинь хийж байна. хүсвэл идэж болий шдээ хэхэхэ

    ReplyDelete
  7. Энэ зураг ямар гоё харагдаж байнаа, манай их хатан хуушуур хийгээд өгөхгүй л байх даа...

    Дүүд найджийхаар Ижийндээ буугаад мордохгүй яасын Зараа агаа.

    ReplyDelete
  8. shar tor chini aimaar hortoi sht, hunsnii belen buteegdhuun shuud hiij bolohgui, yalanguya haluun yum!!!!

    ReplyDelete
  9. сайхаан санааJuly 15, 2008 at 3:51 PM

    хуушууурнаас болж лам хар болдог мөн уужуу сэтгэл шүү..

    ReplyDelete