Thursday, August 7, 2008

Хар хөл

Амралт... Над шиг олон найзтай хүнд амралт авах гэдэг их бодож байж шийдэх асуудал юм. Өмнө нь нэх амралт энээ тэрээ гэж нялхаралгүй хэд хэдэн жилээр ажиллачихаад тоосон ч шинжгүй шүдээ чигчлэн хэхрүүлж суудаг үе өнгөрсөн бололтой өвгөрөлт хөгширөлтийн, эсхүл насны доройтол ч юм уу ямар нэгэн шалтгааны улмаас зуны амьсгал орж эхэлсэн үеэс л тархинд амралт... амралт... бас дахин амралт гэсэн мээсэжүүд овоорч ямар ч арга хэрэглээд арилахгүй зовоосны эцэст хуулиар олгогддог эрх чөлөөгөө биеэр эдлэхээр өөрөө өөртөө тушаал гаргаж мангартсан билээ.

Амралт аваад байсан туршлага багатай учир нэг хэсэгтээ л манарлаа... Одоо ч бас манараа дуусаагүй л байна. Эхэндээ ч түрийвчиндээ мөнгөтэй, төгрөгтэй ч доллартай ч байлаа. Хот орчмын амралтуудыг амралтынхаа мөнгөтэй хамтад нь дуусгаж санаа амарлаа.

Над шиг үрэлгэн хүн Бароны алтыг олчихдоггүй л юм бол баяжина гэж байхгүй байх. Олж баяжсан ч гэсэн дор нь үрж дуусгачихаад дайснууддаа баярт мэдээ хүргэж магнайг нь хагалж мэдэх хүн. Найз нөхдийн хувьд бол би хэр баргийн саятан ч атаархсандаа өмдөө норгож мэдэх баян хүн. Олон найзтай хүний бүр олон фракц найзтай хүний амралтыг төсөөлж байгаа биздээ?

Ер нь аливаа юмны хэмжээ хэтрэхээр хор болдог гэж юутай үнэн үг вэ? Баруун гараа даахаа байсан. Зовлон үзсэн чавганцуудын маань тавьсан оношоор цөс гээч эрхтэнээ болохыг нь байлгачихсан бололтой юмаа. Шалтгаан нь архи, хорхогоор их занималдсаных гэнээ.

Бүтэлгүйтэл мөнгө, цөс хоёроор бас зогсохгүйээ. Эх захгүй зугаалганы хир хөлс, үнэр танараасаа салмар аядан шүршүүрт орчихоод суваг солин моодойж хэвттэл "Улаа угаахгүй яасын" гэдэг байгаа. Амралтаа авсан шиг авсан Зараа ах гэрээ ч цэвэрлэх завгүй амралт хэссэний гор гарч...

9 comments:

  1. За чиний хөл хэнд хамаатайн их юмаараа гайхуулж дээ. Ямар балиар юм байсан болоо. Нүүр царай нь тийм хүн хөл бол авах юмгүй биз аан

    ReplyDelete
  2. kk za ter hul mulnii hir yaahav ee tsusuu l sain emchluuleerei dee naiz mini.

    ReplyDelete
  3. Гомбоод: Зассс... Гуц... Хүүхнүүдэд бол таалагддаг л юм байлээдэг. Чиний билгийн нүд сохорчихсон бололтой. Билгүүнээ билгийн нүдгүй тэхүү?

    Эркардод: Хөл чухал байлгүй яахавдээ. Онигоонд орж байшт... Цөс хөл хоёроо хоёуланг нь угаалгах асуудал үүсээд байна ядаг юм билээдээ?

    ReplyDelete
  4. Үшшшээээ чи, чиииии чичичичи... чи

    Амралтаааааа дууусчаахад, цөсөөө дууусчаахад надтай уулзаагүй байгаааг чэн юугхүүү ай?????? чиииичичичи

    Бас зун дуускааадийн... дуусахаас өмнө Антэнн хайрлааач... би бүрр бэлэн амт шалдан гуят нэр авчаадийшт...

    Шинэхэн цөс чулуугүй байгаа бол өөрөө л угаачих... А тийн бас хөлсөөр гэр цэвэрлэдэг маангар хурдан үйлчилгээтэй газар мэдийшүү...

    Санацан байшт ирваакааг, маангар их юм бичээ хаячлааа... Ходоод чэн дажгүй юу...

    Ө тийн ерөнхийлөгчөө баасан дээр гэвтүүлдэг ГоүГоүгийнхийг дээ тэ... УРАААА

    brpoi

    ReplyDelete
  5. хөлөндөө хүрдэггүй юу...гөөмөн гэцүүмаа. биеэн ер нь сайн бодож яв...ямар залуу хүн бишдээ энэ чинь.

    ReplyDelete
  6. За толгой ажиллаж байхад мөнгө төгрөг, доллар энэ тэр ч яамай харин хөөрхий цөсийг тайван байлгаач та!!!, хайрлаач та!!! яацан гэхээрээ хөөрхий биеийг зовоогоол заваан юм уугаад явдын!!! хорхогны хойноос цай ууж болдоггүй хэрэг үү???

    Гэртээ хэвтэж байхаар бага дээр нь эмчид үзүүл!!! ойр байсан бол гөтлөөд эмнэлэг явахсан, даанч хол юм.кккк

    ReplyDelete
  7. he he hoshin niitlel bna goy medremjtei chadvartai yum aa. Minii ner shuree.
    shuree0346.blog.gogo.mn uuriinhuu holboost oruulj uguuch please

    ReplyDelete
  8. zurag haraad shulsee zalgiv.

    ReplyDelete
  9. наадахыг чэн уншшссан чэн бүүр амармааргүй болёлоо.. гэхдээ сааманд явий л гэж бодоод байна гам барихгүй миарахийм болуу.. яаая доо яаж амардийм билээ..

    энэ сээгий бичхид үлдээх нууж үгээ үсгийн тоог цоолж болдгүймуу

    ReplyDelete