Tuesday, August 12, 2008

Ямар асуулт асууна тийм л хариулт авна...

Жил гарангийн өмнө нэг нэвтрүүлэг хийчих санаатай "STV" орж захиралуудтай нь маазарч суутал араас нь харвал эм урдаас нь харвал эр хажуугаас нь харвал юу ч юм нэг тийм тэр гэхийн тэмдэггүй амьтан орж ирэн шилжилтийн насны банди хоолойгоор солонгорон "Хүүе ээ хэнээ миний кассетийг хэн авчваа? Ямар ядаргаатай юм бэ?" гэж цахиртуулан захиралын өрөөрүү пир пар хийн шагайв.
Муу ч сайн ч захиралын өрөөнд орж байгаа хүн чинь зөвшөөрөл авдаг байгаадаа? Шал дургүй хүрсэндээ "Чи чинь овоо бүдүүлэг нөхөр үү үгүй юу? Зөвшөөрөл мөвшөөрөл авчихаж мэдэхгүй юу?" гэж түргэдэж суухдаа Зараа ах дараа нь амаа барих юм болно чинээ нь санасангүй. Нөгөөх маань харин жишим ч үгүй зараа ахруу шилбэлзэн заваан өнгөөр будсан хумстай гараараа шүүр шиг шар үсээ илэн аядаж "Чи харин эмэгтэй хүнтэй аятайхан харьцчихаж байгаад соёл ярь за!" гэв. Хажуугаас нь Болдоо гэж заваарсан юм харин "Гамбуушаа энэ залуу чамайг сонирхоод өдөж байхаддаа" гэж алав. Нөгөөх муухай нь бүр баярлан "Харин дажгүй залуу юм уу гэж хальт бодсон чинь шал бүдүүлэг амьтан байдаг байштээ... Би тоохгүйээ..." Дарин дээр давс... Бухимдал эгдүүцэл зэрэг төрөн "За чи битгий хуц" гэмээр санагдсан ч амаа барин тэвчиж буруу харан сууж ширээн дээр байгаа аль эртний сонинг ойлголгүйгээр гарчиглахаас өөр хийх юм үнэндээ олдсонгүй...

Ямар асуулт асууна тийм хариулт авна гэж юутай үнэн үг вэ? Хэзээ ухаажиж дууснадаа мэдэхгүй...

5 comments:

  1. ХаХа Гамбууш тэнд одоо юугаа хийж байсийн. өөрийгөө эмэгтэй гэж боддог юм байхдаа хаха

    ReplyDelete
  2. нээрээ чи ямар эмэгтэй юм уу гээд хэлчихгүй дээ. Тэгсэн бол бантах хэрэг гарахгүй шд.

    ReplyDelete
  3. haha zahirliin oroogoor hamaagui huue haaya gej orj garah bol neg bodliin tuhain companiin dotorhi culture ni cholootei zadgai baij bolohiim, getel gadnaas irsen neg baagii zahiral ni yum heleegui baihad omnoos ni humuusiig zandraad baival bas l...

    ReplyDelete
  4. Хишгээд: Уул нь тэр хүнийг элдэвээр бичих миний тэнэгийнх л дээ. Гэхдээ хааяа дургүйцлээ гаргачихад гэмгүй байлгүй. Тэгээд ч иймэрхүү хариу авч болохоор үйлдэл хийсэн байгаа биздээ? Гамбууш нэг бүжгийн нэвтрүүлэг хийгээд байх шиг байсын. Эмэгтэй гэж боддог болоод элдэвээр хувцасладаг байх гэж л бодож байна. Мэдэхгүй... Хэрэв эмэгтэй юм уу гэж асуувал гүйж ирээд наалдчуул бүр хэцүү байдалд орох байхаа гэж бодлоо хэ хэ...

    Анонимд: Би ч бас хамааралтай л газар л даа. Тэгээл илүү амалсан минь буруутаж байхгүй юу хэхэ... Тэрнээс биш өөр газар нүдээ нэг том болгож хараад л өнгөрөх байлгүй.

    Мугуй дүрсэд: Харин тиймээ хөөрхий тэр гамбууш бла бла бла...

    ReplyDelete