Tuesday, August 19, 2008

Алсын хараатай амьдарцгаая! № /мэдэхгүй.../

10000 цаастай бол хэсэгтээ тансаглачихдаг мань Зараа бодолд дарагдан харсаар байтал үс нь ургана. Зуслангаас ирж явтал чийчаан хоол нэхэж гэдэс нь хонхолзоод урагшлах сонирхолгүй. Чийчааны гунзаанд орж арван цаасаа сарвайтал 5 лиатр 92 гараам бэнзээн л хялайлгав. Чийчааны өлсгөлөн цатгалангийн хэмжээ заадаг зүү амь орсонгүй... Бэнзээний үнэ нэмэгджээ. Нэмэгдэх нэмэгдэхдээ хорь гучин төгрөгөөр биш хоёр гурван зуун төгрөгөөр нэмэгджээ...

Манай томчууд тун ч ухаантай хүмүүс учраас буруу юм л хийнэ гэж байхгүй. Нэг үгээр хэлбэл алсын хараатай. Алсын хараатууд маань хэргээр бензин үнэд оруулаад байгааг та хэд минь тунгаагаа байлгүйээ. Бензин үнэд оруулж байгаа шалтгаануудын талаар иймэрхүү дараахь оношуудыг сийрүүлсүү.

Нэгдүгээр онош. Сүүлийн үед хөдөлгөөнөө хорин суудлын ажилд нухлуулан эх орныхоо бүтээн байгуулалтад гар хуруугаараа оролцон ихээр жин нэмэх болсон Зараа ба түүнтэй ижил төстэй амьдралын хэв маягтай этгээдүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж үүргээ бараг гүйцэтгэхээ байсан хөлнүүдийг нь хөдөлгөөнд оруулж, наанадаж илүүдэл жин ба түүнийг дагалдагч эрүүл мэндэд сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, цаашилбал ирээдүйн олимп тив дэлхийн аварга Түвшинбаяруудыг бэлдэх зорилготой байж таараа. Цалингийн хэдэд нь хатуухан хандчихвал хэрэглээгээ хасах нь тодорхой биздээ? Машин унахгүй болгож байж хөл нь хөдөлнө тиймээ?

Хоёрдугаар онош. Авдаг хэдээрээ өнөө маргаашаа аргалж өр зээл тавьсан ч нэг юм аргалаад яваад байгаа нь залуу хүмүүст тохирохгүй хэв маяг гэж үзсэн тул хэрэглээний үнийг тэнгэрт бурхадтай нь хамт залж орхивол мань суудаг хэдийн тархи нь "нохой хамартаа хүрэхээр усч"-ын адилаар улам их ажиллаад мөнгө гээчийг чинь чамдаан чамдаанаар нь бөөгнөрүүлж улс орондоо ихийг бүтээн үхэхдээ бүү харамсаг гэж... Мундаг ухаантай улс бидний дээр байгаад бүү эргэлзэгтүн.

Гутгаар онош. Утаа... Байгаль экологи... Импортолж байгаа техникүүд байгаль экологид ихээр гай тарьж байгаа учир гол судас болох шатахууны үнийг нэмээд өгвөл хэрэглээ нь багасч ямархан ирээдүй ирж болохыг гадарлаж байгаа биздээ таминээ? Үнэ нэмэхийг дагаж хэрэглээ хэмнэлттэй болох нь гарцаагүй бээз? Ядаж л айсуй өвлийн улиралд хааяа нэг гүнзгий амьсгаа аван уушиг юугаа бага концентрацитай хороор дүүргэж хэдэн метрийн цаанаас биесээ харан таньцгааж яваг дээ гэж ухаж ойлгож.
Дарга нартаа баярласан шүү... Kiss!!!

21 comments:

  1. saihan bichsen bn.3dah onosh chin yanziin

    ReplyDelete
  2. Сайн тал байгаа л юм байна даа :)

    Энэ код дуурайж оруулдгаа болиулахгүй юм уу?

    ReplyDelete
  3. Хөөрхий дөө дарга нар маань хэдийд ч биднийг л гэсээр...Ийм дарга нартай бид ямар азтай хүмүүс вэ! хаха...Nice болжээ :)

    ReplyDelete
  4. Uur untsguus ni, uudrug talaas ni olj hardag Zaraa shig baitsgaaya! Hehe.

    ReplyDelete
  5. Ай яасан ухаантнууд вэ, ухаантнуудын хөлд ухаан муутай би мэт л өртөх шинжтэй, ингээд би чинь харих ч эрхгүй боллоо, ижий аав, элгэн садан наашаа гээд яахуу, наанаа учираа ол, чи энд ирээд чухам сайхан амьдрахгүй гээд байх юм.Би яанам бэ??? бас та нар минь яанам бэ?

    ReplyDelete
  6. Дарга нарт дандааа тал засаж юм бичнээ. Чиний энэ зан хол явий шүү.

    Тэхдээ бас зөмын түгжрээг байхгүй болгож замаа эвдрэл гэмтэлээс хамгаалж байгаан болуу гэж бодоод байгаашд буруу юу тээ

    ReplyDelete
  7. Zaraa ahiin hunddug asuudal ch ene doloo honogiin gol sedev boljii shuu !!! benzinii unnees bolj udurt 2 udaa avtobusnii konduktortoi zodoldoj baina. yamar hetsuu yom bee.

    ReplyDelete
  8. Пээ, ямар азаар энэ бичлэгийг уншиваа.
    Тэгээгүй бол бачуураад л, бачуураад л... ккк

    ReplyDelete
  9. Жээнийд: Гялайлаа... Өөр олон онош гараад байнаа бас.

    Хүүд: Сайн тал байлгүй яахав. Нил сайн тал...

    Өнөржаргалд: Хөөрхийс минь дандаа л биднийгээ гэнэ. Бид харин тэдэндээ зориулж суварга ч болохнээ бариулахсандаа.

    Ганаа_бж-д: над шиг байдгүймаа гэхэд надархуу байвал их л хэрэгтэйдээ ха ха...

    Эрхцасд: Мэдкүүмдаа мэдкүүм!

    Гомбоод: Чи битгий хүн магтан матаж бай гэж хичнээн захих вэ чамд? Хол явна уу байна уу чамд ямар хамаатай? Харин замын эвдрэлтэй тэмцээд байна гэдгийг чиний наад архинд нэвчсэн тархи яаж сэтгэв ээ? Өөр хүнээр бичүүлсиймуу?

    Мугуй дүрсэд: Чиний бие хамгаалах урлагийн чинь хөгжилд санаа тавьсан байгааг харж байгаа биз?

    Заяад: Битгий бачуурч бай хө. Тайван амгалан байгтун!

    ReplyDelete
  10. нээрээ тийм юм байна шүү, мунхаг би сая ухаарав, дарга нартаа талархжийноо

    ReplyDelete
  11. дэлхий нийтээрээ нэмэгдэж байгаа юмыг манай дарга нар өөрснөө бодоод нэмцэн гэж ярьжийну? үэхэхэ

    ReplyDelete
  12. Сараашкаад: Талархах ч багадаад байгаа юмдаа гэж...

    Хундагад: Сайн... Та сайн байна уу? Сайхан намаржиж байгаа биздээ?
    Манай дарга нар ухаантай за! Дэлхий нийттэйгээ хөл нийлүүлэн алхана гэдэг юутай бахархал вэ?

    ReplyDelete
  13. hey ene deed medee bulan chini jamar cool ve..:-)

    ReplyDelete
  14. Тэнэмэлд: Баярлалаа. Таалагдсан бол яамайдаа...

    ReplyDelete
  15. аааан ийм учиртай байжээ, дарга нарыгаа би ойлгоогүй явжээ

    ReplyDelete
  16. хайн....хэцүүеээ...хөөрхий дарга нар минь юуглээжил маниусаасаа доор сэтгэв гэж...алхах биенд сайн хө...гэдэс гүзээ ч хумигдаад ирнэ...амар зүгээр...хэхэ

    ReplyDelete
  17. Гүзээтэнгүүд ч яахав. Туранхай мань мэтэс яахуу тээд?. Савхан хөл нь майжийгаад дуусий шд. Гэснээс Зарааг турахаас нааш үнэ тогтворжихгүй нь лавдаг.

    ReplyDelete
  18. Ганзод: Аливаа зүйл учир шалтгаантай байдаг ажээ.

    Болжморт: Тийм шүү. Шалхайсан гэдэсгүй болж байгаад бужигнуулнаа гсн:P

    Лобед: Та нарын хөлний булчин нэмэгдийшт.

    ReplyDelete
  19. Бас тэгж байж болхийн тэээ

    ReplyDelete
  20. яагаад үнэ нэмсийн бол гэж гайхааал байсын. гэсимуу тэ ок ок нэмэгдээсэй. бинзийййн...

    ReplyDelete
  21. Амгаад| Болноо болно.

    Сайхансанаад| Нэмэгдээсэй.

    ReplyDelete