Monday, August 25, 2008

Хувхай царайт ба Цасан гоо

Зараа ах харааны шил хамар дээрээ тогтоож томоотой хүний дүр эсгэн сүлжилдэн давхилдах таксины жолооч нарт тоогдож дулаахан харагдчих санаатай төв царай гарган зогсоно. Нас явсаных уу? эсхүүл юуных нь нөлөө юм байгаам нүдний шилгүй л бол рецедив нөхөр шиг харагдаад байдаг болсон Зараа ахад такси зогсох нь байтугай ойрхон өнгөрөхгүй дөлж давхин цаад эгнээний машинтай шүргэлцэх энүүхэнд. Дээрээс халуун нар шарж доороос халуун асфальт төөнөхүйд жигнүүрэнд орсон буузны зовлон жаргалыг яс махаараа мэдэрнэ. Зарааны махан бууз?

Түй чёрт!!! Нэг жигтэйхэн цусгүй болов уу гэмээр царайтай хүүхэн хүүхэд нь ялгагдахгүй амьтан Зараагийн тосож буй таксиг булаахаар урсгалын дээр гарч зальтай нүдээр хялам хийж нүүр шигээ хувхай цагаан гараа айлгүйтүүлэн тахиралдуулан өргөв. Муухай хар хог юмдаа... хэмээн хөмхий зуун ойрд хэлээгүй бузар үгсийг амандаа багтахааргүй бөөгнөрүүлж зарим нэгийг нь багтааж ядахдаа жимбийтэл хамхисан уруулын завсараар цувуулан тургина.

Урсгалын доохно талд Зараад таксигаа булаалгах гэж буй азгүй тахиа нэгийн ширхэг зогсон мөн л хялам хялам хийн жигнэгдэн мушигнах нь сэтгэлд нэг л өег. Нэгэнд алдаж байхад нөгөөхөөс авч л байдаг хорвоо хэмээн сэтгэлээ тайвшруулж уралдан давхилдаж, сигналдан өрсөлдөх машаануудыг харан зогсож байтал халуунд улайсан уу өөрөө тийм улаан уу гэмээр жолоочтой, улаан өнгөтэй, улаан галзуу такси нисэн ирж өнөөх хүүхний урд чахруулан зогсохуйяа хувхай царайтийг дэгээдэж унагаад дэвсэж хэвтүүлээд машаанаа булаамаар санагдах боловч нэрэлхүү зандаа дийлдэн цэхэлзэхээс өөрийг үл үйлдэн хавчиганаж байтал нөгөө ясан царайт "Ах аа та авчих уу?" гэлээ... Ийм тэнэг хүн гэж бас байх аа? гэж бодмор аядсан боловч тэрхэн агшинд Зараа ах ховсдуулан гөлийж хэлэх үг, хөдлөх үйлдлээ мэдэхээ байж барьц алдан бантав.

Хувхай царайт биш хун царайт, ясан царайт биш цасан царайт дагина зальтай нүдээр биш аальтай нүдээр харж хувхай биш сувдан гараа айлгүйтүүлэн махиралдуулаагүй аялгуулан уянгалуулж байсан болж үзэгдэв... Бодож байснаасаа ичин, бувтнаж байснаасаа бантан о... у.... а.... хэмээн түгдчин тэнэгтлээ...

15 comments:

  1. Whaahaha...Та ч муухай барьц алдаж дээ..Тэрүүхэн хооронд чинь хүнийг тэгж муухай бодоод байхдаа яахав дээ хэхэ..

    ReplyDelete
  2. ямар аймаар бодоо вэ? тэгээд яасан суугаад л явцан биз дээ хэхэ

    ReplyDelete
  3. Та дандаа л бантах юмаа өөрөө хийж байхиймаа хэхэ тэгээд суусан л биз дээ.

    ReplyDelete
  4. Өнөржаргалд: Ийм явдал надад тохиолдоогүйээ. Энд өгүүлэгдэж буй зараа бол миний эгдүүцэж дургүй хүрч байдаг хэв шинжийг бүрдүүлсэн дүр юм. Аа хувхай царайт бол үлгэр жишээ авах ёстой дүр билээ.

    Сараашкаад: Дээрхи сэтгэгдлийг уншаарай хө.

    Хишгээд: Би гэж бичсэн бол голдуу би биш байдаг гэдгийг анхаарна биз. Болсон явдалуудын эзэн Зараа биш байдаг л даа. Зүгээр тэгэж бичмээр санагддаг юм. Аа тэхдээ сайхан бантах сайхаан гэж...

    ReplyDelete
  5. хэхэ, ямар царайтай зогсчийсон болоо?? Бантсандаа аягүй хөөрхөн инээсэн дээ тэ.ккк

    ReplyDelete
  6. та бол тэгэнгүүт давраад эргүүлж этэр элдэв юм болно бик. Тиймэрхүү боломжийг алдкуу байнга ашиглаастай биз та бол аан

    ReplyDelete
  7. Ха ха, бодол, бодит байдал 2 зөрөхийн дээдээр зөрөөский.

    ReplyDelete
  8. Ха ха ха, хүний сайхан бүсгүй үрийг энэ мэтээр элдэвлэн боддог Зараа агаатай уулзахгүй юм шүү гэсэн бодол толгойд зурвас зурвас бодогдмой.

    ReplyDelete
  9. hahahahaha,,,, oor ch yu gehev de heleh ug oldohgui bn gsn hehehe,,, tgd hariud ni ym heleegui ymu

    ReplyDelete
  10. Юу зүгээр санаанаасаа зохиосон байсан юм уу :(
    Тийм байхаа өмнө нь Машин нтр ярьчихаад гэнэт такси бариад байхаар нь гайхаад байсийм.
    BIG FAT LIER

    ReplyDelete
  11. duralchihsan yum bishuu hi hi hi

    ReplyDelete
  12. hehe, zaraa meted ni bol iimerhuu yum bainga sh dee. holiin haraa muutai, oyunii melmii aniatai hunii talaar bituuhen imply hiij bn gej oilgoloo

    www.gegeen.com

    ReplyDelete
  13. Тэгээд хамт явсан уу :D

    ReplyDelete
  14. тэгээл энэ тэндэхийн хүүхэн гоочлоод энэ зараа нэг овтлгогүй өвгөн шиг л байхын.

    ReplyDelete