Tuesday, August 12, 2008

Хамгийн том өшөө авалт бол мартах...

Ийм үг байдаг байхаа? Тиймээ ийм үг байдаг... Хэ энэ нөхөр халуунд элийрээд өөрөө өөртэйгээ яриад явчихлаа гэж бодсон уу?

Марталттай холбоотой хэдэн түүх бичмээр санагдаад...

Дүрслэхэд зураач болдог баатар болон багын мөрөөдлөө биелүүлж суухдаа нарийн бийрээ өдөржин хайлаа... Хайгаад л байлаа... Бүх газар хайлаа... Байдгүй... Сүүлдээ ээжийгээ элдэв хог мог хаяад байдаг болохоор нь халтар болчихсон бийрийг маань хогийн саванд хийчихсэн юм болов уу? ч гэж хогоо ухлаа... Сураг байдгүй... Толгойгоо майжин гайхширвал гарт нэг юм таарлаа... Өө насаа нэм!!! Чихэндээ хавчуулчихаад муу ээжийгээ хүртэл элдэвээр хардаж л байдаг...

Энэ цагаас хойш санаанд байхгүй ч мөн ч их юм мартсандаа... Энэ хотын утааных уу? Насны доройтол уу? За за аль болгоны шалтаг шалтгаан үндэсийг бодож байхав...

Ээж аавын найзууд гэж сайхан ах эгч хоёр байх. Хамт дэлгүүр хэсч явтал нөхрийнх нь хөл өвдөөд "Хөгшин нь сууж байя! Чи минь явж дуусчихаад ир!" хэмээн эхнэртээ хэлж. Эхнэр ч "Өө тэгэлгүй яахав миний хөгшин! Хөлөө амраагаад сууж бай!" гээд хэсэлтээ үргэлжлүүлэв... Нөхөр суугаад л байлаа суугаад л байлаа...

Эхнэр гэртээ орж ирэн идэж уушныхаа юмыг хөргөгчиндөө цэгцлэн нямбайлж байгаад нэг юм мартсанаа саналаа... Орой болжээ... Санд мэнд гаран хар гүйхээрээ нөхрөө үлдээсэн газраа ирвэл насны хань зүрхний амраг нь хамар, хөмсөг нь зангиран догшин дүрийн бурхан шиг царай эсгэж, ядарсандаа нүд нь сүүмийн, цангасандаа хоолой нь хатаад ам нь хий ангалзан ямар нэг юм бувтнан аль хэдийн хаасан Их Дэлгүүрийн гадаахь шатан дээр сууж байгаа харагдав. Бувтнасан үг нь: "Бүхэл бүтэн амьд хүн мартаад байхдаа яахав дээ?"

Саяны байдлаар тамхи татан блогшиж суугаад үнсний сав байдаг газраа түрийвчээ гаргаж тавьсанаа мартан дээрээс нь үнсээ гөвчихөөд пүй пай болон үнс бужигнуулан сууна.

Марталт аа гэж...

13 comments:

  1. Бүхэл бүтэн хүн матраад өшөөгөө авна ч гэдэг бас л аймар сонсогдож байна шүү hehe.

    ReplyDelete
  2. Хэдэн зураг шатах, хэдэн морин хуур эвдэрээ л биз. Энэнд сүржигнээд байх хэрэг ёрөөсөө байхгүй. Мөнгө төгрөг өгөөд байх хэрэг бүр ч байхгүй. Хүний амь нас үрэгдсэн байна. Ар гэрийнхэнд нь бага ч гэсэн мөнгөөр туслах хэрэгтэй. Гэмтэлийн эмнэлэгт 2 хүүхэд хөлдөө буудуулсан хэвтэж байна, тэдэнд эм тариа, оншилгооны мөнгө хэрэгтэй.

    yagtiimee

    ReplyDelete
  3. heden nz nartaigaa dundaa neg dars tavsan shigee gangar gungar hiin buu halj suulaa. Utas dyrach bna "UU muu ih surguuliin maani and bna" hemeen utsaa avaad jaahan yrih getel hamt suuj bga nzuud sonirholtoi yria urnuuleed, minii horhoig hurgeed bailaa.
    nzdaa "bi odoo yrih jaahan bolomjgui bna. margaash yriya" gej helchiheed utsaa salgav...
    ter udruus hoish 10-aad honog ungurchihuj...
    tani ene niitleliig unshaad hamgiin suuld hezee notstoi zuil martlaa hemeen bodloo "margaash yrina" gej helchiheed martsanaa say l sanaj utasniihaa delgech deer nziinhaa dugaariig tsugluulj garah tovchiig darav...

    ReplyDelete
  4. Yaasan bhnuu?

    Saihan egch saihan ahiig martaj hamgiin tom oshoo avsan bh ni bna shte :D

    ReplyDelete
  5. bi l lav martana gedgiig oshoo avalt gehgui ee. harin jinhene hariutslaggui nuhuriin gargah uildel gemeer baina.

    zaraa ahaa comment uldeehed useg duurailgaj bichdeg yomiig ni avachih l daa. duuraij bichiheer tuvugtei yomaa.

    ReplyDelete
  6. Хэ хэ хэ би ажилдаа явах гээд байж байтал утас дуугараад гар утсаараа ярьж байлаа тэгсэн хирнээ миний гар утас хаана байна, хоцорлоо ш дээ гээд эгчдээ үглээд байвал яахуу, эгч гайхаж хайж байсанаа, чи хэний утсаар яриад байгаан??? гэж авсан ккк

    ReplyDelete
  7. kkk, yasan goyo blogtoi yum be. ih taalagdlaa. ene aldart ugiig hen helee ve geed harsan chini ... hehe.

    za za, neg negniiheeree zochilj baitsgaaya.

    www.gegeen.com

    hun martah asuudal yer ni ih tohioldono shuu. sanaa zovoltgui. baih baih, kkk.

    ReplyDelete
  8. найзтайгаа хоёулаа тамхи татаад үнсий нь дууссан ундааны саванд хийгээл байжийсийн. тэгсэнээ шинэ ундаа задлаал тэгээл ахиал тамхиа татаал байжийсан. найз ундаа уусан. татсан тамхи аманд... яасан байх уу хэхэхэ

    ReplyDelete
  9. Хосоод: Хэ уул нь хайр дурлалтай холбоотой үг л дээ. Өшөө авалт хийсэн юм шиг ойлгогдохоор биччихсэн бол уучил.

    Яг тиймээд: Чи эмь үрэгдэгсэдийн ар гэрт хандив цуглуулаач хө. Сайхан буянтай ажил болох байх шүү.

    Шүрээд: Хэ бүхэл бүтэн амьд хүн мартаад байхдаа яахавдээ? ккк

    Неу-д: Буруу ойлгогдохоор л бичсэн бололтой. Юуных нь өшөө авалт байхав дээ хэ хэ...

    Мугуй дүрсэд: Энэ үг миний хэлсэн үг бишээ. Зүгээр л их онож хэлсэн үг шиг байдаг юм. Гарчигтаа зүгээр хэрэглэсэн билээ. Тэр гараад байгаа үсгийн хувьд сэтгэгдэл бичигчидээ вирусээс хамгаалж байгаа хэрэг гэж ойлгоорой.

    Эрхцасд: Би бас гартаа бахь барьчихаад нилээд хайсны эцэст олж л байлаа.

    Гэгээнд: Чинийхээ сайтаар байнга ордогштээ хө. Хүн мартахын хувьд бол сонин сонин горимын саналууд гарч ирээд мөргөлдөөд байдаг юм билээ. Сэдвээсээ шалтгаалчихдаг байлгүй тиймээ?

    Аякод: Би ч бас тэрний амтыг мэдэрч байсан хүн. Дажгүй л юм билээ гсн :P

    ReplyDelete
  10. наад эмэгтэйтэй чэн би л төстэй болох гээд байна даа. байнга юм мартаастай. байнга шоолуулаастай. мэдрэлээ мэрээд дууссийм байлгйү би_...

    ReplyDelete
  11. Би харандаагаа хайхдаа чмхэндээ эхлээд үздэг болсон, хэхэ

    ReplyDelete
  12. Сайхансанаад: Хэ мартах сайхаан. Мартаад бантах бүр ч сайхан...

    Арсун ах ч над шиг болчихсон юм байнадаа.

    ReplyDelete