Monday, September 1, 2008

9 сарын 1

Сайхан л өдөр... Урд шөнө нойр хүрэхгүй сэрвэлзэж хэвтсээр байгаад 4.30 гэж цагаа хараад муужирсанаа бүүр түүр санаж байна. Өмнө нь охиноо сургуульд нь хүргэж өгөх гээд урд орой нь нилээд пижигнэдэг явдал энэ удаад давтагдсангүй. "Аав нь охиноо хүргэж өгөх үү?" гэтэл мань хүний нүд аяганаасаа мултрахна уу даа гэмээр том болж "за тэгэж л битгий онигоонд хийгээрэйдээ" гэснээр сургуульд нь хүргэж өгөх ажлаас чөлөөлөгдсөн зараа ах тайван хэвтэж байгаад өндийж шүршүүрт зогсож нойрны үнэрээсээ салах гэтэл халуун ус байдаггүй. Аргалж толгойгоо угаачихаад гель түрхэх гэтэл бас дуусаж. Зараа ах жинхэнэ утгаараа зараа шиг толгойтой болчихоод хэнэг ч үгүй блог тэрлээд сууж байна.

Хичээлийн шинэ жилийн нээлт дээр очиж хальт үнэгүй шоу үзчих боломж олдсонгүй. Өнгөрсөн жилийн нээлт дээр нэг орос багш манай төрийн дууллыг тун ч гарамгай дуулчихаж билээ. Хэ авъяас чадвар нь ч яахав мань хүүхнийг шахаанд оруулж төрийн дуулал цээжлүүлээд дуулуулчихаж байгаа хүнийг магтан дуулъя. Манай зарим нэг сумочид бусад орны сумочидоо хүмүүжүүлчихээд сайхан дуулуулж хуурдуулаад байдаг тухай үнэн худал нь мэдэгдэхгүй яриа сонсож бахархах ч хаашаа юм инээд хүрч л байдаг байлаа.

Ажилруугаа алхах замдаа хальт нээлтийн шоу үзчих санаатай нэг дунд сургуулийг чиглэж явтал нэг цүнх нь томдчихсон амьтан таарлаа... Элдүү хүрээд "за онц сурдымштээ" гэтэл "зө ахөө, тэхдээ сайн мэдэхгүй л байна, зургаад ортлоо онц авж үзээгүй шахуу л явжийнадөө" хэмээн хэнэггүйхэн шиг хариулж гайхширууллаа. "Зургаа ий?, яасан жоохон юм чи тэгээд?" гэтэл нөгөөх маань "манай ангийнхан намайг бие нь жижиг ч бэлчээр нь том гээд байдийштээ" гэлээ. За амжилт хүсье! Баярлалаа... гэх зэргээр хүүхэд шуухдаар тоглоом тохуу хийсэн шээг сургууль дээр нь ирвэл "аль хэдийнээ хичээлдээ орчихсон байгөө" гэлээ... Зиа нэг иймэрхүү нөхөртэй таарсан юм гэдэг.

Ажилчид ихэнхи нь далимдуулаад алга болцгоосон ирц их л сул харагдлаа. За яахав ганц өдөр... Замын цагдаагийнхан харин ч зэвүүн уриалга гаргажээ.

"хичээлийн шинэ жил эхэлж, хотын авто замын хөдөлгөөнд яаж оролцохоо мэдэхгүй орон нутгаас ирсэн оюутан залууст хотын залуусыг тусалж тэдний хичээл, сургуульдаа явах, дэлгүүр хоршоо орох гэж явахад нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцохыг заагаад өгөхийг уриалж байна"

Хөдөөнийхэн маань гомдчих вий дээ. Гэхдээ зааж өгөхгүй байдгиймаа гэхэд шаардлага тавиад хэлээд өгөхгүй бол яах билээ? За за тэр дэмий юманд хушуу дүрэх ч яахав. Өнөө өглөөний сонин нэг иймэрхүү... Оюутан сурагч багш нартаа мэдлэг оюуны өндөр их амжилт хүсьедээ.

14 comments:

  1. Бүх хүн гангалаад лайтай юм болжийноо. Бүүр сэтгэл догдлоод архи уучмаар болоод байхын чинийх тэгдэгүү

    ReplyDelete
  2. Зараа атаман замын цагдаа нарын тухай яаж ийж байгаад бичээд багтаачих юм аа :P

    ReplyDelete
  3. Гаамп яасан далимч цусав

    ReplyDelete
  4. Гомбоод: Гангалсан хүн харахаар бас архи уумаар болох уу? Сонин л юм байна. Би бол хэзээ л бол хэзээ уухад бэлэн байдаг болохоор мэдэхчгүйм байна.

    Мөнхбаатарт: Харин тэх. Олдож байгаа нь л тэр...

    Амгаад: Яшиг далимдуулуул далимдуулы яадын цус. Гомбоо ч олигтой уух бишдээ чааваас.

    ReplyDelete
  5. нэээх гэгээн гэрэлтэй юм биччэээд доор нь хийжугаа үйлдлийнээ... жигшжээээн та гурвыг би...

    ReplyDelete
  6. Хичээл эхэлцэн жинхэнэ бла бла байнаа

    ReplyDelete
  7. Намайг сургуульд хүргээд өгөөч, сургуулиа олохгүй өглөөнөөс хойш л бодож суулаа гэсэн ч нэмэр алга, нэг тоодгор плаж өмсөж, үсээ нээх дээш нь боож бас болоогүй дүүгийн ообручикыг дээрэмдэж зүүсэн шавилхан биетэй жаахан охин надад туслаач Зараа агаа.кккк

    Ай дахиад нэг сурагч болоод сургуулийнхаа коридорт гүйж явахсан.Ядаж л оюутан шиг оюутан болох юмсан.

    ReplyDelete
  8. Хичээл эхэлчихээд би сургуульд сураад байна уу? манай хүүхэд сураад байна уу? нэг л ялгахгүй байдалтай болчихоод байгаа ш дээ.

    ReplyDelete
  9. Хичээлийн жил эхлээд сайхан байнаа.


    Жич:ЗЦГ-хан замын хөдөлгөөнөө өөрсдөө зохицуулж чадахаа болиод уриалга гаргаа юу?

    ReplyDelete
  10. Бололцооны уриалга чинь харин энэ байна даа. Одоо бүр Хөдөөнөөс ирээд удаагүй хүмүүст зориулж "хөдөөний хүмүүсийг бэлтгэх жолооны курс" гэж гаргах хэрэгтэй. Жаахан хэл ам гарах л байх. Гэхдээ эцсийн дүндээ хэнд хэрэгтэй билээ гэдгээ эрх биш ялгах байх.

    ReplyDelete
  11. гумбааа нээрээ олигтой уух биш:::

    харин 6 настай сургуульд орсон дүү маань доголон нулимстай үлдсээн хө..

    сайхаан.. 9 сарны нэгнээр яагаад ч юм догдолдийн... гэхээ архи уух хүсэл төрдөг билүү юу билээ..

    ReplyDelete
  12. Юкид| Та гуай ариун явдалтан мөн үү? Пиавдаал ичихчкү.

    Хишгээд| Сайхан байгааг чинь ойлгож байнаа хэ хэ...

    Тэнэмэлд| Элдүүтэй бацаан байсаан.

    Оогийд| Бас хи хи гэж инээж болно.

    Эрхцасд| Эрдэм сурахад хэзээ ч оройтохгүй. Дахиад оюутан болж болноштээ...

    Заяад| Манай охин бол одоо биеэ даачихсан амар байна гээл гүйж байсан чинь мань хүн жоол жуул паактлаад шалгалтаа пялж бариад л явж байна даа.

    Гангад| Инээдтэй л уриалга санагдаад байгаам. Биелегдэхгүй зүйлийг мөрөөдөхийг юу гэж нэрлэдэг юм бол?

    Бум-Эрдэнэд| Хотын соёл заавал биелүүлэх норматив гэж байсан шиг заавал хэвшүүлэх ёстой зүйл. Хээр хөдөө байгаа юм шиг эсхүүл би Монголдоо байна гэж цээжээ дэлдээд гай болдог хүмүүс их байна шүү дээ. Дан хөдөөнийхэн ч биш хотын ухамсар дорой нөхдүүд их байна шүү.

    Сайхансанаад| Гаамп мэтийн гажигуудад л тийм хачин хүсэл төрдөг байх.

    ReplyDelete