Tuesday, September 9, 2008

Яачихсан өдөр вэ?

"Та ажил төрөлдөө явдаггүймуу?" хэмээн их чанга дуу цочоон сэрээвэл аав ташаагаа тулчихсан зогсож байх юм. Цочсондоо бантсаных уусайхан зүүд гүн нойрондоо харамссаных уу "За мэджил байшт" гэж өөрийн эрхгүй хэдэрлэж хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн уцаарлав. Хөөрхий минь "Өө унтаад ажлаасаа хоцорчиж байгаам байх гэж сэрээсэн чинь гай болох шив " гээд эргэлээ... Хэлье гэж хэлээгүй ч тэнэг толгой яахаараа ийм өөртөө таарсан үгийг рефлексээр гаргаж хаяж чаддаг байнаа? Бантсандаа өндийн бүтэн нээгдэх чадваргүй байгаа нүдээ нухалсаар хөлд орж байгаа хүүхэд шиг энд тэнд гишгэлэн нойлруу тэнтэр тунтар...
Өөдөөс нь огцом дугарах нь бүү хэл нүдний булангаар ч харж үл болох ганц л олдох ачлалт эцэг чинь үнэтэй юу? өмхий ханхлуулан унтах нойр чинь үнэтэй юу?

Хүйтэн усаар сюрприз бариад удаж байгаа конторынхондоо талархан нүүр амаа хальт норгож, шүд, хэл хоёроо сойздож огиулан сэргэмэр аядав... Хувцаслаад гарах гэж байхдаа нойрноосоо бүтэн сэрээгүй байсных уу тамхи амандаа зуучихсан гарах гэж явтал дахиад аав таарлаа... Юу ч болсон шинжгүй нөгөөхөө асааж аван утаанд хорссон нүдэндээ тээртэн ярвайж гутлаа углах... Хөөрхий минь их л сонин нүдээр харан хоцорлоо.
Гарч ирээд намрын сэрүүн салхинд цохиулан бүрэн сэргэхдээ өдий болтол амандаа чихэрнээс өөр юм хийж харагдаагүй зараа ах гавъяа байгуулсан юм шиг тамхи зуучихсан, бас бантсандаа нүдэн дээр нь асааж л байдаг догь эр ээ хэмээн өөрийгээ зэмлэн буруушаав.

Охин шалгалтаа тасалж эмээтэйгээ хуйвалдан арга чарга хийж яваа тухай мэдээ сонслоо. Мань хүүхэн ээж дээрээ очиж хоёр хонохдоо паакталсан бололтой. Алтан хушуу хүргэгч маань сонсоогүйм шиг байгаарай гэж аминчлан захих юм... Хэ хуйвалдаад л...

Ажил дээр иртэл өвчтэй галзуу нь үл ялгагдах нэг хэрэглэгч орж ирэн хувийн тооцоогоо хэдэн операторуудаас минь авна хэмээн заналхийлэн нерв хөдөлгөв. Гэрээнд заасны дагуу хоорондын харьцаагаа зохицуулах болно гэж цохон тэмдэглээд ч барсангүй. Өвчтэй галзуу ч гэсэн хэдэн төгрөг өгдөг ачтан маань юм чинь хохиролыг нь нэн даруй барагдуулах тухай хариуцлага алдсан хоёртоо зуунга дуугаар анхааруулан байдлыг намжаалаа. Нэг хэрэглэгчээ алдсанаас нэг хэсэг ажилтанаа хал гэж...

Хэдэн ажилчид төрсөн өдөр тэмдэглээд оройтож ирэх мэдэгдэл гарсан байх юм. Хяналт суларсаных уу эсхүүл юунаас болсон юм ажилд хандах хандлага нь нэг л хойргошоод байх болж... Яван чангарахгүй бол аазгай хөдлөөд байх боллоо гэж... Олон сөрөг үзэгдлүүд ар араасаа цуварсан яачихсан өдөр гээч нь вэ? Бурхан миний тэвчээрийг шалгах ээлжит тестээ аваад байна уу гүй юу?

6 comments:

  1. Иймэрхүү өдөр бидний амьдралд бишгүй л тохиолддог шүү дээ, хө.
    Гүн ухаантан Грасиан ийм тохиолдолд "Салхи шуурга намдтал
    гэртээ амгалан суу" гэж зөвлөсөн байдаг байх аа?

    ReplyDelete
  2. салхи зогсохыг хүлээсээр байтал том асуудал үүсэх гээд байна цаана чинь.

    үнэндээ ямар сонголт хийхээ мэдэхээ байтлаа ухаанаа алдах үе байдаг л юм байна шүү ах минь

    ReplyDelete
  3. нүгэл хийсэн бол тэр чинь нүдээрээ гарчийгаа нь тэр.. үэхэхэ

    ReplyDelete
  4. аа иймэрхүү новшийн өдөрүүд байдаг ш дээ тэ. яадийм бэ зараа хө... би бүр амарч сурчаад ажил хийх гэхээр залхуу хүрээд гйа болжийнаа.. аяж ажилдаа дадийдоо...

    ReplyDelete
  5. Соронзонд| Тэр үгийг ч бодоод амжсан л даа. Гэхдээ гэртээ суугаад байх ч тийм их шалгарсан арга биш байх гэж бодоод байдышт. Харин эв зүйг нь олж байнга тэмцэх чадвартай бэлтгэлтэй болох л чухал мэт.

    Дэппсүд| Үнэн. Санаа сайхан нийлж байна. Ухаанаа алдах тэрхэн үедээ try to concentrate your self :D

    Хундагад| Үэхэхэхэ... Тээмоо? Нүгэлгүй хүн ч гэж юу байхав. Нэг хүнд нүгэл гэж санагдсан зүйл нөгөө хүнд буян шиг санагдах явдал буй заа.

    Сайхансанаад| Залхууг дийлэх хамгийн хэцүү нь байсан, байсаар ч байна, байх ч болно. Залхуурч сурч л болохгүйм шүү тэ?

    ReplyDelete
  6. буян хийсэн бол лай ирэхгүй байх л даа ккк

    ReplyDelete