Monday, September 15, 2008

Харилцаа холбоо хөгжинө өө гэж...

Хамраа ч цухуйлгахгүй гэртээ амрах ч мөн сайхан шүү. Хавирга чануулаад л, хазайж унгуулаад л, өндийж идчихээд л, өнгийж тэлвийзэрдээд л эрх тааваараа энгүй тансаглалд хөлбөрөх сайхаан сайхан...

Амралтын өдөр манайх гэдэг айлд юм юм л болж өнгөрнө. Местний төлөөх өрсөлдөөн хэмээх үзэгдэл хэрхэн өрнөдөгийг үзье гэвэл манайд хэсэг саатахад мэдрэгдэнэ. Энэ үзэгдэл бол буйдан эзлэн хэвтэхийн төлөөх юм. Жижигчүүд хэвтчихсэн байж тааралдвал чимээгүйхэн зай тавьж өгөх нь элбэг. Жижиг боловч өрсөлдөх чадвар сайтай нэгэн дуу шуу чангатай тэмцэлдэгч нэгэн охин л багачуудыг манлайлна. Гэвч хүчтэйн дэргэд хүчгүй нь буруутай гэх жунглийн хууль л голчлон үйлчлэх тул тэгсхийгээд өөр өөрийн местенд шилжих бөлгөө.

Томчуудын хувьд нэг хэвтээд авсан бол нас намба заасных уу тэмцэлдвэл нилээд хохирол аль аль талдаа хүргэх нигууртай тул бусад нь нэг их оролдохгүй. Оролдохгүй ч гэждээ. Далд өрсөлдөөний хор гээчийг найруулах аргаар хоорондоо үзэлцэнэ.

Хамгийн болхи арга бол гэрийн хамгийн том боссд хандсанаар эл асуудал тун чиг амархан шийдэгдэнэ. Дэвшүүлэн зайлуулах гэдэг байх аа? Тийм арга байдаг юм. Босс өөрийн байгаа өрөөнөөс зарлан дуудлага ирүүлж нөгөө нөхрийг ажилд томилох бөгөөд уг ажлыг хүлээж авах чадваргүй байлаа ч заавал буйдангаас хөндийрч бараалхсан байх ёстой тул асуудал үүгээр шийдвэрлэгдэнэ.

Хамгийн айхтар стратеги бол мест горилогч этгээд багачуудыг зардаг ч юм уу багачууд байхгүй хооронд бол өөрт тавьсан зорилгодоо хүрэхийн тулд хоол цай зөөж өгч байн байн нэмэлт порцыг юу ч болоогүй юм шиг гэмгүй царай гарган дөхүүлж өгөн тун сайн үйлчилгээ үзүүлэн найруулах хор. Нөгөөх нөхөр анзааргагүй нэгэн байвал авчирсан болгоныг нь чихсээр хэдхэн хором л местэндээ тэсэх бөлгөө.

Ийнхүү зохиомлоор нойлруу орох давтамжийг бусад өдрүүдийнхээс илүүтэй олшруулна. Үүнийг дагалдаад сөрөг талууд бас үүснээ. Олуулаа байх үед социализмын үед л үзэгддэг байсан очер дараалалд зогсох үзэгдэл зөвхөн амралтын өдрүүдэд манай гэрт л үзэгдэнэ. Энэ үед нийгмийн нэг хэсэг л болсон хойно зэрэг дэвийн ялгавартай үзэл, арын хаалга, хүнд суртал жижиг мөргөлдөөн гэх зэрэг сөрөг үзэгдэлүүд үүснэ.

За тэгээд нийгэм хаашаа зах зээл тийшээгийн жишгээр эрэлт нийлүүлэлттэй холбоотой асуудлууд хурцаар тавигдах нь тодорхой биздээ? Ядаж л нойлын цаасны хомсдол... Анзааргагүй нөхдүүд бол орж суучихаад дээрхи хомсдолд орсон бүтээгдэхүүний талаар санал гомдол гарган хаалганы цаанаас битүүхэн тэмцэл өрнүүлэх бөлгөө.

Хомсдол гэснээс хүн өөрт байгаа нөөцийг ашиглах талаар сайтар суралцах хэрэгтэй байх ажгуу. Зараа гуай уул нь тун туршлагатай нэгэн боловч баатар нэгэн суманд баян нэгэн шуурганд гэгчээр яг хомсдол үүсэх үеэр орж таарлаа. Сонингоор аргалалтай биш дээ? Ядаж байхад яр гэж зочин ирчихсэн чангаар хашгирч захиалга өгөх боломжгүй. Халуун ус тасарсан удаж байгаа тул тун чиг томхон эрсдэлтэй байдалд орлоо. Айлаас эрэхээр авдараа уудал гэдэг дээ. Тэрхэн үед brilliant idea гялсхийсэн нь "Гар утас!!!"... "Нойлын цаас дуусчихсан байна. Ингээд суугаад байвал ч суугаад л байна л даа. Гол нь ард очерлох ард түмэн л хэцүү байна. Яах уу?" хэмээн шийдвэр гаргах төвшиний хүмүүсийн гар утасруу илгээв. Нөгөө өрөөнүүдэд түсхийтэл инээлдэх сонсогдлоо...

15 comments:

  1. Бас нэг муу нэрэлхүү зантай

    ReplyDelete
  2. хэдэн албаны хэллэг шинээр сураад бурмаар санагдаа юу? үэхэхэ

    ReplyDelete
  3. Гомбоод: Янз янзын л юм байна.
    Хундагад: Чи ч дотор минь орсон юм шиг мэдэх юм аа.

    ReplyDelete
  4. нойлд утастайгаа ордогийг ойлгочихвол ч ...

    ReplyDelete
  5. xexe buidangiin toloox orsoldoon manaid ch bas baidag yum baina. Xugjiltei yumaa. 00-d utastaigaa orj baixiig sanuushtaim baina

    ReplyDelete
  6. 00-ийн цаас бөөндөөд авчих. Тэгвэл жорлонлуу утсаа кармаалж орох хэрэггүй болно. Жижиг өрөөндөө нэг жунга ч гэсэн хамаагүй тэлэвийзэр худалдаад хананд өлгөчих. Тэгвэл том боссын үсийг аль болох бага будуулж мөнгө хэмнэнэ гэсэн. :)
    Br, BB

    ReplyDelete
  7. Зараа агаа нойлд юу уудаг юм бол????

    "Ингээд уугаад байвал ч суугаад л байна л даа" гэсэн өгүүлбэр их сонирхол татав, миний бодолоор тэнд янз бүрээр найрагдаж гоожисон ус л баймаар юм даа. кккк

    ReplyDelete
  8. he he siruuhen temtsel dund aj turdug yum baina. Bi bol hoilin uruund nom sonin avch ordgiin...hereglehgui ee unshih gej.
    Homsdol bol uusehgui baihga zapaas baidag bolohooor

    ReplyDelete
  9. хахаха...........балай хар хог... улс төр мөр бичих нь үү дээ гэсэн чэн. агуулга бас шаал ондоонннн...

    ReplyDelete
  10. Байфлд: Нойлд утастайгаа ордоггүйг чинь ойлгочихвол ч... Гэнэт дугараад цочоод байдиймуу?

    Оогийд: Хаа ч явсан цуг гэж мэдээрэй гээл утсаа аваад явдыштээ. Найдвартай туслагч минь байгаамдаа.

    Нэргүйд: Бөөн бөөнөөр нь авдагт л алдаа харагдаад байгаам. Ганц ганцаар авдаг бол ядаж байна уу гүй юу гэж шалгана шүү дээ.

    Эрхцасд: Алдаад л биччээ биз сүркаашт. Чиний алдаануудыг эгнүүлээд тавьчий шүү.

    Алтарганад: Thatz a good idea keeping books in your toilet in case of emergency тэ?

    Сайхансанаад: Би лаг оньсого шиг байна уу тэ?:P

    ReplyDelete
  11. Дэвшүүлэн зайлуулах гэдэг байх аа? ....хахаха нэг юм санаанд ороод зөндөө инээлээ ш дээ...

    ReplyDelete
  12. Саяхан манай ажлынхан дотоод хурал хийгээд л санал сэтгэгдэл сонсож байлаа.
    Би: - Ажил эрт орох дэмий юм байна. Өглөө ажилдаа явъя гээд л сэрсэн чинь аль хэдийн ирчихсэн ширээгээ дэрлэсэн унтаж байна лээ ш дээ гэхэд
    Чогоо ах: - Чи ч гайгүй. Ажлын цагаа бүртгүүлчихдэг юм байна. Би очиж ажлаа хийж сууж байгаад үдийн цайндаа орох гээд боссон чинь орондоо зүүдэлсэн хэвтэж байх энүүхэнд…

    Ер нь хүссэн үедээ ажиллаад л хүсээгүй үедээ зугаалаад л байж байвал. Даанч энэ сайхан амьдралын ганц онцгүй нь заавал ямар нэг дүрэм журманд баригддаг нь юм байна доо.

    ReplyDelete
  13. Хэхэ адилхон зовжийгоом бнөө. Тэр босс бол щууд л жижгэ өрөөнөөс хашгираастай шд

    ReplyDelete
  14. хэ хэ манайд бол comruteriin төлөө яг йим тулаан болдог шүү

    ReplyDelete