Tuesday, September 23, 2008

Блог ба зөв бичгийн дүрэм

"Блог ба зөв бичгийн дүрэм" гэдэг сэдэв өндөр авч элдэв сайтууд дээр мань мэт нь сэгсийтлээ доромжлуулж байхтай таарлаа. Өмнө нь ч олонтаа хөндөгдөж байсан сэдэв. За энэ бол турхирах оролдлого биш гэдгийг ойлгоорой.

Сэтгэл зовоосон асуудал ч мөн шүү. Гэхдээ л галт тэрэг нь хөдлөөд явчихсан хойно зам төмөрийг нь багажгүй гараараа тасалчихаж дөнгөдөггүй л юм бол мань сэтгүүлч яаж ч оролдоод зогсоох хүчин мөхөсдөнө буй за. Аа гэхдээ нэг сонордуулах юм байна. Аливаа юм хэмжээнээсээ хэтрэхээр утгаа алддаг гэж үг байдагдаа. Блог бичлэгийн хэв маягт эгдүүцэх дээрхи сэтгүүлчийн бачуураад байгаа асуудалд эрүүл ухаанаар хандах гээд үзэцгээе.

1921 онд улаан оросын дэмжлэгээр тусгаар тогтносон Монгол Улс бүхий л асуудлаа нойлоос эхэлсэн бололтой. Албан үсгээ хүртэл шинэчилж Уйгаржин монгол бичгээ Кирилл үсгээр солин таягдан хаясан бөгөөд Монгол хэлний авиа зүйд зохицуулан Ц.Дамдинсүрэн хэмээх их бичгийн эрдэмтэн дүрэм зохиосон түүхтэй. Хэд гурван үсэг ч нэмж зохиосон нь бүр ч загатнасан газар майжсан. За энэ түүх ч яахав үнэнээрээ л үлдэх болтугай. Сэтгүүлч эрхэм Монгол хэлээ хамгаалах гэж байгаа оролдлого нь зөв санагдах авч кирилл үсгийн зөв бичгийн дүрэмд анхаарал хандуулан байх юм.

Интернэт хэмээх яаж ч болохгүй агуу технологи дэлхийг базан авахтай зэрэгцээд үүн дээр тулгуурласан үй олон үйлчилгээ бүтээгдэхүүн нэвтэрсэний нэг нь БЛОГ хэмээх дөрвөн үсгээр нэрлэгдэн мэргэжлийн сэтгүүлчдийн мөрөөдлийн орон зай байж болох авч аазгайг нь ихээр хөдөлгөн бачимдуулан байгаа ЭРХ ЧӨЛӨӨ билээ.

Уулын мод урттай богинотойн адилаар сайныг даган саар үзэгдэлүүд ч өдрөөс өдөрт нэмэгдэнэ. Блог бичигч нөхдүүд маань харьцангуй боловсорч бичгийн соёлд гаргууд суралцсан байдгийг мэдрэх таатай. Нийтлэлүүдээ сонирхолтой болгох эрх чөлөөг эдлэн элдэв үг үсгийн чадварыг тултал нь ашиглаж байгаа нь бахархалтай. Үүний хажуугаар зарим нэгэн шинэхэн блогчид илт алдаатай бичин байгаатай тааралдахуй дор Орос сургуульд тааруухан сурдаг нөхдүүдийн хичээлийн дэвтэрийг үзэн шоолдог байсан насан багын явдал дурсагдана. Энд бичлэгүүдийг чимэх зорилготой хар ярианы хэллэгээр шинэ үг үүсгэн сонирхолтой хэлбэрт оруулж байгаа байдлыг нуршаагүй гэдгийг анхаарна биз.

Блог гэдэг нийтлэлийн эрх чөлөөний орон зайг АЛДААНЫ ОРОН ЗАЙ гэж андуурч уншигчидаа үл хүндлэн үнэ цэнээ алдалгүй үзэглэцгээнэ үү хэмээн хичээнгүйлэн гуйх байна. Блог бичигч эрхэм таны мэлмий тунгалаг байх болтугай.

18 comments:

  1. he he unshlaa naad site ruu orj...xyn byr setguulch bish..blog xuviinx boloxoor yaj bichix ni xuviin xereg shuudee..tegeed bygdeeree alban exnii xelleg ch yumuu esuul..tiim chuxal bicheed bval bas xetsuu..oor zondoo chuxal site uud bxad..blog ..baigaagaarai..oorsdooroo bx ni nadad zugeer sanagddag..ene zaluugiin ingej bichseniig bi lav oilgosongui...

    ReplyDelete
  2. Тийншт. Би бас сэтгэгдэл бичээд орхисон. Мань хүн алдар горилсон ч байж магад л даа.

    ReplyDelete
  3. blog gedeg bol ter hunii ooriin l bodol sanaagaa bichih gazar. tegeed ch hun bur setguulch, mongol helnii bagsh bish uchraas aldaa gargah ni baih l asuudal shuu dee. bi ug bolon nairuulgiin, utgiin aşdaa hiideg buruu bichdeg geed blog bichihgui baina gedeg bol utgagui asuudal shuu dee.

    ReplyDelete
  4. Жавхлан минь наадах чинь туйлын үнэн. Наад сэтгүүлч чинь бүр элийрсэн байналэй. Нийтэд дэлгэж байгаагийн хувьд илт үг үсгийн алдаагаа хянаж байгаарай л гэж хэлэх гээд байгаам. Хар ярианы хэллэг бол бүр ч их чимдэг шүү.

    ReplyDelete
  5. явж явж мэдрэмжгүй хүмүүс буруугүй ч юм шиг..
    тэрийг уншиж үзлээ.. уул санаа нь блогчдыг ухааруулахын тулд гэж таалаа, бөөн бухимдлаараа хүмүүсийн дунд хэрүүл тарьж асуудлыг хурцатгаж байгаагаа ч мэдрэхгүй байгаам чинь яаж блог уншиж ойлгохов дээ..

    ReplyDelete
  6. Erhem tanii hel bichgiin durem, nairuulga busdaas chimh iluu baij magad. Gehdee bichsen baidal tani neg bish. Dairsan, davshilsan, uurlasan shinjtei. Busdiig doromjlahguigeer shuumjilj boloh argiig tanai setguul zuid zaadag uu? Tegeed ch hunii bichseniig huuldag, esvel guivuuldag, busdiin gar hul boldog, buun aldaataigaar internet-d tavidag setguulchidteigee sain ajillaj chadval tanii sanaa zovood baigaa setguulch, blogchdiin yalgaa ayndaa garch irne. Blogchdiin dund setguulch mergejiltei humuus ch bas bii- Bi iim comment Olloo-d uldeev.

    ReplyDelete
  7. Нэг л их аазгай нь хөдөлдөг хүн байхын.
    Зараа байхаараа тэгдийм болуу

    ReplyDelete
  8. тийн, энэ талаар бүүр дээрээс хойш л баахан шүүмжлүүлдэг л байлаа. тэгээд би бас лааг алдаатай, хэлээ хазаж бичдэг байснаа больж үзсэн. гэхдээ одоо ч гэсэн бас алдаатай л бичээд байгаа.

    блог бол тэр хүний онцлог, шинжийг харуулдаг болохоор яаж бичих нь тэр хүний дур л гэж боддог. гагцхүү энийг л зөв ойлгож, хүлээж авах хэрэгтэй байлгүй дээ.

    ReplyDelete
  9. өө энэ news.mn-д Гамп нийтлэлчээр нэр дэвшсэнд зарим нь боож үхэх шахаад банжиг дээр ч бөөн л юм болж байх шиг. Миний хувьд ярианы хэлээр бичсэн нь уншихад сонирхолтой байдаг, хэлж байгаа санаа нь сонин болохоос илэрхиййлж байгаа хэлбэр нь сонин биш санагддаг юм. Блогийн ачаар зарим зүмүүс бүр зохиолч нийтлэлч болж байна, байгалийн шалгарал аа гэж...

    ReplyDelete
  10. сэтгүүлчид блог хэсэж, нийтлэлийн санаагаа олж байгаадаа баясуул барав биш үү. Эсүүл блогчидийг өөрсийнхөө өрсөлдөгчид гэж авч үзээд байна уу... эд нарыг эртхэн хар пи ар *-аар... ха ха мангар муухай санасан... наасан.

    ReplyDelete
  11. Хувийн юм болохоор одоо юу ч хэлэх вэ дээ.

    ReplyDelete
  12. Гаамп Тагнай хоёр хаана ямар портал дээр бичлэгээ оруулцын болоо? Олсонгүй.

    ReplyDelete
  13. Гаамп Тагнай хоёр хаана ямар портал дээр бичлэгээ оруулцын болоо? Олсонгүй.

    ReplyDelete
  14. Тэр сэтгүүлч тэгж их бухимдсан байсан юм байхдаа. Би хүмүүсийн блогийг унших дуртай тэгээд ч ихэнхи сонирхолтой блогуудын бичигчид албаар буюу шууд ярианы хэллэгээр бичдэг. Энэ чинь моод юм биш үү! хэхэхэ Моод гэдэг үгийг би буруу биччихсэн үү?

    ReplyDelete
  15. Доромжлууллаа ч гэх шиг...
    Харин та нар Монгол хэлээ багахан доромжлоорой.

    ReplyDelete
  16. Э.Баярсайханд: Өгүүлсэн санааг бүрэн гүйцэд ойлгочихоод бухимд л даа андаа.

    ReplyDelete
  17. Юм бичих гэсэн чинь залхуу хүрчихлээ. Уг нь өөрийн чинь "Блог гэдэг нийтлэлийн эрх чөлөөний орон зайг АЛДААНЫ ОРОН ЗАЙ гэж андуурч уншигчидаа үл хүндлэн үнэ цэнээ алдалгүй үзэглэцгээнэ үү хэмээн хичээнгүйлэн гуйх байна." гэдгийг дэмжсэн боловч, сэтгэгдэл бичигдсэн байдлыг (дурамжхан болж эхэлж байлаа) харсныхаа дараа, нэмэрлэх санаатай эхнээс нь дахин гүйлгэж харах гэж байгаад эхний өгүүлбэрээс чинь болоод гэнэт дургүй хүрчихсэн юм. Тэгээд л тэр чигтээ биччихгүй юу. (Санаа алдав.)

    ReplyDelete
  18. Э.Баярсайханд: Блог бичдэг болсоноос хойш Don't judge so quickly гэдэг үгийг сайн ойлгоод байгаа хэхэ...

    Мань сэтгүүлч хэт ихээр сонин бухимдчихсан байсым л даа. Тэгээл тэр. Тэрнээс биш мундаг бичээд баримт материалууд хавсаргаад аятайхан ойлгуулсан бол үмүүс зөрж бухимдахгүй байсан байх л дөө...

    ReplyDelete