Tuesday, October 28, 2008

Экстрийм Монгол Спорт №1

Телевизээр өөрсдийгээ тамлаж тэнэгтдэг хэдэн нөхдүүдийн нэвтрүүлэг гараад байна. Аймаар ч юм их байна, ой гутмаар юм ч их хийх юм. Маш их ашиг олдог бололтой.

Охиноо сургуулиас нь аваад... бишээ охин хичээлээ тараад аавыгаа ажлаас нь аваад сугадалцан хэлхэлдсэн хоёр нөхөр элдэв хорвоогийн сонин хачинг ярин гэрийн зүг гэдэн годон. Бас ч нилээд хэдэн хөдөлгөөн ихтэй зам хөндлөн гарч байж гэртээ хүрдэг болохоор нь охиноо ганцааранг нь явуулах миний хувьд тун чиг эмзэг асуудал. Элдэв өөр уулзалт энээ тэрээтэй болчихгүй л бол хамт харих дуртай.

Урьдын адил хэлхэлдээд элдэв яриандаа ухаанаа өгчихөөд явж байтал бидний нэрлэж заншсанаар "Хүнсний нэг"-ийн урд талын маш их их хөдөлгөөнтэй замыг гатлахаар зориг нь хүрэхгүй ухасхийгээд буцаж байрандаа зогсоцгоох нилээд хэдэн хүн гарц дээр шавааралдах нь матартай голоос ус уух гэж тэмүүлж байгаа гөрөөсөн сүрэг шиг ч юм шиг харагдана... Хэвийн л үзэгдэл...

Гэнэт хажуунаас 8-9 орчим насны өмссөн хувцас хунар, үс гэзгийг нь ажвал өнөөдөр хаа сайгүй үзэгдэх тэнэмэл траншейний гэх тодотголд хамрагдах хөвгүүн галт могой урсаж байгаа мэт түмэн гэрлээр нүд гялбуулсан нүсэр их автомашины урсгалруу тоож харах ч үгүй хүүе гэхийн завдалгүй зам хөндлөн зүтгэхдээ амандаа дуу аялах нь огт айгаагүй бөгөөд өөртөө хэт итгэлтэйг харуулна. Хоёр гурван машин ар араасаа золтой л орчихсонгүй тоормозоо чахруулан зогсов. Охин маань цочин сандрахдаа нөгөө хүүг машинд дайруулчлаа гэж бодсон бололтой "ааваа!!!" гэж хашгирч сугадсан гараа чангарууллаа.

Мань эр хүний урманд нохой хуцаж байна ч гэж тоосонгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэн галт могойг зүсэн уусав. Араас нь найз нь бололтой хөвгүүн шүлсээ газар хаян зүтгэлээ. Зам гарах стиль нь яг ижилхэн юм. Замын цаана гараад "гийв мий файв!!!..." гээд алгаа мөргөлдүүлээд "Болдоо п... минь үхсэндээ айгаад байгаам?" гэж бидний зүг хашгирлаа. Хажууд минь тэдний өрөөсөн дугуй өрвийсэн амьтан алгаруугаа нулиман хооронд нь үрчих харагдав. Аймаар экстрийм харсан би бээр нөгөө нэвтрүүлгийг эднүүдээр хийлгэвэл хоолыг нь өлхөөн булаагаад идчихэж мэдэхээр санагдлаа.

Зараа ахын хувьд зам гарахдаа тун чиг болгоомжилж завсар зайг нь харж байгаад нээх том хар юм огт ичих ч үгүй хол хол харайн довтолгох бөгөөд цаана нь эсэн мэнд гарсандаа бөөн баяр болдог билээ. Эл байдлыг минь харсан зарим найз хүүхнүүд тэнэг мангараар минь дуудаж "зүгээр л тайван алхаал гарчина биз! сүртэйшт!" гэцгээн шүүмжлэх шоолох хоёрын хооронд зэмлэх тохиолдол хэд хэд гарч байлаа.
Дээрхи өгүүлсэн хүү шиг зориг бол байхгүйээ. Хаа ч хэлнэ. Зам гарахдаа гүйж яваагаа хүнд харуулж онигоонд орж байснаас намбатайхан донжтой алхаж гарахаа илүүд үзэн аз эзээ туршсан нь дээр гэж бодох экстрийм найзуудынхаа эр зоригийг бахдаад бахдаад баршгүйээ.

Гэх мэт Монголд экстрийм спорт хаа сайгүй өрнөн харагдах бөгөөд аманд нь адреналин амтагдсан ардуудыг харахад аяаа бас урамтай шүү.

15 comments:

  1. Экстриймээ гэж.... Аз, Од, Аюул дагуулсан амьдралын нэгэн мөчлөг бөлгөө................

    нээх сургааль айлдаж байгаа хүн шиг бичиж гэнэ.

    ReplyDelete
  2. Заримдаа экстриймдэж кайф авах ч зүгээр шүү

    ReplyDelete
  3. "матартай голоос ус уух гэж тэмүүлж байгаа гөрөөсөн сүрэг шиг ч юм шиг харагдана" ккк
    гөрөөсөөр минь юу байна??

    ReplyDelete
  4. Хаха зам гарч үхэлтэйгээ тулалдаж байхад юун sport санаанд орох. Замын голд очоод би хэзээ нөгөө талд нь гарах бол гэж бодож байгаа юм чинь.

    ReplyDelete
  5. бидний хэдэн монголчууд хэзээ бие биенээ хүндэлдэг болох юм бол доо.

    ReplyDelete
  6. Хамгийн амар шийдэл нь гүүрэн гарц ш дээ. Зөвхөн хүн гарах жижиг гүүрэн гарцууд бариад л дээрх асуудал шийдэгдэнэ. Элдвийн татаас энэ тэрийг хасах юм бол 10М төгрөгөөр нэг гүүр барино доо.

    ReplyDelete
  7. Хөөрхөн юм биччихсэн байна. Болжийшд бас

    ReplyDelete
  8. Хоорхий минь амь нь нэг их үнэ цэнэгүй болохоор тэгж зам гардгийм байх аа даа, гэж би бодоод байдаг юм.

    ReplyDelete
  9. заа вооольж үз. Та чинь надаас аймаар зам гардын байна лээ. эртээр таныг яаж зам гардагыг харсан шд. би тэгэхээр таниас их хүлээдэг болж таарч байна. ээж надаас бүүр зөндөө их хүлээж гардаг. ээжээс эмээ бүүр удаан хүлээж гардаг гэвэл ч ... мөнхийн цикл болж байгаам байна

    юу вэ? юу юу ч биччив

    ReplyDelete
  10. ug ni say zun joloond suugaad jolooch bolsiin. durmiig ni halit unshdag baisan bolohoor hamt suuj baisan humuusee bodvol gaigui durem meddeg bolood togsovoo. togsood zamaar yavsan durmeeree yavdag jolooch neg ch algaa. ter durem murem bol bogsond chiheestei aan.

    ReplyDelete
  11. Нээрээ энэ их хотын хөдөлгөөнч тун хэцүү шүү дээ "матартай голоос ус уух гэж тэмүүлж байгаа гөрөөсөн сүрэг шиг ч юм шиг" л байх нь үнээн хэхэ

    ReplyDelete
  12. Adrenalin ch eostoi jolooch jorchigch ali alind ni l amtagddag baih. Zaraa ahiin setgegdliig unshaad tiishuu geed bodood ongorch bas chadsangu ee, shiidel ni haana baina gej asuumaar sanagdlaa.
    Zamiin hodolgoond oroltsdoggu hun gej ene horvoo deer baihgu, teheer shiidel bidnees ehelne. Ta zorchigch ch bai jolooch ch bai zamiin hodolgooniihoo durmee barij ehliye. Ulmaar orchin toirondoo ene talaar uhuulj "change"-g hiij eheltsgeeye.

    Ujingoo

    ReplyDelete
  13. зөв ш дээ хө, мангар жолоочийн дугуйг нөхөөд яахав дээ

    ReplyDelete
  14. гудамжинд 3 нүдтэй яваарай гэдэг үг байдаг юм даан

    ReplyDelete