Monday, October 6, 2008

Хулгай

Онгодгүй, завгүй байсаар блогтоо салхи савир оруулалгүй удчихаж. Салхи савир гэснээс хувийн амьдралд нилээд ширүүн шуурга шуурч амьсгаа өндөртэйхэн л байна. Салхи шуурганы хажуугаар нэг их сүрхий юм биччихдэг амьтан шиг тархи толгойгоо гашилгаж л явсан шүү бас.

Олон удаагийн оролдлогын үр дүнд элдэв юмс үзэгдэлийн хоёр талыг харах чадвартай болоод байгаа бололтой хэр баргийн юманд сэтгэлээр унаж, гундахаа больсон бололтой. Нас тогтоод байна уу даа? Бүх юм хоёр талтай гэж...
Жишээ нь: Дуг нойрондоо дурлан жаргаж байтал нарийн бичиг маань ажлын байранд хулгай орсон тухай мэдээ хүргэж сэрээлээ. Үйл явдалын мөрөөр орон байдлыг сурвалжилбал дотроосоо өтсөн бололтой. Уур унтуугаа барьж учир шалтгааныг тодруулах тухай л бодож байх юм. Хорь гарантай байсан бол хамгаалагчаа барьж аваад бахирах байсан биз.

Чоно борооноор гэгчээр хүмүүсийн ид амарч байх үеэр тун чиг завгүй ажиллах хоёр гурван сүүтийсэн амьтад сайтар судалсан газартаа хэд хэдэн давхар санаатайгаар гар хурууны хээгээ нууж бээлий юугаар зэвсэглэн цонхны төмөр хаалт махийлгахдаа сандарсандаа ч юм уу ихэд хүчилсэндээ хөлс нь цутган намрын хүйтэн шөнө даарах ч сөхөөгүй. Монголчуудын бие биенээ хулхидан ажлыг додомдож орхидогийн жишээ дутуу гагнасан төмөр хаалт тэдэнд амжилтын бүлээн салхийг авчирах аж. Хэд гурван төгрөг болчихоор нимгэн дэлгэц, хамгийн чухал бичиг баримт агуулж байсан компьютерийн хамт салгаж аваад шөнийн харанхуйд уусан одлоо. Хамгаалалтын гэх нэр зүүсэн мануухай ангайтал унтсаар хоцров. Нөгөө хэд сайн таних хамгаалагчийн донгио, тэнэг, унтаахайг дуудалдан Нойрноос морио гэдэг энэ дээ хэмээн хөгжилдөнө.
Аливаа ажлыг амжилттай хийхийн үндэс нь сайн судалгаа гэдгийг хулгайч нар хүртэл ойлгоод байхад хамаагүй илүү боловсорч гүйцсэн мундаг ажилтнууд яахаараа ухаардаггүй байнаа?

Энэ явдал болохоос хоёр хоногийн өмнө. Зараа ах хурал зарлан хуралдуулсаны зорилго ажилчиддаа цалин хөлс нэмэгдүүлж чадахгүй тухай мэдэгдэх явдал байлаа. Үнэхээр боломж байхгүй тухай санхүүгийн тайландаа тулгуурлан сайтар тайлбарлалаа... Ганц нэг нөхдүүд огт ойлголгүй битүүхэн царайлсаныг эс тооцвол тэгэсхийгээд өндөрлөлөө. Ажилчид ч урамгүй ах ч урамгүйхэн л салцгаалаа.

Хурал болохоос хэд хоногийн өмнө. Авдаг хэд нь юунд ч хүрэхээ больсоныг мэдэрсэн ажилчид цалин нэмэгдүүлэхийг шаардан бичиг үйлдэж гарын үсэг зуран захиргаандаа өргөн барьлаа.

Үүнээс хоёр сарын өмнө. Нөхөн олговор олгоогүй Засгийн газартаа хорсон "мөнгө мөнгө бас дахиад мөнгө" гэсэн шуналдаа хөтлөгдөн бензиний үнийг тэнгэрт тулган ашиг олох ухаалаг санааг хэрэгжүүлэхээр хэдэн импортлогчид хуйвалдан нэг л шөнө санаанд багтамгүй ихээр нэмэгдүүлэхдээ ард нь хохирч үлдэх ард түмнийг огтхон ч өрөвдөх сэтгэл тэдэнд төрсөнгүй... Хамаг өргөн хэрэглээний барааны бизнес эрхлэгчид үүнд дулдуйдан цээжинд орсон тоогоороо үнээ нэмцгээв. Ингээд зохиомол инфляц газар авчихдаг юм байгаа биздээ? Цалингийн хэд гурван цаас юу юундаа ч хүрэхээргүй хүнд байдал үүсэв. Амьд явахын тулд хүн юу эсийг сэтгэх билээ? Хамгийн ойрхон хандах авралын од цалин олгогч гэдгийг ажилчид сайн мэднэ.

16 comments:

  1. Ахад тэгвэл ойрдоо хэцүүхэн л байгаа юм байна. Эр хүн хойно даваад гарчихна дөө. 7 дордож 70 сэхдэг хойно :D

    ReplyDelete
  2. Өө яасан баларсан юм болоо вэ, хулгай дээрэм хийгсэдийн хурууг тасдаад баймаар юм, тийм хуруутай байснаас хуруугүй байсан нь дээр.

    ReplyDelete
  3. өө ёстой балай юм. тэр чухал бичиг баримтыг яанаа одоо. ядаж "хард"ыг нь үлдээчихгүй хэхэ.

    ReplyDelete
  4. Хайран Компьютер, хайран бичиг баримт за за тэр ч яахав. Зараа ах намайг бодвол олон юм үзсэн олон оймос илээсэн хүн юм чинь энэ зэргийн асуудлыг ажиралгүй давна гэдэгт итгэж байна. Аливаа асуудал бүхэнд заавал гарц байдаг шүү дээ.

    ReplyDelete
  5. Buten computer baina geed baisan chiny hard, ram 2-g ny avaad yavchihsan udaa bii shuu. Tegj muuhai tsarailah... yu ch gehev dee???

    ReplyDelete
  6. Дээд сургууль гэдэг нэг сургуульд байхад манай ангид байх нэг нөхөр юм л бол "аливаа юм хоёр талтай" гэж ирээд л их л юм үзсэн хүний шинжийг нүүрнийхээ арьсанд хурааж байгаад л ярьдаг байж билээ. Заримдаа бүр тэгж ярьсаар байгаад шалгалт малгалтанд дунд авчихдаг байж билээ. Тэр санаанд орчихлоо.

    ReplyDelete
  7. Цалин нийгмийн халамж. Танай дээр удкуу үйлдвэрчний эвлэл байгуулагдах юм байна даа

    ReplyDelete
  8. балайн, хаана ч хандаад нэмэргүй байх даа.

    ReplyDelete
  9. хулгайч нарын мундагийг хэлэх үү манаач нарын уймрааг хэлэх үү

    ReplyDelete
  10. янз бүрийн хулгайд өртөөд л байна уу даа.. хамгаалалтын алба гэж нөгөө нэг тахианы бөгс шиг нүдтэй нөхөр үү тэ.. ёстой урагшгшй носнд ухаангүй албат гэхээр хэхэ чи урагшгйү биш л баймаар юм.

    ReplyDelete
  11. Энэ нэг хамгаалалтын ажилтан гэж амьд лүднүүд байхиймаа. Цалин багатай боловсролгүй хэцүү хүмүүс л хамгаалалтын ажилтан хэмээх нэр зүүж хувцасны гол болох юм даа. Би ч бас хэдэн төмөр болон модон ишт сүхнүүд удирддаг санаатай.

    нэг зөвлөгөө хэлэхэд: Яаж ч байсан сайн ажиллавал сайн цалин гэдгийг нь ухааруул :p
    Ажилтнуудын муу ажиллаж байгаагаас эсвэл удирдагчийн буруу үйл ажиллагаанаас ажилтнуудын цалинг нэмж чадахгүй байгаа ч юм бил үү :D

    ReplyDelete
  12. Дэппсүд: Баярлалаа. Гэхдээ бичлэгийн гол утга нь өөрийгээ буруутгаж байгаад оршино. Надаас л шалтгаалсан гэж хэлэх гээд байгаам. Утга нь хүн өөрийнхээ үйл бай эс үйлийн лайг заавал үүрдэг.

    Эрхцасд: Яахнуу хөөрхийсийг. Надыг ухааруулж байгаа амьтас байгаам хөөрхий.

    Дриймд: Харин тэр л жаахан тийм байна.

    Мугуйд: Аргыг нь олж олны жишгээр л явж байна. Нэх сүртэй мундаг шийдсэн юм алга. Компьютерээ төлүүлж байгаа.

    Заяад: Хорлонтой л нөхөр байна. Тухтай үзсэн байх шивдээ?

    Бумэрдэнэд: Юм хоёр талтай гэдэг үг дунд авахтай юугаараа холбоотой байх уу? Нээх сүрхий царайтай амьтан гэсэн утгаар уу? хэхэ...

    Гомбоод: Муу ёртой хүүдий шүү гсн:P

    Бафльд: Нэмэртэй хө. Олдох байх. Үгүймаа гэхэд матерриалаг юмсаа нэхэмжилчихсэн төлүүлж байгаа.

    Хишгээд: Манаач нь мунхаг дүр үзүүлчихээд толгойлсон ч байж болзошгүй.

    Сайхансанаад: Урагшгүй гэдгийг минь харин ойлгуулаад уур хүргээд байна. Ухаараад байна.

    Офшоорд: Цалин гэж ухааруулаад бас залхуу хар хүүдийнүүдэд нэмэргүй бололтойдог шүү. Цалин нэмье гэхээр бас нэг мундаг хаалт бий. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гээч л болоод байна.

    ReplyDelete
  13. Авдаг цалин нь хийсэн ажлаас нь шууд хамааралтай (суурь цалин+%, % нь ажлын үр дүнгээс хамаарч өсөөд заримдаа сууриа даваад явчихдаг)болгоод орхивол захирал нь ажилчиддаа мадлуулах нь холгүй юм болоод элдэв санал санаачилга ундраад байдаг талтай шиг. Залхуу улсуудыг авдаг хэдээр нь хүмүүжүүлэх хэрэгтэй гэж В.И.Зараа хэлсэн гэх.

    ReplyDelete
  14. Бас дахиад нэг зөвлөгөө..,

    Илүү дутуу юм яриад байвал шууд л тушаал гаргаад бай гсн :p

    ReplyDelete
  15. Хмм. Зараа ах өдий насалчихаад файлуудаа back_up хийгээд CD руу хуулаад найдвартай газар хадгалдаг гэдгийг мэддэггүй юм уу. 7 сарын 1 шиг юм хэнд ч тохиолдож болно шд. Дахиад шинээр эхлэх үү тэгээд?

    ReplyDelete
  16. Сар бүр компанынхаа тайланг нийт ажилчиддаа танилцуулдаг чинь мааш зөв шүү...цалин нэмхэд хэцүү байгаан байна гэж мэдсэн ажилчид тэгтлээ улайраад давшлаад дайраад довтлоод байхгүй байхаа...

    ReplyDelete