Monday, October 13, 2008

Урамтай сайхан...

Хүн ба адгуусыг хамгийн гол ялгагч эрхтэн нь тархи. Тархийг сайтар боловсруулаад зөв төлөвшүүлчихвэл амьд байх хэдэн жилд чих халууцуулалгүйхэн шиг байж байгаад бөндийдэг хорвоо юм. За тэгээд хэр төлөвшсөнөөсөө шалтгаалаад луйварчин тонуулчин болох уу? эрдэмтэн мэргэн болох уу? гэдэг нь шууд шийдэгдчихдэг бололтой.

Ухамсар төлөвшлөөс өмнө "Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг" гэж айхтар санаатай хэлсэн үгийг бодоод үзээрэй. Удам гэж хичнээн чухал хүчин зүйл болохыг хэлээд байна. Адгуус байтугай хүн дээр яг ижилхэн нөлөөтэй. Хурдан удмын адуу гэх мэтчилэн ойрын жишээнүүд их байна. Хүн дээр болохоор биеийн хөгжил талдаа Долгорсүрэн зааны хөвгүүд, тархи ухааны хөгжил талдаа Кеннедичүүд гэдэг ч юм уу жишээ татаж болох юм.

Адгуусан амьтан дээр бие булчинтай ихэд холбогдож сонсогдон буйгийн шалтгаан нь тархины чадвар хүнийхээс хамаагүй сул байдагтай холбоотой болов уу? Хүн бүр өөрийн онцлогтой байдгийг хэн бүхэн тодорхой мэдэх бөгөөд үүнд нөлөөлөгч хоёр том хүчин зүйлийг дээр дурдлаа.

Миний бие блог гээчид сэтгэл татагдсандаа туйлын ихээр олзуурхаж байгаагаа илэрхийлэх чадвар мөхөсдөн элдвийг эрээчин чилээж буйдаа хүлцэл өчье. Гол нь юу хэлэх гээд байна гэхээр блогчид гэх хүрээлэлд манай үеийн мундаг залуус бөөгнөрч энд тэндгүй үйлс юугаараа гайхуулан тэсэрч байгаад Зараа миний сэтгэл нэн таатай нүүр дүүрэн мишээл тодруулан бичиж сууна. Яг л урлагийн алтан үеийнхэн ийм байсан болов уу гэмээр...

Нөхдийнхээ хийснээр бахархвал:

ГоГо-ийн блогчин Ухаарал маань Нагаржунайн айлдсан уран үгс, үлгэрүүдийг өөрийн санаачлага, санхүүжилтээр CD болгон хэвлүүлэн тарааж доройтсон ухамсартай өнөөгийн нийгмийн оюуны цангааг тайлан байгаа нь бидний хэсэг нөхдийн зорин буй өнөөгийн нийгмийн ухамсар сэтгэхүйн төвшинг дээшлүүлэх үйлсийн салхийг хагалсан үйл явдал болж сэтгэл уяраана... Баярласан шүү Ухаарал аа :D

Дараагаар нь авъяаслаг Хувцас загвар зохион бүтээгч Саншайны маань "Гламур" хувцас загварын үзүүлэх тоглолт (Шоу) Улаанбаатар зочид буудалд сэтгэл сэргээн зүрх хөөрүүллээ. Ямммар тансаг (П.Очирбат гуайгаас иш татав :P) Шоу болж өнгөрсөнийг үгээр хэлэхийн аргагүй. Уг тансаг шоуны цаана Саншайн маань мундаг ихээр уйгагүй хөдөлмөрлөж чадсан нь нүдэнд илт харагдан хүндэтгэл хайрыг хүлээж бидэнд урам зориг өгөн манийгаа машид ихээр хурцаллаа.

Блогчин Бороо, Майгазар, Цүкияма нарын иргэдэд газрын харилцааны талаар мэдлэг өгөх зорилготой www.e-gazar.mn вэб хуудас цоо шинээр мэндлэв. Тун цагаа олсон ажил хийлээ гэж газрын харилцааны талаархи мэдлэгээр нойл над шиг нөхдүүд ихэд талархан хүлээж авлаа гэж.. Айдаа шижигнэсэн сайхан блогчин залуус шажигнатал сайхан ажиллаж атгахан зүрхийг минь булгилуулан догдлуулж байна. Та нарыг хэн удам муутай ухамсар доройтой гэх юм бээ?

Мөн ч ихийг хийж бужигнуулнадаа манайхан... Амжилтыг овоолоод байгаарай блогчидоо!!! Айдаа мөн ч урамтай сайхан байна даа...

Төгсгөлд нь удам ухамсараас гадна амжилтад хүрэхэд "нэг хувь авъяас ерэн есөн хувь хөдөлмөр" байдаг гэдгийг бас бодоорой гэдэг үгийг сануулмаараа...

10 comments:

  1. Санмой гэдэг л байхдаа.

    Загуур өмсөгч охид лайтай байна ууу аан. Салхин доогуур нь ч болтугай гархысан

    ReplyDelete
  2. saihan heljee manaihan ch ajil amjilt 2 iig ch bujignuulj bna da

    ReplyDelete
  3. Анх Отгонпүрэв ахын орчуулсан Дэлхий бөөрөнхий биш ном, тухайн үед блоггэр байсан, одоо УИХ гишүүн Тэмүүжиний Үгс ном гэх мэт бүтээлүүдээр би блогчидоороо үнэхээр бахархдаг. Бас Шаншайныг саяхан блоггэр гэж мэдэв хэхэ. за зөндөө л жишээ байна. санаанд анхлан орж ирсэн нь л эдгээрх.

    цаашдаа бол бүүр бужигнуулна л даа бид нар чинь ккк....

    ReplyDelete
  4. Haha, orj ireed gaihaad garaad yavchihsan uu? ganaa_bj ni shine ger bariad...

    ReplyDelete
  5. Та нар шүү залуусаа

    ReplyDelete
  6. алтарганаOctober 16, 2008 at 5:49 AM

    хэлээд яахав, олон чадалтай хүүхдүүд блог хөтөлдөг юм билээ.Заримынх нь нэр усыг мэдэхгүй болохоос "таньдаг" хүмүүс ч байж л байгаа

    ReplyDelete
  7. Сайхан залуучууд зөндөө байна өө. Блог хөтөлдөггүй хүмүүс ч зөндөө байгаа байх. Тэр залуучууддаа блог хөтлөөрөй гэж хүсий. 99 хөдөлмөр ч үнэн шүү !!! Хүн хичээвэл болохгүй бөгөөд чадахгүй юм үгүй бөлгөө ....

    ReplyDelete
  8. Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр амьтадаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл, яст мэлхий зэргийг тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of Pediatrics зөвлөсөн байна.
    Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт бичил биетийг тээгч гэнэ. Таваас доош насны хүүхдийн дархлааны систем нь арай бэхжиж чадаагүй байдаг ба ийм төрлийн амьтдаас халдвар авах магдлал нь энэ насны хүүхдүүдэд их байдаг аж. Ялангуяа гүрвэл, яст мэлхий мэтийн амьтад сальмонелл нэртэй бактерийг тээдэг гэж халдварт өвчин судлалын мэргэжилтэн Larry Pickering-ийн өгүүлэлд тэмдэглэгдсэн байна.
    Сальмонеллезээр халдварласан тохиолдолын 11% нь эдгээр амьтантай шууд харьцсанаас үүдэлтэй байна. Сальмонеллезийн бусад эх үүсвэр нь усан гахай, дэгдээхэй гэж эрдэмтэн тамдэглэжээ. Зараа ч бас бактер тараадаг ба үүнээс болоод өндөр халуурах, гэдэс өвдөх, арьс цочрох зүйл ажиглагддаг байна.

    ReplyDelete
  9. Мундаг их юм амжуулах юм аа, энэ хүмүүс.

    ReplyDelete