Friday, October 24, 2008

Хүнсний аюулгүй байдал хийгээд миний аз...

Хүнсний аюулгүй байдал гэж нэг их чухал асуудал байнга хөндөгдөөстэй байдаг ч энэ асуудал асуудал хэвээр нэг л сайжирч дээшилж байгаа юм харагдахгүй амь бөхтэй оршсоор л.

Элтээр найзуудтайгаа ханиндаа үдийн цайндаа орчихдог баатар ажил дээр нь гүйж очвол шууд гараад гүйчихээргүйхэн завтай байж байлаа. Нилээд хүлээж цайны цаг эвгүйтэх маягтай болохоор нь нөгөө хоёрыгоо орхиж гараал түргэхэн шиг нэг юм хоолой давуулдаг хэрэг гээд Центр Пойнтын баруунчаа орших "Мишээл" цайны газраар орж явахдаа эвгүйхэн мишээж гарах юм чинээ санасангүй.

Банштай шөл, дөрвөн бууз!!! Бэрдэд хүслээ хэлсэн юм шиг хэдхэн хоромын дотор хүсэл биеллээ гэж... Шөлөө уух зуур нөгөөдүүл маань араас орж ирлээ. Дошин дээрээ байгаа хашир бурхи эргэн тойрных нь газруудыг муулан өнөөх газрын хоолных нь гайгүй энээ тэрээг сурталчилж хоол захиалуулчлаа.

Сүрхий хоолоо тамшаалан зооглонгоо балет малетхан ярилцаж хэрэндээ халуухан яриа өрнүүлэн суух зуураа шөлөө халбагадаж дуусгаад нэг дэх бууз, хойр дахь бууз, гурав дахь... гээд сөхтөл нуруундаа судалтай шавьж буузыг маань нөмөрчихсөн хэвтэж байдаг байгаа. Хот газрын маниус бол андахгүй л дээ. Эр жоом!!!

Хорвоо чи яасан хүний зовлонд ханаж цаддаггүй юм бэ? Гунзааны эзэгтэйн аманд нөгөө буузыг нь чихмээр байсан ч өөдөөс харж суугаа хоёр бүсгүй хүний үрийг бодоод буузаа тавагтай нь эзэнд нь ёслол төгөлдөр, чимээгүйхэн хүлээлгэж өглөө... Янзыг нь үзээд "тооцоогоо!!!" гээд түрийвчээ гаргаж ирвэл тооны машиндаа хэд гурван тоо бичээд буузны мөнгөнөөс минь чөлөөлж гялайлгав. Миний баярласан гэж яав аа?

Нөгөө хоёртоо ажилруугаа яарах тухайгаа там тум ойлгуулаад гүйлээ... Ходоодоо эргэтэл гаргаж хаяад хажуугийн дэлгүүрээс нэг лонк юм авчруулан тэвэрлээ... Би ямар азаар тийшээ оров оо? Тэгээгүй бол үхэлд хүргэх хор үйлдвэрлээд хэнэг ч үгүй төлбөр аваад сууж байх тэр авгайг танихгүй байх байсан байна шүү дээ тиймээ?

Мэргэжлийн хяналтад болсон явдалыг учирласан боловч баримт байхгүй тул хэцүү гэдэг үгээр ам таглав. Сонин юм даа? Тийм сонин хээрийн нэмэгдэлтэй хүнсээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа газрыг илрүүлээд урьдчилан сэргийлчих ёстой баймаар юм. Байг гэхэд нэг шалгалт оруулаад энд тэндээс нь арчдас шинжилгээ аваад ариун цэврийг нь шалгачихвал тодорхой л болмоор санагдах юм байна шүү.

Аа би гэж ёргио хог та нарыгаа яг дутуу ойлгож баларч байж. Өршөө намайг. Биднийг элдэв газар хамаа намаагүй юм битгий идчихэж байгаасай гэсэндээ ой тойнд минь гүн үлдээх гэж хэргээр хоолонд минь жоом хийж байхад тоохгүй байгаа юм шиг гүрийж шаналж суусан байх? Би ухаарлаа... Дахиж энд тэнд заваан юм идэж байхгүйээ. Мэргэжлийн хяналтынхан минээ! Би та нартаа маш их хайртай. Тийм ч учраас та нарыгаа тэжээж байгаа. Тэжээх ч болно!!! Та нарын минь мэлмий тунгалаг байж бор косчоомттой хоолыг харж нүдээ битгий бузарлаасай гэж ерөөе дөө.

10 comments:

  1. Ах минь хэзээ өнгөрсөн хойно бичих юм аа. Сураг дуулсан шүү тэр үед

    ReplyDelete
  2. Бас л дэмий хүмүүс тэжээжийсэн байх нь ээ.

    ReplyDelete
  3. аймаарын аймаарын мэдэлгүй идсэн хичнээн хүн байдаг бол!!!

    ReplyDelete
  4. вахх...та ч харин их дөлгөөн загнажээ

    ReplyDelete
  5. aaaaaa lala, aimshigtai yum, uuriig chin tiim uujim setgel gargasand sonin sanagdjiin shuu

    ReplyDelete
  6. Aimaar yum bolohoo shahjee, hehe, boltson ch yumuu...Soninoos tanai end uur olon hunii blog uzeh holbosud b sho. Aljaa solitson chin huuchin pc deer b blog hayaguud bhgui bolchood mya boltson baisan chin harioon end 1000aaraa baidag b hste. Good luck, er n dahiad neg shil yum teversen ch yahav de.

    ReplyDelete
  7. Угаасаа тэр Мэргэжлийн Хяналтынхан гэж байдаг юм уу :P

    ReplyDelete
  8. хөөрхий тэр жоом, чамтай л адил өлссөн байж....

    эр хүн эр юундаа хайртай л гэдэг.

    ReplyDelete
  9. yoooo yu ve? bi bol shuud orliol tervvger neg yumiig n nuraagaad alj ognoo. aisandaa l daa joomnoos...

    ReplyDelete
  10. Manaihnii hoolnii gazruudtai hamt hyatad solongos veitnam hoolnii gazruud yag adilhan baidag. Yur n hyamd ba unetei ali ch hoolnii gazar azgui hunii tavgand eldev shavij orno l doo.

    Mongold udiinhee hooliig ajildaa avch yavdag zanshiliig delgeruulmeer yum. Zondoo olon bayan ornuudad mash olon ajil mergjiliinhen udiin hooloo gereesee ajildaa avch yavdag.

    Barimalch

    ReplyDelete