Wednesday, October 29, 2008

Хэнэгтэйхэн байгаачээ хүүхнүүдээ!!!

Хүн өлсөнө гэдэг хүчтэй юм. Яаж ч залхуурч байсан гарч хоол олж идэхээс өөр аргагүй болгож байгаа юм. Хүний сэтгэлзүйн олон үзэгдлүүдээс өлсөлт бол хамгийн хүчтэй нь гэдэгтэй маргах хүн байна уу?

За ийм юм бичихгээгүй юм аа. Цайны цагаар гарахгүй гүрийчихье гэж бодсон маань бүтэлтэй санаа байсангүйгээр барахгүй гарч хоол идэх санаа маань ч бас бүтэлтэй болсонгүй. Дахиад жоом уу гэж үү? "NO" Дандаа шавжтай холбоотой юманд орооцолдоно гэж юу байхав.

"Хямд хоолтой газар орж ходоодоо эргүүлж байхаар хэдэн төгрөгний ахиу ч гэсэн Берлин бургер орчихдог хэрэг ээ!!!" хэмээн өөрөө өөртэйгээ ярин гудамжаар хөврөх иргэдийн дунд алхаж байгаад гайгаар перкисдэж шарлуулсан үснийхээ хирийг хэд хоног угаагаагүй болов уу гэмээр хэнэггүйдүүхэн хүүхний ард орж таарлаа. Тоодгор куртка, жинсэн өмдөөр гангарч израйл гэж нэрийддэг байсан үдээстэй гутал өшиглөсөн нь эзнээ хээгүй нэгэн гэдгийг дахин батлах шиг.

Тонтогонон алхаж явсан мөнөөх шар толгойт гэнэт байрандаа зогсож тонгойн гуталтайгаа ноцолдохдоо бариу жинсэн өмд нь доош татагдан шувтарч, курка нь нуруун дээрээ овоорон хондлой нь нүцгэрсэнийг анзаарсан ч шинж алга. Огцом зогсолт хийсэн хүний араас золтой л инерцээрээ орж аваар хийчихэлгүйхэн тооромсолж амжсан Зараагийн нүд хондлой дээр нь өөрийн эрхгүй тусахад саяхан майжсан бололтой батганы шалбархай, хумсны мөр дагасан болов уу гэмээр цусан зам, хэд гурван шинэвтэр улаан юм гарсан тарган улаан нуруу, тайл байгаа ч үгүй болов уу гэмээр бүлтрэн гойжих шахсан харвин харагдлаа...

Берлин бургер орж захисан хоолоо ширээнээ залахуйяа бэржгэр арьстай тахианы гуяны тарган мах түрүүний хондлойг санагдуулан уур савсуулав. Хоолоо идэх дур хүрсэнгүй...

23 comments:

  1. he he he he oird yum idsen uu. esvel shavij, esvel harvin

    ReplyDelete
  2. Хаха ингэж инээх гэж.
    Яах гэж тийм юм харж явдаг юм та. Яг араас нь биш хажуу талаар нь тэгээд нүднийхээ булангаар хардаг байхгүй гээд ахмад хүнд сургаал айлдчихая :P

    ReplyDelete
  3. шпагетт ч юм уу, гуритай шөл авах хэрэгтэй байсым.

    ReplyDelete
  4. hahahahahaha. ooriin tani hoolloh uil yavtsad yaagaad iim ih gai bartsad tohioldoldood bnaaa. erteeriin joomiig unshaad computeriinhee araas l hodoodoo erguuleegui shuu :(

    PS: humuusee pls gereesee hooloo atsarch bgaachee. naad zah ni hoolniihoo garal uusel bolood busad heregseliinhee (tavag, halbaga, seree geh met) hereglegchdiin profile (yanzuriin ovchtei eseh)-iig medeed hooloo idehed setgeld amar bh bishuu ho.

    nmn

    ReplyDelete
  5. yamar todorhoi harj avsiin ;))

    ReplyDelete
  6. Гайтай юмаа тэр нээрээ... Хайран дакиа.

    ReplyDelete
  7. Хоолны тал дээр ном мом уншуулдиймуу яадий

    ReplyDelete
  8. hehe oird tegvel odor hoolgui l tugaad baigaan baina daa.

    ReplyDelete
  9. Эсээд: Хөгшин чинь диет барьж байгаа :P
    Санаахайд: Би нээрээ хөгшин хар юм болчоод гэнэнтээл тэнэг юм аа тэ, хэхэхэ...
    Оргд: Тийм хоолонд дургүйшт гсн:P
    нмнд: Тэр тун чиг зөв санаа боловч хэрэгжихгүй байгаад л байгаамдаа :P
    Скаллд: Харагдчихсымаа.
    Тагнайд: Харин тих: Одоо бол тоохгүй иднэ.
    Амгаад: Харин Гандан гардымуу яадын.
    Жавхланд: Бараг л тэгсэн. 2 өдөр бол хоол идэхээс ч дургүй хүрсэн шүү.

    ReplyDelete
  10. Өө энд ахиад хэлчий...ГОХИНЭЭ:p

    Friska.

    ReplyDelete
  11. Хоолондоо гарахдаа нүдээ аниад алхаж бай.

    ReplyDelete
  12. Er hun gehed uneheer sain ajiglajee, hehe. Uul ni erchuudiig ter tusmaa Zaraa ahiig iim ajigch gej bodsongu, harin oortoo anhaardag nad shig busgui bol neleen ih compliment avah ni ee.

    Hoolnii tuhaid negent durssaniih bodoj yavdgaa helmeer sanagdlaa. Manaid hool hunsnii auylgui baidal aldagdaad uneheer udaj baina, jisheegeer helhed bidnii hoolnii gol orts hunsnii nogoo ihenh ni haytadaas orj irdeg, hayataduud ter nogoog yu ashiglan herhen urguuldgiig hen ch ul medne, urgaj bolson hoino ni manaid avchirch hunsnii zahuudaar zarna. Hamgiin aimshigtai ni ter nogoonoos mergejliin hyanaltiihan shinjilgee avhad hund havdar uusgedeg bodis baih eostoi hemjeeneesee hetersen deerees ni asar ih bakteriin bohirdoltoi bidnii gedes ovduuldeg nogoo muuhai "bug"-daar duuren.
    Negent manai zah zeel deer irsen urd tunshiin "bidend zoriulj urguulsan" nogoog bid hudaldaj avan hooloo hiij idne, mon Zaraa ahiin odriin hooloo iddeg hoolnii gazrud hudaldaj avan tansag saihan "authentic Mongolian dish" bolgon tavina.
    Haramsaltai ni mergejliin hyanaltiihan bolohgu gedgiig ni medeed ch dorvitoihon arga hemjee avch chadahgu heden jiliig ardaa orhiv, manai hunsnii chenjuud ch medsen mortloo medeegui tsarailj hun ardaa hyatad andiin tarisan eruul saihan hunsnii nogoogoor tejeene.

    Gunigtai shuu, undarga ni bohir bol daraa daraagin shat ni herhen baih ni oilgomjtoi. Boloogui hoolnii gazriihan bas "eruul hunsnii nogoogooroo" amtlag saihan zoogoo tseverhen beldej chadahgu nemegdel amtlagch "shavijtai" hiij uilchluulegchdee zochilno.

    Magadgu ihenh humuus bas hyatadiin bish "eh gazriin horsond urgasan" gesen todotgoltoi har shorooond hutgaad avchirsan nogoo hyatadiin nogoog avch iddeg bj magadgu shuu. Bolgoomjtoi baigaarai.

    Etsest ni helhed haa negentee herev tanii hamaatan sadan hodoo gazar amidardag bol havriin ert tsagt teden deeree ochij heden nogoonii undes suulgasan ni hamgiin deer shiidel boluu. Garaaraa urguulsan nogoogooroo durtai zoogoo beldej odriin hoolondoo tamshaalah ch saihan shuu.

    ps: Zaraa ahiin bichleguud amidraliin uneniig shudargaar helj tarhi tolgoig mini "clear" bolgodog bolhoor setegel mini hoorch bloggui bi sanaagaa huvaaltsmaar sanagdahdaa denduu urt bichij zalhaasandaa hultsel ochio

    Ujingoo

    ReplyDelete
  13. хммм.... яах гэж тэгж аль завааныг нь харж явдаг юм... хайран тахиа

    ReplyDelete
  14. Сувдан эрэлNovember 6, 2008 at 5:09 PM

    Эээ базар дарь минь яасан ч айхтар юм харцийм дээ. Өнөөдөр юм идээгүй явсийм үргэлжлээд идэхээргүй болгочвоо хөөрхий

    ReplyDelete
  15. биеийн тамирт орчоод, гарч тамхилчаад ангидаа ороод ирсэн чинь ангиас нүл заваан хулмас. Шилжиж ороод удаагүй байсан нэг хөдөөний гэмээр охин очоод хаалганы хажууд сууцан дуусаа. Нэг сайн ажиглаад үзсэн ХУМСАНДАА ХҮЛ ХИР, ЦАМЦНЫ ЗАХ Нь ХАР ХИР, ҮНЭР ГЭЖ АВАХ ЮУМГҮЙ, ГАР Нь САЙРТЦАН ЮМ ШИГ,.,.,.,.

    ReplyDelete
  16. Uneheer tiim busguitei taarav uu esvel ta "heterhii" ajiglav uu

    ReplyDelete
  17. хахахаха, ёооо ёоо ёоо өөр яаж инээдэг билээ?..
    ганцаараа жаал инээв.

    ReplyDelete
  18. хаха... чи нээрээ аймаар мэдрэмжтэймаа. тиймэрхүү юмыг хараад л мартаад л яваач дээ..

    ReplyDelete
  19. тэр хүүхний нуруу хөөрхий шарагдсан тахианд хамаа юун... гээд цохичихгүй дээ.

    ReplyDelete
  20. Хоол идэхээ больчихвол яасийн?????
    Янз янзын юм хараад тэрийгээ хоолтой зүйрлээд явчихаар яаж сайхан хооллосон болох вэж дээ.

    ReplyDelete
  21. одоо хоолонд явахдаа гайгүй нуруу туруу гэдэг гүзээтэй хүний араас явж бай хө

    ReplyDelete
  22. ямар баба юм бээ

    ReplyDelete
  23. ямар баба юм бээ

    ReplyDelete