Sunday, November 9, 2008

Маркетинг манай гэрт...

Дүүгийн хүүхэд өвөөтэйгээ хичээл давтана гэж яйлах болсоор хэсэгхэн хугацаа өнгөрөхөд хамтдаа онигооны эзэд болцгоолоо. Ажил тараад ороход л нэг шинэ онигоо... Сонирхолтой... "Хичээлээ давтаарай!" гэдэг үгийг нилээд тод сонссон ч огт сонсоогүй мэт гүрийн шал өөр юманд хэт анхаарсан дүр үзүүлэн чухал царай гаргах байдлыг ажихуйяа мань хүн албандаа амжилтгүй л байгаа бололтой.

Уншлагаа давтаж байгаа бололтой б... а... ба..., н... бан, б... а... р...., б... а... а...т... а... р, банбар баатар... а... л... а... г... м... о.. р... и... о... у...н... а... а... д... гэж үсгээ зөв танисан үедээ дуугаа өндөрсгөж, итгэл муутайхан үедээ амандаа бувтнан өвөөгөө аргалж байгааг нь сонсоод очиж хармаар санагдаад нөгөө хоёрын паакталж буй өрөөрүү шагайвал ширээн дээр нь мань хүнийг сэргэлэнтэж бүх үлгэрүүдийг цээжээр дуржигнуулахаас нь сэргийлсэн бололтой шинээр авсан бага насны хүүхдүүдэд зориулсан том том тод өнгийн зурагтай хоёр гурван ном, уйлсан бололтой хэрэглэсэн хэрэглээгүй задгай салфетка бас бус үзэг, харандаа, дэвтэр хөглөрч уншигч этгээдийн өөдөөс өвөө нь өхөөрдөнгүй хараад суучихсан байдал харагдлаа.

Түрүүн сонссон өгүүлбэрийг гайхан уншиж байгаа номруу нь харвал ташуу шрифтээр /italic/ бичсэн том том үсэгтэй юм. Банбар баатар алаг морио унаад гэж? Дандар баатар л алаг морьтой байсан санагдаад үзвэл "б", "д" үсгүүд ташуу шрифтэд хувирахдаа "б", "д" болж өөрчлөгдөн мань хүнийг будилуулсан байлаа.

Маркетингийн хэлэнд "зорилтот зах зээл" буюу хэнд юуг зарах тухай онол байдаг. Ямар хэрэглэгчид зарагдахаас шалтгаалан бүтээгдэхүүндээ онцлог шинжүүдийг нь тусгаж үйлдвэрлэдэг гэхэд товчхондоо ойлгогдоно.

Тод өнгөтэй, том том зурагтай, цөөхөн хэдэн өгүүлбэрүүдийг агуулсан байдлыг нь харвал дөнгөж бичиг үсэг сурч байгаа багачуудад зориулсан байх юм. Хүүхдийн номыг хэвлэж буй хэвлэлийн газрын маркетингийн алдаа ингэж гэрт минь орж ирэн бужигнуулж байлаа...

Багаас нь үсэг яаж өөрчлөгддөгийг ойлгуулах гэж надаас холуур сэтгэж хийсэн байж болох юм л даа. Хэрвээ тэгсэн бол сургалтын номын шинжийг агуулж нэмэлт тайлбартайгаар хийгдэх ёстой байж.

22 comments:

  1. Бодох л асуудал. Наадуул чинь мөнгө хийхээ л боджаагаан. Мөнгө хийхээ ч тэгээд олигтойхон бодчихож чадахгүй жонхуурсан юм хийж байгаан байх тэ

    ReplyDelete
  2. х... у ху ... в хув ... и хуви ... н гэээл сүүлийн үсгэээ чангаар хэлүүтээ АА ТҮМПЭН гэж хашгирч байсан гартай таарч явлаааа

    ReplyDelete
  3. er ni odoo surax bichig ene ter utgaa aldsan doo.
    der ueix shig negdsen standart baixgui.
    tender zarlaal xusseneeree bolovsruulj shalgaraal.
    Manai oxiniig surguulid orxod ni gaigui boloosoi. xe xe
    burxeg bn shuu.

    ReplyDelete
  4. Дандар гэдгийг дундар болгочихоогүй нь их юм даа

    ReplyDelete
  5. Пэээ мань мэтийн үед тийм байсан бол би бичиг үсэг суркуум байна

    ReplyDelete
  6. Сумъяад: Ажил хийвэл дуустал гэдэг үгээ мартаад завааруулсан юм хальт хиймэр аядаал зарчихаж байгаа юм. Алдаа нь тэнд л байна.

    Транспаренсид: Хэ хэ чи өөрийнхээ онигоог биччихсэн юм шиг санагдаад явчихлаа даа...

    Хархунд: Хуучны сурах бичгүүд арай л өндөр шалгууртай байсан. Одоо дээдэс нь суудлаа олохгүй будилж доодос нь хөлөө олохгүй будилцгааж байна шүү дээ. Таны охины үед байдал сайжирна гэдэгт итгэлтэй байна. Одоо охиныхоо ээжийг хайж олоход яг болно :P

    Амарсайханд: Сорри Амарсайхан ахад гэхээр нэг эвгүй Амарсайханд гэхээр бүр эвгүй болчихоод байна. Нэг авгайлсан нэр бодож олноо. Хэ хэ дундар... Мөн ч өлсгөлөн нүдтэй хүн шүү хэхэ...

    Гаампд: Битий худлаа яриад бай. Та тийм их өндөр настай хүн үү? Би ч бас Б Д үсгүүдийг ялгахгүй будил байсан шиг санагдаад байгаам.

    ReplyDelete
  7. 2 exnertei bolgox gee yu? xe xe

    ReplyDelete
  8. "Х-а, ха" гэнгүүтээ чангаар "гуя" гэж хашхирлаа гэж нэг онигоо сонссийн байна.

    ReplyDelete
  9. блогийн толгой хэхэ... төстэй хун харсан санагдана.

    Хөөрхий хэвлэлийн мархетингээс болж салфетка зарлагадажээ дээ.

    ReplyDelete
  10. Hoorhii ovoo ni bas huuhdiin nom bolhoor bambar geheer ni ahan l geed sonsoj suusan bh daa... Zaraa agaa teged zalruulj ogson bailgui dee.

    Nomiig buteesen ezed ni baga nasnii huuhdiin setgelgeenii hogjil bogood unshlagiin chadavhiig ni tootsoolj chadalgu nomiihoo shirftiig songojee...

    Ujingoo

    ReplyDelete
  11. Comment-гүй алагсаад л яваад байсан Deppsu-гээс болж хэл загатнуулчихлаа.
    Багаас нь л сургахгүй бол томоор миний зөв гээд гүрийгээд байх юм. Бодвол тэднар яг иймэрхүү замаар явсан байж таарах нь :P

    ReplyDelete
  12. Бүр сэтгэл хөдөлчихлөө. Сэтгэгдлийг сэтгэлээ хөдөлгөж байж бичдэг бололтой юм. Одоо мэдэв. Манай найзын хүү багадаа өнгө ялгаж сурч байсан үе л дээ. Тэгээд манай найз хүүгийнхээ мэдлэгийг надад гайхуулахаар болов. Тэгээд хүүгээсээ
    - Энэ ямар өнгө билээ? Хүү хэлдэггүй ээ. Найз
    - Но но гэтэл хүү сэргэлэн гар
    - Ногоон
    - Өө сайн бна гээд найз надруу бахархалтай харав.
    - Энэ ямар өнгө билээ? Хүү байдаггүй ээ
    - Цэ цэ гэтэл хүү
    - Цэнхэр.
    - Энэ бол яг миний хүү гээд найз маань надруу бүр бардам харав.
    - За, Энэ ямар өнгө билээ? Хүү зүгээр л дохиогоо хүлээв. Найз ч бүр сурцтай
    - Ца ца гэнгүүт
    - Цанхар гэсэн.
    Дотроо би "Энэ яг манай найзын хүү" гэж бодсон

    ReplyDelete
  13. Zaraa andad neg guilt baina. Blogiinhoo jagsaaltand baigaa minii 2 dahi blogiig nereer ni jagsaaltandaa oruulj boloh uu? ezniih ni nereer bish, blogiinh ni nereer. Uuchlarai, ajil udaj bgaad. hehe. bas bayarlalaa.

    ReplyDelete
  14. "Банбар баатар" гэхээр нь хүүхдийн шинэ үлгэр гарав уу гэтэл, хэхэ "Тээндэр баатар" байжээ хөөрхий.

    ReplyDelete
  15. hi zaraa..chinii mess xayag yu bilee..nad shine mail xaygandaa bsan xymyysiin id nemj bgaa..chiniixiig tseejeer meddeggui ee..chadval komment geed yavuuluul bayarlalaa shuu.

    ReplyDelete
  16. Зараа ахдаа Улс тунхагласны баярын мэнд хүргэе.

    ReplyDelete
  17. Zaraaxan..bayariin mend ..

    Id ee yavuulsand tnx shuu.. :-)

    ReplyDelete
  18. Мундагчууддаа Мундаг Улсаа тунхагласны баярын мэнд хүргье!

    ReplyDelete
  19. Мэдмээр юм байна л даа. Охиныхоо номыг шалгаж байхаас...

    ReplyDelete