Sunday, November 30, 2008

Хэлц үг... бишээ аялга үг... бишээ... сул үг!!!

Хошин шогийн нөхдүүдийн хийж буй "Комеди клуб" телевизийн хөгжөөнт нэвтрүүлгийг сүүлийн үед үзээд байх болсым. Тус нэвтрүүлгийн гол зорилго нь оролцогч этгээдийн илүү дутуу хэлдэг үгсийг хорьж ярилцуулах бөгөөд өнөөх хориглосон сул үг илрэх агшинд нүүрлүү нь ус цацан шийтгэх явдал. Цаад утга нь бол илүү үг хэрэглэлгүйгээр аялгуу сайхан Монгол хэлээрээ зөв соёлтой уран яруу ярьж сургахад оршиж байх шиг.

Манай хэдэн мангар хар юмнууд элдэв хачин хэлц үгийг үүсгэж нэвтрүүлэхдээ гаргууд. "Ярьдаг морь" /худлаа ярьдаг хүн/ "Аарк" /салтаа уужуу хүнийг хэлж байна/ гэх мэт тоочоод баршгүй үгсийн зохиолчид... Сүүлдээ энэ яриагаараа албаны уулзалт дээр ярьж баларч байж больсон юмдаг.

Мөнөөх элдэв үг зохиодог элдэвтэй нөхөр маань хэд хоног бөөрөнхий хэлтэй найзтайгаа хамт ажил хөөцөлдөж яваад яг нөгөөх шигээ ярьдаг болчихоод ирж билээ. Тэгээд л "Өнөө орлрой арлруун цагаас уулзы шүү" гэх мэт... Мань хүн зүгээр ярьж чадахгүй их тарчилж билээ зайлуул.

Хэдэн блогчин охидууд маань гадуур шинэ жилийн бэлтгэл ажил хөөцөлдөж яваад орж ирцгээв. Ссайнаа маань нэг өгүүлбэр хэлээд л "нтргээд" /энэ тэр гээд/ гэдэг үг хэлдэг болчихож. энэхүү муу зуршилдаа нилээд дээрэлхүүлж залхсан маягтай байсхийгээд л давтаж хэлээд "Ёоо ядаргаатаймбэй?" гээд их л бачуурна. Мань хүнийг хэсэг даапаалж байгаад нэг шүлэг зохиовол яасын гэтэл тэр дор нь энэхүү шүлгийг тэрлэж...

Яруу найрагч: Хэрлэнчимэг Хянан тохиолдуулсан: Зараа

Уйлахдаа чамаас асуухгvй уйлна за нтргэд

Дуулахдаа чамаар заалгахгүй дуулна за нтргэд

Урт юм шиг энэ богинохон амьдралд чинь

Өөрийнхөөрөө л алхаж явна нтргэд үү

Бvтсэнтэй нь дурлалын гүүр нтрээр

Бvтээгvйтэй нь голын гүүр нтрээр

Бvсдын эрээгүй харцанд навч нтршиг хөлбөрч нтр

Бvvдгэр нтр хорвоогийн өдрvvдэд

Би алхаж л явна нтргсн

Бvсдын нөхөрт дурласныхаа төлөө эхнэр нтрээр нь буу тулгуулж

Бvр vнэн сэтгэл нтрээсээ намайг хайрласан залуусыг гомдоосныхоо төлөө нтгэд

Бурхан нтрт шийтгэгдэж нтр энэрэнгvй бус энэ хорвоогийн жамаар

Эрх чөлөө нтртэй атлаа

Бас, гунигтай алхаж явна нтргэсэн

За тэгээд сул үггүй аялгуу сайхан Монгол хэлээрээ ярилцахыг хичээж байгаарай гэж хүсэх байна нтргсн :P.

11 comments:

  1. хэхэхэ лаг болсон байшд. би нээрээ аймаар их эдэргээд гэж ярьдагшдээ. бас гомбоо кк

    ReplyDelete
  2. Хичээе ээ. энэ тэр ч гэх шиг...

    ReplyDelete
  3. хэ хэ ойлголоо нтр гсн

    ReplyDelete
  4. haha yaasan mangar yum be ntr

    ReplyDelete
  5. Хөөрхөн шүлэг байна нтр гсн. Би ч бас зөндөө сул үг нтрээр ярдийш. Яахав хүн амьтан нтр хэлж л байдийн. Би ямар тэнэг биш дээ болчийшд нтр гээл хэлчдий шд. Больдгүймөө тэгээл. Коммент нтр дээр ч бас ингээл биччдийн. нтр нтр гсн кккк ...

    ReplyDelete
  6. Гөүгөү дээр сээгий үлдээсэн байгаа нтргэсэн...

    ReplyDelete
  7. хэхэ.. би ми бол бөөн сул мул үг мүг ш дээ яанаа маанаа

    ReplyDelete