Tuesday, December 30, 2008

Ээ дээ энэ хүүхнүүд үү?

Ойрд орчлон хорвоо урвуугаа харж, унгас утаагаар дүүрэн нэг бүдэрвэл долоо бүдрэх гэдгийн жинхэнэ утгыг өөр дээрээ мэдэрч юун блогширох манатай байлаа. Стресстэй байхад бичих нь байтугай унших ч тэнхээ байхгүй болчихдог юм байна.

За тэр ч яахав. Барцад нь нэг мөсөн гарлаа гэдэг ч юм уу бурхан намайг дахин нэг туршиж үзэж байна гэж бодоод шинэ онруугаа арзайтлаа инээгээд яваад орчихдог хэргээ... Нэн чухал мэдрэмж төрсөнийг бичихгүй дотроо хадгалчихъя. Уншигч авхай танд Шинэ жилийн мэнд хүргэе!

Шинэ жил болохоор бүх телевизүүдээр гаргадаг хэдэн кино байдгийн нэг болох "Ээ дээ энэ хүүхнүүд үү?"-г урд шөнө үзэж кайф авлаа. Хөөрхөн кино шүү... Гэснээс сайтар ажиглаж байтал нилээд алдаатай хийгдсэн кино юм байна. Стрессд өртөж эмзэгшчихээд элдэв юмыг өөлж шилж байх магадлал өндөр тул өршөөнө үү...

Үйл явдлыг товчхондоо өгүүлбэл Дуламсүрэн зоотехникч хүүхэн ирээдүйн хадам аав болох нэгдлийн даргыг айж эмээлгүйгээр бүлх үмхүүлэн ажилд ороод улмаар хүүтэй нь ичгүүр сонжуургүйгээр гэрлэчихэж байгаа юм. Бүр товчхон хэлбэл "Залилан"-гийн тухай кино. За одоо надад сонин санагдсан үйл явдалуудыг багахан дэлгэрүүлнээ.

Тэр үед анкет гэж байгаагүй юм уу эсхүүл иргэний паасуурт дээр нь эр эм гэснийг нь заадаггүй байсан бололтой юм. Эсхүүл нэгдлийн дарга Жамц гуай гэнэн нь дэндсэн нөхөр хиймэл сахланд итгэн жендерийг нь тоолгүй өнгөрчихөж байх юм. Энэ үеэс авхуулаал хамаг будилаан эхэлчихэж байна л даа.

Эмэгтэйлэг нэрнийх нь тухай асуудал хөндөгдөхөд Дуламсүрэн "хүний ганц хүү юм гэнэ билээ" гэж хэлж байгаа юм. Энэ яг юу гэсэн үг вэ? Эргүү юм уу эсхүүл эцэг эхээ ч мэдэхгүй өнчирч хоцорсон амьтан юм уу? Ямарч л байсан тун багахан мэдэх хаа холоос сураг сонссон хүний үг шиг санагдав. Уул шугамандаа бол "Өө би хүний ганц хүү л дээ" гэлгүүлчихсэн бол...

За тэгснээ Дулмаа хүүхэн бас дуртай гар байнаа... Нөгөө муу Хүдэрийгээ зүсээ хувилгасан залилангийн мастераар солих санаа ургуулан эргүүтэж байгаа нь надархуу санагдсаныг нуух юун. Тэгсэнээ их догь үг хэрэглэнээ бас "Аяндаа олдсон чихрээс арай гэж олдсон ааруул дээр" чихшиг хулхидуулж байгаагаа мэдэхгүй...

За тэгэж байтал шинэ жилийн үдэшлэг дүүрэн ноо!!! Бүжгэн дундуур Хүдэр Дулмааг дуудаад өгөөч гээд Должингоос царай алдсан чинь нөгөөх нь нэг их горойсон амьтан ямар ч туслах санаагүй шивнэх шахам Дулмаа!!! Дулмаа!!! гэж дуудмар аядаж байгаан... Тэгсэн нөгөө Дулмаа нь аймаар сонор бүжиглэж байснаа шууд сонсонгуутаа хүрээд ирдэг гэнээ... Хөгжим хангинаад бүжиглэсэн хүмүүс дүүрэн байхад тэр холоос шивнэж дуудсан хүний үгийг байтугай бүжиглэж байгаа хүнийхээ үгийг ч сонсох хэцүү байдаг биз дээ?

Зиа тэгээд нөгөө бүжиглээд завгүй байсан зоо техникч бол бүррр аймаар сонор наасан... Радиогоор шуурга гэж зарлаж байгааг сонсчихоод дарга нартаа хэл хүргэж л байх жишээтэй... Тэгээд л шуурганаас Туяа нэгдэлийг нэг ч малын гарзгүй аварчихаж байгаа юм. Амны билэгтэй л кино байна.

Хоёр дарга бол үнэн донгио! Шинэ жил болоод бужигналдаж байхад шатар тоглөөл сууж байх юм. Үнэмшилгүй тэ? Тийм шинэ жилийн хамаг наастар унагасан үйлдэл хийгээд байхдаа яахав дээ? Эсхүүл шатар тэр үеийн хамгийн сонирхолтой эд байсан байх гээд байгаа юм.

За Дуламсүрэн бол аймшиггүй зоригтой. Сумын Арслан аймгийн Заан мангар Хүдэрийн найз хүүхнээр оролдоод зогсохгүй өөдөөс нь хэмх доромжлох маягтай. Хүдэр нь лаг хөөрхөн үг хэлнээ. "Тохиолдсон хүүхэн болгонтой явдаггүй болохоор мэдэхгүймдаа" гэж дайралт хийгээд гомдон гарна.

Должин хүүхэн Үүнийг яавч зүгээр өнгөрөөж болохгүй! Эвлэлийн хурлаар авч хэлэлцэнэ ч гэх шиг домбоотон Хүдэрт тал засмар аяднаа бас... Тийм аймаар айн? Тэр үед бид амьдарч байсан бол миний мэдэх нилээд олон нөхдүүд эвлэлийн хурлын жинхэнэ гишүүн шиг болтлоо хуралд уригдах байсан биз.

Аа тэгэж байсан чинь Нэгдлийн дарга Жамц гуай буузны гурил элдчихсэн авгайтайгаа гангар гунгар хийж байгаа нь нэг л итгэл үнэмшилгүй. Миний мэдэх нэгдлийн дарга нар л лав хоол хийлцэхэд гар хөл ороод байсныг нь санахгүй юм байна.

Ха Дорж гуай мангар хорлонтой. Хүдэрийг гуниглацан явж байхад нь таараад "Суух нь битгий хэл сууж байгаад салахыг алийг тэр гэхэв... Зүгээр!!!" гээд хүний зовлонгоор жаргал хийн маасайтал инээгээд хор найруулгаруугаа явчихаж байгаа юм.

Домогт үг байдаг даа. Энэ хоёрын хоолой ямар сайхан нийлэх болаа гэдэг? Тэгэнгүүт гэнэт төгөлдөр хуурын ая явангуутаа нөгөө хоёр ичдэггүй гар өмнө нь бэлдчихсэн байсан юм уу хайшаа юм хоорондоо ямар дуу дуулахаа тохирохчгүйгээр аваад хаячих юм. За тэгээд хөгжим нь уран сайхны хэтрүүлэг юм гэлтгүйгээр хэлэхэд тэр хөгжим хаанаас явав аа? Сүнстэй юм шиг... Тэрүүнд нь хоёр өвгөн уярцан толгойгоо гилжигнүүлнээ бас.

Жамц гуайн эхнэр бол яг мэдрэл... Нөгөө хоёрын хажууд "Юу? Юу ярилцлаадаа гэж? Дорж та хоёр зоо Дулмаа хоёрыг суулгана гэж уриа биздээ?" хэмээн Жамц дарга, Дорж гуай хоёрыг хөнгөхөн хутгалчихаж байгаа юм. Уул шугамандаа бол Жамц даргын төрсөн өдөр гэж шалтаглаж нөгөө хоёрт балиашаглах аргаа олсон бололтой юм. Тэр нээрээ үнэн доошоо орцон дарга байгаа биз? Дашрамд хэлэхэд Жамц гуайн төрсөн өдөр 7 сарын 14-нд юм билээ...

За тэгээд тэднийхээс гарч яваад Дуламсүрэн Дулмаад үнэнээ хэлэхээр шийдэн гэрлүүгээ чиртэл нөгөөх нь худлаа цааргалмар аядаад дагаад намирна. Бас их дуртай...

Нөгөө хоёрыг Дорж гуай илрүүлдэг хэсэг. поошиг тавьж байгаад хэрэгт дурлан цонхоор нь өлийх юм. Гол нь дараа нь яг тэр цонхоороо поошиг үл хэрэглэснээр барахгүй бөгтийж байгаад шагайчихаж дөнгөж байлээ шүү.

Жамц дарга харанхуйгаас айдаг уу аль эсхүүл нэгдлийн дарга болохоор цахилгааны мөнгө гэж санаа зовохгүйгээр гэрэлтэйгээ унтдаг. Дорж гуай бөөн дуу шуу болоод орж ирж байхад огт тоосон шинжгүй хэвтэж л байх... Би бол тийм аймаар хашгирч орж ирж байхад орондоо хэвтэнэ гэж л байхгүйдэг.

За тэгээд тэр үеийн нүдний эмнэлгийн төвшинийг шүүмжлэх гэсэн үү эсхүүл тэр үеийн хүмүүсийн хараа нь муудахаараа яг нэг стандарт байдаг байсан уу? нэг нүдний шил Дорж гуай эзэмшихээр болно. Тэр нь таарахгүй...

Хотод зөвлөгөөнд ирээд Дуламсүрэн янаг хайрттайгаа Жамц гуайн арын суудалд нялуурахад машины жолооч тэр хоёрыг анзаарчихаад ангайдаг хэсэг. Би хоёр гомо үнсэлцэж байхыг анх харахад яг тэгэж ангайж байснаа санагалзаад авсан. Мань эрийн толь дав далий юм билээ анзаараарай.

Тэр үеийн хүмүүс хоорондоо үнсэлцэхдээ жинхэнэ гурилддаг байсан бололтой юм. Толгой толгойноосоо барьж байснаа нэг хальт үнсэнэ. Удаан үргэлжлэхгүй секунд орчим болоод холоос дахиж харж байснаа дахиж үнсэнэ. Хачин л стил байна лээ...

Дорж гуай өтөл болтлоо гомонуудын тухай огт сонсоогүй мэдлэггүй байсан юм билээ. Ангайж байгаамаа зайлуул. Гэхдээ яс юман дээрээ манай агуу их удирдагчид уулзалдахдаа ихэд янаг нь аргагүй хушуун дээрээсээ үнсэлддэг байсныг санаж байна.

31 comments:

  1. Tegeel ted nariigaa manai altiin veiin songodog kinonuud gej ireel bichdiisht hvmvvs. Bi huwidaa tiim songodog kino oilgohgvi yamar teneg yum be gej uuriiguu goldiin.

    ReplyDelete
  2. 7 дордож 70 сэхдиймөөөөөөө, дэээ?

    Pearle Deppsu

    ReplyDelete
  3. Goyo helsen b. Er n bol 'aldaag ol' gesen todotgoltoi ineedmin kino yum baina. Tegehdee umuuruh aystai ug helehed (yagad gevel stresst bga chin haragdaad) 1) ineedmiin kino tul, Ace Venture geh metiin kinog boduul bas gaiguie gej, hetruulegiin huvid 2) mongoliin ter uyede taarsan ed, odoo bol nostalgia mayagaar l nadaas arai ahimagduu nasniihan taashaan uzdeg 3) nuguu sex gej baidaggui soc-com uye shuu de 4) etssiin etsest helehed baina shte te... ...Bayaraa chin uuruu l shireen deerees unachihsan yum baina lee shte...

    ReplyDelete
  4. hehehe. tiim ch gsn dee hoorhon shdee. yaadgiin. barag l odoo hiij bgaa kinonuudaas n ch ilvv kino sanagddiin. odogiin kinonuudiin zohiol n vnen yaduu sanagdaad bgaamda. deer veiinh bol yostoi hoorhon shdee :)

    ReplyDelete
  5. Хаха. алаа хаясан байшд

    ReplyDelete
  6. Долоо бүдрээд, босож өвдгөө гөвөөд цаашаа алхаад л байна даа хөө. Өмдний өвдөг цоорвол солиод л ;)

    ReplyDelete
  7. хэхэхэ. Шинэ оны мэнд

    ReplyDelete
  8. Будар будар цасанд
    Буурал дэлхий цав цайж
    Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
    Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
    Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!


    ZARAA DAA SHINE ONII MEND XURGII. :-)

    ReplyDelete
  9. Өөш атаман агаа кино зүгээр байлгаарай. гэсэн

    За энэ ааштай авиртай агаад баярын мэнд хүргэе!!! Шинэ оноо сайхан угтаарай!!!

    Ер нь ч тэгээд миний эмэгтэй гэдэгт ч эргэлзээтэй ч байж болно ш агаа. кккк

    ReplyDelete
  10. балиар хараа баЯрын мэнд шүү

    ReplyDelete
  11. Тэргэл мөнгөн сар
    Тэртээх гэрэлт одод
    Тэнгэрт мандах нараар гоёсон
    Он жилийн хуанли зузаарч
    Онцгой таны түүх бууралтах
    Одтой насыг минь зөөж одох
    Он солигдох мөч ойртлоо
    Ирэх оны хүсэл мөрөөдөл чинь
    Энэхүү өдрөөс эхлэх болно

    Шинэ жилийн мэнд хүргэе!

    ReplyDelete
  12. гэхдээ л энэ нээрээ хөөрхөн кино шүү

    ReplyDelete
  13. Энэ хүүхнүүд яах вэ шинэ он гарах гээд байна. ШИнэ жилийн мэнд сайхан баярлаарай. Ирэх онд ярьсанаа хийж хийснээ дуусгаарай :P

    ReplyDelete
  14. Мэнд хүргэсэнд баярлалаа андаа. Шинэ оноо сайхан угтаарай. Ирэх онд амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Монки Тым ийн балай авах жил шүү дэ хө хэхэ. Шинэ оны мэнд!

    ReplyDelete
  15. Шинэ оны мэнд хүргэе.

    ReplyDelete
  16. шинэ оны мэнд хамаа гэчидиймуу..хэхэ

    ReplyDelete
  17. Шинэ оны мэдниййг хүргиээээээ. :D

    ReplyDelete
  18. Шинэ оны мэнд, сайхан баярлаарай ;)

    ReplyDelete
  19. Ирэх онд аз жаргалаар дүүрэн амжилт бүтээлээр арвин, авгай хүүхнүүдээр пологтож яварай. Сайхан баярлаарай.

    ReplyDelete
  20. Зиа хүүхэн шуухантай бичлэг дээр нь орж ирээд шинэ оны мэнд хүргэчихэе. Сайхан баярлаарай

    ReplyDelete
  21. Aldaa gevel, sumiin arslan gej baidaggui, aimgiin arslan, sumiin zaan gedeg ni hamgiin deed tsolnuud. ene 2-iig solij heldeg.

    ReplyDelete
  22. Эхлээд шинэ оны мэнд хүргэчий.
    Ямар ч нарийн бичсийн миний анзаараагүй өчнөөн зүйлийг бичлэгээс олж харлаа. Нээрээ л дээр үеийн кино нэг өнцгөөс хархад жаахан тийм ярианы аялага энэ тэр бол үнэн шүлэг шиг алиа нөгөө талаас хархад сайхан байдаг. Одоогийн нийгмийн сэтгэлгээгээр харах юм бол бүгд л тэнэг хүмүүс шиг харагдах ...
    Манай 4-н настай дүү хүртэл дуламсүрэнг эрэгтэй гэж хэлэхгүй. Гэхдээ л тухайн үедээ хит болж байсан сайхан кино.

    ReplyDelete
  23. END NEG IIM ZURAG BNA.
    http://www.flickr.com/photos/chime-g/3165995039/?addedcomment=1#comment72157612259896690

    ReplyDelete
  24. Гэхдээ яс юман дээрээ манай агуу их удирдагчид уулзалдахдаа ихэд янаг нь аргагүй хушуун дээрээсээ үнсэлддэг байсныг санаж байна.
    энэ тэлаар санахгүй байна

    ReplyDelete
  25. Tsug, ene saixan kanog muuluul aldas!:))

    ReplyDelete
  26. Үнэн сонинJanuary 12, 2009 at 10:05 PM

    Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. Мөн өөрийн сэтгэгдлийг харамгүй илгээж бидэнд тусална уу.

    http://www.unen.mn/

    ReplyDelete
  27. За да, Дээр үеийн кинонуудыг элдэв алдаа дутагдлий нь олж каралгүйгээр зүгээр л үзэх гоё шдээ найзаа, жишээлэхэд Тунгалаг Тамир киноны үг ярианууд сайхан шүү жинкэнэ монгол кэлээр яржийгаама аан, Андууд аа зүгээр л үзье л дээ сайн, чанартай кийгдсэн кинонууд шдэ. тийм үү,

    ReplyDelete
  28. Хөөөөлхөн кануу шүү бас ч гэж. Таныг энэ бүхнийг хэлэхээр одоо энэ кануг инээж биш алдааг нь хайгаад суучихнаа одоо наанаа

    ReplyDelete
  29. Сайхан л кино шдээ. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэдэг юм. Юмыг ойлгож үзэж чадахгүй байж олон юм битгий ярь. Эргүү мал, хийх бичих юмоо олж ядсан хүн байнадаа. Юун алдаа вэ энэ уран сайханы кино, төсөл бичээд ирэхээр аандаа ойлгомц. Чамд ч бас алдаа байна. Юм бичих байтугай уншихаас ч залхуу нь хүрээд ангайгаад сууж байсан нэгэн залхуу юу юугүй сонгодог зохиолыг шүүмжлээд эхэлж гэнэ.Арай ач холбогдолтой юм хий лдээ.
    за тэгээд шинэ оны мэнд.

    ReplyDelete