Friday, December 5, 2008

Хоёр шинэ жил...

Монгол Улс. Улаанбаатар хот.

За ёолкныхоо гэрлийг асаанаа гоё. Харанхуйд бүр их гоё тод гэрэлтдэг юм байлээ... Аавын найзууд шөнөжингөө чанга чанга инээлдээд аймаар цочоож сэрээсэн шүү.


Аавын найз нар ёстой муухай. Ээжийг маань архичин болгоё гэсийм шиг "Архи уу... уу..." гээл шахаад байхаар нь ээжийгээ архичин болгохгүй гээд аймаар чанга уйлцан чинь ээж намайг аргадах гэж ирээд тэр чигээрээ унтцан гоё...Амнаас нь аягүй муухай үнэр үнэртээд нүд нь сөлийчихсэн байхаар нь аягүй их айсан.


Ээж маань л битгий архичин болчихоосой. Жаргалмаа, Цэнгүүнээ хоёр архичин ээжтэй гэж шоолоод байвал мөн ч муухай даа...


Харин аавын хэлсэнээр найзууд нь үнэхээр миний гацуур дээр мөнгө тавих гэж ирсэн юм болуу? Арай л чанга уйлцым шиг байна яана аа? Мөнгөтэй бол ТҮЦ-нээс Хубба Бубба, авж зажлаал гоё. Манготой нь бүр ч гоё амттай. Гацуур дээр минь их мөнгө тавьсан байгаасай.


Ээж "жоохон хүүхэд мөнгөнд дуртай болчуул том болохдоо Яндан Тогоо ах шигээ шуналтай болдог" гэсэн.


Би шуналтай болчуул яанаа? Яндан тогоо ах ёстой муухай хүн шүү... Миний гацуур дээр тавьсан 500 төгрөгийг олон мөнгө болгож өгье гэж аваад 4 ширхэг 100 төгрөг энд тэнд нь тавьчихаад нэх хөгжилтэй юм хийчихсэн юм шиг муухай сахалтай амаа ангайгаад арзайтлаа инээгээд байсан.


Ээж харин яагаад намайг "Муухай Яндан Тогоо шуналтай!" гэж хэлсэний минь төлөө "Миний хүү том хүнийг тэгэж болдгүй юм!" гэсийм бол?


Том болохоороо мэдэж авах юм мөн ч их байна даа...


За босч Гацуураа шалгадаг хэргээ... Гацуураа хурдхан шалгачихаад шээнээ. Шээхгүй удаан байвал шээсэндээ хорддог гэж ээж хэлсэн... Эмээ хурдан ирээсэй... Гоё бэлэг... Эмээ өвөө дээрээ очих ч уул нь гоё шүү. Уулнаас чаргаар гулгаад л... Даанч мөргөдөг бяруу нь ёстой аймаар. Өнгөрсөн жил мөргүүлсэн чинь өвөө ирэх жил чамайг идшинд хэрэглэнэ дээ гээд бяруугаа бургасаар ороолгосон. Өвөө намайг тайвшируулах гэж л тэгсэн байх.


Дараа нууцаар өвөөг бяруугаа эрхлүүлж байхыг нь хараад аймаар гомдсон... Надад биш бяруундаа л аймаар хайртайм шиг байлээ... Хүзүүг нь майжаал, нөгөөдөх нь бүр эрхэлцэн дагаж мөөрөөл...





Афганистан. Уулын гацаа.

Ууланд дахиад л бууцалцаан болоод байх шиг буу дугараад байсан... Аавын хэдэн найз нар юу шивнэж яриад байсан юм болоо? Даанч сонсож чадсангүй...Их л түгшүүртэй харцтай байсан даа.


Нэх сайхан тайван, хүмүүс нь дүнсийж шивнэлдэж ярьдаггүй оронд амьдрах юмсан.


Аав минь намайг том болохоороо баатар эр болж төвшин амьдралыг миний хүү л ард түмэндээ авчирна гээд уйлаад байсан.


Гадаад оронд очиж амьдрахаа болилоо... Эх орноо амар амгалан болгохын төлөө зоригтой баатар эр болноо ерөөсөө...


Ээж яагаад чихийг минь таглаад унтуулах гээд байсым бол? Шивнэлдэж ярих хүмүүсийн дуунд нь унтаж чадахгүй гэж бодсон юм болов уу? Миний ээж энэ дэлхийн хамгийн сайхан нь.


Урт сахалтай өндөр ахын аавд бэлэглэсэн буу нь цоо шинэ АК-47 байсан. Янзын мэргэн байхдаа? Тусгалыг нь шалгачих юмсан.


Уржигдар Маруф их мундаг буудаж байсан шүү. Ахиухан сумтайсан бол сайн дасгал хийх юмсан. Тэгвэл ч гацаагаа Маруфтайгаа хамт хамгаалаад л мөн ч гоё оо?


Маруфын аав нь уулруу яваад сар гаран болоод ирэхдээ танигдахыг аргагүй болоод ирсэн. Муу аав минь битгий л уулруу явчихаасай. Уул нь Хасан ах шиг сайхан хүн манай гацаанд байхгүйдээ?


Шинэ жилээр гоё бүтэн хонь шарж гацааныхныгаа урьна гэж байсан юмсан. Одоо бие нь их муу байгаа болохоор хонио шарж чадахгүй байхдаа? Зульфира эгчийн бин ч мөн гоё шүү. Гацааныхан маань ээж, Зульфира эгч хоёрын бинг хамгийн гоё нь гэдэг. Маруфтайгаа усанд нь явж өгч Хасан ахыгаа баярлуулдаг хэргээ. Чаддагсан бол Хасан ахыгаа шарсан хониор дайлах юмсан.


Том болохоороо хийх юм мөн ч их байна даа...


Эмээгийнхээ гацаанд очих юмсан. Гоё бэлэг өгдөг шүү миний эмээ. Даанч тэнэг ямаа нь аймаар мөргөдөг... Эртээд мөргүүлчихээд уйлж байсан чинь Маруфын найз нь иймхэн юманд уйлж байгаа бол суманд оногдвол үхэхийм байна л даа гээд шоолоод байсан. Тэр тэхдээ аймаар зоригтой хүүхэд. Хажууд нь бөмбөг дэлбэрч баруун гуянд нь зөндөө төмөр шигдсэн гэсэн. Одоо тэнд нь соронзон тавихаар наалддаг гэж байлээ...

21 comments:

  1. Хүүхэд л бол хүүхэд. Өөр олон шинэ жил харьцуулж болох бах шүү

    ReplyDelete
  2. Юун хол харьцуулдиймдээ та.

    ReplyDelete
  3. Шинэ жилээ гэж, бүх хүнд хамаатай болсон баяр даа

    ReplyDelete
  4. Маруфын найз нь иймхэн юманд уйлж байгаа бол суманд оногдвол үхэхийм байна л даа гээд шоолоод байсан.

    Яаая аймаар айн хэхэ..Бид ийм нөхцөлд өсөн торниогүйдээ баярлахаас яахав дээ

    ReplyDelete
  5. Amerik uls. Honolulu hot.
    Turuu jil haa saigui Santa Clausiig toirood l boon tsagaan um bsan ene jil ch gesen ter ni bgaa l bhdaa, aav teriig tsas gej helsen ter tsas gedeg um ni yu baidiin boldoo ... Aav nadad minii durtai nuntaglaj amtalsan moson chihernii /shaved ice/ mos ni l tsas teged yag boroo shig tengerees buudag gej helsen, herev ter ni manaid buudag bol mon goe doo, bi gazar elsen chiher tsatsaad l durtaigaaraa idne dee. Teged boroo shig ordog bol bur ch goe, dandaa unegui idne, bas bi doloo honog bolgonii halaasnii 1 dollar 50 tsentsee hadgalj daraa Mattiin unaj bgaa shig surleg tom duguitai, hoinoo 2 hamgaalagchtai, super duper olon araatai shar dugui avch unana daa, tegul mon ch goe doo...
    Neeree aav eejiig guij baigaad bushuuhan delguurt ochij Santa Klaustai hamtdaa tergen deer ni suuj delguuriig dahin buten toiroh umsan. Daanch erteed aimar muuhai alialagch garch ireed bi aigaad uiltsan chini ni aav namaig tevreed buulgatsan, ene udaa bitii l ter muuhai amitan baigaasai.
    Bushuuhan 25nii odor boloosoi, belgee hurdhan shig zadlah umsan, nintendo l baigaasai, turuu jil avch ogno gej aav eej amlasan. Herev bish bol aavaar zaaval avahuulnaa, herev aaviig mongogu gevel bi credit /zeeliin/ cardaaraa av gej helnee, belen mongogui ch teriigee unshuulaad l avchdag gej John heljisan. Teged John aimar tom transformer avahuultsan baisan. Ovoo emee bas erteed nadaas yu avahuu gej asuugaad baisan eroosoo iphone avahuulnaa, manai geriihen nadaas busad ni bugd utastai, bi l gantsaaraa utasgui eroosoo shudarga bish baina...
    Bas minii bas torson odor udahgu bolno, tortniihoo laag uleehdee bi namaig bushuuhan tom hun bolgoj ogoosei gej guinaa, tegul Tom ah shig mashin ugaaj mongo olood l Sara egchiig mototsiklondoo suulgaj gaduur yavaad l mon ch goe doo...

    Ujingoo

    ReplyDelete
  6. Гомбоо гол нь бид жаргалтай байгаа шүү гэдгийг хэлэх л гэсэн юм л даа...
    Хол ойртоо гол нь биш л дээ Сумъяа.
    Баасанжаргал минь тэр туйлын үнэн шүү хэ хэ. Мусулманууд ч Рамаданаасаа гадна шинэ жил тэмдэглэдэг шүү дээ.
    Өнөржаргалд нэгийг бодогдуулж амжсан бол миний зорилго бүтэж байгаа хэрэг. Гялайлаа.
    Үжингоо баярлалаа. Бас нэг харьцуулалт. Цаг нараа үрэн гараа чилээн ийм гоё урт сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.

    ReplyDelete
  7. Нээрээ нэг л дэлхий дээр амьдарч байгаа хүмүүн бид чинь янз бүрийн орчинд шинэ оноо угтаж байгаа даа. Дайн зэвсэгт мөргөлдөөн тасардаггүй орны хүүхдүүд өр өвдмөөр орчинд өсч байгааг сайхан харуулжээ.

    ReplyDelete
  8. Huurhun bichleg baina. Neeree l ingej boddog baih daa gej shuud setgeld buuj baina.

    ReplyDelete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. iim zuiliig bodood,..xaraad..oorsdiigoo yamar jargaltai saihan bgaag iluu mederdeg bx...Jishee ni nadad yamar neg yum toxioldood..setgel zovson gutrangui bval..bi osold orood tahir dutuu bolson..byx nasaaraa oron deer bgaa..esvel amisgalj chadaxgui mashinaar..apparataar tonoglogdson xymyys...xavdartai ..emend xordson xuvxai tsagaan xuuxduud..asrax xyngui..xodlox tenheegui hogshin xymyys ..torolxiin emgegtei torood amidraliin toloo temtsej bui nyalxuud...zergiig haraad..oortoo xeldeg...yamar ch sul doroi surtei yum bedee .gex met...tsaashaa yu gej bodoxiig ta buhen medex bx...

    Yum boduulsan saihan bichleg bna Zaraa...


    ( soninoos..cham-iig ailgaagui biz hooe? ;-) )

    ReplyDelete
  11. Цаадуул чинь науриз баяраа л гэхээс, зул сарын баярыг өмхий америкчуудын баяр гээд тэмдэглэхгүй ээ.

    ReplyDelete
  12. хүүхэд бол хүүхэд шүүдээ. нээх хөөрхөн бичсэн байна.

    ReplyDelete
  13. алтарганаDecember 8, 2008 at 7:31 AM

    алаг хорвоо гэж энэ байх даа, нэг нь уйлж нөгөө нь дуулах юм даа. Уг нь бүх дэлхийн хүүхдүүд инээж байвал сайхан аа, даанч томчуудаас болоод зарим нь хүүхэд насаа мэдрэхгүй нь харамсалтай шүү тээ

    ReplyDelete
  14. Гангаа эгч минь үнэхээр өр өвдөхөөр нөхцөл байдал манай гаригт зэрэгцэн оршиж байгаа боловч бид юу ч хийж чадахгүй харсаар л суугаа шүү дээ тиймээ?
    Ганаабж минь бага насны хүүхэд болж төсөөлж бодох л хэцүү байлаа.
    Тэнэмэлүүшкаад миний зорьсон зорилго биелэлээ олжээ гэж... Чамыг айлгаагүйээ. Айлгах байсымуу?
    Амараа ахаа наурызын баяр нь тэдний шинэ жил гээд л ойлгочих л доо. Заавал 12 сарын 31 байлгаж яануу? Тэгээд ч орчин цагийн он тооллыг бүх дэлхийгээрээ дагаж байгаа цагт шинэ жил тэмдэглэж сүржигнэхгүй ч гэсэн он солигдож байна гэж бодоцгоох байлгүй.
    Лео гялайлаа. Бичих гэж нилээд зүдэрсэн. Биччихсэнийхээ дараа аав ээждээ эрхэлчихмээр ч юм шиг бодогдоо байсан шүү.
    Алтаргана минь томчууд хүүхэд байснаа мартацгаагаад байх шиг байна зарим газарт тэ?

    ReplyDelete
  15. goe bolj ...

    clouds

    ReplyDelete
  16. Дэлхий ертөнцийн хүүхдүүд амьдрах орчиноосоо шалтгаалаад бодож санах нь өөр ч байдаг. Харин тэдэнд нэг л ижилхэн зүйл байдаг нь бүгд цагаахан сэтгэлтэй өхөөрдөм.

    ReplyDelete
  17. Анонимд баярлалаа.
    Эрхцас үнэн үг хэллээ.

    ReplyDelete
  18. ... Mash sain kinoni uil yawdaltai zuirluulen jishee awch sain boduushtai bichleg oruulsan bna.

    ReplyDelete
  19. Дажгүй бичжээ. Шинэ жилээ гэж сайхан баяр шүү. Жоохон байхад бэлэг авна гэж баярладаг байсан бол, том болоод хэнд ямар бэлэг өгөх вэ гэж боддог болж.

    ReplyDelete
  20. Энэ их зүгээр блог байна. Би хэдийгээр анх удаагаа уншиж байгаа боловч энэ блог шууд л нүдийг маань соронздоод соронздоод явчлаа. Эзэн нь хэн юм болоо. Бодвол их сайхан боловсролтой, юм үзэж, нүд тайлсан хүү бололтой. Энэ Май Воорлд гэдэг хүүтэй уулзах юм бол урмын үг хэлээд, хундага дарс сөгнөхсөн :P

    ReplyDelete
  21. Нээрээ энэ хэний хүүв?

    ReplyDelete