Thursday, December 18, 2008

Баян ба ядуу

Ойрд дээр дооргүй үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах болсон шалтгаан нь дэлхий нийтийн эдийн засгийн хямрал. Эдийн засаг... Мэдэх ч юм шиг үгүй ч юм шиг танидаг ч хүн шиг үгүй ч хүн шиг санагдах маньд ч өөрийгээ таниулаад авлаа. Блогчид маань сүүлийн үед эдийн засагтай холбоотой бичлэгүүдээр бөмбөгдөх нь ихсэж байгааг харахуйяа тэд ч бас надаас дутуугүй мэдрээд байгаа бололтой.

Блог анд Дамдаагийн бичлэгт урт сэтгэгдэл оруулж нүдийг нь чилээхээс эмээн бичлэг болгон оруулах ину.
Уг бичлэгт хувьсгалын их удирдагчдын нэг болох Карл Маркс хэмээх эрдэмтэний онолыг энгийн үгээр тайлбарлахыг оролдож мань мэтдээ буян үйлдэж байх юм. Үнэнийг хэлэхэд Марксын онол зэргийг мэдэх нь байтугай сонсоочгүй нөхдүүд надаас авахуулаад ная байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. За цаашдаа товчхон явчихнаа.

Маркс гуай эд баялагийн үнэ цэнийг мэддэггүй байсандаа юу? юундаа байсан ямар нэгэн шалтгаанаар ядуу байж. Бүр нэг хүүхэд нь ч өлсгөлөнгөөр хорвоог орхисон бололтой юм. Энгельс ах мань хүний тархинд хөрөнгө оруулалт хийж зөв ч байсан буруу ч байсан түүний онолыг дэлхийд таниулаадахсан байна. Хоногийн хоолны мөнгө өгөөгүй байсан бол өнөөдөр Маркс гуай онолоо бичиж амжилгүйгээр аль хэдийнээ хорвоог орхиж мань хүний онолыг Дондог, Дулмаа гаргаж ирэх гээд сэтгэж суугаа ч билүү? Хэн мэдхэв тиймээ? За тэр ч яахав...

Товчхондоо Марксын онол ийм байсныг олж мэдлээ. "Үгээгүй болж мөлжүүлж шулуулаад, тартагтаа тулж ядарсан ажилчин анги аргаа барахдаа нийгмийн бослого гаргана, ингээд эцэс сүүлдээ капитализм өөрөө өөрийгөө мөхөөх тавилантай юмаа гэсэн онолын таамаглал дэвшүүлсэн байгаа юм." (Дамдаа) Миний бие сурлагадаа тааруухан байсан хийгээд ухвар мөчид сэтгэхүйтэй хүн учраас өөртөө тохируулж дутуу ойлгосон байхыг үгүйсгэхгүй тул та хэм хэмжээндээ залруулан сэтгэнэ биз ээ.

Эд баялагтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа учраас баян ядуугийн тухай яригдах шаардлагатай болж байна. Нийгмийн олонхи болох ядуу буурайчуудад боловсон луйвар хийх боломжийг нөгөө олигархууд олгодоггүй гэдэгтэй санал нэгдээрэй. Тэд бүр арга замыг нь хаах зорилгоор хууль хүртэл боловсруулчихаад хамтдаа гар өргөн баталгаажуулдаг гээд боддоо. Үүнд намын ялгаа хамаагүй. Төрийн оройд гарсан л бол арслан боллоо гэсэн үг. Чамд өөрийнхээ хоолыг өгөхийг хэн ч хүсэхгүй.

Шинэхэн барьсан эрээн тахиа арслан ах идээд хажууд нь жижигчүүд харж шүлсээ гойжуулдаг дүр төрхийг төсөөлнө үү. Хувьсгал нь бол зууны хоёр гуравхан хувьд үзэгдэх цөөвөр чонууд арсланг ганцаараа байгаагаар нь далимдуулж бөөрөлхөн хөөгөөд арслангийн хүч хөдөлмөр гарган барьсан анг нь булаадаг үзэгдэл юм.

Ядуучуудын бухимдал гэдэг энэ. Эхлээд хорхой нь хүрнэ. Чадахгүй болохоор атаархаж эхэлнэ. Атаархал явсаар байгаад хорсол бухимдал болж өргөжөөд сүүлдээ тэмцэл... Ингээд л хувьсгал эхэлж байсан шиг санагдаж байгаа юм. Харин өнөөгийн бидний нийгэмд хаант засгаа түлхэн унагах оролдлого хийж дөнгөх тэнэг зоригтой хүмүүс төдийлэн таарахгүй болов уу? Аль болох таагүй юманд орооцолдчихгүйхэн шиг байж байгаад амьдрал дээшилчих шаанс гарч ирэхийг хүлээсэн нөхдүүдийг хаанаас л бол хаанаас олж харна.

Тэхээр одоогийн хүмүүний ухамсар сэтгэхүйд гарсан өөрчлөлтийг тооцож үзээд Марксын онол тэр үетэйгээ өнгөрсөн ч байж болох талтай юм гэж дугарвал буруутчихгүй байгаа? Энэ бол Зараа миний зүгээс ядуурал ба атаач зангийн илрэл түүний нийгэмд үзүүлэх нөлөө гээд томорчиж болохоор эргэцүүлэн бодсон сэтгэлзүйн үзэгдэлийн үүднээс тайлбарлах гэсэн оролдлого.

15 comments:

  1. Карл Маркасович Амарсайханы онол:
    Ядуу хүний тоо нэгээр нэмэгдэхэд
    Улстөрчийн тоо 0,5 -аар өснө

    ReplyDelete
  2. Жаахан л болохгүй юманд мөнгө үрчүүл амьжиргааны түвшин маань салам унах гээд байхын яасан хэцүү юм дээ

    ReplyDelete
  3. Хөөрхий энэ тэнэг нийгэмд хөлөө олох гээд үзээд л байна. Боломж асар байгаа юм шиг харагдах атлаа асар их саад бэрхшээлийг туулах шаардлага гарах юмаа. Залуу хүн энэ бүхнийг туулж байж л зорьсондоо хүрнэ гэсэн уриан доор урагшаа инээгээд алхаж явна ....

    ReplyDelete
  4. яахав эргээд циклд орж магадгүйм гэх гээд байна ууу. Гүү тэгээд үндэсний баялаг гээд нийгэмшээд ирхээр ядуу нийгмээсээ илүү аймшигтай нь харагдсан болхоор нэлээд хэдэн үеийн л дараа хүмүүс тахийг булааж авах болуу. Тэхдээ мэдкүүм даа африкт өнжөөл нэг арслангын олз булаагаад байдаг хойно. Хүний нийгмийг чи бид 2 таашгүйм даа

    ReplyDelete
  5. Өө за чамд ч бас Зул сарын мэнд хүргье!

    ReplyDelete
  6. Зул сар болон шинэ жилийн баярын мэнд хүргье. Шинэ ондоо ихийг бүтээгээрэй

    ReplyDelete
  7. Зул сарын баярын мэндийг хүргэе. Шинэ оноо сайхан тэмдэглээрэй.

    ReplyDelete
  8. Зул сарын, шинэ оны баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

    ReplyDelete
  9. Zaraadaa zul sariin mend xurgii.. :-)

    ReplyDelete
  10. Сайн уу?
    Дүнгээ гаргачихсан шүү, Баннер хийж өгч тусласанд тань их баярласанаа илэрхийлэхээр орж ирлээ.
    Шинэ жилийн мэнд хүргье! Сайхан баярлаарай 3apaa!

    ReplyDelete
  11. Zaraa chi sain bichih yuma. Humuus dungee gargasan uu gehiig bodohod bagshiin ajiltai yum b. medej avlaa.

    ReplyDelete
  12. Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

    ReplyDelete
  13. Сайн санаа үзүүрт шар тос гэдиймаа Тээ зараа ахаа

    ReplyDelete