Thursday, January 22, 2009

Зүйр цэцэн үгс мэдэх зайлшгүй шаардлага №1

Монгол өвөг дээдсүүд гэлтгүй бүх үндэстэн ястны өвөг дээдсүүд өөрсдийн амьдрал дээр тохиолдож байсан алдаж оносон туршлагуудаа үр хойчоо сэргийлэн сэрэмжлэг хэмээн аман зохиол гэдэг ч юм уу өөр ямар нэгэн хэлбэрээр үлдээсэн байх юм. Зүйр цэцэн үгс мэдэж байх зайлшгүй шаардлагыг өвгөн буурал аав нь үр хойчдоо блог хэмээх хэлбэрийг сонгон үлдээж байгаа бөлгөө. Уншигч авхайд ойр тусаг хэмээн ганц нэг жишээ татан нүдийг тань баясгахыг хичээе.

Манай нийгэм дэх гэр бүлийн салалтууд нь нийлэлтүүдээсээ илүү болж газар авсанаар эцэг эхгүй хүүхдүүд энд тэндгүй, эхнэр нөхөргүй гонзгойчууд эргэн тойрон болж, гэнэт нэгэн зөөлөн шаргал туяа тооноор тусаж ид шидийг үзүүлэн энэ биеийг минь нэгэн бүсгүйтэй холбож гагнахгүй л юм бол эмх замбараагүй, элэг хагас амьдралтайгаараа дэлхийд нэрээ дуурсгах аюул нүүрлээд буй Монгол залууст өнөөх өвөг дээдсүүд нь "Уулын бугыг хараад унасан бухаа хаях" гэдэг үгийг үлдээжээ. Задаргаа хийх үү хэдүүлээ?

Монголчууд нэг их бух мух унах нь түгээмэл биш байсан ч гэсэн хангайн аймгуудад ховоргүй үзэгдэл байсан гэдгийг энэ зүйр үг нэгдүгээрт хэлээд байгаа юм. За тэр уналга хөсөг ч яахав. Гол юмандаа орноо. Ууланд бух унаад нэг нөхөр явж байтал урдуур нь хангал буга харайж харагдахуйяа өөрийн унаж яваа бухын эврийн тоо цөөн санагдаж, ганц нэг гишгэлэн урагшилж буй бүдүүн баараг хөдөлгөөн нь болхи үзэгдээд, ядаж байхад богинохон хөл нь майга харагдан мордож яваадаа дур гутах бололтой юм. Ингээд дээрхи үгэнд өгүүлсэнчлэн буга барьж унахаар ухасхийн бухаа гомдоогоод орхиж байгаа юм. Мэдээж хангал буга гуай бол ууландаа зэрлэгээр амьдрах хувь зохиолтой амьтан тул хааяа нэг нүдэнд үзэгдэн хийморь сэргээж, ороо нь орсон үедээ үүр шөнөөр урамдан сураг дуулгана л даа. Өөрөөр бол ойртон нөхөрлөж хашаанд байлгах боломж тун мөхөс. Бугын сангийн аж ахуй хамаагүй шүү энд. Харин бух бол надаар хэлүүлэлтгүй амьтан шүү дээ зайлуул...

Унаж яваа бухыг эмэгтэй хүнтэй жишихэд гоо сайхан талаасаа ч жендерийн нэрийн хувьд ч зохихгүй тул мангар харуудыгаа гээд жишчихье. Тэгэхээр унаж яваа гологчийн дүрд саран гоочууд тавигдах байх. Ижил хүйстэнүүдийн хувьд аль нь ч байсан болох байх тэ? Гэхдээ эр ч бай эм ч бай ялгаагүй шүү гэдгийг мэдтүгэй.
Бугын араас хөөцөлдөж, хөөцөлдөж барьж унаж дөнгөхгүйгээ мэдээд эргээд хартал буга ч байхгүй бух нь ч ниад(нет)... Уншигч та буга харахаасаа өмнө унаж яваа чинь бух мөн үү биш үү гэдгийг эрүүл нүдээр харна гэдэгт найдлаа.

Дахин жишээ татан бурах гэтэл хэтэрхий урт болж таны мэлмийг баясгах биш чилээх эрсдэл тулсан учир дараагийн бичлэгт өөр зүйр цэцэн үг хэлэлцье хэмээн энэ бичлэгийг өндөрлөв.

14 comments:

  1. Та өөрөө тэгсэн юм биш биз? хэ хэ.

    ReplyDelete
  2. бухыг ашиглаж, бугыг барих хэрэгтэй гэсэн санаа юу... хэхэ.
    ямарчиг л байсан бухнаасаа буухгүйгээр бугыг намнах хэрэгтэйн байна... гүүд идиа.

    ReplyDelete
  3. Унах бухтай байж уулын буга битгий харцгаа л даа, наана чинь уулын буга байтугай унах бух ч үгүй хүн олон байна.

    Хүүе ингэхэд энэ зүйр үгийг тайлбар надад огтоос хамаагүй ч юм уу???

    ReplyDelete
  4. Нэг талдаа хөгжил дэвшил, сайн сайхан явах гэсэн хүслийг хаасан муухай үг дээ.

    Нэг муу навсгар эксель унаж яваа хүн, марк хоёр аваад уначихъя гэж бодолгүй яах вэ? Ингэж цааш ахидаг тулдаа л хүн төрөлхтөн өнөөдөр өдий зэрэгтэй явна.
    Насан туршдаа яаж эксель тар нярхийлгэж явах вэ.

    Хань нөхөр сонгохын хувьд ч яахав, наад үг чинь яг таардаг юм. Авгайгаасаа салаад арай дээр юм олж авсан хүн гэж түүхэнд үгүй. Дандаа л дордуулдаг гэдэг юм.

    ReplyDelete
  5. Зүйр үг зүгээр нэг ирдэггүй байлгүй, зүрхэнд орсон болохоор л "ай даа алдав" гэж дамжуулаа биз. Өнгөтэй өөдтэй рүү тэмүүлэхгүй бол өсч дэвжихгүй гэж дээр бас нэг санаа хэлсэн байна, тэр ч үнэний хувьтай байх, гэвч ямар үнээр гэдэг нь бас сонин. Бас юуны хувьд дэвжих нь мөн л сонин. Материалын хувьд уу, эсвэл сэтгэл зүрхний хувьд уу... гарт баригдашгүй тэр зүйл чинь арай илүү аз жаргал авчирдаг байлгүй дээ. Гээд бодохоор буга үнэндээ буга юмуу, бух ч гэсэн бух мөн үү?

    ReplyDelete
  6. saihnii omno harts buruuguiee. buhan deereesee buudag l gomo bn l daa.buhan deereesee bugaa namnahgui yu enechin.

    ReplyDelete
  7. Яаа, ах эгч нарын санаа ээмэр юм аа.

    би бол бухнаасаа бууж алдаа гаргаж магадгүй нөхөр байх нь байна шд та нарынхаар бол. тэгэхээр бухан дээрээ сууж байгаад бугыг намнах хэрэгтэй юм байна.

    гэхдээ л тэр бух хөөрхий юм аа. бүх талаараа ашиглуулах нь байна шд.

    ер нь энэ чинь тун муухай үг байна шүү. би хүнлэг сэтгэлтэй хүн нтр гсн ккк...

    ReplyDelete
  8. Нээх сайн ойлгосонгүй ээ,Зараа ахаа.
    Дараагийн зүйр үгийг л хүлээж байхаас гэсэн,хэхэ.

    ReplyDelete
  9. Бух уначааал ууланд явжээж нтр тэгснээ бугатай тааралдаж нтр тэр болтол мөн хол байнаа :p

    ReplyDelete
  10. сонирхолтой тайлбар хийжээ. Амьдралд бол энэ үгийг сонссон хүн олон байгаа шүү,голдуу хань ижлийн тал дээр тал дээр л хэлэгддэг байх. Гэхдээ тийм хөнгөн хөвсөлзүүр, улааныг үзэж урваж шарыг үзэж шарвадаг хүмүүс аль ч үгүй хоцордог нь нэг юм хэлээд байгаа биз.

    Бух буга хоёр ч асар ялгаатай л даа, тэгэхээр бух унагч өөрийнхөө хэр хэмжээг мэд... гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй байх. Манай дээдэс ухаантай хүмүүс шүү. Бид бол ядаж үгийг нь цээжлэээд дагаад явах юмсан.

    ReplyDelete
  11. Би ч бух болж дуусжээнээ

    ReplyDelete
  12. Эхний ээлжинд бухтай болж байгаад энэ зүйр үгийг жинхэнэ утгаар нь судлаа явчинаа...

    ReplyDelete
  13. Хэхэ, нэг л зүйр үгэн дээр гэхэд том задаргаа хийж ээ. Тэгэхгүй байхын ч аргагүй том утга агуулдаг юм даа зүйр үг ч тээ.
    Яг шууд утгаар нь бодоод үзэх юм бол мэдээж утгагүй л дээ, хэхэ,
    барын сүүл болсноос батганы толгой бол
    үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.
    цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэх мэтчилэн ан амьтан оролцсон зүйр үг олон шүү.

    ReplyDelete
  14. Унаж явааг нь "Мангар хар"-уудаараа төсөөлүүл. Бухын оронд юу байх талаар та минь сэтгэгдэлээ айлтгаач.
    Учир нь Жендер хөндөгдсөн болохоор эрчүүдийн бурууг бас цухас ч болтугай дурдах нь зөв байх.

    ReplyDelete