Wednesday, January 14, 2009

Блогийн бичигдээгүй дүрмээс

Блог гээч зүйл хэзээ эхэлсэн нь маргаантай байдаг ч 10 гаран жилээс нэг их хэтрэхгүй гэдгийг интернэт үүссэн цаг хугацаатай холбоод баталчихаж дөнгөх нөхөд олон бий байх.


Миний бие блог хөтөлж эхэлснээс хойш жил хагас орчим хугацаа өнгөрөхөд бага сага туршлага хуримтлуулж, олон сайн андуудтай эчнээ болон элгээрээ танилцан хүрээгээ тэлж, нийгэмшиж, санал бодлоо хуваалцан жаргаж байгаа билээ л...

Өдөр ирэх тусам олон олноор нэмэгдэн хүрээгээ тэлж байгаа блогч хөтлөгчиддөө тус болох болов уу гэж бодсоны үндсэн дээр өөрийн туршлагад тулгуурлан, чухалчлан үзсэн хэд хэдэн бичигдээгүй дүрмийг бичиглэхээр шийдлээ. Цаг хугацаа алтнаас үнэтэйд тооцогдох өнөө үед блог ертөнцөд дөнгөж хөл тавьж буй шинэхэн андууддаа хугацаа хожих боломжийг олгож Хишгээ блогчины зөвлөж байсныг өөрийн туршлагатай хольж хутгаад танд хэрэгтэй зөвлөмж нийтэллээ хэмээн хөөрцөглөж байгааг минь хүлээн авна уу.

Та блог хөтлөхөөр шийдсэн эсхүүл нээчихээд удаагүй бол нэн түрүүн анхаарал хандуулна байх гэдэгт итгэж байна.

Хамгийн түрүүнд бүх зүйл судалгаан дээр тулгуурладаг хэмээх онол блог хөтлөхөд ч бас нэн чухал. Мэдээж блогийн тухай огт ойлголтгүй бол шууд бичээд эхлээрэй гэж зөвлөмөөргүй байна. Таны сэтгэл блогийн яг юунд нь татагдаж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй юм. Тодорхойлохын тулд та нилээд сайн уншигч болох хэрэгтэй гэж хэлээд байна л даа.

Блогийг тун олон зорилгоор хөтөлдөг болохыг та хамгийн түрүүн мэдэх хэрэгтэй байх. Өдрийн тэмдэглэл, дуртай бичлэгүүд болон блогийн цуглуулга, нийгэмших, олон нийтэд үгээ хүргэх, тэр ч байтугай зөвхөн өөрийн хэрэгцээт файлуудыг хадгалах зорилгоор гэх мэт олон зорилго байх юм.

Та хэрвээ зорилгоо тодорхойлоод, би энэ чиглэлийг баримтлан нийтлэх болно гэж бат итгэсэн хойноо блогоо нээх хэрэгтэй. Блогоо нээхдээ та аль блог сайт дээр нээх тухайгаа бас бодох хэрэгтэй болох байх. Үүнд таны зорилго их хамаатай. Хэрэв олон нийтэд үгээ хүргэхээр шийдсэн бол ГоүГоү, Банжиг, Блогмн зэрэг таны нийтлэл сайтын нүүрэнд ямар нэг хэлбэрээр харагдах блог сайтуудаас сонгоорой. Та зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан нээх гэж байгаа бол блогспот ч юм уу зөвхөн өөрөө нэвтэрч унших боломжоор хангадаг блог сайтуудыг сонгох хэрэгтэй.

Сайтаа сонгосон бол та блогтоо өгөх нэр болон блогийн тайлбарынхаа тухай бодоорой. Блогтоо өгөх нэр тань мөн л нөгөө блог хөтлөх зорилготой нягт холбогдох ёстой бөгөөд олон нийтэд хандсан блог нээхээр төлөвлөсөн бол таны блогийн зорилгыг илтгэх, амархан цээжлэгдэх, онцгой содон гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар таны сэтгэлээс гарсан сонирхол татахуйц нэрийг сонгох нь олонд танигдахад онцгой үүрэгтэй. Жишээ нь: http://gump.blog.banjig.net, http://ajiglagch.wordpress.com/ гэх мэт.

Блогийн тайлбар бол бас их чухал, олон зүйлийг уншигчдад тань хэлж өгөх уриа, түлхүүр үг гэж ойлгох хэрэгтэй. Үүнд богино зүйр үг ч юм уу аль эсхүүл таны хэлэх дуртай үг ч байж болно. Жишээ нь: http://khishgee.blogspot.com/ блогийн (Чи замаараа яв, би замаараа явья, зам нийлвэл хамтдаа явья.) гэх мэт.

За ингээд блогоо нээгээд авсан бол та аль болох нэг чиглэл(категори) баримталж бичихийг хичээгээрэй. Тэгвэл уншигчид таны блогийг мэдээллийн хэрэгсэл мэт хүлээж авах болно. Санакаэгийн блог шиг мэдээллийн технологийн мэдээллүүд, itismovie блог шиг киноны ертөнцийн мэдээлэл, шог хошин зохиолын Амарсайхан блог гэх мэт.

Гэхдээ энэ нь таныг чөлөөт сэдвээр бичиж болохгүй гэсэн үг бишээ. Сэтгэлээс гарах үгсээрээ блог хөтөлвөл та хамгийн гол нь сэтгэлийг тань сайтар таних өрөөсөн дугуйнуудтайгаа гадна төрхнөөсөө биш дотор сэтгэлээсээ танилцан нөхөрлөх маш том боломж таныг хүлээж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүний эрээн дотроо гэж үг байдаг даа. Хүний эрээнийг таних гэж хугацаа алдахгүй болгож байгаа хэрэг. Гэхдээ болгоомжлуулах нэг зүйл бий. Таны гэнэн итгэмтгий ч юм уу нэг талыг чинь блогоос тань уншиж мэдчихээд залилан хийчихэж мэдэх хүн ч тэр олон нөхдийн тань дунд шургалсан байж болно. Болгоомжлоход илүүдэхгүйгээр барахгүй маш их чухал шүү.

Заак тэгээд бичээд эхлэхдээ анхаарах зүйлүүд байнаа бас. Та уншигчдад зориулан нийтэлж байгаа нөхцөлд:

1. Блогийн дизайн гэж чухал эд бий. Хэрэв та хар дэвсгэр дээр ягаанаар ч юм уу цагаан үсэгтэйгээр бичээд эхлэвэл уншихад их төвөгтэй байдгийг анхаарна уу. Нүдний ухархайг тэсгээхгүй шүү дээ. Гэхдээ хар дэвсгэрийг битгий сонго гэсэн үг биш шүү. Фотоблогт хар дэвсгэр тун чиг зохимжтой. Олон өгүүлбэрээр битгий тайлбар тавиарай гэж зөвлөе.

2. Дизайнаа сонгонгуутаа тачигнатал нь латин үсгээр, үг үсгүүдийг гар утсаар мессеж бичиж байгаа юм шиг яргалаад эхлэвэл танд төдийлэн уншигч олдоод байхгүй. Тэгэхээр Монгол уншигчдад хандаж бичиглэж байгаа бол өнөөдрийн бидний хэрэглээ болох кирилл үсгээр үг үсгийн дүрмийг баримтлан бичих зайлшгүй шаардлагатай.
Блог таны хувийн орон зай тул бичлэгийн онцлогтоо тохируулан хүч нэмэгдүүлэх зорилгоор сонирхолтой санагдахуйц хар ярианы хэллэгээр зөв бичгийн дүрмээс гажуудаар бичиж болохгүй гэх газаргүй. Заримдаа тун ч их сэтгэл татам болсон байдаг. Гэхдээ энэ нь таныг алдаатай бичиж болно гэж өөгшүүлж байгаа хэрэг биш. Гол нь донжийг нь тааруулж хэмжээн хязгаартай хэрэглэх шаардлагатай.

3. Оюуны өмчтэй холбоотой маргаан нилээд их газар авах болсон тул та ямар нэгэн нийтлэлдээ ашигласан материалуудынхаа эх үүсвэрийг заавал дурдаарай. Ялангуяа блогчдын нийтлэлээс ашигласан тохиолдолд энэ нь тун чиг хөндүүртэй. Үүнийг анзааралгүйгээр зүгээр сонирхоод нэг нөхрийн гоё гэж санагдсан бичлэгийг копидоод тавьчихсан сууж байхад тань хулгайч зэлгийч, сайн эр, Талын Богдчингоор чинь дуудаад унавал бас л нүүр хийх газаргүй болно доо? Тэгэхээр хичнээн их таалагдсан ч гэсэн хэн нэгний шүлэг, зохиол нийтлэл зэрэг оюуны өмчид хүндэтгэлтэйгээр хандаж ашиглахаас өөр аргагүй болсон нөхцөлдөө эзэнд нь мэдэгдэж, бичлэгтээ эх үүсвэрийг заавал оруулаарай. Чухал биш юм шиг санагдаад байвал тэр хүний оронд өөрийгээ тавиад үзчихээрэй.

4. Нийгэмшиж л байгаа юм чинь та олон нийт дунд биеэ яаж авч явах тухай баримталдаг зарчимаа битгий алдаарай гэж хүсье. Зарим нэг нөхдүүд намайг хэн л мэдэв гэж гэсэн шиг элдэв ёс бус үйлдлээр таашаал аваад байдгийг үгүйсгэхгүй. Таны бичлэгийг таны, миний хүүхдүүд, ирээдүй хойч уншина шүү. Нэг өдөр таны таашаал авч балайрч элийрч бичээд мартчихсан бичлэгийг чинь хүүхэд чинь танд хэлээд зогсож байвал сайхангүй л санагдах байх тиймээ?

5. Бичлэгийн гарчиг их чухал гэдгийг ойлгоорой. Ямар гарчиг тавина түүнээс чинь шалтгаалаад унших үгүй нь ч шийдэгдэж болно. Зарим нөхдүүд шууд гарчиганд нь сэтгэгдэл бичиж паакталдгийг сонордуулъя. Гэхдээ сэтгэл нь сайхан юм тэ?

6. Интернэт дэх нийтлэлүүд урт байх зайлшгүй шаардлагатай биш л бол аль болох богинохон, товчхон (дутуу гэсэн үг биш шүү) нийтлэл оруулж байхыг хичээгээрэй. Цөөн үгээр хэлэхэд сайн нийтлэл гэж сайтар засагдсан, танагдсан бичлэг байдаг. Хэд ч засч болно. Утга санаагаа алдуулахгүй байхыг надаар хэлүүлэлтгүй биз. Та өөрийнхээрээ л байгаарай гэж сануулъя.

7. Сэтгэгдэл бол блогчдын хамгийн их ханамж авдаг H2O, амин дэм юм. За тэгээд таны нийтлэлүүдийг хүн уншиж байна уу үгүй юу гэдгийг сэтгэгдэлүүд харуулаад өгнө. Чанартай бичлэгт жилийн дараа ч сэтгэгдэл орж л байдаг шүү. Их сэтгэгдэл цуглуулах гээд элдэв сенсаац ч юм уу? бодлого, оньсого зэргийн сэтгэгдлийн тухайд өөр асуудал шүү гэдгийг хэлье. Таны бичлэгт үлдээсэн сэтгэгдэлд хариу барих нь тун ч боловсон санагддаг бөгөөд уншигчидтайгаа ойртон дотносох хамгийн дөт зам билээ.
Аа бас нэг чухал юм бий. Бусад блогуудад чин сэтгэлээсээ сэтгэгдэл бичиж санаа оноогоо хуваалцаж байгаарай. Худлаа сэтгэгдэл үлдээж нэр хүнддээ сэв оруулсанаас таг байсан нь хамаагүй дээр. Сэтгэгдэл бичнэ гэдэг нийтлэл бичихээс дутуугүй чухал зүйл. Мундаг сэтгэгдэлийн араас уншигчид нэхээд ороод ирдэг юм. Ингээд л их бага ямар нэг хэмжээгээр уншигчдаа олж авна. Танруу олон олон дайралтууд сэтгэгдлээр орж ирэх бөгөөд тэрхүү дайралтуудад эмзэглэн өөрчлөгдөхгүй байхыг хичээнэ үү. Таныг шаналгах сэтгэгдэл бичсэн хүн компьютерийнхээ ард инээчихсэн таны хариу үйлдэлийг хүлээж суугаа. Харин та түүнд заавал хариу бариад сэтгэлийн таашаал өгөх хэрэг байна уу гэдгээ бодох хэрэгтэй юм.

8. Сэтгэгдлээс гадна блогтоо хүн хандаж байна уу гэдгийг мэдэхийн тулд хандагчдын тоолуур тавьж ч болно. Гэхдээ хандагч гэдэг бол уншигч гэсэн үг биш. Гарчиглаад гараад явсан ч байж мэдэх тул нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй л болов уу?

9. Блогтоо та ямар вижет тавих нь таны хэрэг боловч уншигчдаа хүндэлж элдэв дагавар сурталчилгаатай үнэгүй вижетүүд тавихаас зайлсхийх хэрэгтэй. Тэгэхгүй бол таны блогт байгаа вижетээс залхсан уншигч сэтгэгдэл үлдээх гэж элдэв ачаалал амсахаас шууд гараад явахыг илүүд үзэх болно.

10. Блогтоо бусад блогуудын холбоосуудыг хөөрхөн тайлбартайгаар байрлуулж байвал танд ч, уншигчдад чинь ч, холбоосоо байрлуулсан блогчинд чинь ч хэрэгтэй зүйл. Таны блогоор дамжаад өөр нэгний блогт хандах боломжийг яагаад олгож болохгүй гэж? Олон уншигчтай болж л байвал блог улам л хөгжинө тийм ээ?

11. Олны танил блогчин байя гэвэл дээрхи зөвлөгөөнүүд таньд үр ашгаа өгөх байх гэж бодож байна. Дээр нь нэмээд хэлэхэд та тууштай бичигч байх хэрэгтэй юм. Ганц нэг сайн бичлэгээрээ овоо гайгүй болж байснаа хоёр сар үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчихвол блогоо дахин хөтлөж эхлэж байгаа юм шиг л замыг туулан өмнөх хөдөлмөр чинь алга болноо л гэсэн үг.

12. Эцэст нь та хэн нэгний хувилбар биш зөвхөн өөрөөрөө байгаарай!

38 comments:

  1. Зараа гэдэг нь сонирхол татахуйц нэр юм байна, тийм үү? :)

    ReplyDelete
  2. Хэ хэ чиний сонирхолыг жаахан ч татаагүй юу? Татсан л байх учиртайдаа гсн:P

    ReplyDelete
  3. За зөвлөгөөг хүлээж авлаа
    Ингэхэд миний нэр хүнүүсийн анхааралыг татсан болуу?

    ReplyDelete
  4. Эцэст нь Холбооны Ерөнхийлөгч гээд нэр усаа тавьчих юм бол ч гэсэн хэхэхэ... Их зүгээр болжээ

    Ягтиймээ-с

    ReplyDelete
  5. "хоёр сар үхсэн амьд нь мэдэгдэхгүй алга болчихвол" хэхэ энэ чинь би байна даа ккк..Би ч 3 сар ч хамаагүй алга болчихдог хүн байгаа юм хэхэ..Нээрээ бичиж байгаа юм бол бичсэн шиг л бичих хэрэгтэй л дээ..Үүнээс хойш анхаарна аа..Сайхан нийтлэл байна баярлалаа танд :D

    ReplyDelete
  6. Энэ дүрмийг удирдах зөвлөлийн хуралаар оруулаж байж батлах батлахгүйгээ шийднэ биздээ айн хэхэхэ :Р

    ReplyDelete
  7. анхандаа ч хасаж танаж байтал утга нь алдагдаад гарчиг энэ тэрээ өөрчлөх тал байдаг байлаа щүү ккк

    ReplyDelete
  8. huurhun l durmuud bas zuvluguunuud bna. haalguulchihguihen shig bicheed bh yumsan daa gej hihihi.

    ReplyDelete
  9. Би яг өнөөдрөөс наадхыг чинь барьж олны танил болохоор шийдлээ.
    Ер нь энэ Зараа шавьж идэштэй амьтан гэхэд бас хөөрхөн бичиг үсэг тайлагдцан лүд байна шүү.
    Гялайлаа.

    ReplyDelete
  10. Эркагийн нэр хангалттай анхаарал татдаг болов уу гээд санал асуулга явуулчихад надаас асуултгүй тодорхой болыштээ.

    Ягтиймээ минь байгуулагдаагүй байгууллагын ерөнхийлэгч гэж ямрым байхавдээ.

    Өнөрөө минь бас онгод орж ирэхгүй алга болчуул балардагшт. Ямар заваан юм биччихээд ичихчгүй нийтлээд сууж байлтай нь биш. Амьд гэдгээ мэдрүүлэхийн тулд сайн коммэнтчин байх хэрэгтэй байхаа ядаж тэ?

    Эрка заавал хурлаар оруулах албагүй зао! Хурал болтол бужигнуулах санаатай юу чи? Дүрэм дагахгүй бол блогоо хураалгаад лаазаа өшиглөөрэй чи ха ха...

    Аяко минь тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүр хийв гэдэг шиг юм болгочих гээд байдаг тал байдаг шүү тиймээ?

    Бямбаачкаа чинийхийг хаахгүй арын хаалгаднаа за ха ха...

    ReplyDelete
  11. Пай Базардарь. Луг амьтан орж ирээд гарчээ? Та бол тэртэй тэргүй аймаар гар шүү дээ айн?

    ReplyDelete
  12. Сайхан зүйл бичиж.... Хараад байхад ямар хүмүүс Банжиг Гого энэ тэрийг сонгоод ямар нь Блогспот сонгоод байгаа бол гэдэг нь жаахан ялгаатай юм шиг ээ... Олны танил болох биш өөрийн бодолоо л хүнд хүргэх гэж бичээсэй гээд хэлчихвэл... ерөнхийлөгчид алуулах байх даа....хэхэ....

    ReplyDelete
  13. Баянаа минь хүн бүхэн янз янз л байх юм. Зүгээр нэр хүнд хөөцөлдөгч ч бас байж л байгаа шүү дээ. Блог сайт болгон тус тусын онцлогтой байгаад байгаа юм. Хөөе тэрнээс гадна би хэзээ нэх алж шулаад байсын айн?

    ReplyDelete
  14. гол юмааа мартаж. Ууулзаж танилцаж пиав уух гэдгээ

    ReplyDelete
  15. Хэхэ тийм шүү, бичдэггүй юмаа гэхэд сайн комментчин байхыг хичээдэг л юм.
    Хэхэ Гамп ахын ямар ч коммент дээр "Пиав" гэсэн үг байж л байхымаа кк..

    ReplyDelete
  16. Зараа ах сайхан зөвөлгөө өгчээ. Блог гэж юу юм, яадаг эдэв гэж асуудаг хүмүүст энийг чинь л уншуулмаар юм байна даа.

    ReplyDelete
  17. Нилээн дээр Хишгээгийн зөвлөлгөөг уншиж байсан юм байна. Одоо чинийхийг уншлаа. Өдөр ирэх тусам блогчид нэмэгдэж байгаа үед энэ үнэхээр хэрэгтэй. Зарим дөнгөж эхэлж байгаа хүмүүс маань учираа олохгүй явж байж болох юм. Аятайхан болжээ Зараа.

    ReplyDelete
  18. гялайлаа багшээ...бишээ ерөнхийлөгчөө

    ReplyDelete
  19. Миний нэр хүмүүсийг яадаг юм болЮ

    ReplyDelete
  20. Баярлалаа Зараа агаа, би ч эхлээд гарчиг уншаад яшиг зүгээр блогыг минь хаа тануус гэж боджийлоо, харин уншиж дуусаад Зараа багш гэрээр хичээл заах болов уу, багш шавийн барилдлага тогтоодиймуу гэж бодов. Та юу гэж бодном бэ??? кккк

    Сэтгэлээсээ сайхан зөвлөмж бичсэн агаадаа инээд бэлэглэх гэж жаахан дэггүйтэв.

    ReplyDelete
  21. yu ve, arhag blogchidiin 10 zovlogoond, seegii bainga savaad baih heregtei getsen bailuudaa. setgelee shingeene gevel ene olon myangan bloguud dotroos yalgartal ni seegii savna gesen ug shuu dee, hehe. ih hodolmor shuu

    ReplyDelete
  22. Гаампаа балиартаад бай! Гэхдээ архаг блогчингийн хувьд үнэний хувьтай л юм хэлж.

    Сайн коммэнтчин байх сайн блогчин байхаас чухал байж мэднэ шүү. Наад Гаамп чинь аймаар гар байгаамдаа харин ч нэг.

    Ганзод хэрэг болж байвал миний зорилго бүтлээ л гэсэн үг шүү хэ хэ.

    Бум минь мэдэх чадах юмаа бусадтайгаа хуваалцаж шиг сайхан юм юу байхав гсн :P ха ха ха. Нээх сүрхий амьтан шиг тэ? Гэхдээ болж өгвөл мэдсэн юмаа олонтойгоо хуваалцаад явбал тун ч хэрэгтэй шүү тэ? Ядаж л анхааруулга өгөх гэх мэт.

    Галавсай маяглаарай!

    Анжелик Варум гэдэг шиг санагдаад сайхан хүүхэн байгаа байх гэж бодогддог гэсэн шүү хэ хэ. Тэгээд уулзсан чинь мангар хар юм байсан гээл нэх их харамссан хүмүүс байдгийм билээ.

    Эрхцас дэггүйтсэн юм алга л байх шиг байшт. Багш шавьсаад байх юу байхуудээ. Хэрэгтэй болов уу л гэж...

    Гэгээнээ минь хоол хийхэд ч хамгийн гол жор нь сэтгэл гэж байдаг шүү дээ.

    ReplyDelete
  23. Санаж явууштай зөвөлгөөнүүд байна.
    Блогийг ойлгохгүй хүмүүс байнаа.
    - Чи нээх сэтгэл гаргаад уншаад, бичээд байдаг, цаана хүн байхгүй бол яахийн? гэж нэг хүн хадуурсан ш дээ. Тийм хүнд ямар хариулт өгөх вэ?

    ReplyDelete
  24. Байгаа л гэхгүй юу хэ хэ...

    ReplyDelete
  25. Үнэхээр их таалагдлаа.Гэхдээ уншиж байхдаа нилээн их инээлээ,яагаад гэж үү? Яагаад ч юм нэг баргийн юм хүлээж авдгүй ууртай нөхөрт ээж нь ч юмуу эгч нь нээх аргадсан байртай хэдэн зүйл дотночлон зөвлөжаагаам шиг санагдаад,тиймээ,тээ гэж мэгээл хэхэ. Мэдсэн сурсанаа хүнтэй, бусадтай хуваалцаж чаддаг байна гэдэг нилээн ховор,бас хэрэгтэй чанар шүү,тань шиг болхынсаан,энэ чанарт суралцнаа гэсэн,хэхэ.

    ReplyDelete
  26. Nudii ni olj zov hunee dargaar tavibal ingeed mgl-diin blog hurtel ooriin gesen bichigdeegui huulitai bolj zohion baiguulaltad orood hogjliihoo zam uruu shuudrah um daa.

    Ireeduin hiij buteeh ih ajil uilsed ni chin setgelees amjilt husie.

    Oortei chini olon olon hun on-line bolon in-person uulzan zolgoj, setgeliin dem avch, ooriin chini ugiig sonsdog bh, bas l hovorhon zayah aviyas shuu...

    Ujingoo

    ReplyDelete
  27. Пүж маань өөрөө өөртэйгээ асуулт тавьж хариулчихаад гараад явчихжээ? Хэ хэ би одоо нээх гэгээнтэн байгаа биш хамаагүй битгий хөөргөө. Цаадах чинь догдлоо шүү гсн ха ха ха...
    Ер нь жаахан ч гэсэн туршлага олж авбал бусадтайгаа хуваалцлаа гээд унах юмгүй л байх тэ?

    Үжингоо маань тас хошгируулаад гарчээ. Хэтрүүлсэн байнаа арай л ха ха ха... Амжилт хүсэж байгаад баярлалаа. Гэхдээ та ч бас ирээдүйн их ажлын гүйцэтгэх хүмүүсийн нэг шүү дээ.

    ReplyDelete
  28. Зараа ахдаа Баярлалаа. Би ер нь их дүрмийн алдаа их гаргадаг л даа одооноос анхааръя. Цаашдаа тусалж дэмжиж байгаарай.

    ReplyDelete
  29. гичээн зүтгэе ээээ санаа байна ооо

    ReplyDelete
  30. Өө аръяабал... Блог бичиж эхэлдиймүү гэж бодогдтол бичжээ. Бичвэл ер нь таны блогтой их холбоотой ажиллахнээдээ... кк Ингэхэд ийм нэг блог гарч манайхаан ороорой дэмжээрэй гээд нэг ПИ-АР хийгээд өгөхгүй бээз? :D

    ReplyDelete
  31. Паа Базардарь... мээээньюүүүүүүүүүү үнций

    ReplyDelete
  32. heregtei zuvulguunuud vaina shde. ug usgiin aldaag gargatsan tuuj yavdii sht bi. odoonoos gicheenee :P

    ReplyDelete
  33. Баярлалаа гоё зөвлөгөө байна.Би ч гэсэндээ яг ч сайн хөтөлж чадахгүй л байгоо гэхдээ хичээнээ амжилтооо^~^

    ReplyDelete
  34. баярлалаа. сайн нийтлэлд жилийн дараа ч сэтгэгдэл орж ирдэг гэсэн. Энэ нийтлэлд чинь нэлээн хойно ч гэсэн нийтлэл орж ирээл байна байх. Их хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа. Сайхан шинэлээрэй.

    ReplyDelete
  35. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  36. Их баярлалаа. Ёстой хэрэгтэй зүйл байна. Би их олон дүрэм зөрчиж байжээ хэхэх...

    ReplyDelete
  37. за мэдэж авмаар юм бна .. Над шиг шинэковууд сайн уншаасай ..

    ReplyDelete
  38. Chinii blog template ix taalagdav ooroo edit xiisen uu.Iim orgon talbartai zagvar bn uu.Bval savaach ugui bol blog lesson maygiin bulan neej bidendee zaaj zovlooch...

    ReplyDelete