Friday, February 20, 2009

Хямралхан

Мэдэхгүй. Хямрал болоод байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Олонхи хүмүүс “Хямрал” гэдэг үгийг сонсонгуутаа сэтгэл зүйгээрээ хямраад нүднээс гарчих бололтой юм. Бараг чангахан шиг “ХЯМРАЛ” гээд хашгираадахвал цус харваад бөндийхэд бэлэн болчихсон сэтгэл зүйтэй амьдарч байгаа хүмүүс олон байх аж. Нөгөө буу дугарсан чинь айхдаа өмдөндөө чацга алдчихаад "Намын батлахыг минь ав! Түрүүчийн цус түрий дүүрлээ" гэж уулгалж байсан аймтгай эрийн онигоо байдаг даа.

Энэ “Хүнд” үед бодоод үзэхэд гэмгүй зарим нэгэн жишээг цухас дурдвал:

Өдгөө бүх юмаа нэрээр нь нэрлэж хогийн саван дээр алдарыг нь дуурсгаж рекламдах нь холгүй шүтэн дээдлэх болсон цагтаа ХЯМРАЛЫН ХЯМРАЛЫГ ажиг ч үгүй давсанаар барахгүй ихийн эзэн сууж дэлхийг чичрүүлж байсан Их Эзэн Чингис хаанаасаа үлгэр дуурайл аваад сэтгэл зүйгээ хаттайхан байлгавал тэнгэр заяатнуудад энэ ХЯМРАЛХАН байтугай юу ч хумхийн тоосны чинээ нөлөө үзүүлэх тэнхээ хүрэхгүй нь тодорхой. Их эзний эрхэм алдарыг хогтой хутгалдуулсаныг минь өршөөнө үү.

Эр нөхрүүдээ цөллөгт үдчихээд хатуу хахир хавчлага, шахалт дор бүх амьдрал юугаа нуруундаа үүрэн байхдаа тонгойн гудайх нь байтугай бөхийгээчгүй Оросын Декабристуудын эхнэрүүдийн арми эр нөхрүүдээ асрамжлан асрахаар нүүр хагарч, нүд царцах хүйтэн өвлөөр араатан шүдтэний өлгий Сибирийн тайгыг явган нүцгэн довтолгож хуруу дарам цөөхүүлээ болон санасандаа хүрч байсан жишээг нэгэнтээ бодолхийлэн бүсээ чангалвал энэ сандаргаад байгаа ХЯМРАЛХАН юу ч биш санагдах ажгуу.

Гэтэл...

Манай төрийн толгойд байгаа нөхдүүд ямаа хэмээх бэлчээрийн дайсны хэдэн хялгасанд олон тэрбумыг, малын хулгайтай тэмцэх нэрийдлээр бүх малаа кодчилох төсөлд өчнөөн тэрбумыг, шинэ гэрлэгсдэд хэд хичнээн тэрбумыг, хүүхдийн тэтгэлэг хэмээн сонгуулиар тавьсан ам өрөндөө бантахдаа мөн л санаанд багтамгүй тэрбумыг төсөвлөн бидний төлсөн татварыг цацлан урсгаж улсын төсөвт лай ланчиг хураачихаад өнөөдөр төсвийн ажилчдын цалинг 30%, 20% хасан хэмнэлт гаргах юм гэнэ. Базар вааний хум пад суухаа... Уул нь “Уучлаарай! Хямралд өртсөн тул дэмий төсвүүдээ цуцлая” гэчихвэл их л бодож хэдэн гишүүний эрх ашиг л хохироод нилээн дориун хэмнэлт гарах бус уу?

Шийвэр гаргагч эрхэм маань эдийн засаг мэддэггүй юм аа гэхэд энэ чиглэлийн эрдэмтэн мэргэдээр өөрийгээ хүрээлүүлж зөвлөлдөж үгээ бэлддэг баймаар. Нэг бол ийм хачин юм зөвлөсөн эрдэмтэдийн худалдаж гуйж авсан цолыг нь хураан хөөж, гарах замд нь улаан лойлоор шидлэн шившиг болгох нөгөө бол зөвлөхүүдийнхээ мэргэн үгийг сонсож суухдаа эхнэр хүүхэн, эд хөрөнгө бодон шүдээ чигчилж, хумсаа цэвэрлэж хэнэггүйтсэн байх магадлалтай шийдвэр гаргагч эрхэмээс суудал сэнтийгээ хураан авмаараа... Аа би буруутаж... Төрийн ажилтнууд чинь нээрээ цалингийн хэдэн төгрөгийг нь 100% суутгасан ч хотойхгүй л дээ. Зөв шийдвэр байна шүү. Гэхдээ нөгөөдүүл нь цалингаа суутгуулсан хохирлоо мань мэтээс татчихаа мэдэх байлгүй тэ? Авилгатай тэмцэх газрын ажил дийлдэхгүйнээ дээ?

Хөзөр эвлүүлж, хүүхэн эргүүлж, хөрөнгөө зузаатгах АЖИЛТАЙ ажилгүй, аравгар, яравгар нөхдүүдийн армиа цомхотгон хөнгөн шингэн төрийн төлөө оготнодож чадах хэдийгээ авч үлдэн цоо шинэ боловсронгуй арга барилаар ажиллавал догь хэмнэлт гарах нь тодорхой л санагдах юм. Салбар болгоноос идэх санаатайгаар өдөр шөнөгүй лоббидон нэмж байгуулсан хэдэн яамдуудыг нь буулгах нь тэ? Болохгүй юм байна...

Зохиогоод мартаж орхих зориулалттай хууль тогтоомжуудаа нэгэнтээ эргэн харж хямралаас гарах арга замыг хайгаад үзээсэй гэж бодогдох юм. Эдийн засгийг дэмжих зорилгоор хууль тогтоомжуудаа хэсэг хугацаанд өөрчлөн ажиллах хэрэгтэй ч юм шиг. Миний сайн мэдэх салбарын ойрын нэг жишээ 12 цагаас хойш баар савнуудыг хааж ажиллуулахгүй болгож гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн нь хэр үр дүнтэй болсоныг мэдэхгүй юм. Орон байрны гэмт хэргүүд ихэссэн нь дээрхи шийдвэртэй холбоотой ч байж мэдэх.

Орох газаргүй болон орон байрандаа архидахаас өөр аргагүй нөхдүүдэд хяналт тавих боломж тун хязгаарлагдмал л баймаар. Гэр ахуйн хэрэглээний багаж хэрэгсэлүүд гэмт хэрэгтний гарт зэвсэг болон ашиглагдах нь дэндүү түгээмэл нь харагдаад байгаа. За тэр ч яахав...

Уухдаа тулбал хаана ч ууж дөнгөх нь маргаангүй үнэн тул 12 цагаас хойш хэдэн баар ажилласан ажиллаагүй адилдаа адил годилдоо годил л харагддаг шүү. Харин үүнийхээ оронд ажиллах цагийн хязгаарыг арилгаж орхиод гэмт хэргийн үр үндэс гэж тооцоод байгаа баар савуудаа сайтар хяналтдаа авчихвал гэмт хэргүүдээс сэргийлэх боломж өндөр агаад ядаж эдийн засгийг өөд нь татах ЭРГЭЛТ түргэсэх магадлалтай хийгээд гэмт хэргийг таслан зогсооход ихээхэн нэмэр тустай болов уу? Үгүй юу? Ядаж л том дугараад байгаа нөхдүүдийг цагдаа дуудаад тушаачих боломж баар сав болгонд л бий.

Алтан хушуу өргөлгүй гэмт хэрэг хийлгүүлчихсэн тохиолдолд тухай баар савнуудыг хаагаад хаячихдаг ч юм уу хариуцлага хүлээлгэдэг тогтолцоотой бол зүгээр ч юм шиг. За за мэдэхгүй цус... “Хорьсон болгонруу хүн тэмүүлдэг” гэдгийг хууль тогтоомж зохиогчид ухаарахад илүүдэхгүй болов уу? Эсрэгээр нь тэмүүлүүлэх гэж ийм тогтоомж гаргасан байгаад би тэрийг нь олж хараагүй бол сорри. Бусад салбарт иймэрхүү бага бодож шийдсэн хууль тогтоомжууд үйлчилж байгааг мэдэхгүй байгаа тул ингээд өндөрлөе.

16 comments:

  1. Хэмнэлтээ Баяр өөрийн танхимаас эхэлмээр байна. Яамны тоог 7 болгох, дэд сайдуудыг цомхотгох гээд л.

    Өөрсдөө баахан мангас болж толгой дээр сууж тусгай хангамж эдэлчихээд, хөөрхий сувилагчийн 180 мянган төгрөг рүү хумсаа дүрж яах нь вэ?

    ReplyDelete
  2. Шал сонин тогтолцоо. Гэхдээ ард нь шал өөр эрх ашиг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ашиг хонжоо байж л байгаа. Тэрнээс биш ийм тэнэг үйлдэл хийх үү?

    ReplyDelete
  3. Юу ярьна вэ ? цаана чинь ерөнхийлөгч гуай зөөлөн суудалдаа ахиад дөрүүн жил суух гээд юу эсийг зохиожышд. ингэжаагаад гэнэт сонгуулийн өмнөхөн л нөгөө ерөнхийлөгч чинь ухаан орсон юм шиг 7 сарын 1 ний хэдрийг чинь өршөөгөөл, цалин хуйг нэмээл мангар ухаантай болчино харжаагаарай.

    ReplyDelete
  4. Харин тийм. Тэр хэрэггүй гэмээр хэдэн төслөө цуцлавал болохгүй юмгүй ш дээ.
    Миний хаяг t_bumerdene.yahoo.com tnx

    ReplyDelete
  5. t_bumerdene@yahoo.com buruu bichsen bna

    ReplyDelete
  6. монгол минь хаана байна даа.

    ReplyDelete
  7. нийгэм улс төрийн бичлэг юм биддээ кк. Хямралын тухайд хэлэхэд би хувьдаа нэг их хямраад байгаа юм алга, хүмүүс нилээн хямарч байх шиг байна даа.

    ReplyDelete
  8. Hyamraad baigaa ni goyo ch yum shig. Delhiin hugjiltei hul niilen alhaj baigaam busuu, hehe.

    ReplyDelete
  9. Bar sav ali boloh baga ajillaj, neegdej baival taarna... tanii heldeg shig humuus baigaa ch, ajillah tsagiin huvaarias bolj uuhgui gertee harih ni ch bii l baih..

    ReplyDelete
  10. Sar shine saihan shineleerei

    ReplyDelete
  11. ymarch zuil 2taltai l bdag bh. tanii blog goeiinma :D sar shinedee saihan shineleeree

    ReplyDelete
  12. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөлийг дэвшүүлье!

    ReplyDelete
  13. Zaraadaa orj bui uxer jildee ulam ix amjilttai baigaarai gej erooe..saihan shineleerei..:-)

    ReplyDelete
  14. XVII жарны шороон vхэр жилдээ
    Элгээрээ энх амгалан
    Тєрлєєрєє тvвшин амгалан байхын ерєєлийг єргєн дэвшvvлье

    ReplyDelete
  15. тэр Баар савынх нь хориог аваад харин оронд нь ахиухан татвар ноогдуулчихвал овоо хэдэн төгрөг цулуулана даа...

    ReplyDelete