Thursday, March 19, 2009

Зар

Дэлхийн Их Хямрал гээчийг сонсоод чихээрээ хямарч өрөнд орсон хужаа шиг болсон надархуу нөхдүүд хаа сайгүй л харагдах болж. Жинхэнээсээ хямраад байгаа юм байгаа ч биз үгүй ч биз. Санхүүг үнэндээ л сайн мэдэхгүй юм.
Хямрал дагаад блог бичдэг онгодшуу юм маань арилаад удлаа. Бичмээр санагдаад шинэ бичлэг оруулах санаатай хөмсөгөө атирааж, хамраа сартайлган хөмхийгээ зууж гарын арван хуруугаа үнэг шүүрэх гэж буй бүргэдийн сарвуу шиг болгож ирээд тэрүүхэн тэндээ гацаж нэг их удалгүй шаллл... гээд атирсан хөмсөг гурвалжлаад, сартгар хамар сулраад, хөмхийн булчин тавираад хий нь гарсан бөмбөг шиг болчихдог болсоор удлаа.

Өчигдөр зурагт хараад хэвтэж байтал урсдаг зараар "Домын аргаар архинаас гаргаж, ханийн заяа дуудаж, ажил төрөл бүтэмжтэй болгож үйлчилнэ. Хувь хүн, албан байгууллагын захиалга авч байна. Харилцах утасны дугаар: 8811...... " гэсэн зар явж байх...
Нийгэм хүнд байгаа гэж үнэн бололтой юм. Архичид олширч, архи ундааны дээж утгаа алдаад явчихсан бололтой юм. Тэр байтугай бүхэл бүтэн байгууллагаараа архинд орж, авгайгаасаа салцгаагаад улмаар ажил нь урагшлахаа байжээ дээ янз нь.

Дом гүрэм заслын билэг авъяастан өөрийн зорилтот зах зээл болох авгайгаасаа салцгаасан, ажил нь бүтэлгүйтсэн, архичид ихэд олширсоныг олж харж, судалж мэдчихээд дээрхи зарыг талбисан биз.

Хямрал нүүрлэсэн үед архи, реклам хоёр л дажгүй бизнес байдаг гэж сонссон маань үнэн гэдгээ батлаад байна уу? Сэтгэл санаа дорой хүн архи ууж л стресснээсээ салдаг биз... Дампуурчихгүй юмсан гэсэн бизнесүүд сурталчилгаанд мөнгөө цацдаг байлгүй.

Одоо мань домчин ажлаа эхэлчихсэн язгануулж байгаагаас зайлахгүй.

13 comments:

  1. Зараа мээн манийгаа архинаас гаргаж, эхнэртэй болгож хайрла. Ханийн заяа дуудаж, ажил үйлсийг минь бүтэмжтэй болгож өгөөрэй

    ReplyDelete
  2. Рекламны газар ажилладаг баагий байгууллагууд маркетингийн зардалаа эрс хумиад баллаж байна ухааны юм ярьж байна лэ.
    Тэр тэхдээ хямарсан болж харагдах гэж ч тэгсэн байж магадгүй.

    ReplyDelete
  3. Онгодгүй болчихсон байсан юмуу. Нэг хэсэг нь энд тэнд хүн амьтаны дотор яваад байгаа гээд байсан. хэхэ.

    ReplyDelete
  4. Монголчуудын хувьд энэ хямрал урьд өмнө болж байсан хямралуудыг биерээ мэдрээгүй болохоор жаахан хүнд тусаад байх шıг байгаа юмаа. Гэтэл зарим оронд 10 жилд нэг удаа хямрал болж байна. Тэд давж гараад болоод л байна. Бид ч бас 90-ээд оны үед бас л эвгүйдсэн шүү дээ. Шилжилтийн үе гээд байдаг болохоос бас л нэг төрлийн хямрал шүү дээ. Тэгэхээр бид аль болох өөдрөг байх нь дээр юм шигээ.

    ReplyDelete
  5. Хямрал ч болоод л байгаа юм шиг би хувьдаа хямрал гэдгээр нь хүлээж авахгүйг хичээж байгаа. Үнэндээ жилийн өмнө би юу хийдэг байсан тэр бүгд яг л хэвээр байна. Миний жилийн өмнө олдог байсан орлого буураагүй байна. Яахав юмны үнэ нтр л өссөн болхоос. Хүмүүс яагаад хямралыг улам өөхшүүлээд байнаа.

    ReplyDelete
  6. Улаан домын аргаар шуналын микроб арилгаж, улаан мөнгөний бузар арилгана. УИХ, Байнгын хороо, Тамгын газруудын захиалга авч байна

    Утас 9900.... Хажуу айлаас Гэзэгт бариачийг дуудуулах

    ReplyDelete
  7. Муу хүнд: Том Алтантүрүү хадагтай бариад ир. Чадах ядахаараа тусламз.

    Амгаад: Хумих нь аргагүй байхөө. Үргүй зардалаа хумиж байгаа хэрэг биз. Оновчтой сурталчилгааны хэлбэр бол хэзээд л үнэ цэнээ алдахгүй биз.

    Юкид: Яах гээд байнаа чи?

    Санаахайд: Харин тих... Их л завгүй байлаа шүү хэ хэ...

    Гавъяатад: Манайхан чинь их цуу яриасаг. Ямар сайндаа л гамшигт шуурга болох сургаар хамаг жижиг сажиг дэлгүүр хоршоод хаагаад алга болов шив дээ. Яг үүнтэй ижил юм их бий.

    Мугуйд: Хувь хүмүүс нэг их мэдрэхгүй өнгөрөх байх гэж нэг цуу сонссон шүү.

    Гэзэгт бариачид: Та бол тун их мөнгө хийхнэ дээ...

    ReplyDelete
  8. Хямралын үеээр хямдарсан бараа их элбэг болдог юм шиг байна шдэ.
    Манайхан ч нэгнээ дуурайх дуртай улс. Нэг нь хямарлаа гэхээр хямраагүй байсан ч дагаж хямраад салку.

    ReplyDelete
  9. Сэтглээрээ л хямраад байх шиг байнаа даа. Ойрд уншдаг блогууддаа ч сэтгэгдэл үлдээх гэхээр энэ их хямралын үед хайр гамгүй үлдээж болох уу гүй юу ч гэж бодох шиг . . . хямралаа гэж

    ReplyDelete
  10. hyamral mongol deeguur nisdeg onigoo sanagdaad baihiin. ter l yostoi unen baihdaa.

    ReplyDelete
  11. Zaraa mini dee,yun hyamral yariad bna daa,setgelgeenii hyamralaasaa l salchih tehuu!

    ReplyDelete
  12. Хүн яагаад таргалдаг вэ?

    Таргалалт гэдэг үг одоо үед охид бүсгүйчүүдийн хар дарсан зүүдийн нэг болоод байна. Тэгвэл хүн ер нь яагаад таргалдаг юм бэ? Хүн таргалдаг олон шалтгаанууд бий. Гэхдээ үүнээс хамгийн их түгээмэл шалтгаан нь “стресс гармон” юм. Энэ “стресс гармон” гэдэг нь яагаад таргалуулаад байгаагын учир нь түүний хийдэг үүрэгтэй холбоотой. Энэ “стресс гармон”-ы хийдэг үүрэг нь хүний идсэн хоол тэжээлийг хүний биед тэжээл болголгүй нөөж хуримтлуулах үндсэн үүрэгтэй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл энэ “стресс гармон”-ы түвшин өндөртэй хүн ямарваа нэгэн хоол тэжээлийг идвэл уг гармон ажиллаж уг хоол тэжээлийг өөх тос холестрин болгож биед шингээдэг. Ингэхээр зэрэг бие махбодь тэжээгдээгүй учираас дахиад хоол нэхэж эхэлдэг. Тэгэхлээр хүн дахиж идэх хэрэг гардаг ба гэсэн ч гэсэн мөн л адил нөгөө гармон ажиллаж дахиад өөх тос болгож биед хуримтлуулсанаар хүн өөрийн эрхгүй их хэмжээгээр иддэг ба энэ нь өөрт нь хоол болохгүй харин биеийн таргалалтыг ихэсгэж жин нэмж эхэлдэг.

    Иймээс энэ “стресс гармон”-ы түвшинийг бууруулахгүй юм бол хүн хичнээн ч эм тариа хэрэглэсэн ч, хоол сойх, дэглэм барьсан ч үргэлжлүүлэн таргалсаар байх болно.


    Манай төв нь энэ гармоны түвшинг бууруулах замаар тураах эмчилгээ хийж байгаа тул та бүгдийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна.
    Саруул Гэрэлт Ирээдүй Төв. Утас: 5005-7015, 9864-7015

    ReplyDelete